Субару нэрийн учир

Moderators: temp, Mod_1

Post Reply
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Субару нэрийн учир

Post by bataa »

Subaru гэж юу гэсэн үг вэ?


Subaru гэдэг нь мэдээж бидний мэддэг машин. Харин яг ямар утга учиртай үг болохыг өгүүлье.

Subaru гэдэг нь астрономын хэлээр Pleiades гэж нэрлэдэг оддын аймгийн япон нэр нь юм байна. Эртний грекийн домогт энэ оддын аймаг нь эгч дүү долоо гэсэн нэртэйгээр гардаг гэсэн шүү. Харин японы домогт энэ оддын аймгийг Subaru гэж нэглэдэг ажээ. Үүнийг Англи хэл рүү бүдүүлгээр орчуулбал "to govern", "unite" аль эсвэл "gather together" гэсэн утгатай юм байна. Энэ нэрийг анх Фүжи Хайви Индастри-гийн тухайн үеийн дэд ерөнхийлөгч байсан Кенжи Кита өгсөн юм байна. Субару-гийн лого нь мөн оддын аймгийг дүрсэлсэн байдгийг анзаарсан байх. Нэг том одыг тойроод 5 жижиг од байдаг. Тэгвэл энэ нь мөн өөрийн гэсэн утга агуулгатай байдаг. Нэг том од нь Fuji Heavy Industries-г дүрсэлсэн бөгөөд үлдсэн 5 жижиг од нь Fuji Heavy Industries группын мэдэлд байдаг 5 компаныг төлөөлж байгаа юм байна. Субару брендын машины үйлдвэрлэлээс гадна Боинг онгоцны тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэдэг салбар, мөн японы агаарын хүчний нисдэг тэрэгний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн машин техник, байгаль орчинд ээлтэй технологийн үйлдвэрлэл зэрэг том том үйлдвэрлэлтэй юм байна. 5 жижиг од нь эдгээр охин компаниудыг төлөөлдөг байхнээ.

Image


Нөгөө Pleiades буюу бидний одоо Subaru гэж мэддэг болсон оддын аймаг нь энэ юм байна.

Image


Сонирхуулахад Японы үндэсний одон орны хүрээлэнгийн нэг Телескоп нь Субару нэртэй юм байна. Бодвол нөгөө Субару оддын аймгаа дуранддаг байх.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Post Reply

Return to “Subaru”