
2011 он Дэлхийд анх удаа Монголчуудын захиалгаар 2 хон ширхэг үйлдвэрлэгдсэн тансаг зэрэглэлийн аялалын машин. Цэрэг дайны зориулалттай ачааны Zetros машиныг иргэний тансаг зэрэглэлийн унаа болгохын тулд Германы банкны хамгаалалтын болон усан онгоцны доторлогоо хийдэг 2 компанаар тусгайлан хийлгэсэн бөлгөө. Тус бүр нь 1сая долларын үнэтэй. Доторх тоноглол гэвээс сансарын сатилет, өөрөөсөө 380вольт өсгөгч, арын багажинд 4дугуйт мото хөргөгч угаалгын машин тв гэх мэт ерөөсөө мөнгөөр авч болох юу л байна бүгдийг нь авч хийсэн бүүр зарим хүмүүс төсөөлөлд ч багтахгүй мэт аргагүй өөрийн биеээр үзсэн тулдаа л итгэсэн магадгүй тийм ч учираас бусад гадны бизнес нөхүүдийн анхааралыг татсан биз. Аргагүй шдээ гадна талд байгаа тэр шувуу, морьны зургыг зуруулахын тулд монголоос уран зураачыг Германруу нисгэсэнээс авхуулад л их юм бий. Гэхдээ миний хэлэх үг бол энэ машиныг магтах бишээ. Харалдаа энэ машинд хэрэгтэй юм юу байгаам бэ? Монголчуудыг олон арван жил архиар угжин, хичнээн ч гэр бүлийг салж сарниулж, олон ч аавын хүүхдийн амьдралыг сүйтгэхэд энэ хараал идсэн архи л гавъяа байгуулсан. Тийм ч учираас би ч гэсэн архинд дургүй хүмүүсийн нэг бүүр үзэн яддаг гээд хэлчихсэн ч буруутахгүй. Ухаалаг бизнес хүн гэж хэрэгтэй зүйлд л мөнгө зарцуулдаг гэж ойлгодог. Тэгтэл ийм ашиг тусгүй 1сая ногооны үнэтэй төмөрийг грашд үхмэл хөрөнгө болгоод хэвтүүлж байдаг нь бас л харамсалтай! Хүн лаагаа иднээ луувангаа иднэ үү надад ямар пад байхав гэхдээ би APU компанийг Монголчуудыг архиар угжиж олсон арван тэрбүмаас нийгэмд тустай ажил хийж байхыг нь лав оройд зурагтаар гарах хар мянган архи, пиво-ны сурталчилгааных нь дундаас нэгийг ч олж хараагүй юм байна. Гудамжинд зогсох гуйлгачин хүртэл хүнээс мөнгө авсаныхаа хариуд дуу дуулж өгдөг байтал APU компани нийгэмийн сайн сайхны төлөө ямар ажилууд хийсэн юм бэ? Одоо архины үйлдвэрийн эзэн, УИХ-ын гишүүн нэг л өдөр улсын минь тэргүүн л битгий байгаасай!




