Эллен Лоор ба Evo II
Эллен Лоор бол Mercedes 190 E-16 2.5 Evo II автомашинаар DTМ-д түүх бичсэн цорын ганц эмэгтэй. 1984 оноос хойш үүнийг хэн ч дахиж хийгээгүй бөгөөд машин нь ч гэсэн өнөөдөр домог болоод байна.

Бараг 20 шахам жилийн дараа жолооч машин 2 дахин уулзсан байна.
Evo II бол хүчирхэг, тохь тухтай
Эллен хэлэхдээ "
Мерседесийн үйлдвэрийн туршин жолоодогч нар энэ машиныг албандаа хэрэглэдэг байлаа... Эхлээд ч энэ том спойлер тун онцгүй санагддаг байсан ч хүчтэй бас тухлаг энэ машинд бид их дуртай байж билээ" гэв.

Үнэхээр ч агааржуулалтын автомат систем, бүх цонхны автомат өргөгч, CD-радиотой саундсистем, 4 ширхэг спорт суудал энэ машинд бий. Түүнээс гадна Mercedes 190 E 2.5-16 Evo II-н хаалганы хавтас болон суудлыг Mercedes уралдааны сонгодог машинуудын адил бүрээстэй.
Том спойлер
Evo II автомашины эзэн Ferdinand von Kageneck энэхүү томоос том спойлерийн тухай хэлэхдээ "
Авто тээврийн газраас болсон юм аа... Ямар нэгэн осол аваар гарахад тээшний хаалга болон спойлерын хооронд осолд орсон хүн чөлөөтэй багтаж гарч байх ёстой гэсэн юм. " Гэтэл Швейцарийн зарим кантон (муж)-д энэ мэт өндөр спойлер Mercedes 190 E 2.5-16 Evo II хэрэглэж болохгүй гэсэн учраас арай намхан Evo I спойлер угсарч нийлүүлж байсан гэнэ лээ" хэмээв.

Үнэндээ 2 хэсэгтээ тохиргоо хийж болдог энэ спойлер нь бас л тохируулж болдог урд спойлер болон, автомашины хэвлийн хэсгийн бүрхүүлийн хамтаар 2004 онд гарсан SLR-McLaren загвараас өмнөх хамгийн сүрлэг эд болох нь гарцаагүй юм.
DTM уралдааны дүрмээр энэ мэт өөрчлөлтийг дор хаяж 500 ширхэг энгийн автомашинд хийж гүйцэтгэх ёстой тул дугуйн хэсэгт их биеийг өргөтгөж томоос том тормос бүхий 245/40 17 хэмжээтэй дугуй багтахаар болгожээ.
Харин 190 загварын их биеийн дизайныг хийсэн дизайнер Bruno Sacco-д л энэхүү хувьсал таалагдаагүй гэдэг. Тиймээс тэрээр 6 салаатай дугуйн загварыг нэмж гаргаж өгсөн нь эдүгээ "Kampfrad" буюу герман хэлний "
тулааны дугуй" нэрээр алдаршсан болно.

Хөдөлгүүрийн хувьд 4 том цилиндртэй тул хүчирхэг, чичиргээ бага бөгөөд 8000 эргэлт/мин хүртэл чөлөөтэй "татдаг" нь одоогийн стандарт, жолоочын үзэмжээр хангалттайгаас илүүд тооцогдоно. Тухайн үед гарч байсан танилцуулгын брошюр дээр нь "
Зөвхөн хамгийн урд явах, төвөггүй гүйцэж түрүүлэхийн хооронд бяцхан сонын далавч мэт бага зай бий" гэсэн нь хөдөлгүүрийг хэлжээ.

Зөвхөн гүн хар хөх өнгөтэй үйлдвэрлэгдсэн, 235 PS хүчтэй Mercedes 190 E 2.5-16 Evo II нь хамгийн эрэлттэй Mercedes-Youngtimer бөгөөд, энэ мэт сайтар хадгалагдсан загварууд 40.000 Euro, түүнээс дээш үнэтэй байдаг байна.