БАЙРШИЛ:
- БГД-ийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө-93, татварын хэлтсийн байр,
- БЗД-ийн 13 дугаар хороо Мал эмнэлэгийн байр,
- СБД-ийн 5 хороо Энхтайвны өргөн чөлөө-5, Макс худалдааны төв, татварын хэлтсийн байр,
- СХД-ийн 18 дүгээр хороо Татварын хэлтсийн байр,
- ХУД-ийн 3 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, ЗДТГ-ын хажууд татварын хэлтсийн байр,
- ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр ‘’Нэг цонхны үйлчилгээний танхим’’
- Налайх дүүрэг –Татварын хэлтсийн байр
- Багахангай дүүрэг –Дүүргийн захиргааны байранд
- Багануур дүүрэг- Татварын хэлтсийн байранд тус тус байрлах юм байна. Иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөхдөө дараахи материалыг бүрдүүлэн ирэх ажээ:
ИРГЭН:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх
ААНБ:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
- Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Албан татвар, төлбөр төлсөн баримт
- Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт/ албан бичгээр/ тус тус бүрдүүлэх материалуудаа авчирах юм байна.
Үүнээс гадна авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд өөрчлөлт орж байгаа бөгөөд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг Улаанбаатар хотод дараах хэмжээгээр ногдуулах аж.
1. 2 дугутай мотоцикл -2500
2. 3 дугутай мотоцикд -4000
3. Суудлын авто машин нь цилиндрийн багтаамжтай нэг см3 тутамд
а. 2001см куб хүртэл-24
б. 2001-3001 см куб хүртэл -27
в. 3001 см куб болон түүнээс дээш -33 төгрөгөөр
4. Микроавтобус 15 хүний суудалтай -50000
5. Автобус -62400
6. Ачааны машин 1-100 хүртэл тонны даацтай -30000-720000
7. Тусгай зориулалтын машин -16000
8. Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл – 18000
9. Бага оврын трактор -8000
10. Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 8000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд энэ нь 2011-оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм.
Авто тээвэр агаар бохирдуулах хэрэгсэл бөгөөд агаар бохирдуулсны төлбөр ногдуулдаг бөгөөд авто тээврийн хэрэгслээх ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамааран хувь, хэмжээгээр тогтоосон байна.
Үүнд:
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал CO2 хийн ялгарал г/км, жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/
А. 121-180 - 1800төг
Б. 181-250 -2100 төг
В. 251-350 - 3500төг
Г. 351-500 -5000төг
Д.501-750 -7500төг
Е. 751-ээс дээш -9500 төгрөг байх ажээ.
Түүнчлэн нэгж километрт зайд явахад 120 грамм болон түүнээс дээш бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэслийг төлбөрөөс чөлөөлөх арга хэмжээг авах гэнэ.
Татвар төлөх хугацаа 6 сарын 1 ээр дуусах юм байна
Автомашины албан татвар
Re: Автомашины албан татвар
Татварын тухай хууль: http://www.traffic-institute.mn/b_law/b-01/b-01-04.html
Re: Автомашины албан татвар
Зарим нэгэн хүн хэрэг болж магадгүй гээд нэг мэдээлэлийн чанартай юм оруулчи:
- Татварыг бол заавал дүүрэг дүүрэг дээрээ аваачиж тушаадаг юм байна.
- Хөдөө орон нутгых бол Да хүрээ зах дээрх татварын төв дээр тушаачиж болдог юм байна
- Да хүрээ зах дээрх БЗД ийг татварын төв амралтын өдөрөөр ажилдаг
- Амралтын өдөрөөр Дэнжийн 1000-ын тэнд байдаг татварын төв ажилдаггүй
- Агаарын бохирдол хэмжүүлээгүй машинаас шууд хамгын дээд хэмжээ буюу 5000төг авдаг
- Татварыг бол заавал дүүрэг дүүрэг дээрээ аваачиж тушаадаг юм байна.
- Хөдөө орон нутгых бол Да хүрээ зах дээрх татварын төв дээр тушаачиж болдог юм байна
- Да хүрээ зах дээрх БЗД ийг татварын төв амралтын өдөрөөр ажилдаг
- Амралтын өдөрөөр Дэнжийн 1000-ын тэнд байдаг татварын төв ажилдаггүй
- Агаарын бохирдол хэмжүүлээгүй машинаас шууд хамгын дээд хэмжээ буюу 5000төг авдаг
Re: Автомашины албан татвар
Үнэхээр хэрэгтэй мэдээлэ байна.Админд танкс. Амралтын өдрүүдээр ачаалал бараг байдаггүйн байлээ.
Татварыг 6сарын 1нээс өмнө төлхөд болно биз дэ.
Татварыг 6сарын 1нээс өмнө төлхөд болно биз дэ.
- Toogy
- Posts: 1940
- Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
- Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.
Re: Автомашины албан татвар
БГД-ийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө-93, татварын хэлтсийн байр
энэ яг хаана байдаг билээ, мэдэх хүн байна уу хө.
энэ яг хаана байдаг билээ, мэдэх хүн байна уу хө.
Toyota crown MAJESTA.
Re: Автомашины албан татвар
за энэ татварыг нь хаана төлнөө. заавал эзэмшигчийнх нь гэрчилгээн дээрх дүүрэгт төлнө гэсэн үгүү? - БГД-ийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө-93, татварын хэлтсийн байр Баянгол дүүргийнхэн энд төлөхүү тээ. Энэ нь хаа юм бол? Орж ирсэн машин бас төлнө биздээ... Приус юм чинь 24-ийг л төлөх байхдаа тэ. Яадаг юм бол мэдэж байгаа хүмүүс туслаач...Цагийн хуваарь нтр яаж байгаан бол, Ажил тараад очвол хаачих л байхдаа
ИРГЭН:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ //
- АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ /*Энэ юу вэ?*/
- Иргэний үнэмлэх /*Өөр хүний машины татварыг би иргэний үнэмлэхийг нь барьж очоод төлчиж болох уу?*/
ИРГЭН:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ //
- АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ /*Энэ юу вэ?*/
- Иргэний үнэмлэх /*Өөр хүний машины татварыг би иргэний үнэмлэхийг нь барьж очоод төлчиж болох уу?*/
----------------------------
DO IT YOURSELF
Toyota Crown JKS 175
Toyota Prius NHW20 ---- SOLD
Toyota Prius NHW10 ---- SOLD
DO IT YOURSELF
Toyota Crown JKS 175
Toyota Prius NHW20 ---- SOLD
Toyota Prius NHW10 ---- SOLD
Re: Автомашины албан татвар
Hojimdson l hariult baina :p Yag Vokzaliin baruun tald baigaa.Toogy wrote:БГД-ийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө-93, татварын хэлтсийн байр
энэ яг хаана байдаг билээ, мэдэх хүн байна уу хө.
NHW20 9335 УБВ