Би 5 машины гаражаа бүрдүүлчээд энд орж ирнэ гэж бодсон. Хүсэл минь биелэв.
Машин №1
Айл бүрийн гишүүд хаашаа ч явсан унаад явж болох, хөлд эвтэйхэн, гарт барьцтай, түлхүүр нь үүдэнд зүүгддэг унаа бол яах аргагүй....
Харин миний машин бол US Standard-н 2007 оны RAV4
Зөв талын жолооны хүрд, эмэгтэй хүн барихад эвтэйхэн байдал, лангуу болгон дээрээс олдох 5 бул, цаап, пиланз, мөнгөнд хэмнэлттэй размер жижигтэй дугуй. Үнэ нь ч хямд. За тэгээд хотоос жаахан гараад явах чадалтай V6 4x4 хувилбар нь гээд хэлчихэд энэ яриа эндээ дуусах мэт. Одоогийн байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Машин №2
Костюм өмсөөд ажил хөөцөлдөх, бизнес уулзалтад орчоод дараагаар нь үдийн зоог барихаар явахад хэн нь ямар машин унаж байна гэж хүн бүр хардаг. Энэ байдлаас бусдын хэл амыг тойруулан гарах машин нь яах аргагүй Х1 юм.
Миний машин бол EU standard-н 2014 оны BMW X1, Диллэр дээрээс миний гар дээр ирсэн км нь 96.
Ажил хэрэгч байдал, Герман техникийн төгс зохицол, Fuel Efficiency систем нь намайг 100-д 8литр бензинээр хаа ч хүргэнэ. Үл хамаарах X- Drive систем нь замаас гарахад үл тулах, үл шаналах байдлыг бий болгож толгойн стресснээс багасгаж өгөх юм.
Герман машин унаад оодойсон гар шиг харагдахгүй, энгийн л гэр бүлийн машин шиг харагддаг байдал нь миний хайрыг татдаг. Смарт түлхүүр нь түлхүүрний оосор мэт надтай хамт байхад хэн ч аваад явчихгүйдэг...
Одоогийн байршил: Европ тив, Баруун хөгжлийн тулгуур бүс /2015 оны цагаан сараар Монгол оруулах зорилго оршино/
Машин №3
Айлын авгай бусдаас юугаараа дутахав. Хүн шиг ганц машин унан хотоор явахад "Тэрний эхнэр явж байна уу, мөн үү??" гэж хүмүүс шивэр авир ярьсан чиг яахав гэсэн аятайгаар өөрийн машинаа буцааж ачихаар шийдсэн нь Mini Cooper S Cabrio. Өвөлдөө өөр унах машин олдох байлгүй, зундаа хэн хүнгүй унахад 100-д 6 үүрэх 6МТ нь хэнийг ч зовоохгүйгээр 92-оо уугаад явахад л болоо. BMW мотор нэг хэсэгтээ чихнээс хонх уяахгүй ажгуу. Унаж явж байгаа видео эд нар нь миний хуудсан дээр бий. Үзээгүй нэг нь үзээрэй.
Машин №4
Мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг болсон 4АGE AE111 Levin Trueno. Trueno болтол нь засах гэж нилээн хичээсэн прожект машин минь хэзээ мөрөөдлийг минь биелүүлж залуусыг хүүхэд болтол нь давхих нь одоогоор таашгүй. Хамтран зүтгэдэг 4AGE-н хорхойтон найз маань 580hp татуулсан хэдий ч миний зорилго бол ерөөсөө л 250. Өөр илүү ч хүсэх юм алга. Дутуу ч бодох юм алга.
Левингээ будсаны дараагаар нэг иймэрхүү болгох төлөвтэй.
[youtubeshort]
http://youtu.be/s4zfbK1yjEc[/youtubeshort]
Машин №5
Тэмүүд тээр нэг тэмээн жилийн хавар хэлсэн мөрөөдөл минь одоо хүртэл байгаа. УАЗ 31512 л авна гэж бодож байна. Бардакийг нь авч хаяаад дээр нь төмөр бэхэлгээ гагнан өөрөө дээр нь тонтогноод явах миний мөрөөдөл биш гэж үү? Эсвэл хүүхнүүдээ ингэж суулгаад л ...
Одоо авах ганц машин нь ерөөсөө л УАЗ... Тэгээд л болоо

Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!