Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...)

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...)

Post by Uuganaa »

За гэрэлний талаар ерөнхийд нь энд ярьж байгаах шийдлээ.
Авто машины гэрэл ээ тоноглож сайжруулах гэж байгаа бол viewtopic.php?f=14&t=57 энд бичнэ үү.

Хол ойрын гэрэлний стандарт нь нэг ийм байдаг юм байна.

Ойрын гэрэл:
Image

Холын гэрэл:
Image
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Гэрэл /Их гэрэл, дохио, подвар, манангын шар, нэмэлт ...

Post by Juniper »

Энэ зөв рультэй машиных байна.
ZZT240, 1ZZ-FE
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Гэрэл /Их гэрэл, дохио, подвар, манангын шар, нэмэлт ...

Post by Uuganaa »

Гэрэлтүүлэх хэрэгслүүдэд дараахь гэрлүүд хамаарагдана:

“Том гэрэл” - Автомашины урд талд байрлах бөгөөд харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед жолооч өмнөх замаа гэрэлтүүлэн явахад зориулагдана. Том гэрэл нь хоёр төрлийн тусгалтай байдаг бөгөөд өмнөх замыг хол зайд гэрэлтүүлэхэд зориулагдсан тусгалыг нь “Холын гэрэл”, харин өөдөөсөө яваа тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулахгүйгээр бага зайд гэрэлтүүлэхэд зориулагдсан тусгалыг нь “Ойрын гэрэл” гэнэ.

“Манангийн гэрэл” - Энэ гэрлийн тусгал шар өнгөтэй байх бөгөөд цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед замыг сайн харагдахуйц гэрэлтүүлэхэд зориулагдана. Манангийн гэрлийг үйлдвэрээс тоноглоогүй байвал жолооч өөрөө автомашиндаа нэмж тоноглож болно.

“Гэрэлтүүлүүр” - Энэ гэрлийг гол төлөв гал унтраах алба, эмнэлгийн түргэн тусламж, цагдаагийн байгууллагын зэрэг шуурхай албаны автомашинд тоноглох бөгөөд зам гэрэлтүүлэхээс илүүтэйгээр гудамж орчны байдал, барилга байгууламжийг гэрэлтүүлэх, эрэн сурвалжлах зорилгоор ашиглана. Гэрлийн тусгал хурц бөгөөд алсын зайг хамардаг учир ашиглалтын журмыг чанд сахин мөрдөх шаардлагатай.

“Улсын дугаарын гэрэл” - Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед автомашины ард талын улсын дугаарын пайзыг гэрэлтүүлэхэд зориулагдана.

Дохиоллын хэрэгслүүдэд дараахь гэрлүүд хамаарагдана:

“Оврын гэрэл” - Автомашины урд талд цагаан, ар талд улаан өнгөтэй хосоороо байрлах эдгээр гэрлүүд нь харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед автомашины оврын өргөнийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэхээс гадна хөдөлгөөний аль чигт хандсан болохыг мэдээлэхэд зориулагдана. Урд талын оврын гэрлийг “Жижиг гэрэл” гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Оврын гэрлүүдийг дангаар нь асаах боломжтойгоос гадна том гэрлийг асаах үед мөн хамт асна. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт автомашиныг зогсоохдоо оврын гэрлийг заавал асаах шаардлагатай. Энэ нь бусад тээврийн хэрэгсэл ирж мөргөхөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм.

“Эргэх дохионы гэрэл” - Автомашины дөрвөн буланд байрлах улбар шар өнгийн эдгээр гэрлүүд нь анивчсан горимоор ажилладаг бөгөөд хөдөлгөөний чигээ аль чигт өөрчлөх гэж байгаагаа бусдад мэдээлэхэд зориулагдана. Жолооч хөдөлгөөний чигээ өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог урьдчилан өгөх үүрэгтэй.

“Ухрах дохионы гэрэл” - Автомашины ард байрлах цагаан өнгөтэй энэ гэрэл нь хурдны хайрцгийн хөшүүргийг ухрах арааны байрлалд сэлгэх үед асдаг бөгөөд ухрах үйлдэл хийж байгааг бусдад анхааруулахад зориулагдана. Зарим автомашины ухрах дохионы гэрэл нь нэмэлт дуут дохиогоор тоноглогдсон байдаг.

“Тоормосны гэрэл” - Ихэнх автомашины хувьд ард талын оврын улаан гэрэл нь тоормосны гэрлийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Оврын гэрлүүдийг асаагаагүй үед тоормосны дөрөөн дээр гишгэвэл ард талын оврын гэрэл асаж, араас яваа жолоочид уг автомашин тоормослож байгааг анхааруулна. Оврын гэрэл асаалттай тохиолдолд тоормосны дөрөөн дээр гишгэвэл ард талын улаан гэрэл тодорч уг дохиог илэрхийлнэ.

“Ослын дохионы гэрэл” - Автомашины дөрвөн буланд байрлах улбар шар өнгийн эргэх дохионы гэрлүүд нэгэн зэрэг анивчсан горимоор ажиллахыг “Ослын дохио” гэнэ. Ослын дохионы гэрлийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан журмын дагуу хэрэглэнэ.

“Гэрэл шилжүүлэх дохио” - Гэрэл шилжүүлэх буюу анхааруулах гэрэл дохиог том гэрлээр өгөх бөгөөд харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед холын ба ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар гүйцэтгэнэ.

“Тусгай гэрлэн дохио” - Энэ гэрлийг цагдаа, гал түймэртэй тэмцэх, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр биелүүлэх, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын зэрэг шуурхай албаны автомашинд тусгай зөвшөөрлийн дагуу тавьж хэрэглэх бөгөөд улаан, хөх, ногоон, шар өнгөтэй байна. Шар өнгөтэйгөөс бусад тусгай гэрлэн дохио нь нэмэлт тусгай дуут дохиогоор тоноглогдсон байна. Тусгай гэрлэн дохиог Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох журмын дагуу хэрэглэнэ.Гэрэлтүүлэх хэрэгслүүдэд дараахь гэрлүүд хамаарагдана:
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Гэрэл /Их гэрэл, дохио, подвар, манангын шар, нэмэлт ...

Post by Uuganaa »

Гэрэлний МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Суудалын тэрэг:
урд гэрэл - цагаан
манангийн гэрэл - шар
хойд гэрэл - улаан
хажуугийн гэрэл - шар
зогсоолын гэрэл - улаан
дохионы гэрэл - улбар шар
ухрах хөдөлгөөний гэрэл - цагаан

Ачааны тэрэг:
урд гэрэл - цагаан
манангийн гэрэл - шар
хойд гэрэл - улаан
хажуугийн гэрэл - шар
зогсоолын гэрэл - улаан
дохионы гэрэл - улбар шар
ухрах хөдөлгөөний гэрэл - цагаан
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Гэрэл /Их гэрэл, дохио, подвар, манангын шар, нэмэлт ...

Post by Uuganaa »

Нөгөө айхтар хурч цусдаг гэрлийх ухамсар дорой нөхдүүд бага аваасай билээ. Лүнгийн цаана шөнө явж байсан тээр холоос л нэг хурц гэрэл тусаад байсан дөхөөд очсон доорх зурган дээрх шиг гэрэлтэй тэрэг колонк дээр зогсож байх юм. Тэр онгиороо гараас болж золтой л адуу дайрчих шахсан
Image
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Гэрэл /Их гэрэл, дохио, подвар, манангын шар, нэмэлт ...

Post by odb »

Гэрлийн хуванцар, нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр өнгөө алдаж шарладаг ба бодис түрхэж өнгөлснөөр шарласан өнгөн хэсгийг нимгэлж алга болгоод тод тунгалаг болгож байгаа. Өнгөлсний дараа хэт ягаан туяанаас хамгаалах түрхлэг хийж шарлалтыг удаашруулдаг боловч цаг агаар, шороо тоос, салхины нөлөөгөөр түрхлэг алга болж гадаргуу дахин шарлаж эхэлдэг. Түрлэг хийхгүй бол арай хурдацтай л шарлана, тэрнээс өнгөлүүлээд нэгмөсөн гоё болоод мөнх тогтоно гэж үгүй.
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Гэрэл /Их гэрэл, дохио, подвар, манангын шар, нэмэлт ...

Post by odb »

америкт борлуулдаг тэдний стандартын машин улаан дохиотой байгаа, европ япон нь шар дохиотой байдаг. Хэдэн жилийн өмнө оросууд стандартаа мөрдөнө гээд чангалаад евро шар дохио эрэлт ихсэж үнэ хадсан түүхтэй.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт
5. Гэрэлтүүлэх хэрэгсэл
Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглоно.


МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.040.01
Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага
MNS 4598:2003

5.5. Цахилгаан тоноглол
5.5.4. Гэрлийн өнгө:
- урд гэрэл: цагаан
- манангийн гэрэл: шар
- хойд гэрэл: улаан
- хажуугийн гэрэл: шар
- зогсоолын гэрэл: улаан
- дохионы гэрэл: улбар шар
- ухрах хөдөлгөөний гэрэл: цагаан байна.

гэсэн байх тул үүнийг бариад чичрэхэд мань хэд нам болох нигууртай
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Гэрлийн тусгал тохируулах

Post by Ochki »

гэрлийн тусгалыг доорх байдлаар тохируулбал зөв болох юм байна. өнөөдөр орой хийж үзнээ.
зургаас харвал.
-холын гэрэл нь машины гэрлийн гол цэг байгаа өндөртэй ижил өндөртэйгээр эгц урагшаа тусаж байх ёстой юм байна.
-харин ойрын гэрэл нь эгц урагшаагаас 4 градус доошоо тусаж байх ёстой юм байна. мөн тэр градусыг тааруулахын тулд ханнаас 3м-н зайтай зогсож байгаад холын гэрэлний өндөрөөс 20.9мм доош тааруулхад болох юм байна.
Image
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...

Post by Ochki »

харин ойрын гэрэл хоорондох зай холын гэрэл хоорондох зайнаас их байгаа нь тухайн машин бүрээс хамааран ондоо байж болох байх.
энэ тохиолдолд холын болон ойрын гэрэл нь тусдаа байдаг ба холын гэрэл нь дунд талруугаа байрладаг гэрлийг үзүүлжээ.

хол ойрын гэрэл нь нэг цэгт байрладаг Н4 гэрэлний хувьд зай ижил байна.
Dairaldsnaa unaal yavjina
xlg218
Posts: 19
Joined: Fri Aug 30, 2013 9:09 pm
Car: Looking for Premio...

Re: Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...

Post by xlg218 »

Сайн байна үү энэ гэрэл машиндаа хийсэн зурар хөрөгтжйгээ мэдээ байгаа гэсэн хаана нь байгаан бол хаыгаад олдоггүй ээ...
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...

Post by Ochki »

uur huudsand bsan bhaa sandguie, bolomjit utguudaar ni search deer hailgachih
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...

Post by Ariuka »

ter tuuzan gereliig shuud podvaarnii utasnaas shalbalaad avchihad yamar neg nuluu baina uu?
dundaas ni shalbalj avsnaas hoish (abs) ni cardaniihaa gereltei hamt bainga asaad baina gehiin bas abs ni ajillahgui toormos bol shuud nam zuurch bariad baina gehiin
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...

Post by Ochki »

shal tusdaa zuil bn.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...

Post by Ariuka »

harin tiin he he tohoildloor l tegej taarsiim baih daa
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Гэрэл (Их гэрэл, дохио, подфар, манангийн шар, нэмэлт...

Post by GaNBaYaR »

fog light - нь хэдэн ватт байдаг юм бэ?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”