Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

За нэг ийм сэдэв нээх нь зөв гэж бодооод нээчлээ

Энд юуны талаар ярилцах вэ гэхээр бид бүгдийн байнга эргэлзэж тээнгэлзэж төөрөлдөж явдаг зүйлсийн талаар хооронд нь харилцуулж буруу ташаа мэдээллийг зөв болгож өөрчлөх зорилогтойгоор нээж байгаан

Жишээ нь хүн болгон л тахиа анхдагч уу өндөг анхдагч уу гэж маргадаг нтэр хаха заза тоголсийн
жишээ нь хүмүүсийнн дунд мэдээд байгаа хэрнээ мэдэхгүй яг нарийн сайн ухаж ойлгож амжаагүй олон зүйл байдаг тэдгээрийг илүү ойлгомжтой тодорхой болгох зорилготой юм

Жишээ нь Дизел машин Бензин машин? 4WD vs AWD? VVTi vs VTEC өөр юу ч байдгын Subaru vs EVO

энд гэхдээ зүгээр л тийм болхоор гэдэг талаас нь биш зүгээр л мэдээлэл талаас нь оруулж байхын


За тэгээд манайхан оруулаад байгаарай
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Garidaa »

хамгийн гол нь үндэс суурьтай ярилцаж тэгээд дүгнэлт хийх юм биш үү айн?
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

За эхний сэдэв

Diesel Машин vs Gasoline Машин


Ер нь хүмүүс бензин үү Дизел үү гэж их эргэлздэг бас хоорондоо маш ихээр мэтгэлздэг дизел тэрэг сайн үгүй бензин нь илүү сайн гэх мэтээр мэдээж хэрэг ихэнх хүмүүс бензин тэргийг дизел тэргээс ихэвчлэн илүүд үздэг ягаад гэхээр нөгөө дуу чиээ багтай бас огцом хурд сайтай гээд гэтэл дизел тэргэнд ч өөрийн гэсэн давуу тал байдаг жишээ нь бензин бага зарцуулдаг бас бензин тэргээс хамаагүй олон км туулах чадвартай гэх мэт эсэргээрээ бензин тэргийг бодуул дизел тэрэг нь байгал орчныг илүү бохирдуулдаг харин хүч буюу torque - ний хувьд бензинээс хамаагүй илүү байдаг болхоор том тэргэнүүдэд илүү зориулагдсан ч юм шиг за тэхээр энэ талаар бүгдэээрээ сайхан харицуулцгааяа

Дизель болон Бензин хөдлгүүрийн ерөнхий зарчим нь яг л адил буюу бензинийг шатааж түүнээс гарах энергийн хүчийг ашиглаж хөдөлгүүрийг хөдөлгөх хамгий гол энэ хоёрыг өөөрчилж байгааа зүйл нь уг бензинийг шатааж байгаа үйл явц нь л байдаг. Бензин хөдөлгүүрийн хувьд агаар бензинтэй холилдон поршингоор шахагдан оройдоо очих үед свеча оч хаяан тэсрэлт явагдаж поршинг буцаан түлхэх маягаар хөдөлгүүрийг эргүүлдэг харин Дизел тэрэгний хувьд эхлээд агаар орж ирэн дараа нь бензин ордогоороо ялгаатай мөн диз?л хөдөлгүүрт свеча гэж байдаггүй тэхээр яаж бензин шатах вэ гэж дизел тэрэгний хөдөлгүрт орж ирж байгаа агаар маш өндөр даралтаар халж орж ирсэн бензинийг шатаах зарчимаар ажилдаг байна

Дизел хөдөлгүүрт 4 хоолой байдаг

Үүнд

Агаарийн - агаарын хавхлага нээгдэж агаар орж поршин доошоо бууна
Шахалтын - Поршин буцаж дээшлэх явцдаа агаарыг шахна
Шаталтын - Поршин хамгийн дээд цэгтээ хүрч мөргөх яг тэр цагт бензин орж ирж тэсрэлт хийгдэн поршин буцаад доошоо бууна
Яндангийн - буусан поршин буцаад дээшлэхэд шаталтын явцад үүссэн утаа яндангийн хоолойгоор гадагшилан

гэхчлэн дээрх дарааллаар ажилдаг байхнээ

Шахалтын коефцент дизел тэрэгнийх бензин тэрэгийг бодуул маш өндөр байдаг учираас свеа хэрэглэлгүй шаталт явуулж чаддаг байхнээ

Image


Дизель Бензин
За тэгээд Бензин зарцуулалт Бензин тэргээс бага ********* Дизел тэргээс их

Хүч *** TORQUE өндөртөй дуу чимээ ихэ *** Хурд аваль сайтай чимээ багтай

Агаарын бохирдол *** Бензин тэргээс 13 хувиар их нүүрсхүчил ялгаруулдаг

Свеча *** Байхгүй *** Байна

Электрон төхөөрөмж *** Ямар нэгэн электрон төхөөрөмжөөр *** Индуктор дистрибутор алтернатортой
дэмжигдэдгүй гэхдээ алтернатортой


Миний хувьд өвөл л гэхгүй бол манайх шиг хөдөө тал нутаг зам харгуйтай газар томхон тэрэг дизел хөдөлгүүртэй бол урт наслах вюм шиг санагддаг юм

за тэгээд энэ дээр нэмэх хачирлах зүйлс байвал манайхан нэмээд бичээд байгаарай
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

За манайхан дуусахгүй сэдэв гээд халшраад байх шиг байна ер нь заавал дуусгаж яахын яриаад л яваад л байя хэсэг хугацааны дараа цөөрийшд

за тэхээр дараагын сэдэв маань

All Wheel Drive (AWD) vs Four-wheel Drive (4WD)

за тэхээр энэ зүйлийн талаар манайхан маш их буруу зөв ташаа ойлголттой явцгаадгын юм шиг байна лээ би ч бас яг нарийндаа сайхан ойлгож чадахгүй байсныг саявтараас л жоохон гадарлах гээд байгаан тэхээр энэ талаар сайхан ярилцаад ойлголтоо авцгаачий гэж бодоцгоож байна


за тэхээр


Хамгийн эхний таньж мэдэх буюу All Wheel Drive , Four wheel Drive гэж юу гэж байгааг тайлцгаая

Ер нь бол
All Wheel Drive буюу бүх дугуй хөтлөнө
Four wheel Drive буюу 4 дугуй хөтлөнө л гэсэн үг нэрнээс нь хархаар ямар ч ялгаагүй юм шиг санагдаж сосогддог
адилхан л 4 дугуй нь л ямар ч байсан явахнээ гэж гэтэл тийм биш байхнээ адилхан сонсогдож байгаа хэдий ч үйлдлийн хувьд арай өөр юм байна.

За тэхээр эхлий AWD гэдэг нь үйлдвэрээсээ бүх дугуй нэгэн зэрэг урагшаа зүтгэж байхаар дезанчлагдсан гэсэн утга санааг агуулж байгаа хэрэг юм байна өөрөөр хэлбэл ихэнх тохиолдолд 2 дугуйгаар нь явуулж болхооргүй хийгдсэн загвар гэж ойлгож болно юм байнаа гэж ойлгож болох нь байна ихэнх гэдгийг харж байгаа байх яагаад гэхээр зарим нэг emergency тохиолдолд гал хамгаалагч энэ тэрээг нь салгаж 2 болгодог гэхдээ энэ нь 2wd гэсэн үг биш байхнээ. AWD системийн хүчний хувиарлалт нь урдаа болон хойноо тэнцүү хувиарлагдаж явдаг байхнээ.

4WD болон four wheel drive (Part болон Fulltime) ч мөн адил мотороос гарч буй хүчийг 4 дугуйн дээр жигдхэн хувиарлан өгч байдаг байх нь байна. Энэ хоёрын хамгийн том ялгаа нь доторх хүчний тохируулгандаа болон 2 дугуйруу шилждэг нь байхнээ. 4WD хувьд 3 ссонголлтой 2WD, болон 4 дугуйгаар маажиж байх үеийн LOW болон HIGH

AWD болон Full time 4WD системийн хувьд төвийн диференцал нь бүх төрлийн зам бүх төрлийн улиралд явхаар зориулагдсан систем юм. Гэхдээ энэ нь мэдээж бензин зарцуулалтын хувьд бусад системийг бодвол илүү зардал өндөртөй
Харин PART time 4WD сисем нь бүх улиралд зориулагдсанаас гадна хэрэгтэй шаардлагтай үед 4 дугуйг 2 луу 2 дугуйг 4 лүү шилжүүүлэх боломжойгоор хийгдсэн арай үнэтэй технилоги юм байна

AWD дотроо автомат болон механик AWD гэсэн сонголттой байдаг автомат нь энгийн зам дээр зөвхөн нэг тэнхлэгээрээ зүтгэж замын бартаатай хэсэгт 2 дох тэнхлэг холбогдож хүс гаргадаг харин selectable AWD буюу сонголттой AWD системийн хувьд тэнхлэгний дугуйн дээрх хүчийг тохируулж болдогоороо онцлогтой энэ систем нь crossover SUV ангилаллын машинууд дээр ихэвчлэн хэрэгллэгддэг байна.

4WD систем нь дотроо part time буюу заримдаа (хаха аймар орчуулав) full time буюу байнгын гэж ангилагддаг
part time 4WD хувьд 2WD болох боломжтойгоороо сондгойрох бөгөөд 4 дугуйгаар зүтгэж байх үедээ хүндрүүлж хөнгөрүүлж явж болдогоороо давуу талтай болдог хүндрүүлсэн 4 дугуйны хувьд маш их халтиргаа гулга ихтэй эсвэл элсэрхэг шавартай замд 40 км цагаас дээш хурдгүй явах үед ашигладаг байхнээ. харан HIGH 4WD гэсэн сонголтыг цас мөс чулуу ихтэй зам дээр илүү түлхүү ашиглаж байх ёстой юм байна

за тэгээд маш сайхан тайлбарласан видео оруулий

User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by odb »

Америк ба Европ, Япон хөдөлгүүр

Эрт дээр цагт, 1950-1970 онуудад америкууд санаа зовох зүйлгүй, тухайн цагийнхаа орчин үеийн том машинуудаараа хөгжилдөн давхилддаг байжээ. Тухайн үеийн машин дээрх Made in USA гэсэн бичиг нь нэр төр ба чанарын баталгаа байлаа. Тэр үедээ л америкчууд бусад ертөнцийг нийлүүлснээс илүү сайн машин үйлдвэрлэдэг байжээ. Японы автомашин үйлдвэрлэл, хүүхдээр бол хөлд орох төдий байж, сүүлд 1980-аад оны дунд хавьд л иймэрхүү түвшинд хүрчээ. Европын авто үйлдэрлэл нэг хэвийн, цөөн загвартай байлаа. Алдарт MB SL Gullwing хүртэл kingpin-тэй байхад америкт бол гэр бүлийн энгийн седан загварууд өндгөн тулгууртай болжээ. Энэ бол Америк, Европ, Японы тухайн үеийн хөгжлийн түвшинг бэлхнээ илэрхийлэх жишээ юм.
Америк хүн бүр сайн машин том байдаг гэсэн ойлголттой байлаа. Хэдийчинээ том, зайтай байна төдийчинээ сайн гэсэн үг. Бараг 3тн жинтэй машиныг хөнгөхөн хөдөлгөхөд мэдээж хүчтэй хөдөлгүүр хэрэгтэй. Америкчууд удаан ч бодсонгүй, шууд л багтаамж нэмэхэд чадал нэмэгдэнэ гэсэн зарчмаар явж 4, 5, 7, 8 литрийн хөдөлгүүрүүд хийж эхэлсэн ба эдгээр нь 300-400 морины хүчтэй ба 3 тн жинтэй 6м урт гялалзсан ганган машиныг 9-10 секундэд 100км/цагийн хурд авахуулдаг байв. Хэдийгээр 30-40л бензин иддэг боловч хэнч үүнээс айдаггүй, бензин элбэг ч гэж, хямдхан ч гэж, америкийн эдийн засгийн өсөлтийг даган америкчуудын орлого ч арвин байжээ. Дайны дараахь Европд байдал хүнд байснаас гадна хүн ардынх нь унаган хямгач зангаас болж Европ өөрийн замаар явжээ. Тэд жижиг хөдөлгүүр хийж өөрийн Ситроен 2CV маягийн бяцхан машинууддаа тавьж эхэллээ. Ийнхүү технологи хөгжсөөр эдгээр бяцхан машинуудаа хурдан давхиулахын тулд хөдөлгүүрийн чадлыг нэмэгдүүлэх туршилт сайжруулалтыг эхэлжээ.
1970-аад он болж түлшний хямрал болоход америкчууд дэлхий дээрх юмс тийм ч энгийн бишийг ойлгож эхэллээ. Ногоон хөдөлгөөн эрч хүчээ авч цэвэр агаар, байгалийн төлөө тэмцэл хөдөлгөөн өрнөж эхлэв. Тэдний байнд хамгийн түрүүнд өртсөн нь их иддэг том хөдөлгүүрүүд байсан ба экологийн төлөө ба бензин хэмнэх тэмцлийн явцад ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ ЧАДЛЫГ НЬ ХЯЗГААРЛАХаар болжээ. 74 оны Бьюик Ривера гэхэд 7.5л багтаамжтай хөдөлгүүртэй боловч 245 морины чадлыг 8.5:1 шахалтын зэргээр гаргадаг байлаа. Хэдхэн жижигхэн өөрчлөлт хийж чадлыг 400 морины чадалтай болгож болохоор боловч БОЛОХГҮЙ, НОГООНТНУУД зөвшөөрөхгүй.
Гэвч, америк зүйр үгээр “чиний гарт нимбэг байгаа л бол нимбэгийн ундаа л хийлгүй дээ” гэдэгчлэн чадлын хязгаарлалт нь өөрийн гэсэн давуу талтай болох нь төдөлгүй мэдэгдэв. 1-рт бага чадалтай их багтаамжтай хөдөлгүүр нь бага эргэлт дээр маш их эргэлтийн моменттой байдаг ба улмаар ямар ч хурдтай явсан хүчтэй ухасхийх боломжтой, 2-рт бага эргэлттэй (хамгийн ихдээ 4000-4500 эрг/мин) хөдөлгүүр тогтмол хурдтай явахад дуу багатай байдаг. Америкчуудад бол хамгийн сайн машин бол тохитой машин тул дээрх өөрчлөлт бүгдийн санаанд дорхноо нийцэв. Үүнээс эхлэн америкчууд өөрсдийн машиндаа их багтаамжтай, бага эргэлттэй, хүчтэй хөдөлгүүр тавьж эхэлжээ. Гранд-ын 5.2 литрийн хөдөлгүүр гэхэд 220 морины чадалтай мөртлөө 2800 эргэлт дээр 406 Нм хүч гаргах ба гэрлэн дохион дээр уралдахад BMW 740-тэй ч үзнэ. BMW бага багтаамжтай их чадалтай хөдөлгүүртэй ба хамгийн их чадлаа Грандаас илүү эргэлт дээр гаргадаг. Европ, Японы аль ч хөдөлгүүрийг харахад БАГА БАГТААМЖТАЙ ИХ ЧАДАЛТАЙ ХӨДӨЛГҮҮР МАШ ХУРДАН ЭРГЭЛТТЭЙ байдаг. Эсрэгээр бол их багтаамжтай бага чадалтай хөдөлгүүр удаан эргэлттэй байна. Практикт, 2л багтаамжтай 200 морины чадалтай япон хөдөлгүүр Гранд шиг ухас хийхийн тулд минутад 8000 орчим эргэнэ гэсэн үг ба Грандын хөдөлгүүр минутад 3000 эргээд адилхан л явна.

Эцэст нь хэлэхэд:
1. Машин хурдан ухасхийхэд түүний хөдөлгүүрийн чадал биш Нм-р хэмждэг эргэлтийн момент (хүч) чухал. Хичнээн бага эргэлт дээр хамгийн их эргэлтийн моментдоо хүрнэ, төдийчинээ хурдан ухасхийж гарна гэсэн үг. Америкийн их багтаамжтай хөдөлгүүрүүд ийм л байдаг.
2. Хөдөлгүүрийн чадал нь машины дээд хурдад нөлөөтэй болохоос хурд авахад огтхон ч хамаагүй.
3. Америкийн сонгодог их багтаамжтай хөдөлгүүрүүдийн, Европ, Японы хөдөлгүүрүүдээс ялгагдах гол ялгаа нь нэгж литрт оногдох чадал багатай боловч бага эргэлт (2500-3000) дээр хамгийн их хүчтэй, бага шахалтын зэрэгтэй байдагт оршино. Улмаар ийм л хөдөлгүүр урт наслах боломжтой.
4. Юу ч ойлгоогүй хүнд бол: америк хөдөлгүүр удаан эргэдэг боловч ухас хийхдээ аймаар хурдан, чухам энэ л европ, японы бага багтаамжтай хөдөлгүүрээс ялгагдах гол ялгаа нь юм.


сурвалж: http://jeep.avtograd.ru/grand_cherokee/ ... ngines.htm" onclick="window.open(this.href);return false;
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Juniper »

дизел тэрэгний шахалтын зэрэг ихдээ бишээ хө. Дизел түлшний чинь шахалтын зэрэг гэхиймүү октан нь маш бага 10 орчим байдаг юм.

Хэрэв бензин хөдөлгүүрт дизел хийвэл тогтоосон моментдоо хүрэлгүй тэсрэлт явагдаж эд ангиуд нь мөргөлдөж аюул болно.
Дизел хөдөлгүүрт бензин хийвэл хэзээ ч асахгүй. Дизел хөдөлгүүрийн шахалтын зэрэг хүрэхгүй
ZZT240, 1ZZ-FE
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

Juniper wrote:дизел тэрэгний шахалтын зэрэг ихдээ бишээ хө. Дизел түлшний чинь шахалтын зэрэг гэхиймүү октан нь маш бага 10 орчим байдаг юм.

Хэрэв бензин хөдөлгүүрт дизел хийвэл тогтоосон моментдоо хүрэлгүй тэсрэлт явагдаж эд ангиуд нь мөргөлдөж аюул болно.
Дизел хөдөлгүүрт бензин хийвэл хэзээ ч асахгүй. Дизел хөдөлгүүрийн шахалтын зэрэг хүрэхгүй
Дизель тэрэгний шахалтын зэрэг бензинээс илүү өндөр байдаг гэдэгтэй битгий маргаарай
тэгээд дизел тэрэгний шахалтын зэрэг ихдээ бишээ хө. Дизел түлшний чинь шахалтын зэрэг гэхиймүү октан нь маш бага
энэ хэсгийг сайн ойлгосонгүй шахалтын зэрэг ихдээ биш гэснээ шахалтын зэрэг нь маш бага байдаг гэдэг нь?

За арван жилд бид химийн хичээл дээр газ хийг маш өндөр даралтан оруулхад молекулууд нь халж шатах үзэгдлийг сурж мэддэг билээ ер нь бол Дизел тэргэнд уг аргыг ашигласан гэж хэлж болно харин октаны тухай яриж байгаа бол бензины октаан дизелээс хамаагүй өндөр гэдгийг л хэлмээр байна за дахиад нэг сайн бодоорой
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by GaNBaYaR »

асуулт дээр бичээтэй байгаа.
Beegii яг эсрэгээр нь бичээд байна.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

Асуулт дээр юу гэснийг нь сайн мэдэхгүй байна гэхдээ Compression ratio буюу шахалтын хувь харицааг яриаад байналдаа JUNIPER -ийн бичсэнээр дизел хөдөлгүүрийн шахалтын зэрэг бензинээс бага байдаг гэдгийг би үгүй эсэргээрээ гээд байна.
за жишээ нь
Бензин тэрэгийх 8:1 ба 12:1 байдаг бол диз?ль тэрэг 14:1 хамгийн өндөртөө 25:1.байдаг байхнээ л гэж хэлэх гээд байналдаа
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Juniper »

Үүнд октан маш хамаатай. Жишээ нь бензинийг дизелд хийгээд 14:1 харьцаатай баяжуулаад өгвөл чинийхээр асах гээд байгаа юм. минийхээр бол хэзээ ч асахгүй.

8:1 гэдэг чинь агаар шатахууний харьцаа байх. холимгийн харьцаа гэх нь зөв байх. Бас дизель түлшний октан хамаагүй бага учраас цилиндр доторх даралт нь бага л байдаг байх гэж бодоод байгаа.
ZZT240, 1ZZ-FE
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

Мөн нэмээд нэг зүйлийг хэлхэд мэдээж энд дизель түлшний тухай биш хөдөлгүүрийн шахалтын зэргийг ярисан юм шүү харин дизель түлшний хувьд илүү их энергийг өөртөө агуулж байдаг нь өндөр даралтанд шатах магдлалыг нь илүү гаргадгаараа бензин түлшнээс илүү юм байна. Өөрөөр хэлбэл дизел түлшин дэх молекул энерги нь бензинийг бодвол их тэхээр дээр миний хэлсэнчлэн хий газыг өндөр даралтанд оруулхад молекулууд шатдаг гэж тэхээр дизел хөдөлгүүр дизел түлшээр тэгж ажилдаг байхнээ
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by GaNBaYaR »

бүүр толгой эргүүлчихлээ.
бодож байгаагаа буруу бичээд байна уу? эсвэл би буруу уншаад байна уу л болчлоо.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

Бас нэг зүйлийг асууяа түлшний ОКТАН өндөр байхдааа амархан шатдиймуу бага байхдаа амархан шатдиймуу гэж
За дизел тэрэгний октан 15-25
Харин бидний мэдэх бензин за монгол 92 - 95 - 98 гэсэн октануудтай байгаа тиймүү
эндээс 15-25 октан нь амархан шатах уу 95 - 98 гэсэн октанууд амархан шатах уу гэдэг асуулт гарч ирнэ
мэдээж хэрэг окан энд хамаатай гэхдээ уг хоёр хөдөлгүүр анхаасаа шал өөрөөр дезанччлагдсан гэдгийг л хэлэх гээд байгаам лдаа

дээрх октаны тухайд мэдээж өндөр байх тусмаа илүү амархан шатна энийг бол бүгд мэдэж байгаа тиймч учирасс свечанд тог хаяж бензин агаарыг шатааж моторын пистон доош бууж байгаа тиймээс бензин хөдөлгүүрт тийм өндөр шахалтын зэрэг хэрэггзй болчиж байгаан учир н нэмэлт галаар буудуулж байгаа болхоор харин дизел эсэргээрээ зөвхөн өндөр шахалтын зэргээр дизел түлшний агууламж дахь молекулуудын шаталтыг ашиглан мотор ажиллаж байна энд октанаас гадна нэг юм байгаад байгаа нь дизел бензинийг бодвол арай өндөр олон тооны минерал молекулуудыг дотроо агуулж байдаг нь бас нөлөөлж байна

(Дизел хөдөлгүүрт бензин хийвэл хэзээ ч асахгүй. Дизел хөдөлгүүрийн шахалтын зэрэг хүрэхгүй) шахалтын зэрэг бензинээс муу болхоороо тэгж байгаа юм биш түлшин дэх агууламж нь өөр учираас гэж хэлж болно
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Ochki »

yu vee holiod bgaan bishuu.

hudulguurin shahaltin zereg.
binzin holimogin haritsaa.
Dairaldsnaa unaal yavjina
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Post by Beegii »

Ер нь бол аль алинийг нь яриж байна гэхдээ хөдөлгүүрийн шахалтын зэргийг арай илүү ярилаа ер нь бол дизел хөдөлгүүр бензин хөдөлгүүр хахаха одоо жоохон ойлогвууу холиоогүй ер нь хоорондоо хамааралтай учираас яригдаж байгаа гэж ойлгож байгаа чамд санаа оноо юу байна сайхан ярилций
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”