Уралдаж, эргэлдэж сурахаас өмнө эзэмших ёстой чадвар бол жигд жолоодлого (smooth driving eng.). Ингэж чадсанаар автомашины жингийн шилжилт (weight transfer eng.)-ийг багасгаж, зам болон автомашины холбоос (grip eng.)-ыг алдуулахгүй. Мэдээж өндөр хурдтай үед автомашинаа хяналтаас гаргахүй байж чадна. Бензин хэмнэх болон хамт яваа хүний чинь дотор муухайрахгүй байх нь ойлгомжтой.
Унаж яваа машинаа сайтар мэдэхгүйгээс (бүрэн хүчин чадлын талд нь ч хүрэхгүй жолоодох тохиолдолд яаж ч тоормослож, гааз гишгэж, араа солиж, жолоогоо дуртай зүгтээ мушгиж болно л доо. Харин өндөр хурдтай эсвэл хүчин чадлыг бүрэн гаргаж байгаа үед ингэвээс аваар ослоос эхлээд цаг хугацаа алдах, эвдэж хэмхлэх гээд юм юм тохиолдоно... Ер нь ямар ч тохиолдолд тайван жолоодох л хэрэгтэйг мэдэж аваарай!
Үүнийг Цагаан Толгой гэвэл эгшиг долоон үсэг нь
1. Жолоодлого (Steering)
2. Тоормослох (Braking)
3. Хурд авах (Acceleration)
4. Араа солих (Gear changes)
5. Жингийн шилжилт (Weight transfers)
6. Моторын эргэлтийг тохируулах (Rev matching)
7. Эргэлтын үед физик хүчүүдийг тооцох (Combined forces during cornering)
1. Жолоодлого
Ямар ч тохиолдолд жолооны хүрдний 9 ба 3 цагийн байрлал дээрээс л барь! Олонхи жолооны хүрд энэ хэсэгтээ барихад эвтэйхэн товгортой, ховилтой хийсэн байдаг. Спортын 3 салаатай эсвэл аялалын 4 салаатай хүрдэнд илүү тодорхой харагдана. Давчуу эргэлтүүдийг энэ байрлалаас гараа салгахгүйгээр нээх гоё налж орж ирээд л (bend lines eng.) тойроод сурчих хэрэгтэй (Үүнд мэдээж зам унших, хэзээ жолоогооо эргүүлэх, замаа тооцох гээд олон дадал зуршил хэрэгтэй). Маневр хэрэгтэй үед, гарцаагүй бүтэн эргэлтүүд хийх үед эргэж эхлэхээсээ өмнө барьчихсан л байвал болох нь тэр...
Күүл мүүл болох гээд янз бүр болоод байх хэрэггүй шүү!

Жолоодлогын хамгийн төвөгтэй хэсэг бол эргэлт (cornering eng.)-ийн маневр.
Уралдаж байна гэж бодвол (үнэндээ жигд жолоодоход) хамгийн их цаг алдах эрсдэлтэй хэсэгт of course замын эргэлтүүд орно. Доорхи энгийн графикт автомашины (урд) дугуйнууд замтай хэрхэн барьцалдах (grip eng.)-ыг харуулжээ.
Эргэлтэд ороход (эсвэл булан тойроход ч юм уу...) автомашины жин гадна тал руугаа шилжих (weight transfer eng.) учраас графикын хамгийн өндөр цэгт grip (eng.) сулрана (алдагдана). Улмаар эргэх явцад харьцангуй тогтвортой байх ч эргэлтэд шаардлагатай байрлалдаа орсон (steering lock eng.) үед бүүр буурна. Эргэж дуусахад дахиад жингийн шилжилт эсрэг тал руу явна (жижигхээн өсөлтийг харж байна уу?).
Эндээс хэд хэдэн чухал сургамж авч болно.
1. Машинаа эргэлт рүү битгий "чулууд!" Жин аажим шилжих хэрэгтэй. Энэ графикийг хөрөөний шүд шиг битгий болго гэсэн үг! Дандаа жигд!
2. Эргэлтийн үед барьцалдаа муудна. Тиймээс тоормослох эсвэл гааз огцом өгвөл удирдлага алдах эрсдэлтэй.
3. Жолооны хүрдийг огцом эргүүлэхээс сэргийл.
Ингээд эргэлтээ холоос хараад, жигд хурдтай нээх гоё налж орж ирээд, гараад явчих л хэрэгтэй.
Тоормослох
Уралдааны, спортын, энгийн бүхий л автомашинаар хурд авахад их бага янз бүрийн хугацаа хэрэгтэй ч тоормослоход түүнээсээ бага хугацаа шаардлагатай. Тиймдээ ч хоромхон зуур чамайг замаас гаргах, тэнцвэргүй, тогтворгүй бас хяналтгүй болгох аугаа их хүч түүнд буй.
Тоормосоо дэвсээд байлгүй аажмаар гишгэж сур! Юм л бол ABS ажиллуулах гээд байлгүй толгойгоороо тоормослож сурахтүн! Мэдээж энэ нь тоормосоо чангаас чанга гишгэж болохгүй гэсэн үг биш. Харин аажим чангарч байх ёстой гэсэн үг. Ингэснээр автомашины чинь жин аажим шилжих бөгөөд цаашид учирч болох тоогүй олон толгойны өвчнөөс сэргийлэх боломжтой.
Доор үзүүлж буй графикт аажим тоормослоход шаардлагатай барицалдах хүч (grip eng.)ийг харуулж байна. Хамгийн эхний пик бол жин урагш шилжиж байгаа нь тэр. Энэ үед л wheel-lock болж хяналтаас гарна. Дахиад хэлэхэд энэ пик хүртэл тоормосоороо гоё зураад сурчих хэрэгтэй дээ...
Уралдаж явахад түрүүлж гааз өгөх сүүлд тоормослох гэж алтан дүрэм бий. Эргэлт дээр тэр тусмаа. Туршиж үзмээр байвал холхон очиж "үхээрэй!".