Германий мэргэжилтнүүдийн форумаар энэ 7 хоногийн эхээр 2013 оны SL-Class загварын брошур зураг нийтлэгдээд байсан билээ. Тэгвэл Мерседес-ийнхэн хүлээхээс залхсан уу яасан өнөөдрөөс эхлээд зураг нь гадаадын сайтуудаар цацагдаж эхлээд байна. Маш ихэд нууцалж байсан автомашины талаарх зарим мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд энэхүү шинэ загварыг 2012 оны 1 сард болох Детройд Авто Шоунд албан ёсоор танилцуулах ажээ. Дараа үеийн буюу 2013 оны SL-ийн их биеийн 89 хувь нь хөнгөн цагаан хийцтэй бөгөөд ингэснээр одоо байгаа загвараас хөнгөн болж чаджээ. Мерседес-ийнхэн хэлснээр хөнгөн цагаан хийцийн туслалцаатай одоогийн загвараас SL 350 хувилбар нь 138 кг, SL 500 хувилбар нь 123 кг хөнгөн болсон гэж мэдээлж байгаа бөгөөд дараа үеийн SL 500 нь компанийн шинэ 4.6 литрийн хос турбочарж бүхий V8 хөдөлгүүртэйгээр гарах ажээ.
Шинэ SL-д Мерседес-ийн ухаалаг Magic Vision Control технологийг шингээж өгсөн бөгөөд энэ нь уламжлалт салхины шилийг угаах аргийг сайжруулж усны хоолой нь шил арчигчийн дундуур явсан юм байна. Ингэснээр шил арчих үед усыг дээрээс нь асгаж өгөх бөгөөд кабинруу ус цацагдахаас сэргийлж байгаа ажээ. Улмаар энэхүү систем нь өвлийн цас, мөстэй нөхцөлд халах үүрэгтэй ажээ.
Улмаар FrontBass хэмээх шинэ аудио технологийг 2013 SL загварт хийж өгсөн ба 2 өсгөгчийг хаалганы доор, хөлийн харалдаа хийж өгчээ. Ингэснээр дуу чимээ зөв зохистой дуугарах боломжтой болсон гэж тэд үзсэн байна.
Албан ёсоор Детройд Авто Шоунд танилцуулагдах үеэр тодорхой мэдээллийг ил болгох юм байна. Урд хойд гэрэл сайхан харагдуулж байна.
http://autohelp.mn/site/component/conte ... ---sl.html