Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Blog

Moderator: temp

User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Дараагын маршрут: Сүхбаатар аймаг Баруун-Урт хот - Асгат сум - Эрдэнэцагаан сум - Бичигт боомт - Эрдэнэцагаан сум - Асгат сум - Баруун-Урт хот гэсэн 550км - ын аялал
Image

Image
Баруун-Урт хотоос зүүн урагшаа гараад сайжруулсан шороон замаар давхиж өглөө

Image
Дорнодоос наймаачид Баруун-Урт, Шанд аар дайраад шууд Замын-Үүд явдаг юм байна лээ. Баруун-Урт хорт руу Чойбалсангаас ирж явхад ачааны Ирээнэнгарадын бараа ачсан машин 2-3 зөрсөн.

Image
Зээртээгээ тааралдсаар л

Image
Зээ хө ингээд цэнгэлийн манлайд хүрч байгаа юм даа. Зам ч мөн сайхан байна лээ. Ер нь энэ зүүн аймагаар энэ жил өвөс маш сайн ургасан байна лээ. Хаанч очсон өвдөгөөр татсан өвөс байна лээ.

Image
Дээр байгаа зам дээгүүр тэмээгээ хөтлөөд давхиж өгнө дөө

Image
Нутгын атаманууд

Image
Ахлагч

Image
Тэмээ ч сайхан амьтан шүү. Замд тэмээ хөтөлсөн баахан нохойнуудаа дагуулсан малчинтай уулзаснаас хойш тэмээний талаар ярьж өгвөө. Орсон буурнаас зугтах хамгын зөв арга бол уулын орой дээрээс эгц доош гүйж гэнэт дрифт хийн зугтах г.м ыг хуучлан цааш явав.

Image
?

Image
Зүүн зүглүү ч мал сайхан байна лээ. Идэх өвөстөй уух ухтай малчин хүний жаргал л энэ байх даа. Малнууд нь ч сайхан тарган байна лээ.

Image
Асгат сум дайран явсаар Баруун-Уртаас 203км-т байдаг Эрдэнэцагаан суманд орж ирэв. Сумдуудын дотороос нэлээн томдоо орох сумын нэг. Замын гэрэлтүүлэгнээс ахуулаад хүүхдийн жижигхэн парк хүртэл байдаг.

Image
Зээ хө бид ч баян улс юм дөө. Гаднаас үнтэй бензин аваал өөрөсдөө нефть ээ хэдэн мянган тонноор нь үнэгүй шахуу экспортлоол.

Image
Энэ нөхөрөөр чинь дүүрэн нефть ачаад вагон шиг цуваж байгаа харагдсан. Манайх уул энэ их гарч байгаа түүхий нефть ээ өөрөсдөө боловсруулсан бол ингэж бензины үнэ нэмэгдлээ гэж муухай царайлах байсан ч уу үгүй ч уу.
Мөн Эрдэнэцагааны Баянцогтын нүүрсний уурхайгаас нүүрс урагшаа эндээс гарч байна. Манайхан ингэж баруун солгоогүй цацаж юм хэмжээтэй байдаг болхоор нэг л өдөр өөрөсдөө урдаас нүүрсээ зөөх хэрэг гарах вий дээ. Энэ бол гэхдээ өдөрт Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсэний хэмжээний 100 ны 1д ч хүрэхгүй байх. Энэ талаар Гашуунсухайтад орчиж байгаад эргээд ярьнаа.

Image
Бид баялагаа баруун солгоогүй цацаад оронд нь энэ мэтчилэн дэд зэргийн цагаан будаа гэсэн савлагаатай элсэн чихэр авах жишээтэй

Image
Эрдэнэцагаан сум зүүн урд талаасаа

Image
Урагшаа гардаг боомттой болоод ч тэр энд байхгүй юм байхгүй газар

Image
Суманд бензиний үнэ нэг иймэрхүү

Image
Чоно илүү тэнгэртээдээ алуулж ижил тэнгэртээдээ харагддаг гэсэн. Би ямарч байсан чонотой ижил тэнгэртэй юм байна. кэкэ

Image
Ийм зам дээгүүр та нар нэг давхиж байна гэж төлөөлөөд үз дээ. Манай мистер бол ч хөндий дүүрэн тоостой л явах байсан байх. Наба д бас гоё байх байхаа арабаа хийж байхад энд тэнд голын эрэг тулаад байхгүй.

Image
Энэ сайхан талыг тэмээгээ унж яваа малчингүй яаж төсөөлөх билээ.

Image
Хүн тэмээ унаад байхад би морио унанаа аа

Image
Зээ хө тайлбаргүй

Image
Зогсож байсан онгоц шиг юм дугараад байсан энэ золиг байсан байна лээ.

Image
УАЗ469 өө гэж

Image
За ингээд Сүхбаатарынхаа Баруун-Урт хотод орж ирлээ дээ. Урагшаа замч сайхан байлаа

Үргэлжлэл бий...
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by bilgee »

chi odoo songulin surtalchilgagar yvad bgamu esvel ulan zagalmaigar husad bgamu
Go pro, Be pro, The pro
Jargal
Posts: 614
Joined: Tue Nov 08, 2011 4:58 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Jargal »

Дэээд зэргийн цагаан будаа гэснээ би буруу хараагүй бол элсэн чихэр харагдах юм. Арай урд зүгийнхэн бид нарыг чинь юуны ч хамаагүй уутанд юу ч хамаагүй хийгээд өгсөн баярлаад л авна гээд байгаан биш бээз!

Image
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Дараагын маршрут Сүхбаатар Баруун-Урт хотоос - Мөнххаан сум - Хэнтий Өндөрхаан хот - Улаанбаатар чиглэлийн 560км -ын аялал
Image
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Jargal wrote:Дэээд зэргийн цагаан будаа гэснээ би буруу хараагүй бол элсэн чихэр харагдах юм. Арай урд зүгийнхэн бид нарыг чинь юуны ч хамаагүй уутанд юу ч хамаагүй хийгээд өгсөн баярлаад л авна гээд байгаан биш бээз!

Image
Мэдэхгүй ингээд байгаа юм бол уу мэдээд бид нараар даажигнаад байгаа юм бол уу бүү мэд. Энэ бол наад захын жишээ ш дээ
ZULAA
Posts: 598
Joined: Wed Nov 09, 2011 2:46 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by ZULAA »

Баруун зүгрүү аялах юмуу Ууганаа?

Good luck. Сонирхолтой газруудаар явж байна. Бартаат замын зургууд оруулаарай. Ямар нэгэн уулын энгэрээр явах ч юм уу. Гай болж машин зам дээр мод ургацан байж таардаг нтр хэхэхэ.
Last edited by Uuganaa on Fri Jan 20, 2012 9:50 am, edited 2 times in total.
Reason: Явна явна
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Баруун аймагуудаар явхад нэг иймэрхүү л явдаг юм

Image
Image
Image
Image

Зүүн аймагуудаараа явчаад баруун аймаг руу явсан аялалын тэмдэглэлээ бичнээ.
orgilS
Posts: 4
Joined: Wed Dec 28, 2011 3:45 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by orgilS »

... ингэж нэг явж үзэх юмсан... \анхны бичлэг\
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Дараагын маршрут Сүхбаатар Баруун-Урт хотоос - Мөнххаан сум - Хэнтий Өндөрхаан хот - Улаанбаатар чиглэлийн 560км -ын аялал
Image

Image
Image
Баруун-Урт аас гархад шөнө болсон тул зураг авч чадсангүй. Төвөөсөө баруун хойшоо 170 аад км яваад нөгөө гуанз дээр очоод засмал дээрээ гарна даа. Засмал аар 50км яваад Хэнтий аймагын Өндөрхаан хотод орж ирнэ. Хот руу дөхөх тусам л хүйтэн болхоод байх юм.

Image
Image
Засмал дээр конс, тормос, үрүүлийн апрат царцаад явхад үнэн хэцүү болж байна лээ.

Image
Хэнтий аймагыг Өндөрхаан хот Бат-Эрдэнэ аврагын нутаг даа. Хот той засмалаар холбогдсон болхоор зам дагаж хөгжил гэгчээр нэлээн хөгжсөн аймаг шиг санагдсан.

Image
Энэ Хэнтий аймагын засаг ноёны өргөө. Хотын ерөнхий байдал нь цэвэрхэн, гэрэл гэрэлтүүлэг маш сайтай, хот доторх замууд их дайжгүй санагдсан.

Image
Өндөрхаан хотоос гэрийн зүг хүлгийн жолоо татлаа. Замч сайхан цаг агаарч сайхан байлаа

Image
Өндөрхаан хотоос 20 оод км яваад Хэнтий аймагын Мөрөн сум.

Image
Тайлбаргүй

Image
Image
Зам дагуу Шонхорууд манаанд гараал. Энэ шувуу яг шонхор шувуу мөн эсхэд би эргэлзээд байгаа. Мэддэг нэг нь хэлээд өгөөрэй. Зүүн аймагуудаар явж байхад зөндөө тааралдсан.

Image
Энэ дээр ... байсан болч

Image
Хот хоорондын автобуснууд зөндөө зөрнө. Хэнтий Өндөрхаан, Сүхбаатар Баруун-Урт хотруу явдаг

Image
Замын хагархай цоорхой цөөнтөй дажгүй гоё зам шүү.

Image
Засмал дээр мотоциклтой өвөл давхих ч нээх гоё ажил биш байхаа. Цаана харагдаж байгаа нь Цэнхэрмандал сум санагдаж байна

Image
Хавараас өмнө малчид хэсэгч гэсэн амарч байгаа байхдаа

Image
Хотруу дөхөх тусам хүйтрээд эргэн тойрон дүүрэн уул үзэгдээд эхэлж байгаа юм даа

Image
Zoom

Image
Хэрлэн гүүр

Image
Багануур

Image
За ингээд эхэлсэн газартаа ирлээ дээ. Энэ удаагын аялал энд хүрээд өндөрлөлөө
User avatar
Erdi
Нийтлэгч ★
Posts: 1297
Joined: Fri Nov 11, 2011 1:34 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Erdi »

Сайхан аялаад ирлээ шүү..Маш их баярлалаа
ЭРДИ-с АВТО МАГАЗИНе
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Дараагын маршрут: Улаанбаатар - Говьсүмбэр - Дорноговь - Замын-Үүд - Өмнөговь - Гашуунсухайт - Дундговь - Төв - Улаанбаатар гэсэн 2400 орчим км-ын аялалд маргааш өглөө гарна. Аялалын тэмдэглэлээ замдаа бичнээ.
Image
Nomad
Posts: 4
Joined: Sat Dec 24, 2011 8:23 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Nomad »

Алтан шар зам тань өлзийтэй байг, ингэж нэг явж үзэх юмсан даа
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by eegy »

Би мөн хэдхэн хоногийн өмнө Хэнтийгээр дайраад Сүхбаатарын Түмэнцогт орчихоод ирсэн. Ууганаагийн дурандаа буулгасан засаг ноёны өргөөний өмнө патиараа тауулсан даа хэхэ. Замын дагуу суугаад байгаа шувууд бол ихэнх нь сар шувуу байгаа.
Зам бол харин сайхан шүү. Асуудалгүй яваад л ирнэ.
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by aza315 »

UB Undurhaanii zamaar davhih yumsan saihan shuu
171
Cali
Posts: 30
Joined: Tue Nov 15, 2011 2:38 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Cali »

Yamar ajilaar yvj bgaan?
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”