Тос Тосолгооны материал /Oil, filter.../

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

User avatar
GTR
Posts: 67
Joined: Thu Apr 12, 2012 6:57 pm

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by GTR »

Naba wrote:Shell vs Castrol; Mobil???
Зиа энэ зун ч MAF-ийнхан Shell-ээр ч нэг амьсаглаж байна аа. Арга ч үгүй биздээ дэлхийд тос тосолгооны материал үлдвэрлэлээр эхний 1-т ордог, дээр нь залуусын мөрөөдөл болсон Ferrari-д хийдэг тос нь Монголын тун боломжын үнээр ороод ирэхээр ингэж шуурах нь аргагүй л дээ. Гэхдээ юун түрүүнд яаран Shell-ийг сонгохоос өмнө эхлээд гарал үүсэл, чанар, үнэ зэрэгийг судлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Манай оронд хэрэглэгдээд аль хэдийн хэрэглэгчтэй болсон Castrol Mobil, GS-Oil зэрэгээс илүү байж чадах болов уу? Гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байгаа учираас энэ талаар жаал судлалаа. Үндсэндээ тос үйлдвэрлэлээр дэлхийд Shell; Mobil; Castrol гэсэн 3 брэнд л өрсөлддөг юм байна. Манай орны хувьд анх Ник компани Mobil-ийг 10-аад жилийн өмнө оруулж ирсэнээр хэрэглэгчид сайн мэдэх байх харин Castrol-ийн хувьд саяханаас буюу 2-3жилийн өмнөөс л орж ирсэн бол Shell-г анх монголын хувийн томоохон компани өөрсдийн хэрэгцээндээ түлхүү хэрэглэхээр оруулж ирж байсан ч хожим больсон байсан ба саяханаас "Анакс Аксис" компани албан ёсоор оруулж ирж байгаа юм байна лээ. Харин нэг зүйл гэвэл Castrol, Mobil нь Солонгосоос орж ирдэг байтал Shell-г холын Европ-оос зөөж байгаа нь сонирхол татаж байлаа. Яагад ойрын Солонгосоос биш гэж? Энэ талаар миний судласнаар Солонгос-д үйлдвэрлэгддэг бүх тосууд (Castrol, Mobil Kixx гэх мэт) бүгд Солонгосын GS-Oil-оос хөдөлгүүрийн тосны дийлэнх хувийг бүрдүүлж байдаг суурь тосоо авдаг ба үүн дээрээ өөр өөрсдийн тосны нэмэлт орц, эрдэсээ нэмж Castrol, Mobil гэх мэт өөрсдийн тосоо үйлдвэрлэдэг учир хэдийгээр өөр өөр төрлийн тос хэдий ч бүгд л Солонгос суурь тосоор бүтээгдсэн байдаг юм байна лээ. Энийг Shell-ийнхан анзаарсан уу гэлтэй тэд Германаас Shell-ийг оруулж ирж байгаа юм байна лээ. Мөн Shell-ийнхан дээд зэргийн тос үйлдвэрлэхийн тулд жилдээ 1тэрбум долларыг өөрсдийн судалгаа шинжилгээндээ зориулдаг юм гэнэ лээ. Нэмээд хэлхэд Монголд оруулж ирж буй тоснуудыг оруулж ирэхээс өмнө Shell-ээс тосны мэргэжилтэнүүдийг авчиран ямар маркыг тосыг нийлүүлэх талаар судалгаа явуулан байж авчирсан учир Монголын цаг агаар, бензиний чанарт эргэлзэлгүй сонгож болно гэж байна. Монголд авчирсан тоснуудаас надад хамгийн дажгүй санагдсан нь "Shell HX 10w40(хагас синтетик)"; Shell Ultra 5w40 (Ferrari-д хийдэг бүтэн синтетик) байлаа. Үнийн хувьд ч гэсэн өрсөлдөгч Castrol, Mobil-ийг бодвол 20-30% хямд байгаа нь таалагдлаа. Миний хувьд энэ зуны халуунд 1JZGTE турбо хөдөлгүүрдээ HX7 10w40-г илүү өтгөн, тослох чанар + боломжын үнийг Castrol 5w40 Magnetic-аас илүү гэж үзэн сонголоо. Манайхан ч гэсэн байнга л хэрэглэдэг үнэтэй тосоо хэрэглэж байхаар нэг удаа ч гэсэн Shell-ийг хэрэглээд үзээрэй алдахгүй л хэлмээр байна. Сониноос 8сарыг дуустал Shell-ийн 4н улиралын 10w40-г 10%-ын хямдралтай үнээр зарж байгаа юм байна лээ. Тиймээс Shell-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7711-4048, 9404-4048, 9408-4048 утсаар авна биздээ. Сониноос энэ Доктор-ын нөхөр нээрээ ичтэл,ичтэл асуулт тавьсан шүү. Мэдэхгүй чадахгүй юм байвал санаа зоволтгүй MAF.mn-ээс асууж байгаарай!
Мотор угаах шингэн хэрэглэх сайн уу муу юу?
Гадуур зарагдаад байгаа тосны нэмэлт бодисууд сайн уу хэрэглэх шаардлагатай юу?
гэх мэтчилэн их гое хэрэгтэй асуултууд хүмүүс тавьж товч тодорхой хүмүүст хэрэгтэй хариултууд авч байсан.

МАФ-ийнхан баахан Скудериа Феррари болцгоосон доо.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by GaNBaYaR »

GTR wrote:Мотор угаах шингэн хэрэглэх сайн уу муу юу?
Гадуур зарагдаад байгаа тосны нэмэлт бодисууд сайн уу хэрэглэх шаардлагатай юу?
гэх мэтчилэн их гое хэрэгтэй асуултууд хүмүүс тавьж товч тодорхой хүмүүст хэрэгтэй хариултууд авч байсан.

МАФ-ийнхан баахан Скудериа Феррари болцгоосон доо.
миний бичснийг унш.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by Juniper »

Зигзагт PIAA тосны шүүрүүд ирсэн байна. z1 - z6 сериуд. Үнэ нь 21,000төг
ZZT240, 1ZZ-FE
center
Posts: 58
Joined: Fri Apr 20, 2012 12:14 pm

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by center »

GTR wrote:
Мотор угаах шингэн хэрэглэх сайн уу муу юу?
Гадуур зарагдаад байгаа тосны нэмэлт бодисууд сайн уу хэрэглэх шаардлагатай юу?
гэх мэтчилэн их гое хэрэгтэй асуултууд хүмүүс тавьж товч тодорхой хүмүүст хэрэгтэй хариултууд авч байсан.

МАФ-ийнхан баахан Скудериа Феррари болцгоосон доо.
Тэгээд эдгээр асуултууданд товч хэрэгтэй хариултууд нь юу байв? ялангуяа гадаад мэргэжилтэн энэ асуултуудад юу гэж хариулсан бэ?
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by Juniper »

угаах хэрэггүй.
Нэмэлтүүд нэмээд нөлөө бараг байхгүй.

Ганбаярт харин өөр туршлага байдаг. Солих бүртээ угаалгаж Fenom нэмдэг.
ZZT240, 1ZZ-FE
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by XP1 »

Сайн байна уу. Тосоо солиулах санаатай HX7 Diesel 10W40 тос хийж үзье гэж бодлоо. Хаанаас яаж авах вэ?
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by bd »

Одоо хүйтрэх гэж байхал 5W40 ийг нь авсан нь дээр шдээ.
МАФ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by bd »

За нөхдөө цочир сонин мэдээ!!! Туршилтаа сая хийлээ. Shell бол яалт ч гүй илүү юм байна. 2 удаа мобилоор тосоо сольсондоо харамсаж байна. Бичлэг хийсэн гэхдээ ажлын нэт аплоап хийж болохгүй тийм болохоор орой очоод юүтүб дээр тавиад үзүүлнэ ээ. Миний дүгнэлтээр бол Shell 10w40 моторыг халалтаас сэргийлж халсан хойно ч элэгдлээс хамгаалдаг шидтэй тос байна. Литр нь 7000 гээд зарагддаг мобил 5w30 ийг хэзээ ч битгий аваарай манайхаан.
МАФ
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by bataa »

bd wrote:За нөхдөө цочир сонин мэдээ!!! Туршилтаа сая хийлээ. Shell бол яалт ч гүй илүү юм байна. 2 удаа мобилоор тосоо сольсондоо харамсаж байна. Бичлэг хийсэн гэхдээ ажлын нэт аплоап хийж болохгүй тийм болохоор орой очоод юүтүб дээр тавиад үзүүлнэ ээ. Миний дүгнэлтээр бол Shell 10w40 моторыг халалтаас сэргийлж халсан хойно ч элэгдлээс хамгаалдаг шидтэй тос байна. Литр нь 7000 гээд зарагддаг мобил 5w30 ийг хэзээ ч битгий аваарай манайхаан.
Туршилтаа яаж хийснээ алхам алхмаар нь бичээч хө. Сонирхол татаж байна.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Erdi
Нийтлэгч ★
Posts: 1297
Joined: Fri Nov 11, 2011 1:34 pm

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by Erdi »

bd wrote:За нөхдөө цочир сонин мэдээ!!! Туршилтаа сая хийлээ. Shell бол яалт ч гүй илүү юм байна. 2 удаа мобилоор тосоо сольсондоо харамсаж байна. Бичлэг хийсэн гэхдээ ажлын нэт аплоап хийж болохгүй тийм болохоор орой очоод юүтүб дээр тавиад үзүүлнэ ээ. Миний дүгнэлтээр бол Shell 10w40 моторыг халалтаас сэргийлж халсан хойно ч элэгдлээс хамгаалдаг шидтэй тос байна. Литр нь 7000 гээд зарагддаг мобил 5w30 ийг хэзээ ч битгий аваарай манайхаан.
PETROVIS - ынхан харвал уурлах байхдаа...Мааний маааний
ЭРДИ-с АВТО МАГАЗИНе
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by davaanaa »

Shell Helix Ultra 5w-40 өгөөмөр дээр 6.000 гэдийн ... ориг хулхь гэж байгаамуу? Doctor дээр тэгсэн 18.000
Image
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by bd »

bataa wrote:Туршилтаа яаж хийснээ алхам алхмаар нь бичээч хө. Сонирхол татаж байна.
Уг нь урд нь үзэж байсан бичлэг дээрх шиг хийе гэж бодсон боловч их удахаар байсан тул яараад хийчлээ.

Туршилт

Яг адилхан нөхцөл. Үүнд 2 төмөр харших бөгөөд эхний температурууд адилхан. Яг 3 минут адалхан ачаалалтай 2 өөр тосоор тосолж ажиллуулахад хэр зэрэг элэгдэх хэр зэрэг халах зэргийг нь судлах.

Эхлээд мобилоор тосолж ачаагаа зүүгээд 3н минут эргүүлээд үзэв. 3н минутийн туршид 85 орчим градус хүртэл халсан бөгөөд туршилтын дараах байдлаар тос харласан төмрийн үртэснүүд үлдсэн байлаа. Мөн эргэлдэгч хэсэг элэгдэж зураасууд үүссэн байв.

Дараа нь шэлл ийг түрхээд яг адилхан ачаатайгаар 3н минут эргүүлэхэд 73 орчим градус хүртэл халсан бөгөөд Эргэлдэгч хэсэгт тос харлаагүй төмрийн үртэс үлдээгүй элэгдэж зураас үүсээгүй байв.

Эндээс эхний шатны дүгнэлтийг хийхэд шэлл 10В40 нь турбо хөдөлгүүрт нэн тохиромжтой.

Гэхдээ энэ бол эцсийн шатны туршилт биш бөгөөд хамгийн гол маргааныг тасалж дараагийн удаа

Castrol magnetic 5W40 VS Shell 5W40 VS Mobil 5W40

Зэрэг нэг зэрэглэлийн гол өрсөлдөгч тоснуудыг хооронд халуун тулаан өрнүүлэх болно.
Last edited by bd on Wed Aug 01, 2012 1:13 pm, edited 2 times in total.
МАФ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by bd »

davaanaa wrote:Shell Helix Ultra 5w-40 өгөөмөр дээр 6.000 гэдийн ... ориг хулхь гэж байгаамуу? Doctor дээр тэгсэн 18.000
5w-40 зэрэглэлийн тос хэзээ ч ийм хямд үнээр зарагдахгүй л болов уу.
Erdi wrote: PETROVIS - ынхан харвал уурлах байхдаа...Мааний маааний
[-X ингэнэ шд тэгүүл урдаас нь хаха.
МАФ
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by Naba »

bd wrote:
bataa wrote:Туршилтаа яаж хийснээ алхам алхмаар нь бичээч хө. Сонирхол татаж байна.
Уг нь урд нь үзэж байсан бичлэг дээрх шиг хийе гэж бодсон боловч их удахаар байсан тул яараад хийчлээ.

Туршилт

Яг адилхан нөхцөл. Үүнд 2 төмөр харших бөгөөд эхний температурууд адилхан. Яг 3 минут адалхан ачаалалтай 2 өөр тосоор тосолж ажиллуулахад хэр зэрэг элэгдэх хэр зэрэг халах зэргийг нь судлах.

Эхлээд мобилоор тосолж ачаагаа зүүгээд 3н минут эргүүлээд үзэв. 3н минутийн туршид 75 орчим градус хүртэл халсан бөгөөд туршилтын дараах байдлаар тос харласан төмрийн үртэснүүд үлдсэн байлаа. Мөн эргэлдэгч хэсэг элэгдэж зураасууд үүссэн байв.

Дараа нь шэлл ийг түрхээд яг адилхан ачаатайгаар 3н минут эргүүлэхэд 65 орчим градус хүртэл халсан бөгөөд Эргэлдэгч хэсэгт тос харлаагүй төмрийн үртэс үлдээгүй элэгдэж зураас үүсээгүй байв.

Эндээс эхний шатны дүгнэлтийг хийхэд шэлл 10В40 нь турбо хөдөлгүүрт нэн тохиромжтой.

Гэхдээ энэ бол эцсийн шатны туршилт биш бөгөөд хамгийн гол маргааныг тасалж дараагийн удаа
Castrol magnetic 5W40 VS Shell 5W40 VS Mobil 5W40

Зэрэг нэг зэрэглэлийн гол өрсөлдөгч тоснуудыг хооронд халуун тулаан өрнүүлэх болно.
Их сонирхолтой сонсогдож байна хө. Зурагтай нийтлэл эсвэл бичлэгний хамт хийвэл маш сайн байна шүү хө
Facebook-ээс татгалзъя!
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Post by bd »

Зураг авч амжихгүй байх сайхан дэлгэрэнгүй бичлэг хийгээд үзүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд бас одоогийнхоос арай өөр төрлөөр туршилт хийнэ. Зөвхөн тослох чанараас гадна өөр бусад зүйл.
МАФ
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”