MuuG wrote:БЖК,
найзаа чи машиныхаа он, бас хөдөлгүүрийн нэрийг яг таг олж тогтоох хэрэгтэй. Би дээр хэлж байсандаа хайлааксийн хувьд 2005 оноос 2700сс -тэй хөдөлгүүрээ шинэчилсэн гээд. тэрнээс өмнөх хөдөлгүүрт нь гадуур байдаг энгийн севче таардаг юм билээ. /тэрэнд таарах арай өндөр галтай севче зарах хэдэн ширхэг надад байгаа шүү :р/ харин 2007 оных энэ тэрд байдаг, одоо шинэ гарч байгаа 150 прадод байдаг хөдөлгүүрүүд бол севче нь энгийнээс урт ризватай буюу арай урт байдаг юм байна лээ.
хөдөлгүүр, таарах севчегээ олсны дараа солихыг зөвлөж байна.
он нь 2004 он, за байз зарсан нөхөр нь 10 сар гэж хэлж байсан санагдаад байна. мотор нь wwt-i 2700, 2TR-FE гэдэг мотор бололтой .. хоёртой л юм байсын, нэтээс хайж байгаад энэ байх гэж бодлоо. прадо 120, хайлуксанд тавьсан гэж байна. зургыг нь харахад ч гэсэн мөн байна. харин сэвчээгээ үзэж байгаад чинийхийг бас үзьеээ. үнэ таарвал авий шүү. ойрд сонин гэвэл өчигдөр "Доовтор"-т моторын тос солиулах гээд очсон, үзээд антифрийз чинь бас хөлдөх температур нь -30 байна гээд нэг юмаар харууллаа. сайн анзаарсангүй, тэгээд яадгийн гэсэн чинь -30-аас хүйтэрвэл хөлдөнө гэнээ. өөрсдийнх нь шалгуураар бол соль гэдэг юм байх. тэгэхээр нь тэндээс нь антифрийз аваад солиулсан чинь сольж өгөх үйлчилгээнд нь бас 15-г аваад явчихдаг юм байна. горойгоод өөрөө сольчдог юмуу гэж бодсоноо ер нь солиод хэд болж байгааг нь үзье гээд солиулсан. тэгээд үзсэн -40 байнаа л гэсийшд. би харсан 35 хавьцаа цэнхэртэж харагдана лээ. ууг нь саяхан би антифрийз шүүрээд болдоггүй, бас доовтороор янзлуулаад, тэр үед хамаг л антифрийз гоожсон байх. тэгээд МТ-с фэлийкс гэдэг антифрийз шинээр авч хийсэн шд. өмнө нь нэг старекс солонгосоос авчраад жил тойрон унахад ирсэн тосоолтой нь л байсан, хөлдөж мэдэгдээгүй шүү дээ. тэгээд шал дэмий солиуллаа гэж бодсон. хүмүүсийн сэтгэхүйд энэ жил -80 мая хүрнэ гээд нийтлэгээр тосоолоо солиулаад байгаа бололтой. угаасаа хөлдөх хэмжээ нь 40 гэцийм чинь солиод ч нэмэр байгаамуу. кк... за энэ ч яахав бас нэг дэмий юм хийсэн. тосоо солиулахдаа Шээлл-ийн фүүллий синтетик гээд 4 литр нь 68 мянга байлуу даа Хар саарал савтай, тэрүүгээр солиулья гэж бодож байтал худалдагч нь энэ бол хагас синтетик, бүтэн нь гэж литр нь 30 мянга хавьцааны юм заагаад, Энеос бас синтетик, өвлийнх гэхээр нь анзаарсан үгүй, бас 20 цаас татуу юмуу гээд хусаад хаясан чинь синтетик биш байж... хаашдаа солиулчихсан. одоо яахав дээ, өвлийн л тос юм. мааслийн шүүр нь 29 мянгын цаасан шүүр ордгийм билээ. зун солиулахдаа хайрцагных нь зургыг утсандаа авсан, тэр хэрэг боллоо. хуучин мааслын шүүрээ бариад ийм шүүр авья гэсэн чинь байхгүй гэж авдгийн. тэгэхээр нь танайхаар зун солиулахад байсийшд, зураг нь энэ гэсэн чинь -ӨӨӨ гээд бариад ирдгийм даа. бас мотор угаагч гээд өгөхөөр нь аваад очсон чинь засварчин -10 минутынхыг нь авчихсан юмуу, гэлээ. өө мэдэхгүй, өгснийг нь л авлаа гэсэн, өөр байдгиймуу гэтэл - 5 минутынх бас байдаг гээд цааш ярьсангүй. Агаар шүүгч нь 8500 байсан байхаа. нийтдээ 100 гаруй болсон. бас акк соль гэсэн. нэг юмаар үзээд хэвлээд гаргасан чинь минийх цав цагаан байнаа л гэсэн. уг нь хар байдаг юм гэнэ үү. уул нь зүгээр л асаад байгаашд гэсэн аан хүйтрэхээс асахгүй ээ гэдгийм даа. бас л дэргүүр рүү орсон чинь 75-тай нь 140 хавьцаа тэгээд бас дууссан, 80-тайг тавьчих, зүгээр шдээ. 190 гэж авч байлээ. Дотроо муу санаалаад хүйтэртэл харзнахаар шийдсэн. харин бүх юм дууссаны дараа дэлгүүрийн худалдагч саяхан ажилд орсон тухай мэдээлэл аваад, хөмсөгний дотор талын хоёр үзүүр нь дээшээ, ам жаахан мушийсан маягтай болсноор өвлийн бэлтгэлийн эхний шат дууссан бөлгөө.... :-s ;;)