Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар байн

ImageDrift Party
ImageOff-Road Tour
ImageAuto Parade

Moderators: temp, Mod_2

User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by mendamar »

Yer ni boroo orsonii daraa yavbal uneeriin jargalaa edlene dee Shavariin dontonguud maani. Jalgadaj oroh ayul l baina. gehdee undur mashinuud davguiee.
JZX110 owner
User avatar
mytilene
Posts: 7
Joined: Thu May 30, 2013 4:43 pm
Car: 1998 Mitsubishi Pajero Io
2009 Toyota Camry
2008 Mitsubishi Pajero

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by mytilene »

Өнгөрсөн 7 хоногт Бурхан халдун явчаад ирлээ.
Image
Замдаа 2 машин маань шаварт хэд хэд суув
Image
Image
Image
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Ariuka »

ee yag hutgaldaad baliartaj baigaa zuragnuudaa l daa
User avatar
mytilene
Posts: 7
Joined: Thu May 30, 2013 4:43 pm
Car: 1998 Mitsubishi Pajero Io
2009 Toyota Camry
2008 Mitsubishi Pajero

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by mytilene »

User avatar
Naraa
Posts: 419
Joined: Thu Feb 02, 2012 5:06 pm

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Naraa »

Өнгөрсөн хагас сайны орой 9:30 болж байхад нэг найзындаа яг сайхан ФИФА-даад сууж байтал
утас дуугарав. Гүнбат байна. Утсаа авлаа.

-Байна уу?
-Байна байна за юу байна?

-Тайван даа. Хахаха /Шаварт зоогдсон хүний инээдээр инээв/
-Яасан сууцнуу? Хаана суучив?

-Суусаан. Лагерт, Баянбулгийн энэ хавьд суучлаа. Чи юу ч гэсэн хүрээд ирэх үү?
-За тэгье даа. Дүүд дүүд дүүд

Гүнбатаар зам дээр тосуулж, суулгаж аваад машин руу нь явлаа. Гүнбат хэлжийна.

За наагуур чинь эвгүй шавартай шүү. Машин руу яг орохын наана бүр аймар шавартай.

Энэ үгээ хэд хэд хэлэв. Би яваад л байлаа. Нөгөө айхтар шавар нь тааралдахгүй явсаар

байгаад машин нь харагдлаа. Гүнбат хэлжийна.

-За наад харагдаж байгаа хашааныхаа наад талаар шахаад ороорой.
Би ч хашааных нь наагуур хашаанд шахаад л орж явчихав.
-Бишээ хашааных нь цаагуур наашаа шахаж орношдээ
-За гайгүй байлгүй. Нөгөө айхтар шавар чинь хаа байна аа?
-Сая өнгөрцөншдээ.
-Өө чи тиймхэн шаврыг аймар гээд байсымуу?
-Хаха чиний дугуй ч аймар юм байна оо.

Яг энэ үед урд ус тогтцон хонхор урд тулж ирээд би 4 хүн суулгацан болохоор доогуураа

цохичихгүйг бодож бага зэрэг тормостой зөөллөөд ортол пүл гээл орж явчихаад эргэж гараагүйм даа хөөрхий.

За данхраадаж дугуйг нь хөндийрүүлж байгаад дугуйн доор нь юм хийгээд гаргачихъя, хөнгөн машин юухэн байхав

гээд л ханцуй шамлаад орлоо. Урд дугуйны хойгуур ухаж данхраад орох зайтай болгож байгаад данхраадан доор

томхон чулуу ивээд өргөв. Өргөх биш шигдээд л байхым байна. Ийм байдлаар ивээсний чулуу өндрөөрөө бараг метр

болж байгаа байх гэхийн алдад машин бага багаар хөндийрөхөөр нь хашааны нарийхан моднуудаас доор нь хийж

байгаад хөдлөж үзэхэд холхихчгүй байна. Нөгөө талын урд дугуйг эхний маягаар өргөх гэж оролдож байх 40 дэх минутад

гэдэс өлсөх, ам цангах, ядрах түвшин улаандаа ороод байв. Гүнбат ч биеийнх нь болон хувцасных нь см2 тутам дах шавран

давхрагын зузаан хэрээс хэтэрч, тавхай өвдөгнөөс доошхи хэсэг нь нялцгай шавраар өнгөлөн далдалснаас болоод

байгаа үгүй нь мэдэгдэхээ байчихаад байсан юм.

Image
Image

За болье өглөө эрт гаргаж авъя гээд Жигжидэд орхисон Гүнбатын приус рүү алхахаар болов. Зам дээр гараад иртэл нэг ЛЛ Бийн

яг тааралддаг байгаа. Гараа өргөөд жигжид хүргээд өгчих гэтэл тийшээ очихгүй, хуурай мухар орно гэхээр нь тэгвэл энэ хойхно

сууцан байгаа нэг машиныг татаад өгөөч гэсэн чинь өө тэгье л гэж байна. Гүнбатын найзуудыг машин руу нь явуулчихаад бид 2

ЛЛ Бийнд суугаад зоогдсон машинууд руугаа явбаа хөөрхий. Очоод троссуудаа залгаад, яг татдагийн даваан дээр өнөөх ЛЛ Бийн

маань нэг ховил руу гулгаж ороод ахиж тэр байрнаасаа хөдлөөгүй юм гэдээг. Мань жолооч өглөө эрт ажилтай машинаа гаргахгүй

бол болохгүй гээд миний усны гутлыг өмсөж байгаад янз янзаар үзсэн дээ хөөрхий. Эцэст нь хотод нэг 4x4 X-Trail байгаа. Тэрийг

авчирч татъя гээд хаа холоос очиж авчраад шаврын үзүүрт зоосон юм гэнэ лээ.

Image

7 цаг болж байхад X Trail-ээ амжилттай зоож дуусаад байж байтал шөнө утсаа авахгүй нам унтсан найзууд маань эхнээсээ

залгаж эхлэв. Тэднээс 80-тай, SF5-тай 2 найз маань ирэхээр болж 4 машин бат сайхан зоож амжилтаа ахиулсан мань 3 унтлагын

горимд шилжив.

Image
Image
Image
Image
Image

Энэ зурагнаас урьд шөнө энд ямар тэмцэл болж өнгөрсөн нь тодхон харагдана.

Image

Гүнбатын мангас чулак тулаад л BYE BYE

Image

Хөөрхий минь касчер дээрээ хэвтээд амарч байгаан.

Image

Хээг дүүргэв

Image

Sf5, 80 хоёр маань 10 цагийн үед ар араасаа хүрч ирэхдээ ***, ус, ундаа авчирч өлсөж үхэхийн аюулаас авраад сугалах

ажилдаа ханцуй шамлан орсон боловч 80 маань Х Trail-г татаж гаргаж ирээд цаашлахдаа оронд нь орж суугаад X Trail-ээрээ

буцааж татуулж дайрч давшилж байж цаашлав. ЛЛ Бийнийг хойноос нь, Исүзү МЮ-г урдаас нь дараа дараагаар маш амжилттай

эзэмдсэн боловч хамгийн хол, хамгийн хэцүү газар очиж хамгийн найдвартайгаар суусан миний машиныг эзэмдэж чадалгүй

өөрөө цөмрөх аюулаас болоод гацсан юм. Sf5-р татсаараан байгаад 2 цагийн үед гаргаж ирснээр манай энэ удаагийн драма

өндөрлөв.

Image
Image
Image
Image
Image
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Ariuka »

waaw l daaa ha ha yanztai zavaartsgaasan baina bas l nam zoochood tolgoigoo gashilgaad suuj baih ch bas l yum bodogduuldiishuu he he daraagiin udaa mani Gunbe amjiltaa ahiulna gej dairah vii he he
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by ggg »

Өө янзтай. hatchback ангилалийн fwd машантай болохоор элдэв юм бодох боломжгүй юмаа.
Jason
Posts: 693
Joined: Tue Dec 25, 2012 6:18 pm

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Jason »

saihan bichej saihan oguuljee.........
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Jargale »

янзтай бүүр дотор гэжигдчихлээ
Never give up!!!
User avatar
gunbat
Posts: 1268
Joined: Sun Nov 13, 2011 1:50 am

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by gunbat »

Ene Naraa neeree bi naraa ruu zalgaal yu bna geheer ni taiwandaa geel ineesen chin suutsanuu haana suuchiw gj bgamdaa haha iim aimar OFFROAD zun sowintoi bh gj
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
NHW11, JZX90
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by MuuG »

арай дэндүү шаварчид юмаа.

Image
МАФ-ын Мөөг
User avatar
Naraa
Posts: 419
Joined: Thu Feb 02, 2012 5:06 pm

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Naraa »

Чи угаасаа яг сууцан инээдээр инээсэн л дээ.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by bd »

Гоё л суусан байна шд адал явдалтай. Ер нь дугуйнд бас их учир байх шиг байгаан тэ Нараа.
МАФ
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Jargale »

байлгүй яахав. машин хэдий бүрэн тоногтой ч дугуй муу бол тэгээл хэцүүшдээ
Never give up!!!
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Хэн хэзээ хаашаа аялах гэж байна? Хаана ямар үзэх газар

Post by Exotic »

gunbat wrote:Ene Naraa neeree bi naraa ruu zalgaal yu bna geheer ni taiwandaa geel ineesen chin suutsanuu haana suuchiw gj bgamdaa haha iim aimar OFFROAD zun sowintoi bh gj

iim yum bolohdoo duudaj bai l daa :D uuhain tas davhiad l ochii shdee :ymhug:
life is too short to drive stock cars..
Post Reply

Return to “Авто спорт, аялал /auto sports and tour/”