Энэ сэдвээс анх машинтай болж байгаа хүмүүс машиныхаа насыг уртасгах, цаашид гарах эвдрэлээс сэргийлэх жижиг
сажиг тоноглолуудын талаар бичицгээе.
1. Хамгийн эхлээд AIR OIL SEPERATOR, OIL CATCH TANK гэж бас нэрлэгддэг.



хөдөлгүүрийн өндөр халалтын үед ууршсан тос, ус нь сорох хоолойруу шууд орох байдлаар хийгдсэн байдаг энэ нь коллектор, форсунк,
зарим нэг мэдрүүрүүд даралтын гэх мэт зүйлүүдийг маш ихээр бохирдуулдаг бас нэг тюнинг хийдэг нөхөрийн ярилцлага уншиж байхад
ууршсан тос нь интеркүүлэрийн хананд ихээр наалдаж интеркүүлэрийн хөргөх чадварыг бууруулдаг энэ нь детоназад оруулж болзошгүй гэж байсан. интеркүүлэрээ аваад тонгойлгохоор тос дуслаад хөөрхий турбо явж байгаа юм байнадаа гээд айлгаад байсан турбоны голыг нь хөдлөгөхөөр хөдөлгөөн бага л байсан нөгөө ууршсан тос орсных байсан юм билээ тос хаашаа ч юм дундраад байдаг бол бас нэг шийдэх гарц нь.
2. STRUT BAR дээд доод хойд хажуугийн гээд энэ талаар ярих нь илүү байх өө аль болох өөрийн туршлагаас олж авсан мэдлэгүүдээ
бичий гэж бодлоо.

3. Мэдээж GAUGE ууд. энд баахан хэрэгтэй хэрэггүй олон юм байх уг нь хэрэггүй л юм байгаан анхаарал саринуулаад яг сайн заадаг ганц нэг юм байхад л болно.
Хөргөлтийн шингэний темпратур
Тосны темпратур
Тосны даралт
Турбоны даралт
Хүчдэл
Моторын хурд
Агаар түлшний холимогийн харьцаа
Цлиндр тус бүрээс гарч байгаа утааны темпратур
Детоназ индикатор гэрэл
.
.
Миний бодлоор бол хамгийн хэрэгтэй нь сорох хоолойны даралт, бас яндангаас гарч байгаа утаан дахь хүчил төрөгчийн хэмжээг заадаг gauge, бас нэмээд тосны даралт байвал зүгээр, бусад параметрүүдийн хувьд бол усны темпратур бол хянах дээр байгаа, тосны даралтын индикатор бас байгаа, гэхдээ өөрсдөө хүсвэл ямар gauge тавьж бас болно л доо
AFR
4. Турбо таймер
за таймерийн хувьд бол улайстал халсан турбо мэдээж хэрэг шууд унтарвал хөргөлтийн тосолгооны систем гүй халсан турбоны холхивч, гол, их бие гээд өөр өөр материалаар хийсэн төмрүүд өөр өөрийнхөөрөө халуунаас болоод тэлээд агшаад нас нь л богиносоно тэгээд л нас богиносоно. энэ асуудлыг таймер жоохон ч гэсэн шийдэнэ

5. Хар хайрцаг. явж байхад нээх онц хэрэггүй юм шиг санагддаг ч нэг машинтай хундага тулгах үед жинхэнэ амыг нь таглах эддээ уг нь
монголд бол 80 мянга хавьд
ebay аас бол 25 dollart бол гайгүй юм ирэнэ дээ.
http://www.wired.com/images_blogs/autop ... -box-2.jpg
6. GROUND KIT газардуулагч. хөдөлгүүр дээр суурилж өгсөн ихэнх мэдрүүрүүд шууд хөдөлгүүрийн их бие (блок) ээс хасахын холболтоо авсан байдаг. хэрэв моторын их бие аккумляторын хасах шонгоос тусгаарлагдсан холболт муудсан үед усны датчик, форсунк, тоологч, очлуур, гээд л бүгд худал ажиллах боломжтой. Машинууд дээр бас газардуулагч утастай хамт дотор нь хэдэн хуруу зай хийсэн юм шиг төхөөрөмж тавьсан байдаг зарим нэг нь бензин хэмнэдэг энэ тэр гээд байсан.
энэ нь конденсаторууд байгаа зориулалт нь бол мэдрэгчүүд дээр хүчдлийн хэлбэлзлийг арилгах зориулалттай. нэг жишээ хэлхэд ECU форсунканд өгч буй хүчдлийн хугацааг тохируулах итгэлцүүр нь хүчдэлтэй урвуу хамааралтай байдаг хүчдэл буурвал форсункыг нээх хугацааг ихэсгэж өгнө хүчдэл өндөр 14в орчим байвал нээх хугацаа нь бага болно энэ дээрээс бензин хэмнэлт гардаг юм байлгүй магадгүй.

7. халаасны ECU оншилгоо сүүлийн үеийн бүх машины алдааны кодыг уншчихдаг л юм билээ ухаалаг утсанд үнэгүй апликашнтай заавал энд тэнд очиж мэддэг мэддэггүй хүнээр үзүүлэх хэрэггүй өөрөө л оншилчих
http://www.ebay.com/sch/i.html?_trksid= ... &_from=R40

одоо ашигладаг хөөрхөн юм билээ.
За цааш нь манайхан нэмээд дэлгэрүүлээд өөр юмнууд бичээрэй