
За уулзалтын уур амьсгалын талаар сэтгэгдэлээ бичье.
2012 оны 4сарын 15ны өглөө цаг агаар бага зэрэг салхитай хүйтэндүү байсан. Өглөө 10цагаас л Барилгачдын талбай дээр очход нийт 40-оод машин мөн тооны автомашин сонирхогч залуус ирсэн байлаа. Үүн дотор хамгын түрүүнд нүдэнд туссан нь FB-ийн Altezza-чидийн 10аад машин ирсэн нь их сайхан харагдаж байлаа. 11-цаг дөхүүлээд барилгачдын талбайгаас тарж хөдөлсөн ба зохион байгуулж байгаа хүмүүс нь замаараа хоол хүнсээ базаагаад явсан. 22-ын товчооны цаахан бөөнөөрөө хоол унд идчихээд хүй7 орсон ба хэдийгээр цаг агаар бага зэрэг хүйтэн байсан хэдий ч биднийг очоод төд удалгүй цаг агаар тааламжтай болсон. Нийт залуус маань хүй7 дээр ирмэгцээ өөр хоорондоо танилцаж дурсгалын зургаа татуулсан. Уулзалтын ахлах тогоочоор Tukuu, N1 Bolor 2 маань ажиллаж бэлтгэгчээр миний бие ажилласан харин гадаа бага зэрэг салхитай байсан тул Tukuu гишүүйин Forester-ийн тээшний хэсэгт хоолоо хийсэн. Хоол хийж байх зуур залуус маань өөр хорондоо уралдаж байсан ба түүн дотор Altezza , Pruis, Suzuki, Subaru, JZX гээд бүх л төрлийн машинууд байсанаас Zulaa_mc -ийн GC8 Type RA олны харааг яах аргагүй булааж байлаа. Altezza-чид маань төд удалгүй явцгаасан ба дараагаар нь 1.5литерийн хөдөлгүүртэй машинууд гишгэсэн. Ингээд удалгүй шарсан мах маань бэлэн болсон ба залуус маань тойрч суугаад амтархан идсэн дээр нь тогооч нар маань уралдаан ч анзаарах завгүй сэтгэлээ гаргаж хоолоо хийсэн учир үнэхээр сайхан амттай байлаа. Харин түүний дараа л Турбо машинууд гэсэнээс Субару, JZX гэсэн дийлэнх машинууд байлаа. Эхний уралдаанууд дээр Munkhchuluun-ийн SG5 бусдаас сайн явж байсан. Хэд хэдэн JZX-үүд гишгэсний эхэндээ 1244 дугаартай chaser дажгүй явж байсан. Түүний дараагаас Subaru Impreza STI WRX(GDB Spec C) VS Subaru Impreza STI WRX(GC8 Type RA) Хоорондоо явсан ба 2уулаа маш сайн байсны Zulaa гишүүний машин пердаа асуудалтай байсан учир бүх хүчээ гаргаж чадаагүй. Харин түүний дараагаас Badka(Athlete V), Eegy(H), Buyanaa(IR-V), Buyanaa(SpeedSick), Gerelt od(VR25), Jak(VR25 Speciale), болон бусад Athlete V, Tourer V-тэй залуус гишгэсний Eegy(H) гишүүний машин хамгийн сайн явдалтай нь байлаа. Ингээд залуус маань өөр хоорондоо гишгэж машиныхаа бие лагшинг мэдэрцгээж дуусаад бүгд хот орж сайхан тоглоцгоолоо гэж :p хахахах. Хаврын анхны уулзалт маань үнэхээр сайхан боллоо хүрэлцэн ирсэн нийт MAF-ын гишүүд болон бусад автомашин сонирхогч клубуудын залуусдаа баярлалаа. Энэ зун ч үзэх зүйлтэй сайхан зун болоосой гэж чин сэтгэлэсээ хүсэн ерөөе!
