Honda Fit

Moderators: temp, Mod_1

Post Reply
CaptMONGOL
Posts: 228
Joined: Thu Dec 01, 2011 11:55 pm

Honda Fit

Post by CaptMONGOL »

За fit-тэнгүүд энд хөөрөлдөөд байж дэ. ;;)
CaptMONGOL
Posts: 228
Joined: Thu Dec 01, 2011 11:55 pm

Re: Honda Fit

Post by CaptMONGOL »

Сайн байцгаана уу. би фит аваадаа тэгсэн нэг асуудал гараад байнаа. машин нормалдаад зогсож байхад бүх гэрэл нь моторын чичиргээг дагаж үл мэдэг анивчаад байхын энэ юундаа байнаа. аккулятор нь муу болхоор ингэнэ гэж байхуу. ер нь бол акк муутай юм шиг байна лэ. туслаарай найзуудаа.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Honda Fit

Post by Ochki »

janam muu bolhoor tegj bgaan.
Dairaldsnaa unaal yavjina
Jargal
Posts: 614
Joined: Tue Nov 08, 2011 4:58 pm

Re: Honda Fit

Post by Jargal »

Нормаль чинь багадаад байгаан биш үү! Хэсэг асаагаагүй байж байгаад асаахаар мэдээж бага зэрэг өндөр зааж байга тэр үедээ яаж байхын, ер нь нормаль чинь халсан үедээ хэд дээр заадын?
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Honda Fit

Post by Naba »

Ochki wrote:janam muu bolhoor tegj bgaan.
1.Иймэрхүү тохиолдолд бага эзэлхүүнтэй хөдөлгүүрийн (1.0-1.5литер) Акк чинь цэнэг муу хураадаг тохиолдолд цахилгааны хэрэглэгч(гэрэл; хөгжим; A/C) нэмэгдээд ирхээр жанам чинь тэдгээрийн шаардлагатай хүчдэлийг гаргаж чадахгүй учир АКК-аас цэнэг авна харин АКК-д шаардлагатай цэнэг байхгүй учир жанам-аас гарч буй хүчдэл нь хангалтгүй тул тэгэж доголдож байж болно.

2.Хэрэв АКК чинь хэвийн гэж бодож байгаа бол Жанам доторх хүчдэл тохируулж байдаг релэй чинь муудсан байж магадгүй.

Жич: Гэрэлний чинь контак нь найдвартай биз!
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Honda Fit

Post by Ochki »

nemeed helhed jamanmii shotig muudhad iimerhuu shinj ilerdeg.
Dairaldsnaa unaal yavjina
CaptMONGOL
Posts: 228
Joined: Thu Dec 01, 2011 11:55 pm

Re: Honda Fit

Post by CaptMONGOL »

Акк бол муудсан байлээ. аваарын гэрэл, подпар, пар асаалттай машин унтраастай 10-аад минут зогссон чинь асдаггүй дээ.
хүн дуудаж аккумляторыг нь тавиж асаасан. би үнэндээ жанам нтр хаана байдгыг нь ч мэдэдхгүй л дэ.
ер нь нэг сайн аккумлятор авсан дээр юм байна тэ. өө бас жолооч талын их гэрэл шатчихсан байна лэ. солих гээд запас ламп
авчихсан явж байгаа. өөрөө солих гэж үзсэн ер нь барахгүй шинжтэй баахан эрэг боолт тайлах хэрэгтэй юм байна лээ. дугуйн дорцоовоос өөр багажгүй хүн солих гээд бүтэхгүй юм шиг байна. ер нь тэр жанам нтрийг хаана үзүүлбэл дээр вэ?
CaptMONGOL
Posts: 228
Joined: Thu Dec 01, 2011 11:55 pm

Re: Honda Fit

Post by CaptMONGOL »

Jargal wrote:Нормаль чинь багадаад байгаан биш үү! Хэсэг асаагаагүй байж байгаад асаахаар мэдээж бага зэрэг өндөр зааж байга тэр үедээ яаж байхын, ер нь нормаль чинь халсан үедээ хэд дээр заадын?
өчигдөр халчихсан байхдаа нормал нь 0,8 хавьцаа байна гэж харсан.
өнөөдөр өглөө асаахад 1,4 хавьцаа байгаад байлуу дааа би сайн анзаарч хараагүй ч байж магад.
ер нь манайхнаас миний тэргийг нэг үзээд өгөх хүн байхгүй биз?
өдөртөө талбайн ойрхон л байна.
CaptMONGOL
Posts: 228
Joined: Thu Dec 01, 2011 11:55 pm

Re: Honda Fit

Post by CaptMONGOL »

сая гараад яг харчаад ирлээ. анх асаахад 1,7 хавьцаа байснаа 1 минут хэртэй жоохон савлаж байна. 0,1-0,2 хооронд тэгээд аажимдаа буураад халхаараа 1 дээр очоод тогтож байна өшөө удаан байвал жаахан доошилжч магадгүйм байна.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Honda Fit

Post by Naba »

Жинам солино гэхийн оронд эхлээд өөр хүний ижил Aмпер-тай акк тавиад үзээч хө.. Жоохон яваад ирхэд л мэдэгдэн дээ
Facebook-ээс татгалзъя!
User avatar
veRTeX
Posts: 647
Joined: Wed Jan 18, 2012 10:34 am
Contact:

Re: Honda Fit

Post by veRTeX »

За тэгэхэр Хонда ФИТ-ны хроп нь муу гэж хүн амьтнаас сонсож сэтгэл санаагаар яваад байсан тийм биш юм байна аа..

Хонда ФИТ нь ачигдах хооронд акк суусан юм уу, акк салгасан үед хропны тохиргоо алдаж,
нормал 1,5-0,5 хэлбэлздэг, угзчидаг, янз бүрийн дуу ордог юм байна..

Хэрхэн засварлах тухай оллоо шүү..

Honda Fit. ECU reset хийх ба
CVT кропны ажиллгааг тохируулах

1.Аккумуляторын нэмэх шонгоос шугамыг салгана. Мөн хөгжим болон бусад цахилгаан хэрэглэгчийн конденсатор доторх цэнэгийг устгахын тулд тэдгээрийн гал хамгаалагчуудыг салгаж авна.

2.ECU дотор үлдэх цахилгаан цэнэгийг бүрэн арилгахын тулд их гэрлийн унтраалгыг асаах байрлалд тавьж 10-15минут байлгана.

3.Дараа нь гэрлийн унтраалгыг унтраах байрлалд тавьж нэмэх кабелийг аккумуляторын нэмэх шонд холбоно.

4.Тэгээд хөдөлгүүрээ асаах бөгөөд энэ үед айркондишн, хөгжим, гэрэл гээд бүх цахилгаан хэрэглэгчийг унтраасан байвал зохино. Хөдөлгүүрийг хүйтний гэрэл унтартал нормальдуулж халаах ба хүйтэн бол бүр илүү хугацаа зарцуулж магад. Ихэвчлэн урд радиаоторын сэнс эргэтэл халаадаг.
5.Хөдөлгүүрийг унтраагаад ахин асаана.
Их гэрлийн унтраалгыг эргүүлж их гэрлийг асаана.

6.Тоормоз дээр гишгэж кропны рычагийг P байрлалаас N байрлалд шилжүүлнэ.

7.Дараа нь рычагийг N-ээс D, D-ээс S, S-ээс L байрлалд шилжүүлж эргээд эсрэг дарааллаар L-ээс S, S-ээс D, D-ээс N байрлалд байрлуулна.

8.Дээрх ажиллагааг 3 удаа давтаж хийх бөгөөд байрлал хооронд шилжүүлэх хугацаа 1-2 секунд байна.

Ингэснээр ECU болон кропны ажиллагааны тохиргоо хийгдэж дуусна.

Mашин жолоодлогын үед Calibration хийх.

Доорхи үйлдэлийг хийхийн өмнө аккумляторын баттерейг салгаж 10 секунд болгох ба их гэрлийн унтраалагыг эргүүлэн асаах байрлал дээр тавьж 4-5 секунд болгоно.

1. Хөдөлгүүрийг халааж ажлын темпаратурт хүргэнэ. (Хөргөлтийн сэнс ажилд ортол).

2. Хөдөлгүүр асааттай үед нэмэлдэл ямар нэг төхөөрөмж ажиллахгүй байх , Үүний дараа урд их гэрлийг асаана.

3. Речагны байрлалыг D дээр тавьж 60 km/h (37 mph) хүртэл хурдлана, 60 k/h хурдыг барьж өнхөрөх нөхцөлд газ редалаас аажмаар хөл өө авч 5-н секунд өөрөөр нь өнхрүүлэнэ. Энэ үед тоормос, газ гэх мэт педаль дээр гишгэж болохгүй.

4. Ямар нэг жижиг алдаа гаргахад Калибрэшн хийгдэх боломжгүй ба дахин дахин хийхэд дээрхи гэмтэл байгаад байвал кропны удирдлагын системд алдаа байж болно.

Кроп засварын инженер ДАГИЙРАГЧАА
SUBARU Forester offroad :D
User avatar
Manduul
Posts: 21
Joined: Tue Mar 27, 2012 5:14 pm
Location: Ulaanbaatar
Contact:

Manduul

Post by Manduul »

manai engineruud ch hugjij bgan bn daa sayhn l enig zasaj chaddag hun bhgui ged bsan. er japan chud chin buh mashinda ymar neg noog albar hidiin bolbu gj bi boddiiin marketing talaasa.
ixishgee
Posts: 94
Joined: Mon Apr 23, 2012 8:48 pm
Location: Удаанбаатар дотор удаашраад л

Re: Honda Fit

Post by ixishgee »

За хүмүүсээ хэд идэж байна тэрэгнүүд чинь
NHW20 2007 AHEGB-T
User avatar
veRTeX
Posts: 647
Joined: Wed Jan 18, 2012 10:34 am
Contact:

Re: Honda Fit

Post by veRTeX »

10 л идээд байншд.. яахав бүүр намблаг явбал 8 л идэж байх шиг байна даа..
SUBARU Forester offroad :D
User avatar
GeeeZe
Posts: 203
Joined: Sat Nov 12, 2011 12:44 am

Re: Honda Fit

Post by GeeeZe »

vertexiin fitiig neg harah yumsan chi haaguur yavdiin?
zc11s
Post Reply

Return to “Honda”