Үзлэгт ороход хийгдэх алхамууд
Үзлэг, оношлогоо хийлгэх
· Оношлогоо хийгдэж буй газруудад очиж оношлогоонд орно.
· Касс гэсэн цонхонд авто тээврийн үзлэгийн хураамж болох 10000 төгрөг тушааж бэлэн мөнгөний баримт авна.
· Үзлэгийн хэсэгт баримтаа үзүүлэн тамга даруулна.
Татвар төлөх
Оношлогооны салбаруудад байрлаж буй банкинд тээврийн хэрэгслийн татварын хураамжаа төлнө.
Татвар гэсэн цонхон дээр очиж хураамж төлсөн баримтаа үзүүлэн татварын гэрчилгээн дээрээ тамга даруулж, бичилт хийлгэнэ. Эсвэл харъяа дүүргийнхээ нэг цонхны үйлчилгээгээр татвараа төлөөд гурвалжин наалтаа авч болно.
Даатгал хийлгэх
Жолоочийн албан журмын даатгалд даатгуулна. Оншлогооны хэсгүүдэд ажиллаж байгаа болон даатгалын компани дээр шууд очиж даатгуулж болно.
Бүртгэл хийлгэх
Бүртгэл цонхон дээр очиж тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ бичилт хийлгэн, үзлэгт орж татвар төлснийг батлах наалт авна
Эх сурвалж:
http://www.autohelp.mn