VW AG (Ард түмний унаа)
- Egu
- Posts: 2773
- Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
- Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6
VW AG (Ард түмний унаа)
VW ag /Ard tumenii unaa/
Audi, Bentley, Bugatti, Lamborghini, SEAT, Škoda, Scania uildveriig negtgesen undesten damnasan kompani yum.
Audi, Bentley, Bugatti, Lamborghini, SEAT, Škoda, Scania uildveriig negtgesen undesten damnasan kompani yum.
Toyota Corolla Levin ae85 1983 AT
- Egu
- Posts: 2773
- Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
- Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6
Re: VW ag /Ard tumenii unaa/
Toyota Corolla Levin ae85 1983 AT
Re: VW AG (Ард түмний унаа)
VW touareg тэй хүн байна уу
- Onolbaatar
- Posts: 238
- Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
- Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic - Location: Sweden
Re: VW AG (Ард түмний унаа)
Anhnii mashin maani Vw passat 1.8t bailaa.2003 oniih bsan.
Odoo bol Vw Tiguantai bnaa.2009 oniih.
Vw daa une ch yavnadaa.
Odoo bol Vw Tiguantai bnaa.2009 oniih.
Vw daa une ch yavnadaa.
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Re: VW AG (Ард түмний унаа)
VW Touareg Buruu Japanaas irsen. Haana tosnuud-g ni soliulah uu. Tavan bogd unetei yumaa
Re: VW AG (Ард түмний унаа)
Egu deer ochson ni deer. Tbd anduudiin sod mongol shellll tos solih tuw.
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
- Egu
- Posts: 2773
- Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
- Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6
Re: VW AG (Ард түмний унаа)
tavan bogdoos shuuree avaal irjdee huu hehehe
Toyota Corolla Levin ae85 1983 AT
- Onolbaatar
- Posts: 238
- Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
- Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic - Location: Sweden
Re: VW AG (Ард түмний унаа)
Amaraa wrote:VW Touareg Buruu Japanaas irsen. Haana tosnuud-g ni soliulah uu. Tavan bogd unetei yumaa
Japanaas heded orj irj bna daa?Amaraa wrote:VW Touareg Buruu Japanaas irsen. Haana tosnuud-g ni soliulah uu. Tavan bogd unetei yumaa
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
- davaanaa
- Posts: 3284
- Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
- Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza - Location: Улаанбаатар хот, Монгол улс
- Contact:
Re: VW AG (Ард түмний унаа)
2004 onii benzin 3200 Touareg mia yu?


НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
-
Jargale
- Posts: 2032
- Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
- Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
- Contact:
Re: VW AG (Ард түмний унаа)
Egu negent tos maslonii business hj bgaa yum chin ard tumnii unaanii shuur ntr bas avchirmaar yum. teguul bi ch bas ochnoshdee.
Never give up!!!
- Egu
- Posts: 2773
- Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
- Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6
Re: VW AG (Ард түмний унаа)
bolno zahialgaar shuud avchiraad soliod baij bolno shde hu
Toyota Corolla Levin ae85 1983 AT
Re: VW AG (Ард түмний унаа)
Touareg VS Cayenne!
Touareg bol goyo l mashin sanagdsan... Suuliin ueiin buh german mashinii adilaar bainga archilgaa shaarddag bololtoi yum bilee. Ene ch zah zeeliin arga zali baih.
Touareg tuhaid bi araa soligddoggyi neg mashin 8-9myanga oriluulaad 1r araagaar ni Gachuurt orohod evdreegui l yum daa, hehe
Cayenne esvel Disco3 sonirhooch, une navsh unasan baina sht
Touareg bol goyo l mashin sanagdsan... Suuliin ueiin buh german mashinii adilaar bainga archilgaa shaarddag bololtoi yum bilee. Ene ch zah zeeliin arga zali baih.
Touareg tuhaid bi araa soligddoggyi neg mashin 8-9myanga oriluulaad 1r araagaar ni Gachuurt orohod evdreegui l yum daa, hehe
Cayenne esvel Disco3 sonirhooch, une navsh unasan baina sht
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
- davaanaa
- Posts: 3284
- Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
- Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza - Location: Улаанбаатар хот, Монгол улс
- Contact:
Re: VW AG (Ард түмний унаа)

Энэ өдрийн мэндийг хүргэе, уншигчид аа. Өөрийн машины тухай тойм бичих үү, байх уу гэж нилээн удаан бодлоо.
Худалдаж авснаас хойш бараг 2 жил боллоо, нус нулимс хатсан учир арай эрүүл ухаанаар бүгдийг тайлбарлах боломжтой гэж үзэж байна. За ингээд худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
Ер нь бол би маргалдах дургүй хүн, япончууд vs германчууд гэсэн асуудалд бүр ч дургүй. Тэгээд ч би 10 гаруй жил зөвхөн япон тэрэг унаж байсан, тэднийг ч хамгийн шилдэг, төгс гэж бодож байлаа. Одоо харамсаж байна – томоохон эндүүрэл байж. Орчин үеийн ихэнх герман машинуудыг чанартай механик цагтай харьцуулж болно: гайхалтай сайн ажиллагааг танд хүргэнэ, гэхдээ зөвхөн чанартай үйлчилгээ хийж байгаа тохиолдолд.
Сонголт, худалдан авалтын асуудлыг оролдоод хэрэггүй гэж бодож байна, илүү байх, хүн өөрөө сонгоно. Би ч өөрөө бараг санамсаргүй авсан. Ер нь ч тэгээд сонголт байсангүй, харин энэ машиныг авах хүсэл байгаад байдаг... Худалдаж авсандаа харамсахгүй байна, автомашины хөдөлгөөнд дахин нэг ангилал, үе ахисан гэж үзэж байна. Энэ машинаас би юуг хүсч байна, тэрийг л надад олгодог.
За тэгэхлээр, анхны сэтгэгдэл: гоёмсог герман танк, премиум-спорт ангилал руу чиглэсэн чухал санаачлагатай, засмал болон түүнээс гадна явах чадвартай.

ИХ БИЕ
Цинклэгдсэн. Үнэхээр зузаан будагны давхаргатай. Хаалганууд нилээд хүнд жинтэй, урд хаалгууд “унжсан” машин их байдаг, тиймээс нугасыг тохируулах шаардлагатай. Хром эд ангиуд дээр үүссэн бүдэг толбыг ариун цэврийн өрөөний угаалтуур болон суултуур угаах бодисоор цэвэрлэхэд асуудалгүй арилчихдаг. Урд крылоны хуванцар хаалтуудыг худалдаж авсны дараа сайтар цэвэрлэх хэрэгтэй – төрөл бүрийн хог орж бөглөрдөг (навч, мөчир гэх мэт).
САЛОН
Гаднаас харахад нилээд өргөн харагдах хэдий ч (1.92м) салон болон хаалганы зузаан доторлогооны улмаас дотроо зай ихтэй гэж хэлэхэд бэрх. Нийтлэг өвчин – модон оруулганы хагарч арилсан лак. Бүхэлд нь солих тохиолдолд $500 орчим, карбон шиг наалт наавал $150-200 орчим байдаг. Мөн товчлууруудын резинэн гадаргуу амархан арилчихдаг. Масло тос болсон гараараа “хатгах”, за ер нь л зөөлөн харьцахгүй бол арилна. Онцгүй харагдаж байвал сольж болно - $30-50. Суудлын савхин бүрээс зөөлөн, гэхдээ тийм ч амар үрэгдэхгүй, дажгүй харагддаг. Тээшний хэсэг агуй шиг том зайгаар баярлуулахгүй, гэхдээ ерөнхийдөө багтаамжтай. Бусад тал дээр хамгийн хямд хувилбар ч дажгүй тоноглолтой байдаг, тэр үеийн япончуудаас “нэг толгойгоор” дээр. Хамгийн “хоосон” хувилбар – 2.5л багтаамжтай дизель, сток загвар гэж хэлж болно.







ХӨДӨЛГҮҮР
4.2л хөдөлгүүр авахыг зөвлөж байна. Яагаад гэвэл: нэгт үнэхээр л “явдаг”, хоёрт тэр найдвартай, 1994 оноос хойш Ауди-ийн загварууд дээр цаг хугацаагаар шалгагдсан хүчний анги. Жижиг сажиг гэмтэл, доголдол гарна гэж үнэхээр байхгүй. Хий хуваарилах систем ремениэр ажилладаг, 120 мянга туулаад термостатын хамт соливол маш сайн. Миний машин дээр өмнөх эзэмшигч хэмнэсэн байна лээ – термостат нь гацчихсан, хотоор баахан хэсэж хайх шаардлага гарсан. Термостат – $20+ажил (ременийг салгаж байж солих шаардлагатай). Хөдөлгүүрийн тос идэлт бараг бүх V8-д байдаг, 10,000км-т 1-5л. Шалтгаан – үйлдвэрээс үрэлтийн гадаргууд тосны давхарга үүсгэхийг “зөвшөөрдөг”, за тэгээд дээрээс нь тос гоожуулах эрэг хатна. Буруу, хамаагүй ашиглавал энэ хөдөлгүүрүүд бага зэрэг халах хандлагатай. 3.2л багтаамжтай хөдөлгүүр 2200кг жинтэй машинд шуудхан хэлэхэд багаддаг. Мэдээжийн хэрэг, түүнтэй урсгалаа дагаад хөвж болно, дажгүй гүйцэж түрүүлчихнэ, гэхдээ л таныг хөнгөн шингэн чанараар баярлуулахгүй. Тэгээд ч ийм хөдөлгүүрийг “орилуулах” хэрэггүй – хийн системийн гинж нь сунах аюултай. Зарим “орилоо” хүмүүс 60 мянга яваад дуусгачихдаг, солиход үнэхээр л өртөг өндөртэй, $3-4 мянга болдог (заавал ч үгүй хөдөлгүүр салгаж хий хуваарилах системийн эд ангиудыг бараг тэр чигээр нь солих шаардлагатай: гинж, араа гэх мэт). Буцааж угсрахдаа чанартай хийх нь ч баталгаагүй. Харин тайван сайхан явахад бол ихэнх хүмүүс 200-250 мянган км явдаг шүү. Хэрвээ та өөртөө 3.2 авах бодолтой байгаа бол гинжний байдлыг оношлуулахаас битгий залхуураарай.
Хэрэв хөдөлгүүрийн тосон дээр хэмнэхгүй, аккумуляторыг сайн хянаж байвал хүйтэн уур амьсгалыг сайн тэсвэрлэдэг. Ганц хоёр удаа -40-42 градуст шулуун зам дээр явсан. Хаанаас ч тос хаяагүй, ямар ч сапун хөлдөөгүй, нүүрэндээ картон зэрэг зүйл хийгээгүй ч дулаанаа сайн барьж байсан.
Бүх бензин хөдөлгүүрүүдийн сул тал бол bremi фирмийн галын катушка. Хэдэн жил чанар муутай эд анги нийлүүлж Volkswagen түүнтэй гэрээгээ тасалж, тийм катушкатай машинуудыг татаж үнэгүй сольж өгч байсан түүхтэй. Сэлбэгийн үнэ тийм ч өндөр биш - $40 орчим. Би өөртөө 3 катушка сольж байсан, шинж тэмдэг – хөдөлгүүр мэдрэгдэхүйц чичирч, доголдож эхэлдэг, оношлогоо хийхэд асуудалтай цилиндрт гал очихгүй байна.

ХҮЧ ДАМЖУУЛАХ АНГИ
Харьцангуй сул тал бол японы aisin фирмийн 6 шатлалт автомат хайрцаг (бүх хувилбарууд дээр байдаг). Хамаг асуудал VAG (Volkswagen Audi Gruppe) түүнийг “үйлчилгээ шаарддаггүй” гэж зарласанд байгаа юм. Ихэнх тохиолдолд 100,000км орчимд клапаны гидроблок эвдэрдэг, үнэ $1300. Тиймээс хурдны хайрцгийн тосыг цаг тухайд нь солих шаардлагатай. VAG-ийн оригинал тос – синтетик, литр нь $40, нийт 9-10л шаардлагатай. Түүн дээр жийрэг $50-70, шүүр – төмөр тор байдаг, цэвэрлэж болно, сольж болно. Орлуулах өөр тоснууд байдаг, литр нь 10 доллар, хүмүүс ихээр хийдэг. Гэхдээ би лав сорилт хийхгүй л байсан, тэр тусмаа ямар нэгэн доголдлын шинж тэмдэг (бодлогоширох, цохилт өгөх)илэрсэн тохиолдолд. Миний машинд 1-2-р шатлалд зарим нэгэн “маанагтах” шинж байсан, тосыг солиод эрүүл болсон.

ТООРМОС
Бензин хөдөлгүүртэй машинуудад Brembo-ийн тоормоснууд байдаг: урдаа 6 поршень, хойноо 4 поршеньтой (япончуудыг гомдоохыг хүсэхгүй байна л даа, гэхдээ LX570 хүртэл урдаа 4-хөн л поршеньтой байдаг). Накладка нь мэдээж тохирох үнэтэй – коом нь $100-220. Солиход бас элэгдэлт мэдрэгч шаардлагатай, энэ нь цахилгаан (электрон), үнэ $5. Тоормос бол өөрөө маш барьцтай, хүчтэй. 200 км/цагаас ч маш сайн зогсооно. Брэмбо л бол Брэмбо шүү дээ.
ЯВАХ АНГИ
Хэрэв та ВАГ-ийн инженерүүдийн бодсон, сэдсэнийг 100% мэдрэхийг хүсч байгаа бол хийн амортизатортай машин авах нь зөв. Түүний найдваргүй, ухаангүй, хэврэг чанаруудын талаарх яриа бол элсэн дээр тоглож буй хүүхдүүдийн яриа. Яагаад гэдгийг тайлбарлая: амортизаторын ажлын хэсэг нь дугуйн покрышка шиг тросоор бэхжүүлсэн, битүүмжлэл сайтай баллоноо хаагдсан байдаг. Бүхий л үйл ажиллагаа төгс нөхцөлд явагддаг, тиймээс дундаж ажлын гүйлт – 200,000км. Москва, эсвэл өвлийн улиралд зам дээр химийн бодис цацдаг өөр хотод амьдардаг нөхдүүдэд асуудал үүсдэг. Баллоны штуцер нь “баалдаг”, нэг залгаас (үзүүр) $300 байдаг. Нэмж хэлэхэд хар хүйтэнд пневмо амортизатораа гайхуулах гэж хамгийн дээд доод байдалд нь хийх хэрэггүй, тэр тусмаа хөдөлж халаагаагүй машинд. Хуучин хийн амортизаторыг бүхэлд нь $3000-3500-аар авч болно. Хэрэв мөнгө байхгүй бол мэдрэгч, датчик, компрессорыг салгаж энгийн пүрштэй амортизатор тавьж болно, 2 дахин хямд тусна. Ерөнхийдөө машин зөөлөн горим дээрээ ч харьцангуй хатуу, хурдтай, хөдөлгөөнтэй жолоодлогод зориулагдсан. Прадо үүний хажууд илүү зөөлөн, удаан хөдөлгөөнтэй байдаг. Бусад тал дээр гэвэл...тэнцвэржүүлэгчийн втулка сулхан, 50-60 мянга тутамд нэг солигдоно, коом нь $70 орчим. Ер нь их бөх явах ангитай, онцын асуудал гаргадаггүй.
ЦАХИЛГААН
Энэ машины асуудал нь VAG дамжуулах утасны холбоос, залгуурууд дээр хэмнэсэн. Муухан холбоос толгой компьютерт алдаа заадаг, учир нь нэг “найтаахад” л энэ машинд оношлогооны код илэрдэг. Залгаасыг бага зэрэг нугалж, хөшиж контактуудыг сайтар суулгаж өгдөг. Бас нэгэн сул тал – баруун крылонд CD-уншигчийн ард байрлах блок. Ихээхэн “баалдаг”. Авч цэвэрлээд лакаар бүрэх хэрэгтэй. Анивчих ослын гэрэл, шатсан тоормосны гэрэл, хаагдаагүй хаалга зэрэг анхааруулгууд асч алдаа нь илэрдэг.

ТУУЛАХ ЧАДВАР
Энэ үнэхээр жийп үү эсвэл түүний хуулбар уу? гэдэг асуудал дээр их ч хүн зодолдсон байх даа. Та өөрөө л шийд, хүндрүүлэх араа, төвийн болон арын дифференциал, өндөр тэнхлэг. Би 2 удаа л “сууж” байсан: эхний удаа засмалын дугуйтай зөөлөн шавар луу орохдоо, дараа нь хамаг хүчээрээ цасан хунгар “давах” гэж зүтгээд элгээрээ суухдаа. Ерөнхийдөө үнэхээрийн аймшигтай газраар орохгүй бол хаана ч итгэлтэй зүтгэдэг. Хамгийн гол нь урьдчилан ESP системийг унтрааж, бүх түгжигчийг ажиллуулах хэрэгтэй, эс тэгвэл дараа нь хожимдсон байх аюултай. Хэрэв суусан бол эвлэрэхээс өөр аргагүй. Санаснаас, үйлдвэрлэгчээс зохион байгуулдаг бартаат зам туулах хичээл, заавар хийх “Touareg Experience” хэмээх клуб байдаг. Тиймээс түүний туулах чадвар дээр маш чухал анхаарал хандуулсан болох нь мэдэгдэж байгаа юм.
ЗАСМАЛ ЗАМ
Жолоодлого ерөнхийдөө “өндөр дээр”, хурдтай явахад бүр ч сайн болж байгаа мэт. Ганц хоёр удаа 220 хүргэж үзсэн – зам хурдан дуусчих юм. Ааш, авираараа бол урдаа хөтлөгчтэй машинтай их ойролцоо, мушгих хүч 50:50 харьцаатай, тиймээс эргэлт дээр жолоогоо сайн эргүүлэх хэрэгтэй. X5, Cayenne-ууд 40:60 харьцаатай, эргэлтийг арай л “дуртай” хийх юм билээ.
2 жилд гарсан асуудлууд, хөрөнгө оруулалтууд.
- Хурдны хайрцгийн тос солих - $500
- Ксенон гэрлийн ламп солих - $150
- Тэнцвэржүүлэгчийн втулка солих - $80
- 3 катушка солих - $150
- Хий хуваарилах системийн таглааны жийрэг - $50 (өөрөө сольсон)
- Термостат солих - $120
- Арын цахилгааны блок цэвэрлэх - $70.
Хоёр удаа арын цонх угаагчын шланг мултарсан, өвөл сахилгагүйтэснээс л болсон. Дохиолол, дугуйн диск, покрышка зэрэг бол сонирхлын л асуудал. Сэлбэг, жижиг сажиг зүйлс Тойота-аас 20-30%-иар үнэтэй байх. Орлуулах сэлбэгүүд ч дажгүй үнэтэйгээр байж л байдаг, зарим япончуудаас ч хямд. Хамгийн боломжийн нь – Lemförder болон Reinz (албан ёсны нийлүүлэгчид). Гэхдээ, шулуухан хэлэхэд, дажгүй шинэ машин худалдаж авчихаад сэлбэгийн үнээр “түрүү бариад” байвал сонин шүү дээ, та засвар хийх гэж энэ машиныг авахгүй нь тодорхой. Тэгээд ч одоо цагт олдоц сайтай, үгүй бол ганц хоёр долоо хоногийн л асуудал болсон.

ДҮГНЭЛТ
За тэгээд танд энэ машин сонирхолтой байгаа бол үз, сонирх, худалдаж ав, тэгээд өөрийн үзэл баримтлалыг хөгжүүлэн түүнтэй амьдар. Жижиг сажиг юм дээр “харамлаад”, хэн ч бичсэн нь мэдэгдэхгүй бичиг үсэг интернетэд унших нь нэг л сонин шүү дээ. Миний бичсэн зүйлс бага ч гэсэн хэрэг болох биз.
Баярлалаа.
by:http://moto.mn/n/contents/3007966
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: VW AG (Ард түмний унаа)
davaanaa daa uigagui medeelel oruulj baigaad ni bayarlaj baina.
МАФ-ын Мөөг