h

Blog

Moderator: temp

eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

h

Post by eegy »

За урьд хожид хэзээ ч ийм өөрийн хэрэглэж байсан машины тухай сэдэв нээж бичиж байгаагүй юм байна. Ганц нэг хогийн юм бичие дээ.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За би гэдэг хүн анх хэдэн онд ч билээ дээ анх өөрөө машин худалдан авч байж билээ. Nissan Presea 1995 оны 1,5 мотортой, мөнгөлөг саарал өнгөтэй.
Анх машин авах гэж хөгийн юм их болсоон. Машин унаж үзээгүй байлаа. Тэгсэн найз нөхөд машин унаад болдоггүй. Тэгхээр машин авна гээд л нөхдүүддээ хэлчихлээ. Тэгсэн зуны нэг нартай сайхан өдөр танил маань Toyota Exiv гэж хар ногоон өнгийн тэрэг зарна гэж байна гээд л залгадаг юм байна. Би ч машин тэрэг мэдэх байтугай унаж ч үзээгүй байлаа даа. Тэгхээр нь аваад ир гээд л хэлчихлээ. Нөхөр хүрээд ирэхээр нь шууд машиныг нь асаагаад л хөдөлгөлөө дөө (хамгийн аймар нь анх удаагаа машин унаж байсан нь тэр хаха). АТ хорооптой байсан болхоор ондогнуулаад л явж өглөө. Гэнэт тормос гишгээд л, руль-н ямар ч хуваарьгүй. Тэгсэн найз маань чи ямар эвгүй яваад байнаа гэхээр нь л зүгээр шалгаж байна гэж худлаа яриад л 3,4-р хорооллыг тойроод ирсэн дээ хөөрхий. Тэгээд л за эргээд яръя гэж хэлээд явуулчихсан. Тэгээд найз нөхдөөсөө асуусан чинь ав ав машиныг нь мэднэ дажгүй машин л гэж байна. Ингэж л анх машин унаж үзсэн дээ хөөрхий.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

Тэгсэн тэр орой нь ч билүү маргааш нь ч билүү нөхдүүдтэйгээ нийлж архидваа хөөрхий. Архи уугаад сууж байтал нэг найз маань за чи миний машиныг авбал ав шууд 3 саяд өгье гэж байна. Тэр нь нөгөө Nissan Presea байв. Тэгхээр нь шууд л тэгье. Маргааш мөнгөө аваад ирье. Чи харин дотроос нь авах юм аа аваад бэлэн байлгаж байгаарай гээд л хэлж орхисон. Маргааш өглөө нь 9 цагийн үед очоод л мөнгөө тоолж өгөөд л машинаа найзаараа бариулаад л нэр усаа шилжүүлнэ гээд л гарч өгсөн дөө хөөрхий.
Тэгээд бүтэн өдөржингөө найзаараа машинаа бариулж хотоор тэнэсэн дээ хөөрхий. Орой нь машин авсны баяр гэж тэмдэглэж билээ. Хэхэ
Ингээд л үнэмлэх ч байхгүй, машин ч унаж мэдэхгүй байж байгаад машинтай болчихсон доо хөөрхий.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За тэгээд машинтай болчихоод байдаг. Машинаа унах эрхгүй байдаг. Гайхаж байгаад нэг өдөр шууд л унамаар санагдахаар нь асаагаад л ажил руугаа хөдөллөө дөө.
Төрийн өмчийн 5-р байр буюу Барилгачдын талбайгаар явж байтал цагдан сэргийлэхийн ажилтан цагдаа маань шүгэлээ тасхийтэл үлээж, шидэт дохиураараа зангав аа хөөрхий.
Толгойд түмэн бодол гэрлийн хурдаар эргэлдэж яах вэ гэсэн асуудал гарч ирэв. Шууд л хаазаа өгөөд л зугтаасан даа. Тэгсэн ХХБанкны уулзвар дээр нам түгжирдэг байна шд. Хэзээ хойноос гүйж ирээд *** юм болох бол гэж бодож байтал харин азаар хойноос ч гүйж ирсэнгүй, замд ч хэн нэгэн нь зогсоосонгүй. Ингээд л ажил дээрээ эсэн мэнд очсон.
Тэр өдөр машин барихад ихл хэцүү байсан санагдаж байна. Бөглөрөөнд орчихоор ямар ч баримжаа мэдрэмж байхгүй, хажуу хавирганыхаа машиныг шүргэчих гээд байгаа юм шиг санагдаад.
Ингэж нэлээн хэдэн өдөр явсан. Ингээд байнга цагдаа ахаас айж явснаас үнэмлэхтэй болъё гэж шийдээд нэгэн жолооны курсд бүртгүүллээ.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За тэгээд 10-р хороололд байх нэгэн жолооны курсд эхнэрийн хамтаар бүртгүүлэв ээ.
Анхны өдөр очихдоо машинаа унаад очсон чинь жолооны багш гайхаад чи одоо юу вэ машин унадаг л юм байна шд гэхээр нь. Харин тэхх, үнэмлэх л хэрэгтэй байна гээд л аваад хаячихсан.
Тэр өдрөө дром дээр очиж жолооны экселээр нь өнөөх хийдэг үйлдлүүдийг хийж орхитол жолооны багш маань бензинээ гамнасан уу яасан за чи болно болно гээд намайг жолооны дадлага хийлгэхээ байлаа. Тэгхээр нь дүрмэндээ 2 өдөр суугаад захирлын нэрэмжит шалгалт гэдгийг нь өгөөд орхитол тэнцэж байх юм.
Ингээд жолооны багшдаа шууд л хэлсэн. Үнэмлэх л гаргуулъя угаасаа чадах юм чинь (хаха үнэн мунхаг хүн шүү), харин эхнэр л жолоонд сууг гэж хэлсэн. Бас давхар өөр хүнд үнэмлэх захисан байсан. Гэтэл нэг өдөр хоёр захисан хүн маань хоёулаа мөнгөө аваад ир гэсэн. Нэгэн дээр нь очоод л өгчихсөн. Ингээд би гэдэг хүн 4 хоног жолоо дүрмэнд сууж, эхнэр маань 14 хоног сууж жолооны үнэмлэхтэй болсон доо.
Харин хүсэж байсан үнэмлэх маань бараг 1 сарын дараа гарсан. Тэр болтол тувт үнэмлэхгүй машин барьсан.
Дээрээс нь дадлага хийж байна гэж найзуудын эксель, аксентийг унана. Тэр үеийг бодсон чинь бас л сонин санагдаж байна.
Хүсэн хүлээж байсан үнэмлэх маань тэр зуны 8 сард гарч би гэж хүн ингээд эрээн дохиуртай хууль сахиулагчаас айж эмээлгүйгээр машинаа унадаг болсон доо.
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: h

Post by aza315 »

eegy wrote:За тэгээд 10-р хороололд байх нэгэн жолооны курсд эхнэрийн хамтаар бүртгүүлэв ээ.
Анхны өдөр очихдоо машинаа унаад очсон чинь жолооны багш гайхаад чи одоо юу вэ машин унадаг л юм байна шд гэхээр нь. Харин тэхх, үнэмлэх л хэрэгтэй байна гээд л аваад хаячихсан.
Тэр өдрөө дром дээр очиж жолооны экселээр нь өнөөх хийдэг үйлдлүүдийг хийж орхитол жолооны багш маань бензинээ гамнасан уу яасан за чи болно болно гээд намайг жолооны дадлага хийлгэхээ байлаа. Тэгхээр нь дүрмэндээ 2 өдөр суугаад захирлын нэрэмжит шалгалт гэдгийг нь өгөөд орхитол тэнцэж байх юм.
Ингээд жолооны багшдаа шууд л хэлсэн. Үнэмлэх л гаргуулъя угаасаа чадах юм чинь (хаха үнэн мунхаг хүн шүү), харин эхнэр л жолоонд сууг гэж хэлсэн. Бас давхар өөр хүнд үнэмлэх захисан байсан. Гэтэл нэг өдөр хоёр захисан хүн маань хоёулаа мөнгөө аваад ир гэсэн. Нэгэн дээр нь очоод л өгчихсөн. Ингээд би гэдэг хүн 4 хоног жолоо дүрмэнд сууж, эхнэр маань 14 хоног сууж жолооны үнэмлэхтэй болсон доо.
Харин хүсэж байсан үнэмлэх маань бараг 1 сарын дараа гарсан. Тэр болтол тувт үнэмлэхгүй машин барьсан.
Дээрээс нь дадлага хийж байна гэж найзуудын эксель, аксентийг унана. Тэр үеийг бодсон чинь бас л сонин санагдаж байна.
Хүсэн хүлээж байсан үнэмлэх маань тэр зуны 8 сард гарч би гэж хүн ингээд эрээн дохиуртай хууль сахиулагчаас айж эмээлгүйгээр машинаа унадаг болсон доо.
иймээс л тун болгоомжтой явах хэрэгтэй энэ мэт хүмүүс их байгаа шүү #:-s :p
171
KID
Posts: 94
Joined: Fri Nov 18, 2011 9:46 am

Re: h

Post by KID »

mashiniihaa tuhai oruulaach sonirhii!
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

Хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж авахад хэтэрхий оройтож дээ. Харин миний мэт аргаар л үнэмлэхтэй битгий болоорой доо.
Тухайн үед чинь машин ч арай цөөхөн, зам ч сэлүүхэн байлаа даа. Ер нь дэмий л дээ.
Би азтай байсан уу, машин барихдаа гайгүй байсан уу ккккккк бүү мэд тэгээд л болчихсон доо. кк
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За тэгээд өнөө муу Presea-г чинь бараг 3 жил барилуу даа яалаа. За тэгээд халтууранд явдаг болов оо хөөрхий. Мөнгөндөө гол нь биш тэгж явахад сонирхолтой л байсан юм даг. Хаа хамаагүй амьтан хүмүүстэй танилцана, худлаа ярина хаха.

Машин маань Twin Cam 24 valve GA15 1.5cc хөдөлгүүр бүхий машин байсан. 100 км-т 9-10 л зарцуулдаг байсан. Урд тэнхлэг нь маш сонин хэвтээ босоо тэнцүүлэгч гэж байхгүй.
Таван бул, тиаг, шарнир, өндгөн тулгуур, таван бул за нэг иймэрхүү л эд дээ. Хойд тэнхлэг бол нөгөө дүлий гэж нэрлэдэг тэнхлэг. Элентра энэ тэр шиг. Хойд тэнхлэгнээс бол эвдрээд байх зүйл бараг үгүй. Угаасаа одоо хүртэл хэнд явж байгааг нь мэднэ. Хааяа очиж хардаг юм муу машинаа. Яваад л байна лээ хөөрхий. Ккк

За тэгээд 12 сарын цас хаялсан нэгэн өдөр хөгжим бүжгийн сургуулийн тэнд явж байгаад анхаарал болгоомж алдаад Toyota Tercel гэж цагаан хөнгөн тэрэгний араас түс тас түмпэн шанага гээд л орж явчихсан. Нөгөө нөхөртөө газар дээр нь 60 цаас төлбөр болгож өгсөн дөө. Машины маань урд гупер хагараад (эвлүүлж наасан гупертэйгээ тэр чигээрээ 2 жил болсон доо), копут сөхөгдөөд, урд гэрэлнүүд маань хагарч билээ. За ингэж анх аваар хийж үзлээ.
Уг эвдрэлүүдийг нэг таньдаг нөхрөөр янзлуулж билээ.
Эндээс хавтан зам бусад замтай харьцуулахад илүү их халтиргаатай байдаг гэж мэдэж авсан даа. Мөн үүнээс хойш аюулгүй байдлыг маш их анхаарч аваар осол хийж байгаагүй дээ (түй түй холуур холуур).
Last edited by eegy on Wed Nov 30, 2011 5:12 pm, edited 1 time in total.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За нөгөөх чинь энэ дээ хөөрхий.
Image

Амортизатор нь муудаад Да Хүрээгээс амортизатор авч тавьсан. Зарж байгаа хүн нь ч ямар машиных гэж мэдэхгүй, авч байгаа нь ч мэдэхгүй тийм амортизатор пүрш хийчихсэн. Заран зартлаа энүүнтэйгээ явсан даа.
Image

За ийм мотортой доо.
Image

Энэ хөгжим ч хит байсан даа. Нүүр нь салдаг. 6 CD ченжертэй.
Image
Last edited by eegy on Wed Nov 30, 2011 5:14 pm, edited 1 time in total.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За энэ машин чинь нэгэн жавар тачигнасан хүйтэн өдөр өөрийнхөө гаражид асахаа байчихдаг юм байна. За юугаа ч мэдэхгүй би чинь найз нөхдөөс тусламж эрэв. Тэгсэн найз маань бамбардчихъя гэж хэлээд л тахир төмөрний үзүүрт самбай ороож байгаад түүн дээрээ бензин асгаад шүдэнз зурангуутаа машины маань моторлуу хийгээд буудуулж эхэлдэг юм байна. Тэрнээс хойш олон ч удаа асахаа байсан. Олон ч удаа бамбардсан даа.
Ингэснээр би гэж хүн чинь машинд свеча утас, свеча гэж юм байдаг, коллектор гэж юм байдаг гэх мэтчилэн мэдэж авсан юм. Эндээс эхлээд л машин маань эвдэрч эхэлсэн. Би ч машинаа элдэв засварт өгөлгүй ухаж эхэлсэн. Ингээд л машин сонирхож эхэлсэн дээ.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За энэ машин чинь жижиг сажиг юмнууд нь эвдэрч эхэлсэн. Ингэснээр би гэж хүн машины зарим нэг юманд дөртэй болж эхэлсэн дээ.
Амортизатороо өөрөө сольчихно, коллектороо өөрөө цэвэрлэчихнэ, гармушик резинүүдээ сольчихно, тос масло, свеча, аккумулятор, цонхны автомат өргөгчүүд, бензин насос, шүүр гээд л. Заримыг нь мартчихжээ. Жижиг сажиг гэлтгүй эвдрэлүүдийг бүгдийг нь өөрөө сольж эхэлсэн. Сонирхолтой ч байсан даа.

Гэтэл нэг орой их хүйтэнд машинаа халаалгүй яарч гараад хаазалж орхисон чинь АТ-оо эвдэж орхидог юм байна. 2-р араанаас цаашаагаа ээрээд шилжихээ байсан. Зөвхөн 1, 2-р араатай.
Ингээд хэсэг яваад дургүй хүрч солихоор шийдсэн. Да хүрээгээс АТ авч тэнд солиулаад хөдөлтөл бас эвдэрхий юм таараад дахиж өөрийг авч тавьж байж сайхан болж билээ. Ингэж АТ гэдэг юмтай танилцаж билээ.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

Nissan Presea-н дараагаар Toyota Mark-II 1 JZ-GE хөдөлгүүртэй G ангиллын тэрэг авлаа. Хурд хүч гэж янзын байна аа. Гишгээд л давхиад байдаг. Тав тух ч гэж сайхан. Энэ нь Тоёота Марк-2 тэрэгний хамгийн дажгүй загвар гэж ойлгодог.
G ангилал нь салоны даавуун материал нь илүү зөөлөн гоёмсог материалтай, электрон хянахтай, амортизаторын спорт тохиргоотой, рулийн хүчлүүр маш сайн ажиллагаатай, паарны ажиллагаа swing тохирогоотой гэх зэргээр бага сага нэмэлтүүдтэй загвар юм.
Энэ тэргийг 2 жил орчим унасан. Жолооч талын өндгөн тулгуураас өөр зүйл солиогүй дээ. Аа тийм авангуутаа хужаа пүрш тавьж жаал өндөр болгосон, бас зүв зүгээр байгаа свечагаа сольсон, 65-тай аккумулятор авсан юм байна. Ёстой “машин” байсан даа.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

За ийм царай төрхтэй тэрэг байв аа.
Image

Нөгөөх 1 JZ-GE мотор. Холимогийн хаалт цэвэрлэх, свеча авах энэ тэрд бол үнэн ядаргаатай. Заавал коллектороо тайлж байж шийднэ.
Image

За нөгөө амортизаторын тохиргоо. Спорт дээр нь тавихаар амортизатор сайхан хатуураад л савалгаа багасаад л ирнэ дээ. Спорт амортизатор л гэсэн үг.
Image

Электрон хянах. Нэлээд хэдэн юм үзүүлнэ. Машин асаад хэдэн минут болж байгаа, бензин зарцуулалтыг 2 янзаар, мөн бензиний хэмжээг бас 2 янзаар үзүүлдэг байсан. Өөр юу байсныг санадаггүй ээ.
Image
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: h

Post by eegy »

Үүний дараагаар Toyota Lexus RX300 гэж тас хар өнгийн тэрэг авсан даа. 4 дугуйндаа хөтлөгчтэй, лүүктэй, арьсан суудалтай, суудал халаагчтай энэ тэр гээд л хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй зүйлстэй. Машин асахад урд талын хоёр гэрэл нь 470 энэ тэр шиг заавал асна. Бас их янзын.

Өндөр тэрэг унасан чинь сайхан л байлаа. Боржур хамаагүй даваад л хэх. Зөв рультай тул гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хялбар.
Гэтэл нөгөөх тэрэг чинь 100 км-т 30 идэж манийгаа сандаргалаа. Тэгээд Хүч автосервис орлоо. Коллекторыг нь тайлах гэж хагас өдөр ноцолдлоо. Форсункны ажиллагаа хэвийн биш гэж онош гарлаа. 2 форсунк сольж тавьлаа. Үр дүн байдаггүй. Хэвээрээ л байв.

Хойд хоёр амортизатор оо сольсон юм байна. Тэгэхгүй бол Америк кинон дээр гардаг Хип Хоп пий паа машин шиг л явдаг байсан. Хойд босоо тэнцүүлэгч нь амортизатор дээрээ байрладаг бөгөөд тайлах гэтэл дотроо хий эргээд тасдагчаар тасдаж байж тайлсан даа. Ингээд амортизатор дээрээ нэмээд босоо тэнцүүлэгчүүдээ сольсон доо.

Дээрээс нь бензин заагч нь галлоноор хэмждэг тул 100-д зарцуулж байгаа бензинээ хэмжих гэж тооны машин ашиглах хэрэг гардаг байлаа хөөрхий.

Машины маань түлхүүр нь удирдлага бүхий хэсгээсээ салаад хоёр хэсэг болчихов. Тэгсэн төмөр үзүүр бондгор хар удирдлага хоёр нь заавал нийлж байж машин асдаг болж таарсан. Нэг хэсэг абродоод явсан. Хугарч унаад байхаар нь автоплаза орж 28000₮-р бэлдэц аваад шинээр хийлгэлээ. Сайхан боллоо. Тэгсэн нэг өдөр машинаа асаах гэж байгаад өнөөхөө хуга мушгив. Тэгээд тэр чигээр нь явсаар байгаад зарсан даа.

Маневр их муутай машин санагдсан. Марк-2 мэтийн тэрэг өлхөн эргээд гарчих газар заавал маневрлаж байж гарна. Харин хөгжимний дугаралт бол найййссс байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
За ингээд ер нь дэмий хог байна гэж бодоод зар тавиад их удалгүй зарсан даа.
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”