
Сайн байцгаана уу Эрхэм хүндэт гишүүдээ .MAF.mn-ийн ээлжит “Намрын уулзалт”-ын хөтөлбөрийг та бүхэнд танилцуулахад таатай байна.
Уулзалтаар “Автомашинаа өвөлд хэрхэн бэлдэх, өвлийн цагт арчилгааг хэрхэн хийх” сэдвээр ярилцах болно.
Энэ удаагийн уулзалтад энгийн автомашинтай гишүүдээ түлхүү оролцуулах зорилгоор приус болон энгийн мотортой машинуудын ecu оношилгоо болон хөдөлгүүрийн ерөнхий үзлэг оношилгоог MAF.mn-ийн шилдэг авто экспертүүд үнэ төлбөргүй хийж өгөх зэрэг үйл ажиллагаа явагдах болно.
Автомашин сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
2012.10.06 Бямба гариг, Хөтөлбөр:
9:00 Sky их дэлгүүрийн урд талбай дээр гишүүд цуглах (таксаа худалдаж авах)
10:00 Амралтын газарлуу хөдлөх (Зайсангийн "Ханбогд" амралтын газар)
10:30 Амралтын газар очиж, машинаа байрлуулах(үзлэг оношилгоо хийх тул тусгайлан байрлуулах болно)
11:00 Нээлтийн ажиллагаа
11:10 МAF-ийн гишүүн Ганцог "Хөдөлгүүр түүний эд ангиудын үүрэг, эвдрэл, засвар" сэдвээр ярилцлага илтгэл.
11:35 МAF-ийн гишүүн Очки "Приус арчилгаа" сэдвээр ярилцлага илтгэл.
12:00 Гишүүдийн танилцуулга, Дурсгалын зураг авхуулах, Хөгжөөнт тоглоом
13:00 Үдийн хоол + Амттай яриа
14:00 Shell тосны танилцуулга, Гишүүдийн Базаар худалдаа, Stage 1, Stage 2 tuning хийсэн гишүүд өөрсдийн машиныг танилцуулна.
15:00 Оношилгоо
-ECU оношилгоо (Check engine, Prius оношилгоо)
-Ерөнхий оношилгоо (Subaru, Toyota болон бусад)
16:00 Хөгжөөнт тоглоом
17:00 Хаалтын ажиллагаа
Санамж:Такс нэг хүний 15,000 төгрөг болно. Таксаар азтан тодруулж шагнах болно. Мөн таксаа авсан гишүүд үдийн хоолтой.