"MAF Ice Drift Party" 2013-02-02

2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015, 2016
Ice Drift Party 2016-1-23

Moderator: temp

Post Reply
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: "MAF Ice Drift Party" 2013-02-02

Post by Beegii »

Монголын авто машин сонирхогч залуучуудын нэгдэл болсон МАФ.мн сайтаас зохион байгуулдаг Өвлийн Дрифт шоу болох МАФ ice drift show 2013.02.02 ны өдөр Номиин Моторс компаны авто дромын талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээ нь анх гол дээрх хэсэг бүлэг нөхдийн цагыг зугаатай өнгөрүүлэх санаан дээрээс үүдэлтэйгээр зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр монголын дрифт болон спорт машин сонирхогчдын дунд томоохон байрыг суурийг эзлэх хэмжээнд хүртэл томорч чадсан арга хэмжээ болжээ

Энэ жилийн шоу арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Европын алдарт Шелл хөдөлгүүрийн тосыг оруулж ирэн худалдаалан борлуулж байгаа Анекс Аксис компани өөрийн Шелл тосны брэндээрээ оролцлоо

Энэ жилийн үйл ажилагааг зохион байгуулалтын зүгээс илүү зөв байлгах үүдэнээс шүүх 3 шүүгчийн 2-ийг санал асуулгаар торуулсан бөгөөд

ерөнхий шүүгчээр Зоригоо MT
шүүгчээр Ганбилэг Инженер
шүүгчээр Ганболд О мафын гишүүн тус бүр ажиллаа

Ерөнхий шүүгчийн хувьд олон жил энэ спортоор хичээллэж олон амжилтыг гаргаж түрүү жил зохион байгуулагдсан Ice Drift тэмцээнд AWD буюу 4 хөтлөгчтөй төрөлд тэргүүн байр эзэлж байсан туршлагтай тамирчан байсан тул шүүлтийн тал дээр үнэн зөв бодитой дүгнэлтийг хийсэн гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаагын хажуугаар 3 шүүгчидээ баярлах нь зүйтэй боловуу.

Мөн тэмцээнд оролцогч тамирчдын явах замыг шүүгчид маань энэ удаагынх дээр их сайн замыг зурсан гэж миний хувьд үзэж байгаа бөгөөд тамирчдаас илүү их мэдрэмж хурд өнцөгыг гаргах боложийг бий болгосон зам байсан юм

Image

Тэмцээний хувьд чанартай цөөн тооны машиныг оролцуулах тэдгээрээс илүү их авхаалж самбааг гаргуулах нь тэмцээн зохион байгуулагчдын хувьд гол зорилго байсан бөгөөд FR буюу хойноо хөтлөгчтөй машины ангилалд уяа сойлго нь таарсан 50 машин AWD буюу 4 хөтлөгчтөй төрөлд 10 машин хурд хүчээ шавхаж
эхний 3 байрны эздүүдээр шалгарч цом өргөмжлөл ивээн тэтгэгч болон клубууын гарын бэлгээр шагнагдлаа

Тэмцээний үеээр олон үзүүштэй үйл явдлууд болон уралдаанууд болсон бөгөөд эдгээрийн нэг нь хүмүүсийн нүдийг хужирлаж хүмүүсийн нүдийг өөр дээрээ татаж чадсан машин бол яах аргагүй МАФын Гоша гишүүний Тод ногоон өнгийн 2410 маркын машин байсан бөгөөд сэтгэл байвал ямарч машиныг янзлаад унаж болдог юм байна гэдгийг харуулсан сайхан үйл явдал болсон.
Image
Мөн түүнчлэн энэ удаагын тэмцээний цомыг энгийн нэг байлгахыг хүсэлгүй өөрсдийн гараар урлахаар шийдэж 69-ны поршин ашиглаж хийсэн нь бас их содон өвөрмөц байж чадсан болов уу гэж бодож байна .

Image


Мөн Ice Drift show-ний шторк ч өмнөх жилүүдийнхээс өөр шинэлэг байлаа энэхүү шторкны зураг авалтийг хийж гүйцэтгэсэн RECON студийн бэбэ баги хоёртоо бас их баярлалаа

[youtubeshort]http://youtu.be/4a_TiiYAXls[/youtubeshort]

Энэ удаагын шоу арга хэмжээнд MAF-ийн гишүүд болох Гүнбат, Буяанаа, Димка, Наба, Гоша, Одко нар мөн адил амжиллтай сайхан оролцсон бөгөөд Димка 1059 Ипреза маркын машинаараа AWD төрөлд 2 дугаар байр эзэлсэн бол
2600 jzx 100 маркын машинараа Наба гишүүн маань олон түмний таашаалд нийцсэн хэр мундаг дрифтчэн бэ гэдгээ өөрийн үзүүлбэрээрээ харуулж чадлаа

Бусад клубуудын тамирчид ч сайн байж FR ангилалд ширүүн өрсөлдөөний үр дүнд
Idrift клубын тамирчин Баянаа 1200 jzx 100 маркын машинаар түрүүлсэн бол
2 дугаар байранд Түрүү жилийн түрүү Ганзориг өөрийн skyline Маркыг машинаараа орлоо
3 дугаар байран 3000 улсын дугаар бүхий jzx 100 маркын машин орсон бол

AWD ангилалд

0085 дугаартай evo V маркын машин бусдаасаа илүү богино хугацаанд бариаанд орсоноор түрүүлсэн бол
1059 дугаар бүхий субару ипреза 2 секундын хойно барианд орж 2 дугаар байранд
5199 дугаар бүхий sg5 cross sport 3 дугаар байрыг эзэлжээ

Тэмцээнтэй холбогдолтой зурагнуудыг доорх ллинкээр
http://maf.mn/forum/viewtopic.php?f=25&t=609&start=15

За тэгээд ирэх жилийн Ice Drift ч хол байнаа даа хол байна ..
User avatar
gosha
Posts: 1095
Joined: Mon Nov 14, 2011 12:45 am

Re: "MAF Ice Drift Party" 2013-02-02

Post by gosha »

хэ хэ. миний сайн ч гэж юу байхав. Туршлагатай тамирчин Батхолбоо болон Green hornet project-ийн багийнхандаа баярлаж байна. Гэнэтийн бэлөэг барих санааг тэд маань л гаргаж дэмжсэн юм кк. би мяа мяа кк
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: "MAF Ice Drift Party" 2013-02-02

Post by MuuG »

тэмцээн зохион байгуулахаас өмнө олсон ашгийг сайн үйлсэд зориулна гэж байсан. түүнийг хийх үү? хийвэл манайхаан тайлангаа энд үргэлжлүүлээд постловол...
МАФ-ын Мөөг
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: "MAF Ice Drift Party" 2013-02-02

Post by Beegii »

Энэ удаагын арга хэмжээнээс олсон ашигаас авто машин зам тээврийн ослоос болж гэмтсэн нэг хүүхдэд мөнгөн болон сэтгэл санааны дэмжлэг тусалалцааа үзүүлэх аян удахгүй хийгдэнэ.
Наба гишүүн Гэмтлийн эмнэлэг дээр очиж тусламж үзүүлэх хүүхдээ олсон байгаа бид удахгүй хэрхэн тусламж үзүүлсэн талаарх зураг хөрөгтөй посторийг энд байршуулах болно.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: "MAF Ice Drift Party" 2013-02-02

Post by Naba »

Тойм видео бэлэн боллоо
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: "MAF Ice Drift Party" 2013-02-02

Post by Naba »

Beegii wrote:Энэ удаагын арга хэмжээнээс олсон ашигаас авто машин зам тээврийн ослоос болж гэмтсэн нэг хүүхдэд мөнгөн болон сэтгэл санааны дэмжлэг тусалалцааа үзүүлэх аян удахгүй хийгдэнэ.
Наба гишүүн Гэмтлийн эмнэлэг дээр очиж тусламж үзүүлэх хүүхдээ олсон байгаа бид удахгүй хэрхэн тусламж үзүүлсэн талаарх зураг хөрөгтөй посторийг энд байршуулах болно.
Энэхүү ажил одоогоор ЗЦГ-ийн талаас хүлээгдэж байгаа. Өнөөдөр бидэнд хариу өгөх ёстой
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: "MAF Ice Drift Party" 2013-02-02

Post by Naba »

Өдрийн мэнд залуусаа!

Өнөөдөр манай хамт олон ЗЦГ-тэй хамтран"MAF Ice Drift Party 2013"-аас олсон орлогоос зам тээврийн осолд өртөн Гэмтэл согогын төвд 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлж буй 9 настай Энхбаяр мөн хамт хэвтэн эмчлүүлж буй 4 хүүхдийн эмчилгээний болон шаардагдах эм тарианы зардалд санхүүгийн болон амин дэмийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүллээ.

MAF.mn болон авто клубуудын хамт олноос...

Image
Facebook-ээс татгалзъя!
Post Reply

Return to “М.A.F Ice Drift Party”