Post
by MuuG » Fri Nov 30, 2012 4:25 pm
за өөрийн орон зайдаа нэг сайхан давхиад сэтгэлээ сэргээгээдхэе.
машин гэдгийг хүмүүс янз янзаар хүлээж авах юм. ихэвчлэн тэр хүний сонирхол, ухамсар, бодол сэтгэлээс бүх юм шалтгаалаад байх шиг. нэг хэсэг нь энэ бол бөөн зардал гэж бодож байхад нөгөө хэсгийн амжилгааны гол үндэс болж байх жишээтэй. юуг юунд зориулж ашиглаж байгаагаас шатгаалах юм. Унлага, Гангараа, амжиргаа, баярхал, спорт, хобби гэх мэт тоо томшгүй олон төрлөөр ашиглаж байна.
зарим хүмүүс үнэтэй машин авчихаад түүнийгээ бензин хийгээд л осолдохгүй явж байвал тултал нь явуулна. тэр хүний зорилго бол уналага. гэтэл бусдаас доор харагдахгүй гэсэндээ, бас өөрийн нэр төр, орлого, албан тушаалаа илтгэх машин унах гэсэндээ ч юмуу учиргүй том машин унаж, зам дээр ганцаараа бөглөрнө.
харин зарим хэсэг нь бол үгүй. хөөрхийг бага иддэг нэрт приусыг авчихаад өглөө гэрээсээ бүгдээрээ сууж гараад, ажил, цэцэрлэг сургуульдаа зам даа тарж бууцгааж, буцахдаа нөгөө дарааллаар ээлжилж суугаар гэртээ ороод бас л хамтдаа бужигнана. бага иддэг, байгальд ээлтэй, бас тэгээд 4-5 хүн нэг тээврийг хэрэгслээр зам дээр гарч байгаа явдал. гэхдээ нэг юм гэвэл иймэрхүү гэр бүл, дээр дурдсан том жийптэй хүнээс илүү машин тэргэндээ анхаарах нь хачирхалтай. өвлийн зуны дугуй, масло, гэрэл чийдэн, хучлага, бүрээс, элгэн алчуур гээд зай олдвол зүлгэж, завсар гарвал юм нэмж, засан сайжруулж унана.
харин дээр дурдсан том жийптэй эрхэм үнэ нь өндөр ч гэж боддог юм уу? эсхүл түүнд зарцуулах цагтаа орлогоо олж ажлаа хийж байдаг болохоор ч тэр юмуу, машинаа жилдээ 2 удаа нам сервис хийлгээд, хүний урманд гаднахаа бүтэн арчихгүй явж өгнө. тэгээд л машинаа 7 хоногтоо мөөг шиг цэцэглэсэн угаалгын газраар дайрч нэг угаалгаад болох нь тэр.
за тэр ч яахав энэ бол эдийн засаг, зах зээл, түүний олгосон боломж... миний мэдэх нэгэн гадаад эрхэм хэлж байсныг саналаа. Монголд та нар ямар өндөр зардлаар, ямар бага цалингаар амьдардаг юм бэ? гэж... хүн болгон хөдөлж, түүндээ таарсан хөлс, цалин авч гэртээ авчирж хувааж хэрэглэсээр насыг бардаг. Монголчуудын нэг хэсэг нь олон үл хөдлөх эд хөрөнгийнхөө түрээсээр зүгээр сууж мөнгө олдог бол, нөгөө хэсэг нь байнга хөдөлж байж мөнгө олж байх юм. тэр хоёрын нэг том ялгаа гэвэл нэг зогсоход гэр хоосон хононо, нөгөөх нь хөдлөх юм бол зүгээр сууснаасаа илүү мөнгө үрнэ. сонин урвуу тогтолцоо шүү...
Цалин гэснээс Гадаадын нэг хуульч эмэгтэйн талаар сонсож байсан юм байна. Маш өндөр боловсролтой, хэдэн компанийг атгаж ажилладаг өнөөдөр канад, маргааш бээжин гээд зогсоо зайгүй нисч бууж, ажиллаж, цагийн зөрүүгүй хөдөлмөрлөдөг ганц бие эмэгтэй. харамсалтай нь олсон тэр их мөнгөө үрж амжилгүй амьдардаг. нөгөө талд нь хоёр хүүхэд нь асрагч, жолооч нартай хамт ээжийн олсон асар мөнгөөрөө, асар үнэтэй боловсролыг эзэмшиж 10 настай мөртлөө 30 настай юм шиг бие даасан амьдралаар амьдарч байх жишээтэй. гэтэл монголд 40 хүрчихээд ээж аавынхээ тэтгэвэрийг уугаад сууж байгаа хүн асар олон байдаг гэх...
Хүний сэтгэлийг үнэлдэг жин байдаг бол тэрэн дээр бүх хүмүүсийг зогсоож нэг үзэх юмсан. за энэ хүрээд нийгмийн бухимдлаа зогсооё.
Авто ертөнц уг нь гайхалтай. Хүний бодол, төсөөлөл, тооцоолол дээр тулгуурлаж бүтээгдсэн олон давхар шинжлэх ухааны нэгдэл байдаг. Хими, физик, математик бүр цаашлаад сүсэг бишрэл хүртэл үүнийг ойлгож мэдэхэд хэрэг болох юм.
жишээ нь: Машинаа сайн арчдаг, унаагаа гомдоодоггүй хүнийг замын тэнгэр түшдэг, хүлгийн тэнгэр гэж байдаг гэдэг үг.
бас л сонин. дугуй, машины цэвэр гадаргуу хоорондоо ямар хамаа байнаа... гэтэл нээрээ ч тэр хүнийг хээр машинаа ухаад, дугуй нь хагарчихаад байж байсан гэхийг нэг ч сонсоогүй, үзээгүй байх жишээтэй. гэтэл цоо шинэ 4 дугуй тавьж гараад 200 км яваад ирэхдээ 3-ийг нь дэлбэ буудуулчаад ирэх ч хүн байдаг. бас сайхан унасан тэрийг хямд аятайхан өгөхөд 3 сарын дотор эзэн нь танихааргүй болтол сармайлгаад тавих ч хүн байх юм. Эсхүл зүг зүгээр машин байнга эвдрээд, ухуулаад байхаар нь хүнээс асуусан дэв суужиж, энүүгээр утаад зүгээр гэнэ гээд нээрээ ч дээрдчих шиг болох явдал байх.
аливаад шинжлэх ухаанч байдлаар хандвал нээрээ тэр арц, машины хуучирч эвдэрсэн эд анги хоёр ямар хамаа байнаа. гэхдээ л нөлөөтэй байгаа ч юм шиг.
өөр нэгэн жишээ: Хүн осолд ороод үхсэн гээд хэлэхэд ямар ч хүн тэр машиныг авахгүй. Сонгодог жишээ нь журмын хашаанд байгаа янзан бүрийн машинууд. хэнийх нь мэдэгдэхгүй баахан машин. элдэв гэм хэрэгт холбогдсон гээд хүмүүс сэжиглээд авдаггүй. гэтэл зарчмын хувьд цаанаа бол ашиглах боломжтой л техник, сэлбэг байдаг.
тэгэхээр сүжиг машин хоёр холбоотой байгаад л байгаамдаа.
унаа гэдэг хүндлэлийн сэтгэхүйтэй ч холбоотой байх гэж итгэж байна.
МАФ-ын Мөөг