MuuG-ийн блог

Blog

Moderator: temp

Post Reply
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

MuuG-ийн блог

Post by MuuG »

за энд өөрийн гэсэн түүхийг хүүрнэн өгүүлэн хуудас нээнээ. Бусдыг алмайруулахгүй ч гэсэн, өөрийн уншсан, мэдсэн, сонссон бүхнээ та нөхөдтэй хуваалцнаа.

дэмжиж бас санаагаа хуваалцаж байгаарай.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Анхны түүх.
за тэгэхээр авто машин гэдэг юмыг би багаасаа сонирхож өссөн юмаа. ёстой анх тоглоомон машингүй байхдаа гэрийн таавчиг /тапочик билүү.../, гултаар хивсний хээн дээр түрээд л тоглож өссөн. аажим том болж, нэг том ногоон камазтай болсон. би 3-5 настай байсан бөгөөд хуванцар тэр камаз дээрээ гараад сухад хоёр хөл яг урагшаа жийгээд таардаг байсан. хэлбэрийн хувьд ачаагаа өргөж хойшоо ачаагаа буулгадаг гайгүй сайн хуванцараар хийсэн камаз байсан. тэрийг ч ёстой манай байрны том ах нар намайг нийстэл түрж гүйдэг байсан даа. Би ч бөөн баяр. /за бараг анхны хамгийн сайн унаж, эдэлсэн машин тэр юм байна./ орой аав ээж ирэхэд машинаа аваад гарлаа... тэгээд л байрны нэг ахаар түрүүлээд тачигнаад алга болдог. тэгээд түрүүлж байр тойрч, баахан явж байгаад халтар царайлаад ордог байв.
сүүлдээ тэр машиндаа томдож, их эргэсээр байгаад дугуйнууд нь муудаж, эвдэрч үрэгдэж алга болсон.

за тэгээд Анхны машин камаз байжээ...
үзүүлэлт: 1 хүний хүчтэй,
бензин хэрэггүй,
олон төрлийн үйлчилгээ хэрэггүй,
зөвхөн зун унадаг,
туулах чадвар маш сайн. /том нүхийг бол өөрөө бариад л гарчихдаг/

за тэгээд аажим том болж, 10 жилдээ их техник сонирхож эхэлсэн. жижиг тоглоомон машины жанамыг авч, сэнс зоож, утсаар холбож завь, усанд шумбагч гээд хөөрхөн хэдэн зүйл урлаж байлаа. /одоо бодоод байхад яагаад элдэв дугуйлан энээ тэрээ юманд явдаггүй байсан бол? бүү мэд. намайг өсөж том болоход зах зээл, ардчилал гээд эцэг эх, хавь ойрын хүмүүс завгүй, надад санаа тавих цаг байгаагүй байхаа/ гэхдээ автомашин гэдэг юманд гүн дурлаж эхлээгүй байсан.

тэгээд арав төгсөх жилдээ жолооны курс гэдэг юмнад явбаа. 3 сар. яагаад ч юм техникт дуртай байсан хэрнээ би ерөөсөө машин барьдаггүй байсан. сураагүй, заалгаагүй, үзээгүй, ямар ч ойлголтгүй байсан. за тэгээд хөөрхий саарал ексел гэдэг машин дээр жолооч болох анхны алхамуудаа хийсэн дээ. сургууль тарах болоогүй, хавар эхэлж байсан, хаая нэг цас ороод л... тэгээд далимд нь би ч зөндөө олон сар явсан. тэгээд өлзий ахыг төгсөж жолооч болсон ч гэсэн үнэмлэх гэдэг юм төрсөн өдөр болж 18 хүртэл гардаггүй юмдаа. уг нь гарашид машин байгаад байдаг, эрх байдаггүй. хулгайгаар унах бодол ч байхгүй. тэгээд л тэр зангаасаа болж хуульч болсон байх.

за тэгээд миний анх унаж, эдэлж, хэрэглэж сурсан машаан маань цагаан өнгөтэй 90 креста байв. цагаан тэргээ унаад 5 найзыгаа суулгаад ёстой явж өгдөг байждээ. нийлээд орой гарахад бүгдийг нь буулгаж өгөөд машинаа гарашдаа тавиад харьдаг. гэр, гараш бас жаахан зайтай байсан. одоо ч зайтай.

тоормосны шингэн хийх гэж байгаад андуураад гидрийн шингэн нэмээд, хамаг резин нь сунаж тоормос гажиг болсон болохоор солиж байлаа. тэр ёстой балай. өвөл байсны хэлэх үү. гадуур явж байдаа л урд юм таарлаа тоормос гишгэлээ, тэгээд таг зуураа. хүчтэй хааз өгөхөөр арын нэг дугуй л маналзтал тэрээд байхаас урагшаа явахгүй. одоо бодоод байхад BURN OUT техник тэнд болоод байсан байгаан. тоормосны апаратны резин харихгүй, гишгээтэй юм шиг үлдээд байсан нь тэр байсан байналээ. тэр үед гадуур апаратын хайгаад явсан чинь хүмүүс тэр чинь эвдэрдэг юм уу? гээд гайхаад байсан. бараг эвдэрдэггүй юм эвдсэн болох шив дээ. хэхэ. Шинэ жолооч нарт захиж хэлэхэд тэрийгээ сайн анзаарч байхгүй бол ёстой осолтой юм байна лээ... ядаж байхад мобилийн савнууд адилхан байдгийг ч хэлэх үү...

за тэгээд тэрний дараахан би гэдэг хүн өвөл оройн цагаар Стадионы урд талбай очиж баясдаг өвчин тусав. цас орлоо намираад ганцаараа давхиад очно. ухаандаа дрифт. одоо бодоход зүгээр л ямар ч удирдлага байхгүйгээр бөгсийг нь хаяулж, хаазалдаг байжээ. за тэр үед манай нэг найз бөөн хүн дүүрэн суулгаад стадион тойрч бүтэн давхиад ёстой алсуураа сайхан намиртал тэс хөндлөн гулгасаар байгаад Боржур мөргөж, шонгийн мод гуяддаг юмдаа. би тэр үед хамт явсан найзын машинд сууж байсан болохоор сайхан тод харсан. тэгээд элдэв юм ярьж гаслаачгүй, ганц удаа "ТЭНЭГ" хэлсэн гэсэн.

за тэгээд энэ мэтээр эвдэж, засаж яваар байгаад жолооч болж, машинд их сонирхолтой, дуртай болсон. 90 крестатай байхдаа өөрийн гараар ард тэвш, урд тэвш, явах эд ангийн бүх юм, хөгжим, спийкерүүд холбох гээд л...

түүний дараахан 90-ийгээ зараад, 100 крестатай болсон. тэгээд тэрийгээ гэртээ унаж байгаад, нодлин өөртөө энгийн субару импреза авсан даа.

за хамгийн эхний түүхээ энэ хүргээд өндөрлөхөөс. цаашид олон сонирхолтой юм гарна гэж найдаж байна.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Манай гэрийн анхны машинууд

уг нь манайх анх 90 креста аваагүй айл л даа. хамгийн анх намайг бага байхад УАЗ-469 гэдэг унаатай байлаа. 24 мотортой, хурд хүч, жижиг сажиг юм бол тухайн үедээ янзын байсан. безин ч хямд байж, аав маань ч хөдөө явах их дуртай байж. за хол явдаг хүнд бол шээсний л газар. хөдөө гэж яриад сурчихсан болохоос төв аймгийн Эрдэнэсант сум. хотоос баруун тийш 220 км зайд байдаг. миний муухан санаж байдгаар бол хагас бүтэн болгонд аав цэвэр ус аваад, бакаа дүүргээд, талх, чихэр, элсэн саахар, гурил аваад ачаад гардаг байсан. 2-3 цаг яваад эрдэнэсант ордогбайлаа. бүүр намайг мэдээ орохоос өмнө бол төв аймгаас онгоц нисдэг байсан газар гэсэн. тэр машины хувьд ёстой хуйхтай тэрэг шүү. сант явах замд 110 км цаг хурдалж, 16 литр иддэг байсан. аваад өөрөө моторын бүх юмыг сольж унаж байсан гэсэн. дээхнээр бол моторыг нь бүтэн задлаад боож унаж байсан гэсэн. за тэр машины талаар дурсамж гэвэл тэгээд тэр хувьцаа дуусна. сүүлд хойд тоормос, тоормосны систем талд нь их ухаж байгаад хөдөө байдаг ахад моторыг нь бүтэн задалж янзлаад өгч байсан. /тэгээд 3 жил хөдөө юу ч хийхгүй унаад уралдаан сонирхдог хүнд зарсан сураг байсан/ рам төмөр бол бас л янзтай шүү. нэг ч гулжийсан, далийсан юм байхгүй. 1987 оны тэрэг. яг өөрийнхөө төмрөөр. том осолд орж, юм мөргөж байгаагүй байсан болохоор хүмүүс дор нь авсан байх.

тэр машин хөөрхий их буянтай эд шүү. Зуны амралтаар хөдөө ахынд амарсан хүүхдүүд, тэдгээрийн эцэг эх гээд айраг цагаа, мах, ааруул ээзгий, хиртэй хувцас гээд бүх юмаа ачаад суухад 6-20 насны нийт 26 хүн ачаад хот ордог байлаа шүүдээ. бас л зэрлэг чихдэг байсан байгаамдаа. одоо тэгэхэд микронд 16 хүн суулгалаа гээд л хүмүүс хэл ам хийгээд, өчнөөн юм болдог биздээ. хэхэ. за тэгээд машин тэрэг ховор үед цагаан 69-нд өвөл цагаан сараар бол бас л 20 хүргэж чихээд л явдаг байлаа. мань мэт биед амар, урд өвөр дээр бөгтий явснаас гээд шууд хонины хонхорт үсэрч ороод, запас дугуйн дээрээ суугаад арын жижиг цонхоор хараад явдаг байлаа гэж.

тэр үед автомашиныг ухаангүй сонирхохгүй ч гэсэн засах, янзлах, дугуй солих тэр болгонд байнга хамт явахын хобби байдаг байлаадаа.

ингэж УАЗ бид хоёр эзэн эдийн ёсоор нөхөрлөлгүй байж байгаад салсан даа. :x

Ах л харин унаж яваад, гадуур халтур хийгээд, хөдөө найз нартайгаа зугаалаад явж өгдөг байсан. 69-өөр таксинд явдаг байсан гэхээр одоо бодоход сонин шүү... хэхэ. одоо унаад явж байвал хүн суух болов уу? за хүүхнүүд ч тоож шиншлэхгүйдээ. "оросын хог, тос масло, бензин үнэртлээ" гээд юун такси гэж бодож суух айн. бүр муухан зүс царайтай солонгос тэргийг хүртэл голоод байдаг шт. хэхэ. хүн гэдэг давруу байгаам шүү. за тэр ч яахав.

за орос тэргээ ахдаа өгчихөөд, аавын ажлын газраас хуучин Соната 1 авбаа. одоогоор бол эксэл шиг цэнхэрдүү туяатай металик өнгөтэй тэрэг байсан. нөгөө муу орос тэргийг бол дагуулахгүй зөөлхөн, хурдан, арын цонх нь онгойдог, коноп дарахаар цонх нь онгойдог... :p бодвол тийм юм үзээгүй л байсан байх.

дотор нь суугаад явахад араа энэ тэр бол зүгээр орж байгаа нь ч бүү мэд. гахх.... гухх.... байхгүй шүү. зүгээр нуг нуг гээд солиод яваад байсан. за тэр машиныг бол хангалттай эдэлсээн. /би биш манай ах, аав хоёр л сайн унасан/
ингээд бичиж байгаад бодсон чинь би нэг удаа арчаад угаагаад тавьчихсан аавыг машины урд хүнтэй юм яриад зогсож байхад нь би түлхүүр түлхээд, араатай машиныг ухас хийлгээд алуулах шахсан юм байна. тэр хоёрыг эгээтээ л дайраад алчихаагүй санагдаж байна. тэгээд үнэмлэх автлаа машин огт бариагүй байх. [-(

за тэр соната бол харин ч нэг сайн явсаан. Бас л сант гараад ухасхийдэг байсан. 10,000 бакаа дүүргээд, сант ороод, баахан тэнэж байгаад, хотод орж ирээд, ажлын өдрүүдээр явж байгаад дараа долоо хоногт нь дахиад дүүргээд сант явдаг байсан санагдаж байна. бас л сайхан байжээ. за тэр тэрэгний хувьд 2 жил огт ухаагүй, аажим хойд дугуй нь салж унасан. Аав ээж хоёр хээр явж байсан чинь урдуур нь нэг дугуй өнхөрсөн гэсэн. тэгээд ээж хүүе хээрийн олз авъя гэсэн чинь өөрийнх нь хойд дугуй . хэхэ. машин 3 дугуйн дээрээ чөлөөтэй явж байгаад зогсохоор унадаг юм гэсэн. тэгээд бөөн юм болж янзалж байгаад хот орж байсан санагдаж байна. хэхэ. за тэгээд тэрний дараа саарал тэргээ зараад зах дээр дөнгөж орж ирсэн цэвцийсэн цагаан 90 креста 4500 АНУ-ын доллараар авч байлаадаа. за явалт, хурд, хүч, дуу чимээ бол тасархай. яасан ч гоёороо байсын. миний санахын зах дээр маш цөөхөн байсны нэгийг авч байсан. тэр үед гайгүй компанийн захирлууд ажилдаа унах гэж марк2 японоос авч унаад, ажилд унадаг люкс маркийн машин байлаа шүү дээ... манайх тэгэхэд хувьд айн... яаая.

за цагаан машинаа ёстой үхтэл нь зүлгэдэг байсан. сайн ч угааж, сайхан ч унаж, сайхан ч эвдэж тавьдаг байсандаа. одоо бодоод байхад их зоригтой хэрэглэдэг байжээ. Да хүрээ зах ороод л... Борсункийг нь барьж явж байгаад яг адилхан хэмжээтэй, гэхдээ хошуундаа жижиг 2 нүхтэй борсуунк өөр мотор дээрээс тайлаад л тавчихаж байсан. тэгээд идэлд нь нам. эхэндээ 12 идэж байсан бол сүүлдээ 7-8 иддэг болсон. өөрийнх нь 4 нүхтэй, 2 том, 2 жижиг. тэгэхэд 2 жижиг нүхтэй борсунк 2 мотор дээрээс тайлж тавиад явж байсан. одоо бодоход 1500 моторын борсуунк тааруулаад хусч байсан юм шиг байгаан. хүч нь учиргүй муудаагүй, идэлт илт бага болж, явалт илт их болсон доо. ямар ч байсан 160 гаргаж давхиад л, зам дээр дүүхэлзээд л байдаг байсан. тэгээд тэр машинаараа Архангай, булган, эрдэнэт, нөгөө эрдэнэсант руугаа мөн ч олон явсан даа...

90 крестагийн түүхийг жич сайхн бичнээ... энэ удаа анхны машинуудаа яриад зогсохоос.

ярьвал өндөрлөгөө, урд, ард тэвш, багаж, хажуу карла, дугуй гээд зөндөө түүх байгаа...

зургийг өөр юманд дээр хуулаад оруулж байна гэхээр жаахан залхуу юмаа тэ?... зураг оруулнаа.

MuuG
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

90 крестатай жич нөхөрлөсөн түүх

За би гэдэг хүн дөнгөж жолооч болоод байлаа. 7 дугаар сард төрсөн өдөр болж, тэр өдөр аавтай машинаа авч гараад, чингэлтэйгийн цагдаа дэрээс будаг нь үнэртсэн үнэхмлэхээ аваад, шууд колонк орж 65 литр бензинээр бакаа дүүргүүлээд баярлаж байлаа. /төрсөн өдөр, жолооч болсныг давхар мялаагаад байгаа юмуу хаашаа юм/ машинаа дөнгөж гаргаж уначихаад, дүүрэн бактай "хаачих вэ?" гэсэн явах газар үнэндээ олдоогүй. хэхэ. төрсөн өдрөөрөө дүүрэн бактай бол өдийд ч тэнэж өгөх байсан байхдаа. ядаж эхнэр хүүгээ суулгаад, салхинд гараастай айн...

Шинэ жолооч хэт баярлаад, "цочсон унага" гэдэг шиг бүлтийгээд гайхаад зогчож байсан л юм болж байсан нь тэр байх. тэгээд аавтай холын хамаатныдаа очиж билээ. халуун зунаар, баянхошууны тийшээ яваад л байсан, яваад л байсан. машинаа барьж дадаагүй, жаахан эвгүй явж байсан болохоор удаан явсан ч биз.

за тэр өдрөөс хойш орох гарах, ийш тийш явах явдал илт их боллоо. найз нартайгаа уулзах, хүн хар тосох, дэлгүүр явах гээд л бүх юманд жийж өгдөг болсон.

тэгээд нэгэн сайхан өдөр багын найзындаа яваад очлоо. манай хүн намайг гуйж, би гуйлгаж очоод юманд явах гэж байсан нь тэр. тэгээд л зүүн дөрвөн зам дээр: зүүнээс урагш нарантуул зүүн эргэж байлаа. гэнэт л баруун хөлөө тас жийж, хурдаа авмаар санагдаад. дөнгөж эргэж дуусмагцаа 2 дугаар эгнээнээс, нэгдүгээр эгнээлүү дараад л ухас хийсэн, хойно бөөн юм түс, гээд л пир пар болсон. аваар татаад л үсрээд буусан. тэгтэл би гэдэг залуу жолооч анхны аваараа хийсэн нь тэр байлаа... гэж. :ymdevil:

за нарийн сайхан бичээд хүүрнэх юм бол миний хойд карлааны хэсэг, миний баруун хойно байсан хонда сивикийн урд гүперийн зүүн үзүүрийг шүргэж, зам дээр дэлгээд тавьчихсан байлаа. арай дохио н хагараагүй, гэхдээ өмнө нь замаск энэ тэртэй байсан гүперийг нь будаа болгосон байв. тухайн үед нь авто дуудахаас сандарч, айгаад, би дарсан, миний буруу гээд газар дээрээсээ хөдлөөд шууд гэртээ очсон. :-w аав нэг иймэрхүү царайтай байж байсан. хэхэ.

тэгээд гонжирч, гонжирч олон юм болж байгаад 100,000 төгрөг өгөөд уучларай ахаа болоод салж билээ. би ч гарашдаа очоод багажиндаа орж сууж байгаад хонхойсон хэсгээ хөлөөрөө жийгээд гаргачихсан. хуванцар бус багажны төмөр хэсгээр шүргэсэн болохоор ямар ч асуудалгүй гарсан даа. хэхэ.

ингээд анхны аваар минь ямартай ч гэрт хохирол авчраад дууссан. сүүлд нь сонсоод байхад харин арын баганаас хойш бол хойш машины буруу болдог байсан байна лээ... мэдсэн бол нээрээ....

залуу жолооч нартаа хэлэхэд аливааг буруу зөвөөр нь тунгаадага газргаар нь шүүлгэсэн нь дээр юм байна лээ даатгал энэ тэртэй бол бүүр даатгалаа дуудаад зогсож байсан нь дээр юм байна лээ шүү.

За энэ байдлаар машинаа бага сагаар эвдэж, өөрчилж, засаж эхэлсэн дээ.
Миний 90 креста ёстой сэвкийсэн өндөр, сүнгэнэсэн амьтан байлаа. /энгийн 2.0 мотортой, автомат короптой л байсан л даа/ тэр өндөр болгосон нь учиртай. тэр түүхийг өгүүлбэл:

креста, чейзер, марк 2 гэсэн гурван ихрийн урд хойш, пүрш нь өөр өөр байдаг. урдаа мотортой, болохоор урд пүрш нь даацтай, зузаан, бадриун пүрш байдаг. хойноо хоосон том багаж байдаг болохоор арай нарийн пүрш байдаг байлаа. тэр байдлыг нь анзаарч мэдсэн би ахын хамт ярьж байгаад 4 амартизатороо солихдоо урд пүршийг ард нь хийж, урд нь RVR-ийн шинэ пүрш хийж орхисон. тэгээд бас хойноо 1 см зузаантай резнин тавиад байгаамаа. өндөрлөж байгаа нь тэр. за өргөгч дээрээс буулгасан чинь ёстой лайтай өндөр болсон. тэгсэн ажиглаад байсан 14-тэй дугуй багадаж харагдаад болдоггүй. тэгэхээр нь 4х4-өөс уруудаж байгаад норжин дэлгүүрийн доороос нэг бүр нь 20,000 цаасаар 15-тай 4 дугуйг, обудтай нь авч тавьж байлаа. тухайн үедээ маш гоё болсон, өндөр, спорт загварын обудтай /BMW -д байдаг шиг, хүмүүс гадуур зөгийний үүрэн гээд байдаг нарийн салаануутай обуд байв./ болж байлаадаа. юм ч хямд байж, их ч хольж сольдог байж дээ.

за тэгээд машинаа бас бага иддэг болгосон. ёстой хамаг мөрөөдлийг үйцээсэн тэрэг болсон доо. ганц гэм нь өндгөн тулгуурыг ёстой уншдаг байсан. пүршнүүд хатууддаг байсан байхаа. хойд согтуу втулк, урд, доод өндгөн тулгуур, саран гарны резин бол 3 сард нэг сольдог байлаа. сүүлдээ пүрш нь зөөлөрч, би ч өндгөн тулгуурыг сайн мэддэг таньдаг болж жил энэ тэр ямар ч асуудалгүй явдаг болсон. миний туршлагаас үзэхэд солонгосын CRT гээд Делта дээр байдаг өндгөн тулгуур хамгийн сайн нь. одоо байгаа 100 крестадаа тэрийг аваад тавичихсан байхад би лав 4 жил явж байна. зүв зүгээр. харин хаа очиж би зам дээр хөөрхийг алцайлгаж унагаалгүй, цаг тухай бүр нь солиод явдаг байсан.

за обудыг харин би 3 сольсон. сүүлийн солих шалгаан нь миний бас нэг багын найз болсон доо. нөгөө стадион дээр дрифт хийдэг явдал. тэр үед би бүх дугуйнууддаа олгой хамер хийдэг байсан. тэр нь ч тухайн үед машинд явсан хүмүүсийн аминд орсон. хүмүүс дугуй хүнд болдог, шал дэмий, адилхан цоороод хий нь гардаг л гэдгийн. би харин байсан нь зөв гэж боддог. тэр тусмаа хүнд тэрэг бол байх нь зөв. яасан бэ гэхээр нөгөө алсаас гулгаж ирсэн машин чинь боржурыг дугуй, обудны ирмэгээрээ мөргөөд, боржураа давж очоод цаана нь байсан шонг хойд хаалгаараа гуядсан. очоод үзэхэд баруун талын 2 обуд ирмэг нь олгойгоо гартал хага үсэрч ниссэн байсан. тэгээд хаалга нь хонхойсон байв. хойд тэвш нь гулзайсан, явалт тэс хөндлөн болсон байсан.
хэрвээ тэр үед дугуйнууд олгой хамергүй байсан бол шууд л хөмрөх байсан нь ойлгомжтой, бүр явахаа ч байх байсан байх. харин тэгтэл олгой нь гарсан, обдны ирмэгүүд хагарсан чигээрээ, хүмүүсийг буулгаж өгөөд, гэртээ харьсан. машин нь ч өнхөрчихөөгүй.

орой гэртээ хариад би эвдсэн гэж хэлээд маниа уншуулж өгсөн дөө. :-ss тэгээд маргааш өглөө нь нүдээ нээмцэгцээ МонБет орж 100 чейзерээс тайлсан хойд тэвш 40,000 төгрөгөөр арч, гарашдаа ирж сольж байлаа.

дараа нь харин найз маань надад зуны дэлгэр сайхан өдөр хол 5, ойр 5 нүхтэй, зузаан амсартай, хальт суулттай, таггүй, 10 салаатай 15-тай маш дашгүй обуд авч өгч байж билээ. тэр обудаа одоо болтол би хэрэглэж явнаа гэж. аан тийм миний найзаараа хагалуулдаг обуд тагтай обуд байсан. тэр үед таг нь хагардаг, байн бай авдаг гээд би таггүй обуд авна гэж бодож байсан. тэгээд таггүй обудыг авч байсан даа. одоо бодоход сайхан дурсамж шүү.

за иймэрхүү байдлаар машинаа элдэв янз болгож байгаад бас л хамаатны ахдаа зарсан. архангай бүтэн тойроод ирэхэд од болсон болохоор их шохоорхож байгаад авсан даа.

яаж од болсон, би бас яаж эвдсэн талаараа дараа нь бичнээ...
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

та хэд дээл болгон түүхтэй гэдэг үг сонсож байсан уу? тэрэн шиг юм болгон түүхтэй байдаг.
хүний түүхийг намтар, машины түүхийг юм ч гэмээр юм бэ дээ...

би өдөрт нэг нийтлэл маягийн юм бичээд байх санаа байгааан.
дараа нь тэгэж байгаад машиныг гайхалтай цэвэрхэн унадаг хүмүүсийн талаар нэг юм бичнээ. тэрийг хүмүүс их сонирхох байх. машиндаа 3-4 алчууртай явдаг, угааж цэвэрлэх гэж ёстой алж өгдөг хүмүүс цаагуур чинь байдаг юм шүү. амьд түүх болсон 2 хүний талаар бичнээ.

тэр хүн надаас "шүдний чигчлүүр байна уу?" гэж асуув, Би "яах гэж байгаан?" гэсэн "дугуйны хээгээ цэвэрлэхээс..." гэж байсан. хэхэ. Энэ наргиа л даа. гэхдээ тэр л дутуу болтол угаадаг хүмүүс байна шүү.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

za ene baina. minii yariad baisan nuguu 90 cresta min.
Image

ene harin obud maani /naizyn avch ugsun ediig dunguj taviad baigaa ni/

Image

mashintaigaa uulyn oroid, ovoon deer garch bailaa. hotoos holgui neg uulyn oroi

Image
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

за эрхэм форумчдын амрыг эрж байна.

энэ удаа креста архангайг бүтэн тойрсон нь гэдэг түүх өгүүлнээ.

за нөгөө айхтар гайхал 90 крестагаа яаж архангайг тойрсон талаар энд бичнээ. Улаанбаатраас гараад, архангай, өвөрхангай, эрдэнэзуу, тэрхийн цагаан нуур, буцаад булган, дархан, эрдэнэт гээд үндсэн чиглэлээр тойроод явж байсан юм. Яг үнэндээ бол ах гэр бүлээ дагуулаад 3 машин хүмүүстэй хамт явж байсан юм. манай креста ба 1 микро, 1 верна, 1 соната2 гэсэн бүрэлдэхүүнтэй явсан. миний бие тэрхийн цагаан нуур дээр очсон хойно нь араас нь очиж нийлсэн. сайндаа ч биш л дээ. хамт явсан соната 2 нь хадан дунд нисч яваад коропоо хага цохиод. тэгээд хөөрхий надаар хотоос короп аваачуулсан юм.

хөдөө явахад ойлгомжтой л доо. хамт явсан машинуудаас тух, хурд, хүч, өндөр зэргээрээ хол давуу байсан болохоор од болсон. бараг 5 айл явсан санагдаж байна. би ч очоод нийлээд, машиныг коропыг нь өгчихөөд буцахдаа чулуутын гол хавьцаа айлд орхисон сонатагийн коропыг хийж аваад хөдөлсөн. яаралтай хот орох хэрэг гарсан гээд шөнөжин давхив. би арын суудал дээр унтаж байсан чинь гэнэт сэрээрэй, одоо тэр машиныг дагаад яваад байгаарай гэв. хөдөө зам мангар шороотой, цуваад явахад ёстой үнэн хэцүү, нойр сэрж дуусаагүй байхад суулгачихсан. Би ч нэг урд явсан тэргээ дагаж яваад жаахан шороо нь намдаг гээд зай авсан чинь шал өөр замаар ороод арилж өгсөн. сүүлдээ хоорондох зай бүүр улам холдоод байдгиймдаа. хэхэ. тэгээд зогсож аваад, зам газраар шууд чиглээд давхичихсан. ардаа бас верна дагуулчихсан. тэгээд нийлж ороод явж байгаад, нэг эрэгрүү эвгүй ороод пүс пас, тас няс гээд л явчихсан. буугаад үзсэн лав кастер цоороогүй байна. тэр үед урд тэвшээ доороос нь таттал нь цохисон байв. ах бөөн уур үсэрч ороод л машинаа өөрөө бариад явсан. засмал дээр гарсан чинь дугуй чихарч дугараад л яваад байсан. хар хорин дэрээс хот ороход урд хоёр дугуйны хээ нь дуусаад, торос нь гараад орж ирж байсан. хэхэ. бас л олгой хамерийн хүчээр л тэгэж явсан байх. тэрнээс дан дугуй бол бас л шүүрсээр байгаад хийнэ гараад явуулахгүй дээ.

ингэж хөөрхий урд тэвшээ сольж байсандаа. тэр явалтад креста өөд, уруу, эгцэд хүч алдахгүй явж, их ус, юм юм туулахад унтрахгүй давхиж, солонгос тэрэгнүүдийн хажууд машин гэдгээ харуулж од болсон учир хамт явсан ах хүү шохоорхсоор байгаад манай тэрийг авч байж билээ.

ингээд нэг унаагаа үдэж, өөр унааны эрэлд гарч байв даа...
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

За шинэ долоо хоногийн мэнд нөхөд форумын гишүүдээ,

Амралтын өдрүүдээр өөр зүйл хийж гадуур давхиад түүхээ бичихээ мартсан байна.
энэ удаа би автомашины цэвэрлэгээтэй холбоотой түүх өгүүлнээ

Монгол шиг хэцүү замтай, шороо тоос ихтэй, эрс тэс уур амьсгалтай газар буюу тэр бусмаа гэнэт тэнгэр харахуйлаад л бороо орчихдог, тэгээд шууд шороогоор шуураад нөгөө нойтон машиныг халтар ухана болгочихдог газар машиныг цэвэрхэн унана гэдэг туйлын хэцүү гэж боддог байлаа. гэтэл энэ бодлыг ёстой 180 градус эргүүлсэн 2 хүний талаар өгүүлэхээр шийдлээ.

тэрийг өгүүлэхээс өмнө өмнөтгөл болгоод нэг юм бичихэд:
Манай нэг багш "Хуучны авто баазын Торгон Нямаа" гэж хүний тухай хичээл болгон дээр шахуу ярьдаг байсан. цагаан торгоор 2 ханцуйвч хийж өмссөн, машиныг цоо шинэээр нь аваад, 10 жилийн дараа яг тэр чигээр нь буцааж өгдөг хүн байсан гэнэлээ. машиныг гайхалтай гамтай, цэвэрхэн эдэлдэг хүн байсан гэсэн. торгон гэж нэрлэсэн учир нь цагаан торгоор ханцуйвч хийж өмсдөг, тэр ханцуйвч нь машинаас нь гадна, дандаа шинээрээ, цагаанаараа байдаг байсанд учир байгаа гэсэн. хуучны орос тэргийг, ялангуяа тээвэрт явдаг тийм хүмүүс ухахгүй байна гэж байхгүй дээ. тэгэхэд л цоо шинэ мэт унаж, ерөөсөө хуучруулахгүй, гандаахгүй, зэврүүлэхгүй эдэлж хэрэглэдэг байжээ.

би дээр форум уншиж байгаад "форумын залуус машиныг маш цэвэрхэн унах юм" гэдгийг олж уншиж байсан. энэ бас бидний бахархах зүйлийн нэг шүү. үүнийгээ ч улам хөгжүүлэх нь зөв юм. За торгон Нямаа гэдэг хүн тухайн үедээ байгаад өнгөрсөн. харин миний ярих хүнийг Болдоо гэдэг ах юм. ёстой орчин үеийн торгон Нямаа шүү дээ...

за тэр хүн яаж машинаа угааж цэвэрлэдэг вэ? гэхээр машинаа дандаа гараараа угаана, өдөрт 3 угааж, 3 арчиж, 1-2 удаад нь өнгөлдөг. орой гэртээ харихаасаа өмнө заавал угааж байж харина шүү дээ. /гараш дээр орой орж ирээд 10-11 хүртэл угааж байгаад л гараад явдаг/ машинд арай дэндүү гамтай. Өвөл дулаан гараашаас гарахдаа асаагаад 15 минут нормальдаж байгаад гарна. явах эд анги, тос масло, амаржин пүрш гээд бүгдийг нь дандаа л ориг, цоо шинэ зүйлсээр сольно. машиндаа тамхиа татахгүй, за худлаа хэлсэн хүнд бараг машиндаа суух гэж гутлаа арьчих нь холгүй юм болно.

за энэ бол эхлэл. машинаад 4 алчууртай явна гэж байгаа. арчих юмны зориулалтаараа, өнгөөрөө ялгарна. ;)

угаах ажиллагаа нь олон шат дараатай, олон үетэй юм болно. Эхлээд усаар булхаж бүх шороог нь буулгаад, тэгээд хөөстэй их устай алчуураар дотор гаднагүй хөөсрүүлж угаана. /эхний алчуур/ за дараа нь ус сайн уудаг алчуураар нөгөө хөөсрүүлсэн гадаргуугаа цэвэр усаар булхаж, сайн мушгсан алчуураар арчина /хоёр дахь алчуур/. үүний дараа жижиг сариж зураас, сэв зэргийг арилгаж, өнгөлгөө хийнэ. /3 дахь алчуур/ за тэгээд салоноо нэгд нэггүй арчина. /4 дэх алчуур/ за тэгээд хамгийн сүүлд нь өнглөгөө хийсэн гадаргуугаа өглийтөл нь арчаад, дугуй обуд зэргээ угааж, арчиж дуусаад копудаа сөхөөд арчиж өгнө дөө. энэ байдлаар бүтэн угаалга өдөрт 1 удаа, харин устай, чийгтэй арчилтыг 2 удаа хийдэг. машиных нь салоонд хэзээ ч дуу орохгүй, хэдээ ч тоостой явахгүй явдаг хүн дээ.

ямар сайндаа верна унадаг байхад нь машинд нь гаднаас хүн орж суучаад энэ ямар тэрэг вэ? гэж асуусан гэсэн. хөөрхий хүмүүс танихгүй болтол угаасан байгаа биздээ? :p ер нь аксентийг ч гэсэн маш цэвэрхэн унаж болдог гэдгийг жинхэнэ харуулсан даа.

хүмүүс верна гэхээр тоос шороотой, тамхины утаа нэвт үнэртсэн, амаржин пүрш нь дуусцан, таван бул нь түчигнэсэн юм байх ёстой юм шиг ойлгодог юмуу хаашаа юм. миний бодлоор машиныг цэвэрхэн унах нь тухайн автомашиныг зах зээлийн үнэтэй огт холбоогүй юм шигээ...

за энэ хүний машинаа угааж байгаа, цэвэрхэн унаж байгаа бол ёстой гайхмаар гэж бодож байтал бүүр илүү угаадаг хүн тараад ётой бүүр алмайрсан. :-o

за тэр хүмүүн яаж угаадаг гэхээр өдөрт лав 2 угаана. заримдаа их сонин сонин юмаа тайлчихсан угааж зогсоно. хүнээс хуучин машин аваад моторыг нь ёстой булан тохой үлдээлгүй угаагаад 3 цаг угаасан байсан. яг л японоос орж ирсэн, ченж угаалганд орчихсон юм шиг машин болгосон байв. /зүгээр алчуур, төмпөн ус, тэгээд хасав автирк бариад болгосон нь тэр/ нэг өдөр гарааш давхиад орсон чинь копудны урд хэсэг, шил арчигчийн хавьцааг тэр чигээр нь тайлчихсан, сайхан дуулчихсан угаагаад зогсож байсан. дээр бас нэг яваад орсон чинь запас дугуй, запас дугуй хийдэг багажны хөндийг сайхан угааж өнгөлөөд зогсож байсан. Бараг моторын болокоо кометоор үрээд зогсож байдаг гэхэд хэлсдэхгүй. гадна болоод салооны угаалга дандаа устай, өнгөлгөөтэй, явна. бүх юм нь гялалзаж, гялтганаад лайтай. яг адилхан машин мөртлөө тэр ахын машин суухаар илүү люкс юманд суучихсан юм шиг санагдаад л... хэхэ. бас л цэвэрхэн машин өөрийн эрхгүй биеэ барихад хүргэдэг үү айн.

би саяхан ч билүү нэг нийтлэл уншиж байсан гадаадын үнэтэй спорт буюу сүпер машинуудад 100,000 АНУ-ын доллараар цэвэрлэх, өө дарах үйлчилгээ хийдэг газар байдаг гэсэн. тэд нар бүр гадаргыг нь тусгай ультра мэдрэгчээр хэмжиж байгаад бүх сэвийг нь дарж, цэвэрлэж янзлаад яг л үйлдвэрээс гарсан шинэ машин шиг болгодог үйлчилгээ байдаг гэсэн. үнэндээ таарсан үйлчилгээгээ 1 сарын хугацаанд хийж дуусгадаг гэнэлээ. үгүй мөн мундаг үйлчилгээ байгааз...

за энэ мэтээр машин гэдэг эдийг гайхалтай унаж, эдэлж, цэвэрлэдэг хүмүүс байнаа. тэр чинээгээрээ ч машиныг нь тэнгэр түшдэг биз. хамгийн эхний хүн гэхэд л 1 машиныг сайндаа жил гаран үсрээд 2 жил унана. харин ч нэг машин нь амархан зарагдана даа. зүгээр л унаад явж байхад нь хүмүүс гуйгаад л авна. Тас хар креста унаж байхдаа нил шавхаатай борооноор ямар ч шороогүй машин унаад явж байсан даа... хэхэ. зогсох болгондоо арчдаг байсан байхаа.

бас нэг өөр цэвэрлээний аргын жишээ хэлэхэд олон хүмүүс нийлээд хөдөө явбаа. тэгсэн ганц л машин ерөөсөө тоосонд дарагдахгүй, гадарга нь арччихсан юм шиг яваад байв. гайхаад асуухад жолооч нь нууцаа хэлэхгүй байж байж хэлсэн нь "цэмбээр арчдаг" гэнэ. тэгэхээр тэр материалын онцлог, өнгөлгөөний бодистойгоо нийлээд сул шороо тогтохгүй, ханарч, хуйларч буудаг болдог гэнэ дээ. шороо тогтохгүй гөлгөр машин гэсэн үг байх нь...

жолооч нар ер нь зовлон нэгтэй байдаг шигээ, яриа амархан нийлдэг хүмүүс байдаг. угаалга үйлчилгээ чиглэлээрээ ч ярих юм их гарах байх. адаглаад эх гэрлийг оогоор арчиж өнгөлдөг, юугаар яаж угаавал машины сэв дарагддаг гээд...

нээрээ тас хар машины хаалгыг тас жийгээд, /нөхөр зодоон нүдээнтэй газар явж байсан юм шиг байгаан./ гарсан сэвийг ус, сэв дарагч, тарган өнгөлөгч, тосон өнгөлөгч, тэгээд суулт нь элгэн алчуураар үхтэл нь арчаад арилгаж байхыг нүдээрээ үзсэн. 2 цаг шахам ноцолдоход өнгөнд нь гарсан сэвийг юу ч үгүй болтол арилгаж байсан.

эдийг сайхан эдлэх нь эдийн тэнгэрт ивээх үүд л гэж бодох хэрэгтэй юм шиг байгаан.

дараагийн удаа МАФ-ийн ирээдүйн талаар зөгнөлт түүх бичнээ.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

өнөөдрийн түүхийн үргэлжлэл болгож энэ түүхээ бичнээ.

Машинд юу хамгийн чухал вэ? сэдвээр бичнээ.

хэрэв энэ форумын гишүүдээс энэ асуултыг асуувал олон янзаар хариулах байх. гэхдээ миний бодлоор Гарааш хамгийн чухал юм шигээ.

автомашин гэдэг бол иргэний эрх зүйн утгаараа Эд хөрөнгө, Бид эд хөрөнгийг сайн зохих газар хадгалахгүй бол тухайн эд хөрөнгө зохих түвшинд эдлэх боломжгүй болно. Ухаандаа гараашгүй машин гэдэг Байргүй тавилга л гэсэн үг гэж хэлэх гээд байгаан. Миний хувьд өвөлдөө боломжийн сайн гараашт, боломжийн үнээр тавьдаг. тэр гарааштай олон жил харьцчихсан учир зан зангаа авалцчихсан амар байдгийн. Харин дулааны цагт хөөрхийг байрныхаа гадаа л сойно шүү дээ. боломж гарвал цаг гаргаж угааж цэвэрлээд л... гадаа угааж сураагүй болохоор байрны гадаа угааж байгаагүй.

Ингэхэд Форум маань албан ёсоор хамтарч ажилладаг, зохих хөнгөлөлттэйгөөр үйлчилгээ үзүүлдэг машин угаалгын газар байдаг болов уу? тийм газартай болох боломж байгаа болов уу?

тэгвэл форумын гишүүд очиж үйлчлүүлдэг, бас бие биетэйгээ уулздаг, жижиг Түүнинг хийдэг газартай болох байхдаа. олон машины том гарааш ч бас л авто сонирхолтой хүмүүсийн цуглах газар амархан болно шүү.

Энийг форумын гишүүд нөхдөд энэ бичлэгээрээ уламжилж байна. Нөхөд дэмжиж байвал Гялайлаа товчийг дараарай. :D

/цэвэр машин гарааш, угаалгын газартай ойрхон байж л тийм байдаг.../
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

за өнөөдөр сонирхолтой түүх бичиж чадсангүй. өөрийн ажил их байгаад таарлаа.

гэхдээ өнөө маргаашдаа нэг сайхан түүх бичнээ. Энэ түүхийн нэр миний бусдад хүргэсэн тусын талаар.

юу гэхээр миний бие насан багын найз нар дундаасаа хамгийн түрүүнд жолооч болсон нь. тэгээд би машин барьдаг, унаж эвддэг, засдаг байсантай холбоотой найз нар маань жолооч болж, аажимдаа машин авч, гэрийнхээ машиныг унаж эхэлцгээгээд надтай уулзаж, хамтдаа ярьж, асуудлыг шийдэж эхэлсэн. ер нь тэдэндээ аль чадлаараа тусалж, машин тэрэг засах янзлахад дэм болох гэдэг байлаа. за сүүлдээ бол манай хэд өөрсдөө л юмаа хийчихдэг болсон юм.

манай найз нарын машинаас миний бага сага туслалцаа үзүүлж байсан тэрэнүүд гэвэл Тоёота Витз, Киа Бонго, Девүү Ланос гээд машинуудыг дурдаж болно. тэр болгонд өөр өөр түүх өгүүлэгдэх учир эрхэм гишүүд тухлан сууж, таалан соёрхоорой.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Девүү Ланост зүрхний мэс засал хийсэн нь гэдэг түүх.
За сүүлийн 3-2 жилийн өмнө миний насан багын найз нэг содон гэгчийн машин унаж явдаг боллоо. Би л сайн мэдэхгүйдээ содон гэж байгаан. Уг машины өмнө нь албанд олон жил унаад, тэгээд гарахад нь манай найзын аав авсан гэсэн. Тэгээд манай хүн унаад явж байхад нь би нэг удаа ард нь сууж явбаа. Час улаан Девүү ланос. Энхтайвны гүүрний өөд алгуурхан гэгч нь өгсөж явав. Найз маань ч шинэ жолооч байсан, би нээх юм хэлсэнгүй. Тэгээд буугаад асуусан чинь тултал нь гишгээд явж байсан тэр гэдэг байгааа. Миний сонирхол хөдөлж, найзааса асууж шалгааж гарлаа, хэдтэй мотортой юм, яагаад тэгэж байгаан, араа шүд нь зүгээр үү? үзүүлж харуулснуу гээд л...
Манай хүний аав нь хааяа унаж, манай хүн ч хааяа унаж, байгаад хүмүүст, үзүүлж харуулж, хааяа таарахаараа би бас онгойлгож үзэж байгаад манай лагер дээр найз маань машины бичиг баримтаа хаяад гадуур унахаа болив. За ямартай ч тэр машин тэгээд хөдөлгөөн нь хязгаарлагдаж, зогсох талдаа болсон. Нэг өдөр харин найз маань “машинаа янзын сайхан босгож унамаар байна” гэж дугарсан. Би ч дуун дээр нь өлгөж аваад тэгье, очиж үзээд, хамаг юмыг нь харж байгаад, үзэх харах, солих юм байвал хийгээд өгье, босгоод өгье гээд л дайрчихсан.
Намрын сэрүүн өглөө би аавтайгаа, найз аавтайгаа нийлээд дөрвүүлээд хотоос гадагш айлын хашаанд байгаа ланосын зүг гараад шидчихсэн. Очоод асаагаагүй удсан машиныг асаах гэж хөөрхөн юм болов. Севчэгээ халааж, акумлятороо сайн цэнэглэж байгаад асаадаг гэдгийг мэдэхгүй хүн яахав, шууд л дараад, элдэв янзаар акумлятор тавьж, холбож байгаад үзээд л байсан. тэгээд бараг 1-2 минут хэртэй асааж байгаад алдаад унтраачихсан. Тэгээд эргээд таг.
Тэр үед дууг нь сонсоход ерөөсөө л тас, тас гээд л бүр төмөр харжигнаж дугараад ч байгаа юм шиг байв.
За тэгээд оншилж өгсөн, явах эд анги, мотор солино, короп үзэж чадсангүй, энээ тэрээ гээд л... угаас моторын хүч их муу, хааз авдаггүй, дүлий болохоор нь моторыг солих нь зөв гэдэг шийдэл дээр хүрэв. За дараа долоо хоногийнх нь бямба гаригт Өгөөмөр гараад шидчихлээ. Ланосын хэдэн юм зардаг газраас үзэж үзэж байгаад 600К –д орж ирсэн, автомот короптой байсан мотор аваад хусчихлаа. Зүгээр л тахир голыг нь эргүүлж үзээд, зуураагүй, гацаагүй байна гээд л хуссан. Ингээд нөгөө улаан Ланос шинэ зүрхтэй болов. За одоо зүрхний мэс засах хийхэд туршлагатай их эмч, туслахууд хэрэг болов. Туслахаар өмнөх бүрэлдэхүүнээр бид хоё аавын хамт, их эмчээр манай садангийн нар байлцав. Их эмч маань солонгос машинаар гаргууд хүн: Туршлагаас нь бичвэл анх эксел, аксент, елентра, бонго, давхар бонго гээд явсаар байгаад одоо верна, тоёото терсел /корсагийн өөр нэртэй хувилбар нь/ унадаг. Өмнөх солонгос машинуудаа унаж байхдаа 2-3 удаа мотор сольж байсан туршлагатай байв.
Шинэ мотороо ачиж очоод шууд л гаргаж тавиад, улаан машиныг өргөж байгаад хуучин моторыг 4 талаас нь дайраад тайлж өгөв. Гарт таарсан болгоноо тайлж, мулталж байв. Коропноос салгаж, эргэн тойрон утаснуудыг салах болгоноор нь салгаж байгаад хуучнаа аваад, хаячихлаа.
Хоёр моторын хувьд бүх юмтайгаа мотор байсан. жанам, дээд, доод анги, гидро гээд еөрөөсөө бүтэн бөндгөрөөрөө байв. Тэгээд яаг тавих болсон Мохвилк гэсэн байхаа тахир голтой холбогдож, Стартераас эргэлт авдаг хамгийн том араа нь хоёр моторынх өөр байлаа. Адилхан 6 боолт ордог мөртлөө механик нь их зузаан, автомат нь ёстой буузны жигнүүр шиг нимгэн юм байв. Олон дахин барьж үзэж байгаад харсан чинь 6 нүхнээс 4 нь таарч байна. хоёр нүхийг жаахан сэлгэж сэтлэх хэрэгтэй байв. Азаар бидний ажиллаж байсан хашаанд жижиг хэмжээний цахилгаан суурь өрөм байж, яг барь байгаад бага зэрэг өрөмдөөд сэтэлсэн. Тэгээд л тавьж байгаад 6 боолтоо зэрэг амсуулаад шууд чангалаад явуулчихсан. Бусдаар бол яп гээд л бүх юм нь таарлаа.
Моторыг өргөх каран байгаагүй учир найз бид хоёр шургааг олж ирээд амьд каран болдог юм даа. Хэхэ. эгээтээл уначихаагүй. Авахад ч яахав: нэг хоёрын гурваа, май чи гээд дуусаа. Тавих гэж ёстой тамир таслах дөхсөн...
За тэгээд короптойгоо тааруулж, лапны боолтуудыг боож дуусаад жижиг, сажил болгоны боож байтал 3 утас боох газар нь олдохгүй илүү гарав аа гэж...
Зүрхний мэс засал бараг 10 цаг үргэлжилсэн байхаа. Өглөө очоод л орой харанхуй болоход дууссан.
Акумлятороо тавиад дарахаар дэсрэхгүй мөртлөө мотор сайхан эргээд байдаг, тэгээд асдаггүй. Жаал ухаж байгаад “За ерөөсөө энэ 3 масс, гал юм шиг байна. тэрийг олж байж асах юм байна” гээд орхисон. Дараа бас нэг орой очиж асаах гэж оролдсон. Нөгөө гурван утсаа оршсон хэлбэр, ойролцоо боолтонд нь олон язаар боож байгаад асаах гээд.
Сүүлдээ богино холбоо үүсээд тас няс, гээд , утааа май татаад явчихсан.
Яг шалтгаан нь яасан бээ гэхээр
-Эхний түлхүүр түлхэлтээр бакнаас бензин татаад хүрээд ирнэ. Тэгээд үргэлжлүүлээд түлхэрээр жаахан тэсрээд бинзен нэмж ирэхгүй, стартер нь моторыг эргүүлээд байдаг байв. /одоо ч тэр хэвээрэй байгаа/ бензин нь дууссан байж магад гээд бараг 15 литр бензин хийсэн боловч таг.
За тэгээд цаг зав гаргаж байгаад Жон-Бээсийн дром оров. /дүүрэн ланостой газар даа/ Улааныгаа асаах гэж байгаан. Залгаагүй утасныхаа учрыг олох гээд. тэгээд ижил 2 машины моторыг онгойлгож үзээд ийм байна, тийм байна гэж бичиж, зурж аваад орхисон. Ингэсээр байтал аажим хүйтрээд бид хоёр амралтын өдрөөр очоод асааж чадахгүй байсаар өдийг хүрч байна даа. Хэхэ. Уг нь зүрхээ шилжүүлчихээд, одоо ажиллуулахгүй байгаад л хамаг учир байна даа. Хэхэ.
Бас зүгээр ч гүй, шарнир, өндгөн тулгуур гээд юмнуудыг солих гээд бэлдээд очсон. Тэгээд доод гар нь өндгөн тулгуурыг нь тайлах боломжгүй, тал үйлдвэрийн бөөрөнхий толгойтой юмаар бэхлэгдсэн байсан. Мануал дээр тэрийг өрөмдөж гаргаад сольдог гэж айлдсан байсан. тэгээд яахав тэрийгээ ч чадаагүй байж байна.
Анхны мотор солилт ийм л түүх өгөөлж байна даа. Манай найз ч бас их хичээхгүй байгаа нь бичиг баримтаа нөхөж аваагүй, унаад явж болохооргүй байгаад учир байгаа байх.
Бүх юмаа мэдчихсэн юм чинь нэг өдөр эрхтэн очоод асаана даа....
За энэ түүхийн сургамжтай хэсэг нь гартаа хийчихсэн сайн мэддэг зүйл л биш бол, тэрийгээ задлахаасаа өмнө заавал бүх талаас нь гэрэл зураг авч байгаарай. Тэгэхгүй бол ухаж, салгаж дуусчихаад гэнэт толгойгоо майжих хэрэг гардаг юм байна лээ. тэр үед мянган мануал байгаад ч хэрэггүй . угаасаа мануал дээрээс энгийн нүдээр цахилгааны зургийг ойлгох хэцүү юм байна лээ.
Энэ хүргээд түүхээ өндөрлөнө өө... зургийг удахгүй тавинаа. Хэд хэдэн зураг байгаа.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

за форум гишүүддээ энэ өдрийн мэнд.
НИЙТ ГИШҮҮДИЙНХЭЭ ЭЭЖҮҮД, ХҮҮХДҮҮД БОЛОН ХҮҮХДИЙНХ НЬ ЭЭЖҮҮДЭД 6 ДУГААР САРЫН НЭГНИЙ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨӨРИЙН ХӨТӨЛДӨГ ХУУДСААР ХҮРГЭЖ БАЙГААГ ХҮЛЭЭН АВНА УУ,

За тэгэхээр амралтын энэ сайхан өдөр Улаан Ланосын зүрхний мэс заслын зураг хөрөгөөс сонирхуулахаар шийдэж байна.
1. Улаан Ланосыг бидний 4 хүн очиж асаах гэж оролдож байсан тэр нэгэн өглөө.
Image

2.Ланосын севчег гаргаж цэвэрлээд эргүүлж хийж байсан нь..
Image

3.Хуучин мотортойгоо байгаа байдал.
Image

4.Шинэ зүрх. :Р
Image

5.хуучин моторыг аваад байгаа байдал. /нэгийн даваа/
Image

6.Зүрхний мэс засал эд дундаа. нөгөө араагаа тааруулах гээд нухаж байгаа байдал.
Image
нарийн тайлбарлах юм бол наана байгаа нь хуучин мотор, цаана хоёр хүн байгаа нь шинээр тавих гэж байгаа мотор нь, харин энэ баруун хэсэгт эвшээгээд сууж байгаа нь манай гол хийж байгаа хүн маань. би өөрөө зураг дарав.

үүнээс цааш гар милээн тос болсон байсан учир зураг авч баримтжуулаагүй болой.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

за энэ бол зуны дэлгэр цагт машиныхаа бакийг дүүргээд, тэгээд яваад ирсэн зураг.

бага зэрэг математик бодвол. Бак нийт 65 литр ордог, 481 км зайг, 32+5 литр орчмоор туулжээ. тооцоод үзвээс 100 км-т 7.6 литр бензин идэв.
Image

гэхдээ өвөл нь ингэж тос хаясан.
1 хүчтэй хаазлахад ингэж байганаа нь "сайн уу? муу юу? Аль вэ хө?" гишүүд санаа оноогоо бичээрэй.
Image

одоо хэлэлцүүлэг өрнүүлж байгаад, дахиад түүхүүд өгүүлнээ.
МАФ-ын Мөөг
User avatar
tuvshuu
Posts: 103
Joined: Sat Mar 24, 2012 11:26 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by tuvshuu »

MuuG wrote:за энэ бол зуны дэлгэр цагт машиныхаа бакийг дүүргээд, тэгээд яваад ирсэн зураг.

бага зэрэг математик бодвол. Бак нийт 65 литр ордог, 481 км зайг, 32+5 литр орчмоор туулжээ. тооцоод үзвээс 100 км-т 7.6 литр бензин идэв. гэхдээ өвөл нь ингэж тос хаясан.
1 хүчтэй хаазлахад ингэж байганаа нь "сайн уу? муу юу? Аль вэ хө?" гишүүд санаа оноогоо бичээрэй. одоо хэлэлцүүлэг өрнүүлж байгаад, дахиад түүхүүд өгүүлнээ.
минийхтэй ижил юм байна. Бензиний датчик арай худлаа заагаад байдаг юм байна лээ. нэг мөсөн бүтэн бакаараа хэдэн км явж байгааг нь харахгүй бол зун Шарын гол руу явахад датчик талдаа ортлоо бараг 450 орчим км яваад, 660 дээр яг шар гэрэл асаж байсан тэгэхээр 9 литр орчим л идэлт гарч байна лээ.
TLC 80 4.2L I6 1HD-T MT
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by bd »

MuuG wrote: өвөл нь ингэж тос хаясан.
1 хүчтэй хаазлахад ингэж байганаа нь "сайн уу? муу юу? Аль вэ хө?" гишүүд санаа оноогоо бичээрэй. одоо хэлэлцүүлэг өрнүүлж байгаад, дахиад түүхүүд өгүүлнээ.
Минийх өвөл асаахаар ус нэлээн гоождог. Ер нь бол хар утаа хаяна гэдэг муу л гэж боддог шд. Дутуу шаталт явагдаж байна гэсэн үг. Хөдөлгүүрийн экспертүүд юм хэлэх байлгүй дээ.
МАФ
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”