2. 2013-04-28 Зайсангийн амнаас Богд хан уулынхаа амыг өгсөж алхах аялал.
Энэ аялалд Дүгэрээ, Мэндээ болон түүний нохой, Бадка, Санаа бид хэд явсан болно. Уг нь өглөө 7:30-д цуглахаар тохирсон байсан боловч би урд шөнө нь ПЛ-н 3 тоглолт дараалж үзээд өглөө нь унтсан, машины дугаараар хориглосон зам руу орж цагдаа зогсоогоод жаал саатсан зэргээс болж аялал 8 өнгөрөөж эхэлсэн дээ. Аялалын багийнхаан уучлаарай
Зурагнууд хийе.
Дээшээ өгсөж эхэлж байна. Модон дотроо чийг үнэртээд тун аятайхан байлаа.
Дээшээ алхаж байгаад модны хэсэг чөлөөнд аялагчид хөлөө амрааж хувцасаа сольдог газар гарч ирээд зургаа авахуулцгааж, хөлстэй цамц, подволкоо сольж, халуун цай ууцгаалаа.
Очсон газартаа сэтгэл ханалгүй дахин цаашаа явж нэг оргилд гарлаа. Би тэрхүү оргилын нэрийг Өндөрсант болов уу гэж таамаглаад байгаа.
Юм ууцгаалаа.
Бадкагийн зуу татах агшин
Мэндээгийн нохой. Энэ юм үзсээн хөөрхий
Төв аймгийн нутаг. Биднийг дээр байхад цас хялмаалаад байсан, харин тэнд нартай сайхан харагдаж байна лээ.
Бууцгааж байгаа нь.
Хот харагдлаа УРАААААААА
