
Фото аяллын зорилго:
- Гэрэл зураг сонирходог гишүүд зураг дарах чадвараа сайжруулах, хоорондоо туршлага солилцох
- Авто чиглэлээр голчлон зураг дарах тул зурганд явах болгондоо тодорхой 1-2 машин сонгон авч тестлэх, дүгнэлт хийж форумд нийтлэх
- Тогтмол салхинд гарч, хөдөлгөөний дутагдлаа бага ч гэсэн багасгах
Аяллын баг:
- Форумын гэрэл зураг сонирходог гишүүн бүрт нээлттэй
- Машинаа тестлэх, машиныхаа зургийг даруулах сонирхолтой гишүүн бүрт нээлттэй
- Тухайн аялал бүрт 10 аас дээш гишүүд явахгүй тул түрүүлж бүртгүүлсэн 10 гишүүн 2 машин явна. Хэт олон болбол чанаргүй болно гэсэн үүднээс тооны хязгаар тавьж өгөв
Аялалын чиглэл:
- Хотын ойролцоо зураг дарахад тохиромжтой газарууд
- Тухайн үед гишүүд ярилцаж холын аялал зохион байгуулж болно
Хэзээ, хэр хугацаагаар аялах:
- 14 хоногт 1 удаа явна
- Тухайн аялах долоо хоногийн амралтын өдрийн аль нэг өдөр. Хоорондоо ярилцана
- Тухайн аялах өдрийн үүрээр 4-5н цагт хөдлөнө, өдөр цайны цагаар буцаж ирнэ
Аялалын зардал
- Тухайн 2 машинд дундаасаа бензин хувааж хийнэ
- Өглөөний цай аялалын багийн гишүүд нэг нэгээрээ ээлжлэн дааж авна. Өглөөний цайны гарсан зардлыг хувааж төлнө
Нөхөд нэмж хасах юм байвал хэлээрэй. :ymhug: