FORMULA 1

ImageDrift Party
ImageOff-Road Tour
ImageAuto Parade

Moderators: temp, Mod_2

Post Reply
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

FORMULA 1

Post by new »

Нээлээ.
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Авто спортын хаан бол Formula 1. Миний бие уг спортыг шимтэн сонирхож, гараа болгоныг алгасалгүй үздэг нэгэн. Тиймийн учир энэ спортын талаар мэддэг жоохон зүйлсээ зав, зайгаараа бичихийг хичээнээ.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

2012 оны улирал эхлэхэд 64 хоног үлдээд байна. Эхний мэдээллээрээ 2011 оны улирал дууссанаас хойш гарсан сонирхолтой гэсэн зүйлсүүдийн талаар танилцуулъя.

1. Lotus Renault багын хуучин нисгэгчид хөөрхий.

Williams багт очих нь гэж удтал яригдаж байсан 2007 оны дэлхийн аврага Kimi маань гэнэтхэн Renault багт уралдахаа албан ёсоор зарласан. Renault машин Williams машинаас илүү хурдан учир сонголт ийм байсанд гайхах зүйлгүй. Энэ хүний хувийн онцлог нь машинаа барьж уралдачихаад бусад үед нь маружин долоох раки уух гэх мэтийн хувийн ажлаа хийдэг.... F1-ээс завсарласан 2 жилийн хугацаандаа WRC-д уралдаж үзсэн боловч гавитай амжилт гаргаж чадаагүй. Амжилт гаргаагүй нь ч болсон юм. Хэрвээ амжилт гаргасан бол тэр чигтээ тэндээ шингэчих байсан байх.
Image
Үүнтэй зэрэгцээд 2011 оны багын бүрэлдэхүүн бүтнээрээ солигдсон бөгөөд анхны орос нисгэгч Витали болон агуу Сенна-гын ач Бруно нарт дараа жилийн үндсэн нисгэгчийн суудал олдсонгүй. Оросыг дагаад хойд хөршийн LADA бренд Renault машины бөөрөн дээр хэсэг заларсан ч магадгүй дараа жилээс алга болох байх.
Image
Image
Kimi-ийн хамтран нисгэгчээр F1-д цөөхөн гараа хийсэн миний дүүгийн дүүтэй нач чацуу GP2-н аварга Франц залуу Грожан. Энэ хүн энэ цагын хамгийн сайн нисгэгч гэж нэрлэгдэж байгаа Алонсогийн хамтрагчаар энэ багт хэдхэн гараа хийж байсан.
Image

Эхний мэдээгээ энд хүргээд дуусгая. Ийм юм бичих чинь хэцүү, цаг шаардсан ажил байдаг юм байна.

F1-ийн талаар анхан шатны мэдлэггүй хүмүүст зориулж хэлэхэд Жолоочийг нисгэгч, машиныг болид, уралдааныг гараа гэх мэтээр цаашид бичээд явна шүү. Угаасаа л ингэж ярьдаг юм.
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Баатар эр дайнд эрсддэг гэдэг шиг агуу нисгэгч нисч байхдаа үрэгддэг...

Агуу Артений кино европд гараад эхэлсэн сурагтай. Манайхан энэ киног хаа байгаа газраас нь татаж өгч туслаач. Үзмээр байна.

Image

Артен ингэж нас барсийм да.

---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: FORMULA 1

Post by bataa »

Яг одоо киног нь татаж байна. Үдээс хойш gogo.mn дээр тавиад өгье.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: FORMULA 1

Post by XP1 »

нисгэгч гэх нь зөв үү? нисэгч гэх нь зөв үү?
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: FORMULA 1

Post by Naba »

XP1 wrote:нисгэгч гэх нь зөв үү? нисэгч гэх нь зөв үү?
нисгэгч
Facebook-ээс татгалзъя!
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Энэ 2 хүний нэгийг нь дэлхийн 2 удаагын аварга Веттел гэнэ. Харин нөгөөг нь бас дэлхийн 2 удааын аварга Алонсо гэнэ. Цэнхэр хувцастай нь сүүлийн 2 жил дараалан түрүүлсэн хошой аварга. Улаан хувцастай нь 2005, 2006 оны дэлхийн аварга. 2011 оны улирал дууссаны дараа хэн нь түрүүлж 3 удаагын дэлхийн аварга болох вэ гэдэг тулаан битүүхэн эхэлсэн. Мэдээж халуун цустай онцгүй зантайгаараа Улаан хувцаст Испани энэ үгийг амнаасаа унагаасан. Ялалтын төлөө ээжийгээ ч өгөхөөс буцахгүй гэдгээ олон удаа харуулсан этгээд. (Би дургүй юм) Улаан хувцастад агуу Феррари байна. Цэнхэр хувцастад хаан Нью байна. Дараа жилийн аварга хэн нь бэ?
Image

Image

Эсвэл цагны хоббитой, миний дуртай, 15 cекундын дэлхийн аварга Масса байх юм болов уу?

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

F1 гэдэг бол агуу том спорт. F1-ийн босс гэдэг бол Билл Гейтс, Стив Жобс нартай эн зэрэгцэхүйц нэр нөлөөтэй баян тансаг хүн байдаг. Одоогийн F1-ийн босс бол Bernie Ecclestone. Муу эр баахдаа бэртэнэ гэдгийн эсрэгээр мундаг эр дээрэмдүүлсэнийхээ төлөө хүртэл мөнгө авдаг юм байна. Түрүү жил Bernie Ecclestone-г хэдэн үл бүтэх этгээдүүд London хотод дээрэмдээд түүний 200,000 паунтын үнэтэй Hublot брендийн цагийг нь авангаа нүүр рүү нь дэлсээд авчээ. Харин үүнийг Bernie Ecclestone овжиноор ашигласан уу эсвэл Hublot овжиноор ашигласануу гялс реклам хийгээд амжсан. Энэнийх нь төлөө Bernie Ecclestone-д их хэмжээний мөнгө өгсөн байж таараа. Ер нь бол 80 настай Bernie Ecclestone-ы хөрөнгө ойролцоор 2 тэрбум паунд хавьцаа.

За тэгээд харцгаа. "Хүмүүс HUBLOT-ын төлөө юу хийдгийг харцгаа"

Image

Энэ мэт хөгжилтэй хачин жигтэй юмнууд F1-д их бий дээ.
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Жил болгон Феррари баг Италид WROOOM гэсэн арга хэмжээ зохион байгуулж цана чаргаар уралддаг. Энэ жилийн арга хэмжээ одоо яг явагдаж байгаа. Энэ үеэр феррари баг ирээдүйнхээ талаар зарим зүйлсүүдийг сэтгүүлчдэд ярьдаг бөгөөд үүний нэг хэсгээс товч.

Image

Би Алонсог ялж чадна

Felipe Massa-ын хувьд 2012 он гэдэг бол маш чухал шийдвэрлэх жил. Сайн уралдвал цааш үргэлжлэнэ. Муу уралдвал дахиж улаан машин унахгүй болно. Арга хэмжээний үеэр ингэж ярьсан байна. "Надад хэрвээ сайн өрсөлдөх чадвартай машин өгвөл би Алонсог ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна" гэсэн байна.

Кубица бол хамгийн сайн нисгэгч

Гэтэл эсрэгээрээ Алонсо нь "Robert Kubica бол F1-ийн хамгийн шилдэг жолооч мөн" гэжээ. Кубица, Алонсо 2-г сайн хоорондоо сайн найзууд гэж ярьдаг л юм. Robert Kubica-ийн хувьд 2010 онд улирал хооронд ралли уралдаанд оролцож байгаад аваарт орж хөл, гараа хугалан маш хүнд бэртсэн хүн. Гэтэл дөнгөж хоёр гуравхан хоногын өмнө дахиад хөлөө хугалчихлаа. Уг нь хурдтай, алдаа бага гаргадаг польш боловч бэртэлүүдээ бүрэн эдгэртэл F1-д эргэн иртэл өдий байна. Ирлээ ч анхных шигээ сайн уралдаж чадах нь эргэлзээтэй. Хөл гарны мэдрэл муудсан л байж таараа.

Ингээд Феррари баг доторх нисгэгч нарын ширүүн өрсөлдөөн эхэллээ дээ.

Image

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: FORMULA 1

Post by Badka »

Massa gishuund saihan medeelel oruulsand ni bayarllaa.oshoo ihiig bicheerei
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: FORMULA 1

Post by XP1 »

өнгөрсөн жил осол зохион байгуулсан гээд бөөн юм болоод байсан тэр нөхөр одоо хаана юу хийж явнаа?
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

XP1 wrote:өнгөрсөн жил осол зохион байгуулсан гээд бөөн юм болоод байсан тэр нөхөр одоо хаана юу хийж явнаа?
Энэ 2 этгээдийг хэлж байгаа бололтой. Өнгөрсөн жил биш 2008 (Сингапурт)онд тэгсэн санагдаж байна. Одоо зүүн талынх нь Феррари багт мандаж байна. Баруун талынх нь золиос болоод Ф1-ээс арчигдаж дээ.

Image

[youtube]http://www.youtube.com/watch?v=dZrCVbU6 ... re=related[/youtube]
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
Post Reply

Return to “Авто спорт, аялал /auto sports and tour/”