Дорноговь аймаг, Хүслийн уул, Хамарын хийд, Инергийн төв, Чойрын хар уулаар хийсэн аялалын тэмдэглэл

Сүхбаатарын нутагаас гараад Дорноговийн нутаг луу орлоо

Дарьгангаас бараг 500км явж байж Хүслийн ууланд ирлээ.

Хүслийн уулд хонин гүрвэл, суман гүрвэлтэй зэрэг тааралдлаа. Тэр суман гүрвэл их л ховордсон юм гэсэн

Хүслийн хар уул.
Дорноговь аймгийн Сайншанд хотоос 30 гаруй км-т орших Хан Баянзүрх хайрхныг Монголчууд Хар уул гэдгээр нь сайн мэддэг. Энэ уулын дэргэд дэлхийн энергийн төв гэгддэг “Хамрын хийд” оршдог. Мөн Хүслийн уул гэж нэрлэдэг энэхүү ууланд зөвхөн эрэгтэй хүн гарч хийморио сэргээдэг уламжлалтай. Далай багш “Монгол нутгайн Шамбалын орон энд л байна шүү дээ… Түвд явах хэрэг юун” хэмээн айлдаж байсан гэдэг. Эл уулыг зорих хүмүүсийн цуваа жил бүр нэмэгдсээр л байдаг аж.

Хүслийн хар уулыг гоё тохижуулсан байна лээ. Дорноговьчууд маш их юм хийж байгаа юм байна лээ Шандаас урагшаа Хүслийн уул, Хамарын хийд лүү засмал зам тавиад эхэлцэн ажил нь ид дундаа явж байна лээ. Бас хамарын хийдийг засварлах ажил нь эхэлсэн. 2 жилийн дараа очход бол жинхэн цогцолбор болсон байх байхаа.

Хамарын хийд ээр хийсэн аялал энд хүрээд өндөрлөв.

Хар сүүлт бас л их ховордсон амьтан. Би их л цөөхөн харж байсан

За домогт л гардаг энэ амьтныг өөрийн нүдээр харсан. Машин барьж явсан болхоор зургыг нь дарах боломж гарсангүй. Дүрээ хальт үзүүлээл хөлийн хурдаар хадан дээгүүр үсэрээр үсэрээр алга болсон. Дараа нь зургыг нь дарах болмж гарах байлгүй..
Монгол хүн ан амьтнаа одоо л хайрлаж хамгаалахгүй бол бид удахгүй огтоно зурам ч олж үзэхгүй болх вий гэж би айдаг юм. Зарим бууны сайнаар, төмөр хүлгийн сайнаар хөөж алдаг анчдыг би гайхдаг юм тэр амьтныг аллаа гээд юу үлдэх юм үр хойчдоо үзүүлэх юмгүй эзэнгүй уул, ухсан сэндийлсэн тал л үлдэнэ.

Чойрын хар уулан дээрээс гэрийн зүг хүлгийн жолоо татлаа
Энэ удаагын аялал энд хүрээд өндөрлөсөн юм.