Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Blog

Moderator: temp

Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Beegii »

Сайхаан аялаж яваад иржээ сайхан нүдэнд харагдтал очод үзцэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр сайхан зураг хөрөгтөй бичлэгийг нь хүлээж байяа харин тэр GPS солбилцолуудыг харин оруулж байх гэдэг их аятайхаг санааа байна шүү дараа дараагын хүмүүст маш их хэрэг болох байх ;)
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Баярлалаа хө. Дараа дараагын аялалаар тэрийг анхааралдаа авнаа
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Аялалын тэмдэглэл

Аялал 8 сарын 31нд өглөө 9 цагаас эхлэв. 1 хоногын өмнө Эрээнцаваас ирхэд зам хуурай байсан бидний явхад зам тэр чигээрээ ус болсон байв. Хотоос л гархад л бороо орж байсан 1000 орчим км яваад Буйр нууранд очход мөн адил бороо орсоор байв. Чойбалсангаас зүүн тийш яваад Мэнэнгийн тал орсон дүүрэн газарын тосны цооног байхтай тааралдсан. Хятадууд Мэнэнгийн талыг маань аалзны шүлс шиг хэрсэн олон замтай болгосон байна лээ. Буйр нуур орохын тулд Буйр нуурын хилийн застав дээрээс зөвшөөрөл авдаг юм байна. Зөвшөөрөлөө авчаад аялалаа цааш үргэлжлүүллээ.

Image
Ийм газарын тосны үйлдвэр Мэнэнгийн талаар дүүрэн байдаг юм байна. Шөнө бол нэг том хотруу ороод ирэв үү гэж андуурхаар гэрэлтэй.

Image
За тэгээд бороон дунд давхисаар Буур нуурын захад очлоо. Зам нь усаар дүүрээд машин явхад хэцүү болсон байна лээ.

Image
Image
Буйр нуурын хавиар зуншлага янзтай байна лээ.

Image
Image
Хотоос гараад 2 дахь өдөрийнхөө орой Буйр нуурынхаа эрэг дээр ирлээ.

Буйр нуурын танилцуулга

Image
Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр. Ус хураах талбай 20200 хавтгай дөрвөлжин километр. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм. Нуурын усанд гидрокарбонат, хлорид натри, кальц зэрэг элемент зонхилно. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. 6 овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд л бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардаг.
Эх сурвалж Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном


За өнөөдөртөө энэ хүрээд өндөрлөе. Унтах цаг болсон болхоор толгой ерөөсөө ажилахгүй байна. Бичсэн юмаа хархаар ямарч утаггүй юм биччээд байх юм. ккк

Үргэлжлэл бий...
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Халх голоор аяласан аялалын тэмдэглэл:
Image

Image
Буйр нуураас зүүн урагш Их бурхантын зүг хөдлөлөө.

Их бурхант чулуун бурханы цогцолбор
Image
Дорнод аймаг, Халх гол сум Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онд бүтээсэн дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаорыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий. Их бурханыг бутээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг. Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг To ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ. Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х_Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окпадников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа "Их бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл боловуу. Энэ нь X-XI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.

Дэлгэрэнгүйг: http://www.dornod-library.mn/index.php? ... &Itemid=86

Image
Биднийг очход Их бурхант чулуун бурханы цогцолборыг засварлаж байна лээ. 3 жилийн дараа очход бол сайхан засцан байх юм шиг байсан.

Image
Халх голд дайн болж байсан болхоор хэсэг яваал дайны үед зориулсан хөшөө дурсгалууд их байдаг юм байна лээ.

Image
Энд дайн болж байсан ул мөр бараг байхгүй болсон байна лээ. Тэртээ 1939 онд энд дэлхий дээр хамгын их онгоц 2 талаасаа оролцсон байлдаан болж байсан газар

Image
Image
Михайл Павлович Яковлевынын танкын бригдад зориулсан хөшөө. Михайл Павлович Яковлевынын удирдсан танкын бригад энэ байлдаанд маш үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Тэрээр халх голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан.

Image
Халх гол

Image
90н баатарын хөшөө

Image
Халх голын ай сав

Image
90н баатарын хөшөөний дэргэдээс Ж.Гүррагчаа сансарт нисэхдээ дээж авсан юм билээ

Image
Биднийг аялаж байхад бороо орсоор л байв. Зам шавар шавхаа ихтэй машин нэг иймэрхүү л байдалтай явж байв.

Image

Image
Олон баатаруудын хөшөөгөөр орсоор Халх гол суманд орж ирэв. Үдийн цайгаа Халх гол сумын Хятад ресторанд хоол идэв.

Image
Халх гол сум

Image
Халх гол сумаас гараад Мэнэнгийн талд нар жаргахыг харав. Нэг өдөрийн аялал энд хүрээд өндөрлөв.

Үргэлжлэл бий...
User avatar
sukhee
Posts: 1420
Joined: Mon Dec 19, 2011 7:54 pm
Location: I love my new UB

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by sukhee »

Халх голын хөвөөнд 90 баатар төржээ
Халх голын хөрсөнд 90 баатар нойрсжээ...,
нутаг минь сайхан санагдаж байна шүү. Нэг очих юмсандаа
Sunny FB15, 1999
Mark II GX100, 1G-FE 1988cc, 1998
Mark II JZX110, 1JZ-FSE 2491cc, 2003
Mark II JZX110, 1JZ-GTE 2491cc, 2002
Altezza SXE10, 3S-GE 1988 cc, 1999
Verossa JZX110, 1JZ-FSE 2491cc, 2001
Crown GRS180, 4GR-FSE 2499cc, 2004
Fuga 2495cc, 2006
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Jargale »

Uuganaa yavahdaa MAF-iin gishuudeesee avaad yavj bgaach. busad n ch gesen yavmaar l bnshdee.
Never give up!!!
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Image

Хэхэ. 2-3 жилээс манай оффройдрууд машинаа янзалж дуусаад. Бусад нь хувь хувийн бэлтгэлээ хангаад Монгол орноо тойрон аялал хийнэ л гэж бодоод байгаа. Аялалаа нэг эхэлбэл сайхан маршруутаа зөв гарагаад төвөллөгөөтэй явбал зундаа нэг аялчаад байхад Монгол орноо 4-5жилд бол бүтэн тойрчих байх гэж бодоод байгаа.
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Garidaa »

өөө бас нэг ийм машин одоо бас олж авах ёстой болж байх шив дээ .... 69 янзлаад явна аа...
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by GaNBaYaR »

дараагийн явалт нь хэзээ юм?
цаг нь таарч хамт байвал хамт явъя.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
munhluu
Posts: 589
Joined: Sun Mar 25, 2012 4:19 pm
Location: UB
Contact:

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by munhluu »

Uuganaa wrote: Хэхэ. 2-3 жилээс манай оффройдрууд машинаа янзалж дуусаад. Бусад нь хувь хувийн бэлтгэлээ хангаад Монгол орноо тойрон аялал хийнэ л гэж бодоод байгаа. Аялалаа нэг эхэлбэл сайхан маршруутаа зөв гарагаад төвөллөгөөтэй явбал зундаа нэг аялчаад байхад Монгол орноо 4-5жилд бол бүтэн тойрчих байх гэж бодоод байгаа.
Zunaas bugd amraltaa taaruulj bgaad, hamt yavbal saihandaa...
----------------------------
DO IT YOURSELF

Toyota Crown JKS 175
Toyota Prius NHW20 ---- SOLD
Toyota Prius NHW10 ---- SOLD
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Аанха. Ер нь 7-10 хоногын л аялалууд болох байх. Энийг ингэс гээд орхочихоё явна гэж 2 3 жилийн өмнөөс ярьвал бүтхээ байчина. ккк. Явах машинууд, явах гишүүд нь бүрдээд ирхээр тэр үед нь сайхан төлөвлөөд, төлөвлөгөөнийхөө дагуу явхад л болох байх
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Ariuka »

uuganaa chi ih saihan ajil hiideg aztai zolig shuu tegeed yu hiideg bolj taarsan be hu
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Uuganaa »

Баярлалаа хө. Заримдаа ажилаар заримдаа аялаал явж байна шүү дээ хө. Ажилаар бол ямарч байсан улс орондоо хэрэгтэй л юм хийж явдаг юм. ккк

Дарьганга, Шилийн богд, Алтан овоогоор хийсэн аялалын тэмдэглэл:
Image
Дорнодын нутгаас гараад Сүхбаатарын нутаглуу орлоо. Аргагүй л адууны өлгий нутаг гэсэндээ зах луу нь орход иймэрхүү.

Image
Image

Image
Сүхбаатар Эрдэнэцагаанаас баруун урагшаа 30 аад км яваад Гол өндрийн тэнгэр буюу Зотол Хан ууланд дээр ирлээ.

Image
Зотол хан уулнаас урагшаа 20 оод км яваад Шилийн сайн эрсийн дээр нь гарч хиймороо сэргээдэг Шилийн богд ууланд ирлээ
Танилцуулга:
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 км-т д.т.д 1778 метрт оршдог. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана. Эртнээс нааш Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.
Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий.

Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ.

Image
Image
Маргааш өглөө нар мандахыг харах зорилготой байсан тул Шилийн богд уулын энгэрт хоноглов.

Image
Шөнө сарны зураг авах гэж оролдсон нь.

Image
Шилийн сайн эрсийн уул Шилийн богд дээрээс нар мандаж байгаа байдал. Өглөө 5.45д нар мандаж байна лээ.

Image
Шилийн богдоос хөдлөөд Дарьганга сум Алтан овооны зүг хүлгийн жолоо татав.

Image
Цаад талд байгаа нь Төрийн тахилгат Алтан овоо харагдаж байна

Image
Дарьгангын унаган адуунууд. Хурд энэдээс л төрдөг юм...

Image
Алтан овоо

Танилцуулга:
Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.
Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарсаа өргөж, арц хүжээ аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

Үргэлжлэл бий...
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Ariuka »

:) ai daa ochij uzehiin huslen bolgood hyachlaa za yahav neg l nartai udur shiliin bogd yavna daahe he ene aduu notsood zogsoj baigaa zaluu chi yu ain he he aduu ch tengerleg amitan daa bagadaa naiztaigaa hamt 400 gaad aduu zunjin mallaj bailaa 2 tsag garui hovoo tatdag san za za baahan eliireed yavchlaa amttai bichleguudiig chine huleej bna shuu altan shar zam chine ulziitei baig
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Post by Jargale »

Uuganaa wrote:Аанха. Ер нь 7-10 хоногын л аялалууд болох байх. Энийг ингэс гээд орхочихоё явна гэж 2 3 жилийн өмнөөс ярьвал бүтхээ байчина. ккк. Явах машинууд, явах гишүүд нь бүрдээд ирхээр тэр үед нь сайхан төлөвлөөд, төлөвлөгөөнийхөө дагуу явхад л болох байх
+1. yuunii chin 2 3n jil. ireh zun yavtsgaay. esvel tsagaan sariin daraa yavtsgaay. Urgahiin ulaan nariig harj ter jiliinhee erch huch energy-g avtsgaay.
Never give up!!!
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”