Энэхүү хуудсанд орсноор та Коунтер Страйк гэдэг энэ үүлийн үртэй тоглоомонд их бага хэмжээгээр донтдог гэдэгээ батлаад зогсохгүй 2012 оны 10.14 ны Ням гарагт зохиогдохоор төлөвлөгдөж буй МОНГОЛЫН АВТО ФОРУМ-ын шинэ ба хуучин гишүүдийг хооронд нь чөлөөтэй танилцуулж дотносуулах товчхондоо НҮҮР ХАГАРАХ ТЭМЦЭЭНД албан ёсоор уригдаж байна..
Хэрэв та намрын уулзалтанд ирж амжаагүй эсвэл ирээд ком-ны ардаас харилцдаг ГИШҮҮДТЭЙГЭЭ ганц хоёр үг солилцсон эсвэл бүүр ганц хоёр үг ч солихоос санаа тань зовоод юунаас эхлэхээ мэдэхгүй байсааар таарсан бол яг одоо 2 дахь боломж гарлаа...
Энэ жилийн хувьд гишүүдийг 5-5 аар нь нэг баг болгон хуваах саналтай байгаа ба баг тус бүр өөрийн нэртэй мөн тодорхой хэмжээний ШАГНАЛ-ын сантай байхаар төлөвлөж байна
/ түрүүлсэн баг-д 2 ширхэг mr PIZZA гэх жишэээний хааха /

Хамгийн бага зардалаар Цагийг хамгийн хөгжилтэй өнгөрөөх Манай Нөхөрлөлийн тэмцээнд ирэхэд Карманд чинь үсрээд 5000 байхад л хангалттай
тиймээс / идэш уушаа дор бүрнээ базаана/
Энэ удаагийн тэмцээнд эрхэм МОНГОЛЫН АВТО ФОРУМ-ын гишүүд дэмжигчид та бүхнийг өргөн хүрэлцэн ирж дурсамж-аа сэргээхийг урья
Тэмцээн болох өдөр : 2012 . 10 . 14 Ням гараг / + 2 градус дулаан /
Тэмцээн болох цаг : 12:00-15:00 / тохиролцоно /
Тэмцээн болох газар : Гишүүдийн саналаар шийднэ
Тэмцээнд оролцох гишүүд +1 дарна уу?
/10 ба түүнээс дээш хүний санал авсан тохиолдолд тэмцээнийг зохион байгуулах буюу түүнээс доош санал ирвэл санал автомат аар цуцлагдах болохыг анхаарна уу/




