Авто машины дохиоллын систем

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Авто машины дохиоллын систем

Post by Bulgaa »

Энд янз бүрийн үйлдвэрлэгч нарын дохиололын системүүдийг хэрэглэж үзсэн өөрсдийн туршлагаасаа бичицгээе.

Ялангуяа өвөл болж байгаатай холбоотойгоор асаагч бүхий дохиололууд их эрэлттэй байх шиг байна.
Ямар брэндийн дохиолол тавих вэ? аль нь сайн бэ? гэхчилэн эргэлзэж суугаа хүмүүс цөөнгүй байгаа байх.

Би өнгөрсөн 7 хоногт 3-р хорооллын эцэст байдаг UB Center-ээс Цагаан баавгай гэдэг асаагч бүхий дохиолол 180,000 төгрөгөөр авч тавиулсан.

Image

Давуу тал:
- Гэрээс гараахаасаа хэдэн минутын өмнө алсаас эзэмдэгчээрээ машинаа асаачих нь үнэхээр амар юм.
- 1, 2, 4, 12 цагийн алслалтайгаар асааж бас болох юм. Default тохиргоо нь 12 цаг, энийг нь харин өөрчилж чаддаггүй ээ.
- -5, -10, -20, -30 градуст өөрөө тэдэрч асах боломжтой. Үйлдвэрийн тохиргоо нь -10 градус. Бас л өөрчилж чадахгүй байгаа. Яахав энэ тохиргоогоороо шөнө 2, өглөө 1 асчихаж байна лээ. Харин урьд шөнө овоо олон асчих шиг болсон.
- Алсаас эзэмдэгч дээрээсээ мотор дээр байгаа мэдрэгч хэдэн градус зааж байгаа, за ер нь хэвийн эсэх талаар мэдээллээ харах боломжтой.
- Аа бас цаг, сэрүүлэгтэй.
- Хажуугаар автобус явах төдийд чарлаад байхгүй юм.
- Худлаа ч гэсэн турбо амраагчтай.

г.м хэрэглж чадвал овоо олон функц, програмчлалтай.

Сул тал:
- Асаалтын програмчлал нь номон дээрх зааврынх нь дагуу хийгээд нэг л ажилку байгаа. Магадгүй би чадахгүй байгаа байх.
- Ер нь жоохон мэдрэмж муутай юм. Хэр баргийн юманд дугарку шүү.
- Турбо амраагч нь хамгийн багадаа 1 мин L-) . Тэгээд яджаахад яаж ажиллуулах юм бүү мэд.
- Хамгийн харамсалтай нь давтамжтайгаар асаах оролдлого хийх үйлдэлд нь миний APEXI турбо амраагч харшилсан тул салгаад хаяцан. =((
- Юунаас болоод яагаад байгаан бүү мэд, алсаас эзэмдэгч нь гэв гэнэт RESET хийгдчих юм. Халааснаас гаргах ч юм уу тэр үед л жиг жиг гээд явчина. ФААК гээл харахад яг л байгаам да. Гаргаж ирээд юм дарагдчдиймуу гээд бүх товчийг нь дараад байхад нэмэргүй.
- Алсаас удирдах зай нь тийм бас холгүй юм. Саадгүй бол 100 орчим метр юм уу да. Уг нь 150 гэж байсан.
Гэхдээ яахав. 5 давхараас л асаачихаж болж байвал...

Анхаарах зүйлс:
- Шөнө асаахад нь шатахуун чинь дуусчихааргүй байлгах,
- Аккумльятор чинь сайн байхгүй бол аюул болох вий.

Мартагдсан зүйл байвал дараа нэмнээ...
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Ochki »

за эрт ирснийг өөрийхөө машинд тавиулсан дохиололныхоо талаар бичье.

зиг заг-аас аваад тэнд нь үнэгүй тавьж өгсөн 215000т-р авсан тэндээ л байсан дундаасаа хамгийн их үйлдэлтэй нь, суулгах хугацаа нь нэг цаг. ер нь бол олон хүмүүсээс зөвөлгөө авч зиг заг-г илүү гэсний үндсэн дээр тавиулав.

TOMAHAWK Z5.


Image

Image

давуу тал.

-маш олон үйлдэлтэймааааа 54 үйлдэл хийнэ гээд байгаа нэг талаараа давуу тал юм нэмэлт фунцийн тохиргоотой энэнд нь өөртөө зориулж юм хийж болох юм шиг байналэ.

-гол давуу тал бол асалтын удирдах систем. энэ систем нь 3 төрлөөр машинаа алсаас асаана унтраана.
--удирдаж асаана. удирдлаган дээрээс 2 конопны тохируулсан хослолыг дарж асаана. би бол энийг байнга хэрэлэдэг гэрээс гарахдаа, ажилаас гарахдаа гээд энд тэнд орчоод гарахдаа байнга хэрэглээстэй. маш хэрэгтэй асаачаад гарч ирээд машиндаа суухад машин чинь халцан байж байна. нэг удаа мартаад паараа унтраагаад орцон байсан машиндаа суусан чинь ийм хүйтэн байдаг билүү л гэж бодсышд. кк. тэгж мартчихгүй бол 10мин халсан машин бол дажгүй болчихдгын гадаа -30 зааж байвал машинд чинь -5 ч юмуу эсвэл бүүр 0 заагаад байж байна.
--цаг тааруулж автоматаар асаана. энэ функцийг ашиглаж үзээгүйэ надад угаасаа хэрэг болохгүй байгаа учир нь доод талын функцийг л байнга ашиглаж байгаа энэ 2 функцийг зэрэг идвэхжүүлж болохгүй анхааруулгатай. давхцаж асаад балланашд кк.
--темпратур тааруулж автоматаар асаана. энийг бол байнга ашиглаастай -10 дээр тааруулсан /-5, -10, -20, -30 гэж байж болно./ 15мин аснаа /5, 10, 15, 20/ гээл тавьцан гадаа хэр байгаас шалтгаалаад нэг шөнөдөө одоо гадаа -30 болж байна гэдэг чинь орой машинаа 9 гээд гадаа зогсооход 12 хавцаа нэг асаж байгаан өглөө 6-7 цагийн үед нэг асаж байгаан яг шөнөдөө манай тэнд дулаахан тогтуун байдаг бололтойн байналээ. харин амралтын өдрөөр унтаж байхад дахиад 8-9цагийн үед асдагшүү тэрийг гайхаал байгаан. өдөр ажил дээр байж байхад аснаа энэ бол харин янз янз ихэнхдээ л 5с хойш л асдгын заримдаа асахгүй заримдаа бүүр мэдсэн юм шиг яг 5.50 гээл асна. хаха. машин ассан байгааг бас дэлгэцэндээ мэдээллэнэ.

-машин хулгайн эсрэг системтэй. машиныг чинь дээрэмдчихлээ гэж үзвэл холдоогүй байгаа дээр нь удирдлагаа гаргаж ирээд 2 коноп хослуулаад дарчихна тэгэхлээр машин чинь 10-20 минутын дараа явж байгаад унтараад дохиолол нь орилоод бөөн дуу.

-асалтын кодтой болгож болно. машинаа түлхүүрдэнгүүт чинь асахгүй. заавал кодоо оруул гээд л зогсчино. энэ бас хулгайгаас сэргийлж байгаан бас зарим дүрсгүй найз нөхөд, дүү, хүүхдүүдээс чинь хамгаална.
-удирлаган дээрээ цагтай, сэрүүлэгтэй, таймэртэй.

-турбо таймэртэй хаха юмыг яаж мэдхэв гээд. өөр машинд шилжүүлэн суулгах хэрэг ч гарах юм билүү.

-мэдрэгчийг нь тохируулахгүй бол хэт өндөр мэдрэмжтэй хаа байсан 100 метрийн цаана байгаа яндангийн тун тан гэсэн дуунд л дуугарчина. 2мэдрэгчтэй. нэг нь бага мэдрэлийнх нөгөө нь гүн мэдэрлийнх бага мэдэрлийнхыг нь ажиллангуут харахчгүй хажууд хүн машиныхаа хаалгыг хаахад л дуугараад байдгын. гүн мэдэрлийнхийг нэг удаадаа бол харахгүйэ. хүн шүргээл өнгөрөө биз, нэг юм ирээл тоншиноо биз, хажуугын баагий хаалгаараа цохио биз гээл байж байна. угаасаа хараад ч ялаа 14 давхраас очиж хэрэлдэх гэсээр байтал арилаад өгдийн байгаа биздэ. 2 дарааллаад дуугарчуул харин босож очино.

-хаалга онгойлгоно хаана. түлхүүрнийхийг ашиглахаа болиод уджинаа. кк ойгойлгох хаах гэсэн тусдаа коноптой болхоор онгойчихвуу хаачихвуу гэж шалгах шаардлагагүй. нэлээн холоос удирдлага нь хүрдэг болхоор амар байдгын. түлхүүрнийх чинь хажууд л зогсож байхгүй бол э мэдэхгүй. нэмж хэлхэд автомат түгжих онгойх системтэй. машин аслаа түгжинэ, машин унтарлаа онгойно.

за жижиг сажиг зүйлээс нь дурдвал.
- мэдээж дохиололыг идвэхгүй горимоор ашиглаж болно. энэ үед хаалга онгойлгох хаах, машин хайх, тэмп харах гэх мэт үйлдэл нь ажиллана.
-темпратур харна. энэ их хэрэгтэй 2 мэдрэгчтэй нэг нь моторын оролцоо нөгөө нь салон дотор. тэр 2 мэдрэгчээсээ мэдээлэлээ гар дээрээ авчихна. маш хэрэгтэй эд байгаан.
-ууг нь багаж онгойлгодог функцтэй тэр нь механик багажынд ажиллахгүй. минийх механик хаха.
-хаалга багаж копут онгорхойг мэдэрнэ. копут багажынд мэдрэгч байхгүй тул тэрийг нь холбоогүй, хаалга онгойход л мэдрэнэ. дохиолол идвэхжүүлсэн үед хаалга онгорхой байвал 5 сек дутамд 4 удаа дуугарна. яадаг муу хулгайч нь хаалга онгойлогочихвоо гээл ...
-2 удирдлагатай нэг нь үндсэн нөгөө нь имэржэнси кк.
-автомат хамгаалалтын системтэй. хаалга онгойлгох коноп дарчихаад хаалгаа онгойлгохгүй 30сек байвал дохиолол нь идвэхжинэ. хаалга түгжих үйгүйг нь тохируулаж болно.
-машины астачирандаа түлхүүрийг нь зооцон үед дэлгэцэн дээр нь түлхүүрний зураг гараад ирнэ. энэ үед машин автоматаар түгжихгүй байх шиг байналэ. гэхдээ яг нарийн шалгаагүй. бас машинаа түлхүүрээр нь онгойлгочисон байгаа үед өөр нэг түлхүүрний зураг гарна.
-асалтын горим байнаа. бензин болон дизэл гэж. дизэл дээр нь тавьчихаар он дээр тавьчихаад хэсэг хүлээж байгаад астачирдана. кк /халаагч ажиллаж байгаан/
-машин хайх систем, дарчингуут тав дуугараад гэрэл нь анивчина.

хэтэрхий олон үйлдэлтэйн байна. энэ чинь харин сул тал ч юмуу.

дутагдалтай тал.

-удирлага нь 1500м гэсэн байдаг. яг шд заримдаа бүүр 50 дотор ирж байж удирдана. заримдаа нээх сайхан зан нь хөдлөнө 500м с удирдана. фм-ын долгион ашигладаг бусад фм догион саад болдог гээд байгаан.
-булгаагын бичсэнтэй нэг адилхан илрсэн гажиг бол тэр удирдлага рэсэт хийгддэг яг яаж юунаас болов гэдэг нь мэдэгдэхгүй гэнэт байж байснаа дин дин гээл рэсэт. би эхэндээ уурлаад асуусан түлхүүрний хүн нь тэгэх учиргүйдэ сонин юмаа гээл... тэгээд тэр цаг тааруулж сэрүүлэг тавидагаа болисон ядаргаатай.
-машинаа зогсоолоо, машинаа унтраалаа гэнэт буцаал асна. яав ийв гээл үзтэл шалтгаан нь темп чинь -10 гараал явцан байдаг энэ нь хүйтэн салхи ороож орж ирээд мэдрэгчинд нь хүрчихдэг юм шиг байгаан эсвэл урд сэнс л хүйтэн салхи оруулж ирээд цохиод байх шиг, жоохон зогсож байгаад унтраана. эсвэл асангуут нь удирлагаараа унтраана.
-шөнө 2 асаал өглөө гарахдаа асаагаал байхлээр бинзинийг чинь ууна. гэхдээ миний машин ассан явсантайгаа нийлээд 10 л идэж байгаа л да. нэг шөнө бүтэн асаалттай хонож үнээ. хэр идэхнүү.
-мэдээлэл нь интэрнэтээс олддогч тэр нь орос хэл дээр ангилаар хайгаад олоогүй. вэб сайт байхгүй.

за нэг иймэрхүү л юм байнадаа.

өө нэг юм хэлий, тавиж байгаа хүн чинь бол халтуурны гар шүү сайн шалгаж аваарай. хаалганы мэдрэгч зөвхөн миний хаалганд үйлчилнэ. моторын мэдрэгчийг мотортой холбоотой төмрөнд наамаар юм байналээ. тэгэхгүй бол зогсонгуут мэдрэгч нь хүйтэн гээд машиныг чинь асаачина. таймэр нь асуудалтай заримдаа унтраангуут унтарчихна, түлхүүрээ сугалцан байхад машин чинь унтарсан түлхүүр чинь он дээрээ ганцна. тавилтаас болсон дутагдал бас байгаамаа.
Last edited by Ochki on Fri Dec 09, 2011 12:03 pm, edited 3 times in total.
Reason: энэ мэдээллийг өөр газар ашиглахыг зөвшөөрч байна. гол нь эх сурвалжыг тодорхой харагдах орчинд дурдсан байх шаардлагатай.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Ochki »

за тэр удирдлага рэсэт ороод байдаг учрыг лавлан байж мэдлээ. каварц гэх юм нь эвдэрсэн байдаг гэнээ. өөрөөр хэлбэл тэр юм нь өдрийн гэрэлний өдөөгч гэж байдаг тэр нь эвдэрсэн гэсэн үг гэнэдэ. тэгээд зиг загт нь удирдлагаа үлдээчихлээ. засчаад хэлье гэнэ. Булгаагынх бас л тийм байгаа байх.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Bulgaa »

Минийхийг засах болов уу
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Авто машины дохиололын систем

Post by Badka »

Iim amarhan evderchij bgaamuu
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Ochki »

uildvereesee, yambii l irehguiyu.
Dairaldsnaa unaal yavjina
horyy
Posts: 135
Joined: Wed Dec 14, 2011 11:06 am

Re: Авто машины дохиололын систем

Post by horyy »

mekhanik teregnii araatai esehiig mederch asdag dohiolol bdag u u, zig zagt law bhgvi bnlee.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Ochki »

ene Z5 ni tegeh bolomjtoi yum, harin zigzaginhan zalhuuraad bolohgui geed tavihgui bnlee. esvel ter medregch ni baidgui bj medhin. function dotor ni lav tiim function bnle.

bas kardan medregch gej bdag yum bnlee ter ni uug ni kardan tataagui bol mashin asahgui gesen utgatai, harin automat mashind bol ter utgiig ni baihgui bolgood shuud l asdgaar taaruulaad holbochihdog yum bnle. bi ireh zunaas holboltoo dahij uuruu hiiheer tuluvluud l bgaa.
Dairaldsnaa unaal yavjina
horyy
Posts: 135
Joined: Wed Dec 14, 2011 11:06 am

Re: Авто машины дохиололын систем

Post by horyy »

magadgvi. chi hedeer tawiullaa
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Ochki »

дээшээгээ унш.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Авто машины дохиололын систем

Post by Toogy »

Сайн уу? залуусаа. Миний машинд анх ирхэд нь л нэг дохиолол байсан. Дохиолол байсан ч гэж дээ, түлхүүрэнд нь нэг хэдэн товчлууртай удирдлага, рульны дор, гал хамгаалагчны дээд талд нэг дөрвөлжин хар юм байсан. Хүнээс асуусан чинь наадах чинь дохиолол байна л гэсэн. Гол нь яаж ажилуулдаг юм бэ бүү мэд. тэр хар юман дээр нь Баахан хоёр тийшээ болгодог зүйл байхаар нь хөдөлгөж үзсэн ажиллаагүй. Түлхүүрэнд нь зүүгдэж ирсэн удирдлаган дээр нь дарахаар индикаторынх нь гэрэл асаад л байна лээ. Энийг үзээд ажиллуулаад өгөх буянтай хүн байхгүй биз. Акк салгаад холбохоор сэрүүлэг шиг юм дугараад дуугүй болж өгөхгүй юм билээ. яаж чимээгүй болгосоноо мартчихаж.
Toyota crown MAJESTA.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Ochki »

ter chin dohiolol bish bj ch medne, zugeer l aslaas asaah system gej tiim zuil tavigdsan bdag. asaah untraah, haalga tsoojloh, tugjih. udirdlaga ni uildverin logotoi bnyy toyota gedeg ch yumuu.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Авто машины дохиололын систем

Post by Toogy »

Ochki wrote:ter chin dohiolol bish bj ch medne, zugeer l aslaas asaah system gej tiim zuil tavigdsan bdag. asaah untraah, haalga tsoojloh, tugjih. udirdlaga ni uildverin logotoi bnyy toyota gedeg ch yumuu.
Харин тийн, удирдлага нь янз бүрийн лого байхгүй юм байна лээ. удирдлага дээр нь цоожлох, онгойлгох, тэгээд нэг хонхны зураг тэр нь бодуул сигналыг нь ч юм уу ажилуулдаг байх. бас дээр нь хэрээс тавьчихсан хонх -энэ нь орилоод байвал дуугүй болгох юм байлгүй. ийм 4 товчлуур байдаг юм. Би уул нь тийм юм байгаагын хэрэг юү билээ ажилуулдаг баймаар байх юм. хүн амьтан мэдрээд орилоод байх ч юм билүү хэн мэдэхэв. Тэгдэг үгүйг нь сайн мэдэхгүй байна. Уул нь машин маань өөрөө удирдлагатай түлхүүртэй лдээ.
Toyota crown MAJESTA.
User avatar
tulgaahuu
Posts: 41
Joined: Mon Dec 12, 2011 3:21 pm

Re: Авто машины дохиололын систем

Post by tulgaahuu »

Нээрээ манайд тийм асааж унтраах, хаалга онгойлгодог төхөөрөмжинд удирдлага тааруулдаг юм болуу /удирдлага нь алга болц/ гэхдээ дотроо нэг жижкэн 4өлжин хар юм байдын тэрэн дээрээ старт стоп мстоптой... Тэгээд түлхүүр зоогоод түлхэнгүүт хаалга түгжигдчихнэ хөдөө явж байгаад түлхүүрээ авалгүү буунгуут хаалга Лүк гээл түгжигдчинэ тэгээл цонх монхоороо ороод сүртэй юм болж байж онгойлгодийшд
Тулгаа хүү!!
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины дохиололын систем

Post by Ochki »

amazon bolon, ebay deerguur keyless geed keynuud zunduu bgaa tednaraas taaruulj boloh bh.
Dairaldsnaa unaal yavjina
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”