2012.07.26 "НИССАН ТУР 2012"

Off-Road Tour

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

2012.07.26 "НИССАН ТУР 2012"

Post by Uuganaa »

Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгаар аялаад ирлээ
2012 оны 7-р сарын 15-26
Image
Ниссан Тур аялал:
Монгол орны үзэсгэлэнт байгалийг таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаль танин мэдэхүй, адал явдал бартаат замын аялал
Энэ жилийн аяллыг Монголын хамгийн анхны интернэт телевиз болох ТВ5 телевиз Ниссан Тур аяллын торгон агшин бүрийг сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэхээр Ниссантай хамт аялсан билээ.

Өмнөговь аймгийг сонгосон учир:
Дэлхийд Монголынх хэмээн тодотгон гайхуулах олон бахархал байдгийн нэг нь зэрэглээ мяралзаж, элс нь алтран, тэмээн сүрэг нь ханайсан говь нутаг маань билээ. “Ниссан Тур” аялал хоёр жилийн өмнө Монгол орны хамгийн хойд цэгт очиж, хүчит төмөр хүлгийн чансааг сорьж байсан бол энэ удаа өмнөд бүсээр аялангаа эх орныхоо хамгийн урд цэгийг “Ниссан” хөлгийнхөө дугуйгаар “тамгалах”-аар шийдсэн юм.

Өдөр 1 /7.15 Ням/
Улаанбаатар – Зоргол хайрхан уул - Бага Газрын Чулуу, Дундговь аймаг

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км зайд орших хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул юм. Энд рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг. Бага газрын чулуу нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 37 км зайд байдаг ба эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн өндөр боржин чулуун бүс бөгөөд чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нилээд харагдана.
Image

Дэлгэрэнгүйг: http://www.nissantour.mn/report/report2012.php

Image
Post Reply

Return to “Бартаат замын аялал”