"Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

ImageDrift Party
ImageOff-Road Tour
ImageAuto Parade

Moderators: temp, Mod_2

User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

"Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Post by Uuganaa »

Image

"Дакар Ралли"-д Монгол хүн анх удаа уралдахаар болж байгаа тул тусад нь шинэ сэдэв нээсэн дээр гэж болдоо

Image

2013 оны нэгдүгээр сарын 5-20-нд зохиогдох алдарт “Дакар Ралли”-д анх удаа монгол хүн уралдахаар боллоо. Тавдугаар сарын 8-нд Бээжин хотноо зохиогдсон “Дакар Ралли” танилцуулгын үеэр авто, мотоспортын олон улсын хэмжээний мастер Дамдинхорлоогийн Болдбаатар, Намчингийн Лхамаа нар “Дакар Ралли”-гийн зохион байгуулагчидтай уулзаж, 2013 оны уралдаанд оролцох хүсэлт гаргасныг зохион байгуулагчид талархан хүлээн авч бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Манай хоёр уралдагч мотоциклын төрөлд уралдах юм.
Өнгөрсөн жилийн уралдаанд дэлхийн тавь орны 465 уралдагч оролцсоноос машины ангилалд 171, мотоциклоор 185, куад-байкаар 33, ачааны машинд 76 тамирчин хурд сорьсон байна. Энэхүү нэр хүндтэй уралдааныг 190 оронд телевизээр дамжуулан үзүүлжээ.
С.Энхтөр Бээжингээс мэдээлэв

Эх сурвалж: http://www.shuud.mn
User avatar
Сайнаа
Posts: 350
Joined: Tue Jan 03, 2012 12:00 am

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Сайнаа »

Гайхалтай.
Danaa
Posts: 240
Joined: Tue Nov 15, 2011 10:38 pm

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Danaa »

Bumbadai Lhamaa ah2toi amjilt husi :ymhug:
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Uuganaa »

Image
Авто, мото спортын олимп гэж хэлж болох "Дакар ралли"-д Монгол Улсаас анх удаа тамирчид оролцох гэж байна. 1978 оноос хойш өнөөг хүртэл жил бүр уламжлал болон зохиогдож байгаа уг уралдаанд Олон улсын хэмжээний мастер Дамдинхорлоогийн Болдбаатар, Намчингийн Лхамаа нар оролцохоор болсон билээ. Тэдэнтэй ярилцлаа

Image

-Дэлхийн хэмжээний хамгийн том уралдаанд эх орноо төлөөлөн анх удаа оролцох гэж байна. Ямар ангилалд уралдах вэ?
Д.Б:-Бид хоёр хоёулаа мотоциклиор уралдана. Миний хувьд Австрийн "КТМ-450" мотоциклиор уралдах гэж байна. Н.Лхамаа "Ямаха"-гийн мотоциклиор уралдана. Мотоциклио ачуулчихсан байгаа.

Image

-Уралдаан хэзээ эхлэх вэ?
Д.Б:-"Дакар ралли-2013" нэгдүгээр сарын тавнаас 19-ний хооронд болох юм. Уралдаан Өмнөд Америкийн нутагт буюу Перу-Аргентин-Чили гэсэн маршрутаар болно. Нийт 8500 гаруй км уралдана.

-Өдөрт хэдэн км уралдах юм бол?
Н.Л:-Өдөрт дунджаар 500-700 км уралдана.
-"Дакар ралли"-г авто болон мото спортын тамирчин хүн бүрийн мөрөөдөл гэдэг. Уг уралдаанд оролцоход тодорхой хэмжээний шалгуур тавина биз?
Н.Л:-Дэлхийн шилдгүүд "Дакар"-т хүч сорьдог. Тэгэхээр хэн дуртай нь очоод уралдана гэж байхгүй. Тодорхой хэмжээний шалгууртай. Наад зах нь л гэхэд олон улсын чанартай тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байхыг шаарддаг. Бид хоёр "SSER" гэж олон улсын бартаат замын ралли уралдаанд түрүүлж, эхний байруудад шалгарч байсан. Уг уралдаанд "Дакар"-т түрүүлж байсан болон эхний байрт шалгарч байсан туршлагатай тамирчид ирж уралддаг.
Д.Б:-Бид хоёр "Дакар"-т оролцохын тулд эхлээд өөрсдийнхөө хувийн амжилтуудыг явуулсан. Ингээд зохион байгуулагчдын хурал Бээжинд болоход очиж уулзаад оролцох эрхээ авсан байгаа.

-Том тэмцээнд явах гэж байна. Бэлтгэлээ хаана базааж байгаа вэ?
Д.Б:-Манайд өвөл мотоциклиор бэлтгэл хийх газар байхгүй. Тиймээс биеийн хүчний бэлтгэлдээ голдуу анхаарч байгаа. Мөн хол газар очиж уралдах учраас визний асуудал, бичиг цаастай холбоотой ажил их байдаг юм байна. Уг бэлтгэлээ хангаж байгаа. Дээрээс нь тэмцээнээс өмнө ямар нэгэн гэмтэл, бэртэл авчихгүйн тулд өөрийгөө нөөж байна.

-Тухайн уралдах газрынхаа цаг агаарын байдал болон бусад гадны нөлөөг нь судалсан уу?
Н.Л:-Маш халуун юм байна лээ. Өнгөрсөн жилийн уралдааны бичлэгийг харж байхад ерөөсөө л 44-47 хэмийн халуунд л уралдаад байх юм билээ. Заримдаа бүр 51 хэмийн халуун байсан. Их халуун газар уралдах гэж байгаа. Дээрээс нь манайхаас цагийн зөрүүтэй учир нойроо дасгана. Бид хоёр Перуд уралдаан эхлэхээс 10 хоногийн өмнө очиж байгаа. Хэдэн өдрийн өмнө ч болтугай очоод цаг агаарт нь биеэ дасгах хэрэгтэй. Ирсэн хойноо тэнд хэт халуун байсан, цагийн зөрүүтэй байсан гэхчлэн янз бүрийн шалтаг хэлээд зогсож баймааргүй байна. .

-Дэлхийн хэдэн орны хэчнээн тамирчин уралдах юм бол?
Н.Л:-Дэлхийн 54 орны тамирчин уралдана. "Дакар ралли" автомашин, мотоцикль, том оврын машин гэсэн гурван төрлөөр болдог. Мотоциклийн төрөлд анх 305 тамирчин уралдахаар бүртгүүлчихсэн байсан. Гэсэн хэдий ч янз бүрийн шалтгаанаар 196 нь шалгуурт тэнцэж үлдээд байгаа юм билээ.

-Анх удаа оролцож байгаа хэдий ч тодорхой зорилго өвөртлөн оролцож байгаа биз дээ?
Д.Б:-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Уралдаанд оролцож байгаа хүн бүр эхний байруудад орчих юмсан гэсэн бодол тээнэ. Гэхдээ "Дакар"-т уралдах маш хэцүү. Тамирчин хүний тэсвэр хатуужлыг жинхэнэ шалгадаг газар. Хэн дуртай нь очоод уралдчихгүй. Угаасаа дэлхийн хамгийн шилдэг тамирчид "Дакар"-т хүч сорьдог. Андын нуруу орчмоор уралдах юм шиг байна лээ. Тэгээд дандаа элстэй, цөлөрхөг газраар уралдана.
Н.Л: -"Дакар"-т оролцсон тамирчид барианд орж чадвал түүнийгээ өндөр амжилт гэж үнэлдэг. Учир нь нийт 100 тамирчин уралдлаа гэхэд тал хувь нь буюу 50 нь л барианд ордог юм. Бусад нь гэмтэнэ, замаа туулж чадахгүй дундаас нь орхино. Асуудал их бий.

-Монголоос та хоёртой хамт инженер, техникийн албаныхан ч юм уу хүмүүс дагаж явж байгаа юу?
Д.Б:-Хол газар болохоор замын зардал ихтэй. Тийм болохоор хоёулаа л явж байгаа. Уг нь бусад газрын тамирчид механик, эмч гээд арын албаныхантайгаа хамт явдаг. Гэхдээ уралдаж байхад нисдэг тэрэг байнга дагаж явна. Элсэн цөлийн бартаат замаар уралдах учраас эрсдэл маш өндөр. Тиймээс эмнэлгийн баг нисдэг тэргээр дагаж явах юм билээ. Уралдааны үеэр тамирчин бэртэл авлаа гэхэд таван минутын дотор эмнэлгийн тусламж үзүүлдэг гэсэн. Харин мотоцикль эвдэрлээ гэхэд өөрсдөө засаад явчихна гэж бодож байгаа.

-Багаж хэрэгсэл ч гэдэг юмуу Монголоосоо авч явж байгаа зүйл бий юу?
Д.Б:-Эндээс дугуй авч явж байгаа. Мөн хагардаггүй олгой хаймар авч явна. Бусдаар бол гайгүй байх аа.

-Авто, мото сонирхогчид зурагтаар та хоёрыг хэрхэн уралдахыг харах байх. Ямар дугаартай уралдах вэ. Мөн уралдах төлөвлөгөө боловсруулж байна уу?
Д.Б: -Би 175 дугаартай уралдана. Өмнө нь "Дакар"-т уралдаж үзээгүй болохоор төлөвлөгөө боловсруулаагүй ээ. Ямар ч байсан эхний хоёр, гурван өдөр байдаг чадлаараа сайн уралдъя гэж бодож байгаа. Гэхдээ уралдаан эхлэхээс дуусах хүртэл бүх боломжоо дайчилнаа.
Н.Л: -Би 174 дугаартай уралдана. Одоо таньдаг хүмүүс "Сайн уралдаарай. Алт, мөнгөн медаль авчраарай" гээд байгаа. Бид хоёрын хувьд эхний ээлжинд барианд орчих юмсан гэж зорьж байна. Сайн уралдвал тэгээд өөр зүйл зорино доо.

-Д.Болдбаатарыг автомашины төрлөөр оролцохгүй байсан юм байх даа гэх хүмүүс байна лээ?
Д.Б: -Харин хүмүүс тэгээд байгаа. Гэхдээ автомашинаар оролцохоор зардал улам өндөр гарна. Би 1996 оноос хойш мотоциклиор уралдаж байгаа. 1999 оноос эхлэн автомашинаар уралдах болсон.

-Машинаар уралдахаар зардал өндөр гарна гэлээ. Мотоциклиор оролцоход хэдэн төгрөгийн зардал гарч байна вэ?
Д.Б:-Зардал чамгүй өндөр гарч байгаа. Мотоциклио 27 мянган евро буюу 50 сая төгрөгөөр худалдаж авсан. Мөн уралдаанд оролцохын тулд такс төлдөг. Дээрээс нь "Дакар"-ын хянах системтэй GPS авч байгаа. Одоогийн байдлаар 100-гаад сая төгрөг зарцуулчихаад байна.

-Хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?
Д.Б: -Анх уралдаанд оролцохоор бүртгүүлснээс хойш тодорхой шатлалтайгаар мөнгөө төлдөг. Эхний ээлжийн төлбөрүүдийг хувиасаа гаргаад явж байсан. Мөн намайг "Доктор авто сүлжээ", "Алтай констракшн", "Шунхлай", "Морьт хангай", "Мөнх даатгал" зэрэг компаниуд дэмжиж байгаа. Дээрээс нь найз нөхөд, хувь хүмүүс ч гэсэн дэмжиж байгаа.

Уралдааны зам
Image

Эх сурвалжууд:
http://www.medee.mn
http://www.facebook.com/MasterCrossMongolia?ref=stream
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Uuganaa »

Эх орноо төлөөлөн авто, мото спортын олимп гэгдэх "Дакар ралли-2013"-т оролцох тамирчдаа дэмжихээр Морин даваанд "УАЗ-469" автомашины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанаас цугласан орлогыг хоёр тамирчны замын зардалд нэмэрлэх юм байна. Уралдаан энэ сарын 9-нд Морин даваанд болсон.

Image

Image

Image

Image

Image

Image
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Ariuka »

ene Gombodorj bas l sain devsdeg nuhur duu Boldbaatartai gants uzdeg zaluu shuu dee
User avatar
gunbat
Posts: 1268
Joined: Sun Nov 13, 2011 1:50 am

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by gunbat »

Ariuka wrote:ene Gombodorj bas l sain devsdeg nuhur duu Boldbaatartai gants uzdeg zaluu shuu dee
suuliin 2 3 jil gombodorj iluu baigaa bzdee. jiliin niilber dungeer suuliin ued dandaa boldbaatariin urd gishgej bga bhaa te
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
NHW11, JZX90
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by XP1 »

2-3 хоногоос явах гээд байна шүү
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by GaNBaYaR »

хэзээ тв-ээр гарах юм бол?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Ariuka »

bas l hargis sport shuu
User avatar
Javkhlan
Posts: 442
Joined: Wed Nov 16, 2011 6:02 pm
Contact:

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Javkhlan »

Бумбдай ахд амжилт хүсэе

Image
Image
Image
Бас лхамаа д ч
Image
Last edited by Javkhlan on Thu Dec 13, 2012 1:38 pm, edited 2 times in total.
GF-GX100 / 1G-FE 2.0
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by XP1 »

Монголын спортын тойм суваг, сайтуудаар гарна даа.
Ер нь тэгээд л харж байхад бүх л тамирчинг гаргадаг шд ээ. Юутуб дээр live мэдээ нь гардаг эсвэл 30-45 минутын цаанаас бэлдсэн мэдээ нь өөрийх нь албан ёсны хуудас болоод мэдээний сайт, юутуб дээр тавигддаг.
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Garidaa »

C1 телевиз шууд цацах эрхийг худалдаж авсан гэсэн шүү тэгээд ДАКАР дундуур реклам явуулах албан байгуулга интэртэй хамран ажилна гэсэн шүү!!!
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Uuganaa »

За манай тамирчид замдаа гарчээ.

Москвад
Image
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Post by Uuganaa »

Image
Post Reply

Return to “Авто спорт, аялал /auto sports and tour/”