
GPS үйлчилгээ нь анх цэргийн зориулалтаар гарсан боловч иргэний болон арилжааны чиглэлээр илүү өргөн ашиглагдаж байна. Энэ системийн дагуулуудаас ирүүлэх дохиолол тасралтгүй бөгөөд хэрэглэгч, хүлээн авагчийн тоонд хязгаар байхгүй , мөн үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж байдаггүй. GPS технолгийн үндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байрлалын талаархи мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиололыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгүй цацдаг. GPS хүлээн авагчийн байрлал тодорхойлоход 3-аас багагүй хиймэл дагуул ашиглана. Нэг доор хүлээн авсан мэдээлэлд анализ хийж өөрийн байгаа байрлалыг (уртраг, өргөрөг) гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлно. Харин дөрөв ба түүнээс олон хиймэл дагуулаас хүлээн авсан долхиоллын тусламжтайгаар байрлалыг (уртраг, өргөрөг, далайн түвшинтэй харицуулсан өндөрлөг) гурван хэмжээсээр тодорхойлдог. Хиймэл дагуулын сигнал Сансрын хиймэл дагуул нь L1,L2 гэсэн хоёр төрлийн радио сингалыг ашигладаг. L1 радио сигналыг цэрэг дайны зориулалтай GPS-д ашиглах ба UHF зурвасын өргөнд 1575.2 мГц давтамжинд өгөгдөл дамжуулдаг байна. GPS-г дэлхийн хаана ч ашиглаж болох боловч агуй, хонгил, машины граж, усан дор зэрэг газар GPS-н синалыг дамжуулах боломжгүй байдаг. GPS систем гурван хэсгээс тогтоно. • Сансрын хэсэг • Удирдлагын хэсэг • Хэрэглэгчийн хэсэг а) Сансрын хэсэг GPS системийн сансрын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цаг тойрдог. Эдгээр хиймэл дагуулууд нь сансраас радио долгионуудыг илгээдэг. GPS-н сүлжээнд 24-өөс багагүй хиймэл дагуулуудаас тогтоно. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, 6 нь нөөцөнд байдаг. Сансарт GPS системийн нийт 6 тойрог зам байх ба бүрд нь 4 хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60°-ийн тэнцүү байрлах ба экваторын хавтгайтай 55°-ийн хазайлттай байдаг. Хиймэл дагуул нь жин нь 900кг Хэмжээ нь 5 м Хурд нь 4км/с Дохионы дамжуулал 1575.42 МГЦ, 1227.6 МГц b) Удирдлагын хэсэг Хяналтын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхийн дээр байрлаж байгаа хяналтын станц тусламжтай удирдаж далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас нь буулгана. с) Хэрэглэгчийн хэсэг GPS системийн хэрэглэгчийн хэсэг нь GPS системийн хүлээн авагчууд ба хэрэглэгчүүдээс бүрддэг. GPS-ийн хүлээн авагчууд нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны үнэлгээний хэмжигдэхүүн болгон хувиргадаг. GPS системийг навигац, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X,Y,Z гурван хэмжигдэхүүнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Байршил тогтоох төхөөрөмжийг нисэх онгоц, усан онгоц ганцаарчилсан жижиг гар зөөврийн төхөөрөмжинд өргөн ашиглагдаг. Тодорхой байрлал тогтоогч нь алс холын хүлээн авагчидад зориулан байрлалын өгөгдөл болон засваруудыг ашиглан байрлалыг тодорхойлоход GPS системийн ашигладаг.
Эх сурвалж: http://www.nbayaraa.miniih.com/index.php/home/post/13

