Авто машины онцгой албан татвар

Авто машинтай холбоотой төрийн байгууллагуудын хийж байгаа үйл ажиллагааны талаар ярилцах булан

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Авто машины онцгой албан татвар

Post by Uuganaa »

MOНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны ... сар өдөр Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “6.3. Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Image
2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ТАНИЛЦУУЛГА


Сүүлийн жилүүдэд Нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа билээ. Нөгөөтэйгүүр манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500/см3/–ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын /жийп/ тээврийн хэрэгсэл эзэлж байна. Иймд бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа нийтэд нь хувь хэмжээг нэмэгдүүлсэнгүй. Харин тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж өндөртэй, он хөгшинтэй авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн болно. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг дараах байдлаар өөрчилсөн.

Үүнд:
Image
Хуулийн төслийн 2 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгсөн болно. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсаар нийслэл хотын авто замын ачаалал буурах, байгаль орчин, хүн ардын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, улсын төсвийн орлого нэмэгдэх давуу талтай. Түүнчлэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсаар иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх, авто бензин, дизел түлшний хэрэглээг бууруулах зэрэг ач холбогдолтой болно.
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Авто машины онцгой албан татвар

Post by Uuganaa »

Энэ дээрх хууль бол батлагдсан гэнэ шүү!!!

Нэмээд жил бүр өгдөг машины татвар нэмэгдэж байгаа гэнэ дээ. Жишээ нь 2.0 той часер унаж байгаа хүн 2000*190-250 = 380.000 - 500.000төгрөг машины насжилтаас хамаарч төлдөг болох гэнэ. Энэ арай дэнднээ. :-?
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Авто машины онцгой албан татвар

Post by Temuujin »

арай хэтэрхий юмаа. муу f.ck-ууд ингэж болохгүй ш дээ. монголд машин үйлдвэрлэдэг байсан бол яая гэхэв. машин байтугай мантуугаа хятадаас зөөж авчирч байж. бүүр дургүй хүрчлээ.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: Авто машины онцгой албан татвар

Post by ebayaraa »

Энэ хоёр хүснэгтийн аль нь юу юм бэ? Эхнийх нь төсөл явж байгаад хоёр дахь хүснэгтийн байдлаар батлагдсан юм уу?
User avatar
mj_1004
Posts: 32
Joined: Fri Nov 18, 2011 1:37 pm

Re: Авто машины онцгой албан татвар

Post by mj_1004 »

1 sariin negnees mashinii une aihtar nemegdeh bhdaa gaaliin jishig une bas uurchlugduj magadgui tegheer chenjuud burch unee nemeh bhdaa
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Авто машины онцгой албан татвар

Post by Uuganaa »

Ингэж батлагдсан

Image
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Авто машины онцгой албан татвар

Post by Ганзо »

Uuganaa wrote:Энэ дээрх хууль бол батлагдсан гэнэ шүү!!!

Нэмээд жил бүр өгдөг машины татвар нэмэгдэж байгаа гэнэ дээ. Жишээ нь 2.0 той часер унаж байгаа хүн 2000*190-250 = 380.000 - 500.000төгрөг машины насжилтаас хамаарч төлдөг болох гэнэ. Энэ арай дэнднээ. :-?
Ээ бурхан минь... 8-}
NHW20 9335 УБВ
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Авто машины онцгой албан татвар

Post by Beegii »

Энэ ч бас чанга л сонсогдож байна шүү хэрвээ үнэхээр л олон жил болсон машинаас болоол хамаг хэрэг мандаад байгаа л юм бол 10 дээш жил болсон импортын машин болон асуудалгүй мөнгөө төлж чадах лакшери ангилалийн тэргийн татварыг үлдээгээд 9-өөс дотогш жилийн тэрэгний татварыг 0-лэх хэрэгтэйшд тэгсэн тохиолдолд бас болж бабйна
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Авто машины онцгой албан татвар

Post by Temuujin »

0-5 жилийг бол татваргүй болгох хэрэгтэй ш дээ. Тэгвэл ихэвчлэн шинэвтэр тэргүүд л орж ирнэ ш дээ.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
User avatar
sanjaa
Posts: 360
Joined: Tue Dec 06, 2011 2:36 am
Car: 1004 УНИ
Location: Улаанбаатар

Re: Авто машины онцгой албан татвар

Post by sanjaa »

Shingeruulsen tulsh buyu Gazaar ajilladag mashinii tatwar yasan yum bol?
1004 УНИ
User avatar
mj_1004
Posts: 32
Joined: Fri Nov 18, 2011 1:37 pm

Re: Авто машины онцгой албан татвар

Post by mj_1004 »

sanjaa wrote:Shingeruulsen tulsh buyu Gazaar ajilladag mashinii tatwar yasan yum bol?
dan gazaar yavdag mahsind hamaaguee en zuvhun ontsgoi alban tatvar nemegdej bgaan
khakmn
Posts: 515
Joined: Wed Nov 23, 2011 10:46 pm
Contact:

Re: Авто машины онцгой албан татвар

Post by khakmn »

Uuganaa wrote:Энэ дээрх хууль бол батлагдсан гэнэ шүү!!!

Нэмээд жил бүр өгдөг машины татвар нэмэгдэж байгаа гэнэ дээ. Жишээ нь 2.0 той часер унаж байгаа хүн 2000*190-250 = 380.000 - 500.000төгрөг машины насжилтаас хамаарч төлдөг болох гэнэ. Энэ арай дэнднээ. :-?
жил бүр төлдөг татвар яаж нэмэгдэж байгаа гэнэ? Яаж бодож гаргаад байна? Бас оноосоо хамаарах уу?
LIVE TO RIDE - RIDE TO LIVE
User avatar
tulgaahuu
Posts: 41
Joined: Mon Dec 12, 2011 3:21 pm

Re: Авто машины онцгой албан татвар

Post by tulgaahuu »

Image

Энд жил бүр төлөгдөх татварын мэдээ байх шиг байна өвгөн Ланд унаад явж байвал айхтар баян харагдах нь байна шүү таминь
Тулгаа хүү!!
monhoo
Posts: 6
Joined: Sat Dec 24, 2011 10:58 pm

Re: Авто машины онцгой албан татвар

Post by monhoo »

даварцан юм байна даа морио унах юм байх даа
bayara0711
Posts: 8
Joined: Fri Apr 13, 2012 6:50 pm

Re: Авто машины онцгой албан татвар

Post by bayara0711 »

yooooooo bALAI YUM
Post Reply

Return to “Төрийн байгууллага”