///M-Power

Moderators: temp, Mod_1

User avatar
e36
Posts: 24
Joined: Wed May 02, 2012 10:01 am

///M-Power

Post by e36 »

За сайн байна уу? Миний хувьд BMW гийн үнэн ч фэн :Д тэр тусмаа М3. BMW гийн туxай тэр тусмаа М3 ийн тухай яриxад бол хамгийн түрүүлж и30 загварын ярих ёстой байх. 1986 онд анх үйлдвэрлэгдэж эхэлсэн анхны алдарт М3 загвар нь 2.3 литрийн багтаамжтай 4 цилиндрийн хөдөлгүүртэй маш хөнгөхөн их биетэй спорт загвар юм. Энэхүү шинэ спорт загвар нь эс14 гэх шинэ xөдөлгүүртэй байсан юм. Ийм бага багтаамжтай хөдөлгүүртэй мөртлөө 195-230 м/x гаргаж байсан нь тэр үедээ үнэхээр тэсрэлт болж чадсан юм. Германы Продрайв, АйСи Шнайцэр ралли уралдааны багууд и30 г хэрэглэх болсон бөгөөд одоо болтол маш олон уралдаанд оролцсоор хэрэглэсээр байгаа юм. и30 ийн гол онцлог нь тооромозны систем, хурдны хайрцаг мөн хамгийн гайхалтай нь их бие буюу боди юм. Боди дизайн нь үнэхээр гайхалтай боловсруулсан бөгөөд маш тогтвортой хийгдсэн юм. Одоо болтол маш олон машин сонирхогчдын дунд домог болон яригдсаар унасаар байгаа загвар юм.
Image
Image
User avatar
e36
Posts: 24
Joined: Wed May 02, 2012 10:01 am

Re: ///M-Power

Post by e36 »

Анхны М3 буюу и30 загвар нь гараад л шууд спорт машин сонирхогчдын анхаарлын төвд орсон юм. Үнэхээр гайхалтай загвар болж чадсан бөгөөд 2004 онд Sports Car International сэтгүүлээс 1980 аад оны шилдэг спорт загвар гэсэн номинацд 6 д шалгарсан юм. Маш үнэтэй олон ч спорт загваруудыг ардаа оруулж чадсан М3 загвар нь Европд маш өргөн зарагдсан байдаг юм байна. 1992 онд М3 дараагийн загвараа гаргах цаг болсон байлаа. Ер нь загвар шинэчлэлт 6,7 жил хугацаатай байдаг билээ. Энэ гайхалтай спорт машины дараагийн загвар спорт машин сонирхогчдын дунд маш том хүлээлт үүсгэж байсан гэдэг. 1992 онд Bayerische Motoren Werke буюу BMW алдарт М3 ийн дараагийн загварийг танилцуулла! Энэ бол и36 загвар байсан юм.
Шинэ М3 загвар 3 литрийн багтаамжтай 6 цилиндрийн хөдөлгүүрээр тоноглогдон гарж ирсэн юм. Мөн л BMW М3 загвар олон хүмүүсийг гайхшируулж чадсан загвар байлаа. 280 м/x тэй и36 загвар анхны зөв үрүүлтэй м3 юм. Америкийн зах зээлд зарагдаж эхэлсэн анхны м3 гэсэн үг. И36 нь маш олон төрөл гарж эхэлсэн юм. Жишээ нь Европд 3.2 литрийн багтаамжтай 320 м/xүчтэй загварууд гарж байсан бол Америкд 3.0 литрийн багтаамжтай 280 м/xүчтэй байсан юм. Мөн М3 LTW буюу хөнгөхөн загвар, М3 GT буюу хүчирхэг загвар гэсэн төрлүүд гарж байсан юм. М3 LTW г мэргэжилтнүүд Поршэ 911 тай харицуулж байсан юм зарим нь и36 г 911 аас ч гайхалтай загвар гэж дүгнэсэн байдаг юм байна. 911 зах зээл дээр хэд гэдэг билээ? Ийм үнэтэй сүпэркар д орох ангилалийн машинтай М3 өрсөлдөж байсан гэхээр үнэхээр гайхалтай загвар гэдэг нь харагддаг юм. и36 ийн гол онцлог бол гайхалтай пропорц дундуур нь хуваахад яг 2 адилхан масстай байдаг гэж ярилцдаг, мөн мэдээж гайхалтай маниавр!! Миний хувьд хамгийн дуртай загвар маань и36 юм.
Image
Image
Image
User avatar
e36
Posts: 24
Joined: Wed May 02, 2012 10:01 am

Re: ///M-Power

Post by e36 »

Түрүүн BMW дээр бичсэн чинь тусдаа сэдэв нээгэд бичиж болно гэхээр нь шинэ сэдэв нээчихлээ. Хэхэ Монголд харин и46 л хамгийн боломжтой хувилбар болчихоод байгаа гэдгийг ойлгож байна тэгэхдээ зүгээр л бас сонирхоод бичий л гэж бодсон юм. Энэ сэдэв дээрэ мөн өөр олон спорт төрлийн машинуудын тухай бичиж байх болхоор нэг сэдэвтэй байсан нь дээр гэж бодлоо.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: ///M-Power

Post by Naba »

Тусдаа сэдэвтэй болдог чинь догь шүү! :ymapplause: M-Power-ийн талаар нэг бичээч хө. Хөдөлгүүрийн онцлог, гаргах хүч нь ямар талаар.
Facebook-ээс татгалзъя!
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: ///M-Power

Post by Badka »

Tiim shuu nadad ch bas E36 M3 taalagddagiin. E36 zagvaraas Toyota Chaser urd gerel nuur hesegiig huulbarlasan, mon urd krilo fender zergiig Altezza zagvartai oruulj ogson. Olon mashin M3 zagvart oirtuulah gej hicheesen dee
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
e36
Posts: 24
Joined: Wed May 02, 2012 10:01 am

Re: ///M-Power

Post by e36 »

Image
1970 аад оны үед анх BMW уралдааны төрөлд хүч үзэхийн тулд М-Power гэж төсөл анх гаргасан гэдэг. Анхны уралдааны төслийн машин нь 3.0 CSL байсан юм гэвч энэ загвар олон түмэнд хүрээгүй зөвхөн уралдааны зориулалттай загвар байсан бөгөөд хамгийн анхны олон түмэнд хүрсэн ардаа М гэсэн логотой машин бол алдарт М1 юм. М бол ерөөсө хурдны зориулалттай машин. Мотор нь зүгээр энгийн мотороос хамаагуй хүчирхэг мөн боди нь илүү тогтвортой хөнгөхөн болгож гаргаж байсан юм мэдээж бүх эд анги нь өндөр хурданд зориулагдсан байдаг юм байна.
M1:
Image
User avatar
e36
Posts: 24
Joined: Wed May 02, 2012 10:01 am

Re: ///M-Power

Post by e36 »

Naba wrote:Тусдаа сэдэвтэй болдог чинь догь шүү! :ymapplause: M-Power-ийн талаар нэг бичээч хө. Хөдөлгүүрийн онцлог, гаргах хүч нь ямар талаар.
Баярлалаа! Гаргах хүчний тал дээр машин болгон дээр хэдэн морины хүчтэй гээд бичнээ 100 г хэдэд туулдаг гэх мэт..
Badka wrote:Tiim shuu nadad ch bas E36 M3 taalagddagiin. E36 zagvaraas Toyota Chaser urd gerel nuur hesegiig huulbarlasan, mon urd krilo fender zergiig Altezza zagvartai oruulj ogson. Olon mashin M3 zagvart oirtuulah gej hicheesen dee
Бодоод байсан чинь ер нь тийм байна хэхэ
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: ///M-Power

Post by Egu »

mashiniii hundiin tuv urd hoinooo yag adil 50 huvi baidag gedeg ni mash ih sonirhol tatdag.
bmw ni e36-g yagad sonirhdoggui ve geheer crash test-d mash muu dun avsan tiim bolohoor yurnu sonirhohoo bolison neg yum unshij baihad bmw e36 bol drift car gej unshij baisan yum baina.
yamarch boost hereglehguigeer liter bolgond 100 hp nemj chaddag gej bodohoor Mpoweriig shutehgui baih argaggui
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
e36
Posts: 24
Joined: Wed May 02, 2012 10:01 am

Re: ///M-Power

Post by e36 »

BMW гийн М3 загварууд зах зээл дээр маш амжилттай зарагдаж байлаа. и30,и36 гэсэн загваруудын араас и46 2000 онд танилцуулагдсан юм. Мэдээж олон спорт машин сонирхогчид өндөр хүлээлттэй байсан бөгөөд 2001 онд гарсан даруйдаа л маш ихээр зарагдаж чадсан юм. Энэ загвар нь 3.2 литрийн багтаамжтай 6 цилиндэртэй байв. Хамгийн гайхалтай нь М ийн Эс54 мотор нь 340 м/хүчийг хөнгөхөөн гаргаж байсан юм. и30 ийн Эс14 мөн и36 ийн Эс50 моторуудас хамаагуй гайхалтай болж чадсан юм. Үнэхээр хүчирхэг мотор байсан бөгөөд ямар ч "түнинг" гүйгээр 340 м/хүч гэдэг бол мэдээж маш гайхалтай үзүүлэлт юм. BMW ийн мэргэжилтэнүүд Эс54 ийг BMW ийн түүхэндэх хийгдсэн хамгийн шилдэг агаарын зохилдлогоотой гэх юмуу да 'Naturally Aspirated Engine" гэж дүгнэсэн байдаг юм байна мэдээж Мкларен Ф1 ийн эс тооцвол. Мөн олон шинэ технологи суурьлагдсан байв жишээ татхад хурдны хайрцаг нь 6 шатлалтай ЭсЭмЖи гоор тоноглогдсон байв. ЭсЭмЖи нь өөрөө шууд машины компьютэртэй холбоотой байдаг ба шорт шифтэртэй байсан юм. И46 д маш олон электроны дэвшилтэт технологи суурьлагдсан байсан юм. Маш хүчирхэг спорт загвараа хадгалж чадсан бөгөөд дээрэс нь илүү гоёмсог болж чадсан юм. Мөн л и36 тай адил m3 GTR, m3 CSL, m3 ZCP гэсэн олон төрөл гарж байсан юм. GTR нь 2001 онд гарсан бөгөөд 4 литрийн багтаамжтай 8 цилиндэртэй 495 м/хүчтэй аймшигт Пи60 мотороор тоноглогдсон байдаг юм. Барагж л м5 тайгаа өрсөлдөх хэмжээний хүчтэй гэсэн үг юм. Мөн л уламжлалын дагуу Поршэ ЖиТи 3 тай харьцуулагдаж өрсөлдөж эхэлсэн байдаг. 2004 онд М3 маань CSL ээ гаргалаа. Энэ загвар бол хязгаарлагдмал загвар юм нийт зах зээлд 1400 ширхэг л гарсан байдаг. Энэ загварын жин дээр М3 ийг бүтээгчид маань маш сайн ажилсан байлаа маш олон зүйл нь карбон файбэр буюу нүүс төрөгчөөс гаргаж авсан маш хөнгөхөн материал болгож өөрчилсөн бөгөөд нөгөө гайхалтай 50:50 гэсэн харьцааг хадгалж чадсан юм. Энэ загвар маань (e46) үнэхээр төгс бүтээл мэт санагдах боловч гаднах ерөнхий боди мөн үзэмж нь урд урдны загваруудаас арай дутуу гэж дүгнэдэг юм байна. М3 ийн и30,и36 загварууд ууртай царайтай нэг тийм өөрийн гэсэн имижтэй гэсэн дүгнэлт хийдэг бол и46 г илүү бандгар ууртай гэхээсэ илүү хөөрхөн загвар гэж дүгнэсэн байдаг.
e36 = cool
e46 = nice :Д
Image
Image
Image
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ///M-Power

Post by begunbe »

Naturally Aspirated Engine=Non Turbo=Atmospheric!
E46 M sport-p тэндхийн Хүй долоо худагring дээр 10 мин .... :-$
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: ///M-Power

Post by Egu »

nurburing
Toyota Corolla Levin ae85 1983 AT
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: ///M-Power

Post by Badka »

begunbe wrote:Naturally Aspirated Engine=Non Turbo=Atmospheric!
E46 M sport-p тэндхийн Хүй долоо худагring дээр 10 мин .... :-$
Gunbee gishuuniig M3 talaar saihan niitlel nemerlenee geed l huleegeed bgaa shuu
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: ///M-Power

Post by Egu »

Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
e36
Posts: 24
Joined: Wed May 02, 2012 10:01 am

Re: ///M-Power

Post by e36 »

За жоохон завсарлачихлаа хэхэ уулна бол и93 ийн тухай бичвэл зүгээр байдаг тэгэхдээ и93 ийг бичихээ болилоо угааса л яритгүй тэрэг гэдгийг хүмүүс мэдэж байгаа биз.. Өөрийнхөө бийстыг оруулмаар санагдлаа Миний хувьд Америкд сурдаг и36 тай ЖиДиЭм кар сонирхдог тэгэхдээ дрифт нтр гэхээсэ илүү хурдан явах, машинаа янзалж кайф авах дуртай янзлах ч гэждээ тэгээд л янзлуулад л явна шүүдэ одоо сурж л байна... Анх энд ирчихээд зүгээр 2002 оны 3 сээр авсан автомат тэгэхдэ ёстой цэмцгэр амьтан байсан хэхэ тэгээл дороо уйдчихсандаа 4 сар бариад л буцаагад 2004 оны Мазда АрX-8 аар шууд тулчихсан Ротор энжин унаж үзмээр санагдаад шууд л солиж орхисон гэвч АрX-8 бол ер нь дэмий машин гэдгийг эхний 2 сард л мэдэрсэндээ 1т маш их бензийн болон масл шатаадаг 2т маш их арчилгаа байнга л үзэж харж байхгуй бол их хэцүү 3т АрX-8 эргэлт маниавр л сайтай түүнээс биш хурд нтр бол тийм айхтар биш санагдсан нэг л тийм уулна анх бодохдоо АрX-7 гоор нь төсөөлөд байдаг лэжэнд карын дараагийн загвар гээд их л сонирхсондоо... За тэгээд М3 аа аваад л жинхэнэ хайртай болсондоо хэхэ
Эхний BMW 323ci:
Image
2004 Mazda Rx-8 1.3 литр Ротрын энжин 6 спийд мануал:
Image
1995 BMW m3 e36 3.0 литр Ай6 энжин 5 спийд мануал, Магнафлоу эксост (яндан), Динан колд айр интайк, Эйч&Ар пүрш, хөнгөхөн уралдааны зориулалттай флайвийл/ клатч гээд л жижиг сажиг юмнуудын санахгуй байна хэхэ Миний хувьд машинд ер нь хамгийн эхний тюнинг бол агаар сорох ба гаргах тэр процэссийг сайжруулах хамгийн чухал гэж боддог тийм ч учраас ер нь тэр 2 дээр нь их анхаарсан одоо тэгэхдээ яваанда Турбочаржид болгоно гэж бодож байгаа тэгэхдээ их үнэтэй болчихоод байгаа юм хэхэ Турбочаржинхаа өмнө Меганы койловэр авж тавиндаа :Д
Image
Image
Image
Image
За энэ сүүлийн зураг миний м3 бас манай 2 найзын Турбочаржэд Ниссан Эс14 нөгөөдөх нь Сүпэрчаржэд Хонда Сивик ЭсАй 2 лаа л бараг л 400 м/хүчтэй аймшигтай амьтаддаа!
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: ///M-Power

Post by Egu »

hi chinii suuliinh chini m3 uu yag? H R sport pursh her baina hatuu bna uu? engiinees her suuj bna
Toyota Corolla Levin ae85 1983 AT
Post Reply

Return to “BMW”