
Xtrail нь бага оврын бартаа туулагч загвар /compact crossover SUV/ бөгөөд 2001 оноос NISSAN моторс япон улсад үйлдвэрлэж эхэлсэн.
Энэ нь NISSAN моторсын анхны бага оврын бартаа туулагч загвар болж бусад ижил төрлийн загвар үйлдвэрлэгчийн Ford Escape ,Mazda Tribute, Hyundai Tucson, Honda CR-V болон Toyota RAV4 тэй мөр зэрэгцэн өрсөлдөж эхэлсэн юм.
Энд дундаж ангиллын SUV нуудын дунд тест байна. Xtrail nissan ii nuuriig avch garsan gj oilgoj bolohor l baina.
[youtube]http://www.youtube.com/watch?v=GR7kHC6y ... re=related[/youtube]
Xtrail нь америкийн зах зээлд нийлүүлэгдээгүй ба анхны хувилбарыг нь Rogue болж шинэчилтэл канадад гаргасан юм. Мөн Rogue болон Xtrail ийг аль алийг нь мексикт худалдсан ба Rogue нь Xtrail-н дараагийн хувилбартай адил суурьтайгаараа NISSAN Qashqai тай маш адилхан болжээ.
Xtrail нь GT загвартаа зөвхөн дотоодын зах зээлдээ зориулж SR20VET нэршилтэй 2литрийн багтаамжтай 280морины хүчтэй хөдөлгүүр суурилуулсан ба энэ нь япон улсын жижиг зүйлээр их үр дүн гаргадаг сэтгэлгээтэй нь холбоотой байх. Мөн Австралид зориулж QR25DE нэршилтэй 2,5 литрийн багтаамжтай 177морины хүчтэй хөдөлгүүр болон QR20DE нэршилтэй 4цилиндертэй хөдөлгүүр нь автомат болон механик хурдны хайрцагны сонголттойгоор гаржээ.Нэгдсэн улсад хамгийн их зарагдсан нь YD22DDTi нэршилтэй 2.2 литрийн багтаамжтай турбо хүчлүүрт дизель хөдөлгүүртэй байсан юм.
Xtrail ийг 3 хэлбэрт хуваадаг ба series 1,2 нь NISSAN FF-S суурьтай series 3 нь NISSAN болон RENAULT үйлдвэрлэгчийн ''C'' суурьтай бөгөөд series 1,2 нь ойролцоо гадна төрх болон шийдэлтэй ба series 3 нь бүх талаараа шинэчлэгдэн гаржээ.