Хүний газарт ирээд ойр зуурын хэрэглээнд машин авах хэрэгтэй болсон учир бага зэрэг судлав. Тухайн үедээ хуучин бас том тэрэг биш, энгийн хэрэглээнд хэрэгтэй байсан учир сонголт ч мөнгөнд таараад хязгаарлагдаад ирсэн.
Надад байсан сонголтууд:
-Mitsubushi Lancer (2 door coupe) 2 хаалгатай болхоор нь таалагдаагүй. Хаая нэг хүн орж суухад хүртэл төвөгтэй санагдаад. Уул нь хөнгөн шингэн он залуувтар, бензин бага иддэг гээд тогтож нилээд харсан.
-Holden Astra, Vectra... - Үндэснийх нь машин гэх Holden-ы загварууд. Нэр нь Holden ч base модел нь ихэвчилэн Chevrolet, GMC, Ford-ын V8 загварууд. Жижиг нь болхоор хуучин Opel-ын загварууд юм. Он залуу, сэлбэг хямдыг нь бодхоор авмаар байсан боловч байнга эвдэрдэг, том мотортой, бензин их зарцуулдаг гэж сонсоод дээр нь интернэтээр хүмүүсийн сэтгэгдэлийг уншихад сайн машин биш гэсэн байсан тул татгалзав.
-Toyota Corolla- Сэтгэлд ойр сонсогдож байсан нь энэ машин ч үнэндээ он хуучин бүүр 1993 оных нь хүртэл байсан. (Миний төсөвт) бас дээр нь Австрали дахь Toyota бол үндсэндээ хамгийн бүүр хамгийн стандарт загварууд байдаг. 2007 оны Toyota Corolla нь хүртэл цонхыг нь эргүүлж онгойлгодог зэргээс болж жагсаалтнаас хасагдав.
- Honda- Honda-гийн хувьд сонголт харьцангуй их байлаа. Хаая хажуугаар орилох hatchback civic-ээс авхуулаад coupe хүртэл байсан. Бас л 2 хаалгатай, 4-н хаалгатай нь харьцангуй үнэтэй байв. Олон газраар явж байгаад харин аз таарч "шинээр" ирсэн зарах гэж буй Honda Accord таарлаа. Эхэндээ 2.2 мотортой, 4-н цилиндэртэй зэргээс бензин идэх магадлалтай юм байна гэж бодож байсан ч сууж үзээд эрс өөрчилөгдсөн билээ. Бүх суудал нь арисан бүрээстэй, тухлаг, дээр нь бүх зүйл автомат. 1995-н оных хэрнээ cruise control-той, дээр нь люк-тэй зэргээс таалагдав. Тэгээд хэрэглэгчийн log-ийг нь аваад үзтэл анх нэг хүн авсанаас хойш нэг гараар явсаар байгаад зарж буй, урсгал засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан зэрэгээс нь хараад таалагдаад шууд авхаар шийдээд авсан машин маань үнэхээр зөв сонголт болсон юм.
Миний машин гэгээн дүрээрээ байгаа нь

Авсанаас хойш онцын асуудалгүйгээр өдий хүрсэн бөгөөд зарим нэг жижиг байдаг л асуудалууд байсан ч тухай бүрд янзалсаар ирлээ.
Honda-гийн шинэ загварууд болон үзүүлэлт, тоноглол зэрэг нь Toyota-тай харьцуулбал нэг шат дээгүүр гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй байх. Японоос анх удаа Америкийн зах зээлд 1982 онд гарсан машин бол Honda. Тэр ч утгаараа илүү western culture, хэрэглээнд тулгуурлаж ажилладаг биз дээ.
Дараагийнхаа бичлэгээр ямар асуудал гарч хэрхэн зассан талаар илүү нарийн бичих болно