Off-Road /Бартаат замд зориулж машинаа тоноглох/

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Off-Road /Бартаат замд зориулж машинаа тоноглох/

Post by Uuganaa »

Off-Road
Image
Off-Road тоноглолын талаар өөрийн бодож явдаг хэдэн зүйлсээ бичих гэсэн юм. Гишүүд дутууг нь гүйцээгээд бурууг нь засаад явчих байх гэдэгт найдаж байна.

Монголын нөхцөлд on-road оос off-road нь илүү хөгжих боломжтой гэж би боддог юм. Бид хангалттай аялчих уудам нутагтай хангалттай Off-Road-доруудын хүчийг үзчин бартаат замуудтай учраас энэ төрөл нь хөгжихөд илүү боломжтой юм шиг санагддаг юм. Бидний үеийхэн жаахан нас тогтоод ирвэл Off-Road -ыг хүссэн хүсээгүй сонирхож эхлэх байх.

Монголд Off-Road оор машинаа хөгжүүлж байгаа хүмүүс маш олон. Тэднийг би энэ форумд нэгдэж бусадтайгаа мэдээ мэдээлэлээ хуваалцаж байгаасаа гэж бодож байна. Миний бодлын үзүүрт нэг Off-Road тэрэг байнгын уяатай л явдаг юм. Гэхдээ миний зорилго бол учир зүггүй уул хадруу авирах биш хүссэн газарт найдвартай хүргэчих тийм л тэрэгтэй болно гэж боддог юм. Жишээ нь:
Image

Off-Road сонирходог гишүүд дэд форум дотороо Off-Road уудын фарт бологноор нь дэлгэрэнгүй ярилцана гэдэгт найдаж байна.
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Temuujin »

Ингэж аймар биш ч гэсэн.
Газ69 авсан байгаа. Янзлана л гэсэн байгаа.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
User avatar
Gantsog
Posts: 2676
Joined: Fri Nov 11, 2011 5:55 pm

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Gantsog »

suzuki jimny unadag blaa. odoo samurai avahaar tuluvlusun bgaa,
Image
1300cc MT ff
1300cc MT ff
1500cc MT awd
2000cc AT awd
1300cc MT 4wd
1800cc AT 4wd
2000cc AT awd
2000cc turbo MT awd
2500cc AT rwd
4000cc AT awd
2000cc turbo AT awd
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Egu »

Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
gunbat
Posts: 1268
Joined: Sun Nov 13, 2011 1:50 am

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by gunbat »

Gantsog wrote:suzuki jimny unadag blaa. odoo samurai avahaar tuluvlusun bgaa,
Image
Самурай хэр олдоцтой байдын ховор байхаа тэ?
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
NHW11, JZX90
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Uuganaa »

Image
Манайд Cherokee-ний ийм кузов хайвал олдчих юм шиг байна лээ ш дээ. Миний нэг таньдаг ах энийг янзалдаг юм. Дараа тэгэж байгаад машиных нь зураг хөрөгтэй дэлгэрэнгүй тайлбар оруулнаа
User avatar
Zorigoo
Posts: 65
Joined: Mon Nov 14, 2011 11:27 am

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Zorigoo »

Offroad gesnees, winch bval avna shvv... Neg offroad mashin beldej bgaa uxaantai...
khakmn
Posts: 515
Joined: Wed Nov 23, 2011 10:46 pm
Contact:

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by khakmn »

tiimee, offroad MGL-d onroad-s iluu amidraltai gej boddog. Yun tuluu iim saihan urgun uudam uzesgelentei ongon zeluud nutag orontoi bile, Utaanbaatar dotor chiheldej bhaar huduu gadaa yavj eh orontoigoo taniltsaj aylah uneheer saihan. Ene sedviig demjinee hu
LIVE TO RIDE - RIDE TO LIVE
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Temuujin »

Zorigoo wrote:Offroad gesnees, winch bval avna shvv... Neg offroad mashin beldej bgaa uxaantai...
Fb deer https://m.facebook.com/home.php?refsrc= ... 0637221719 group.d neg gar baahan winch zarna gd bsan.
Last edited by Temuujin on Sat Mar 31, 2012 10:59 am, edited 1 time in total.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Temuujin »

khakmn wrote:tiimee, offroad MGL-d onroad-s iluu amidraltai gej boddog. Yun tuluu iim saihan urgun uudam uzesgelentei ongon zeluud nutag orontoi bile, Utaanbaatar dotor chiheldej bhaar huduu gadaa yavj eh orontoigoo taniltsaj aylah uneheer saihan. Ene sedviig demjinee hu
Daraa jilees 7-10 honogiin aylal zohiohuu.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by bd »

Надад нэг ийм бодол байдын. Би бол ер нь ирээдүйд 3н машинтай байна гэж төлөвлөдөг. Нэг нь мэдээж өөрөө янзалсан оффроад. Яагаад заавал өөрөө янзалж байгаан гэхээр тэрийгээ унаад хаа сайгүй явж байтал асуудал гарахад өөрөө хийчдэг л байхын тулд. Ер нь бол шавар дундуур туучаад гарч байгаа машин шарваад дугуйгаа шатааж байгаа машинаас гоё харагдаж байх шиг санагддаг.
МАФ
khakmn
Posts: 515
Joined: Wed Nov 23, 2011 10:46 pm
Contact:

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by khakmn »

би бодохдоо... Нэгт, янзалсан offroad машинтай, аа гэхдээ ланд манд шиг нүсэр бишээ, зүгээр хөөрхөн 3 хаалгатай тоглочмоор, янзалчмаар, бие багатай ч бэлчээр томтой, нээх айж ичээд байхгүйгээр шавар усанд давхиад л орчдог байх хэрэгтэй гэж боддог. Хоёрт, гэр бүлийн хэрэгцээнд хотод унаад байхаар аятайхан машин, харин сүүлийн үед энэ форумд юм уншсаар байгаад субару мубару гэж бодогдоод байдаг болсон байна лэ дэ, зөв ч юмуу буруу ч юмуу ккк. Шар усны үер хэзээ татарч уул ус руу явахад хэзээ хамгийн тохиромжтой болохын бол энэ жил... сайхан адал явдалтай явах ч бас сайхан шүү. Самуурай нар манайх шиг өргөн уудам онгон зэлүүд нутаг дэвсгэртэй байсан бол хэд нь оффроад гээд гүйж явах болдоо гэж заримдаа бодогддог шд.
LIVE TO RIDE - RIDE TO LIVE
User avatar
chinzo18
Posts: 1290
Joined: Wed Feb 29, 2012 1:23 pm

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by chinzo18 »

bd wrote:Надад нэг ийм бодол байдын. Би бол ер нь ирээдүйд 3н машинтай байна гэж төлөвлөдөг. Нэг нь мэдээж өөрөө янзалсан оффроад. Яагаад заавал өөрөө янзалж байгаан гэхээр тэрийгээ унаад хаа сайгүй явж байтал асуудал гарахад өөрөө хийчдэг л байхын тулд. Ер нь бол шавар дундуур туучаад гарч байгаа машин шарваад дугуйгаа шатааж байгаа машинаас гоё харагдаж байх шиг санагддаг.
Энэ чинь нас явж байгаагийн шинж дээ кккк.
"Хурд" авто хөтөлбөр Бямба гарагт 12,00
Ням гарагт 17,00
Лхагва гарагт 22,00 цагт "Эх орон" телевизээр...
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by Uuganaa »

Ниссан Патролд TUNING хийлээ
Ниссан 4х4 Монголиа клуб нь клубын гишүүдийн дунд сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг билээ. Клубын энэхүү идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд клубын гишүүд нэмэгдэх, Ниссан Патрол автомашин эзэмшигчдийн тоо өсөх, гишүүд хоорондын харилцаа бий болох, автомашинаа хүчирхэгжүүлж, гангаруулж унаж эдлэх тал дээр олон ахиц дэвшил гарч байгаагийн нэг нь клубын гишүүн Ариунболд 1993 оны Y60 загварын Патрол автомашиндаа tuning хийсэн явдал юм. Унаж эдлэгддэггүй байсан автомашинаа “Таны машиныг аваръя” телевизийн шоу хөтөлбөрөөс санаа авч, Монгол хүний ур ухаан, аялагч залуучуудын туршлага, техник сэтгэлгээнд тулгуурлан засч сайжруулсан нь энэхүү автохүлэг юм. Тэрээр одоо энэхүү автомашинаа өдөр бүр унах дуртай болсон бөгөөд Ниссаны TD42 хөдөлгүүр бүхий Патрол автомашин хэзээ ч хуучирдаггүйг энэхүү tuning-гээрээ нотлон харууллаа.

Ингээд автомашинтай танилцацгаая.
1993 онд үйлдвэрлэгдсэн Ү60 загварын TD42 хөдөлгүүртэй стандарт Патрол
Image

Хөдөлгүүр:
- Энгийн TD42 хөдөлгүүрийг 1993 онд үйлдвэрлэгдсэн цагаас хойш ашиглаж байгаа. Засвар болон нэмэлт тоноглол хийгдээгүй. 4.2 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр TD42 нь бат бөх чанар, хүчирхэг байдлаараа домог болсон хөдөлгүүр билээ.

- Одоогоор 200,000 км зам туулсан.
Image

Харагдах орчин-гадна:
- Хойд талын /багажны/ хэсгийг бүхэлд нь тайрч багажны багтаамжийг нэмэгдүүлсэн. Ингэснээр 500 кг даац бүхий ачаа ачих задгай тавцан бий болгосон ба ачааг зорчигчийн бүхээгнээс тусгаарлаж, аяллын үеийн тав тухыг хангасан давуу тал боллоо.

- Эрч хүчийг илэрхийлэх зорилгоор тод улбар шар, нарны өнгийг сонгосон.

- Гүнзгий ус, гол туулахад хөдөлгүүрт агаарыг тасралтгүй дамжуулах зорилгоор Австралид үйлдвэрлэсэн Сноркел /агаарын хоолой/, Iron man брэндийн металь хийц бүхий урд хамгаалалт-гупер, 12000 LB-тэй өөрийгөө татагч буюу IronMan брэндийн люботка зэрэг off-road Extreme аяллын гол гол тоноглолуудыг суурилуулав.

- Iron man 6рэндийн 6 инчийн /15 см/ ком өндөрлөгөөгөөр тоноглож, рам, кузов хоёрыг 10 см-ийн өндөрлөгөөгөөр тусад нь салгаж өндөрлөсөн. Ингэснээр тэнхлэг өргөгдөж, саад туулах чадварыг нэмэгдүүлэв.

- 1 нөөц дугуйг нэмэгдүүлж 2 нөөц дугуйтай болсноор алсын замыг саадгүй туулах боломжтой болсон. Нөөц дугуйнуудаа ачааны тавцангийн 2 талд эн тэнцүүхэн байрлуулсан нь автомашны дизайнлаг байдлыг сайжруулж, аялалд явахад үүргэвчээ үүрээд бэлэн болсон мэт улам extreme харагдуулж байна.

- Рам бэхэлгээнд анхаарч, хойд пүршний дээд тавагны бэхэлгээг сайжруулав.

- Аяллын хүнд хэцүү нөхцөл болох гүнзгий ус, голыг туулахад автомашины ус сорохгүй байхыг бодолцож, янданг дээш нь гаргаж байрлуулав.

- Урд хэсэгт бүрэн өөрчлөлт хийв. Автомашины хамрын хэсгийг тайрч хийцийг дахин бэхжүүлж аккумуляторыг автомашины хойд хэсэгт байрлуулснаар автомашины урд хэсэгт ханзралт үүсэх нөхцлийг арилгасан.

Image
Image
Image
Image
Image

Дугуй:
265/75/R15 бүхий стандарт дугуйг нь 280/85/R16 болгон томруулж тавьснаар тэнхлэгийн хэмжээ газраас 5 см дээшилсэн. Simex брэндийн бартаат замын дугуй нь шавар намаг, хад чулуу, бартаат замд төвөггүй зорчино.
Image

Дотор тал:
- Аюулгүйн бэхэлгээг үндсэн тооцоллын дагуу хүчитгэсэн төмөр хийцээр иж бүрнээр бүхээг дотор хийж зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангав. Аюулгүйн бэхэлгээ төмөр хийцийг зориулалтын зөөлөвчөөр бүрсэн нь зорчигчийг илүү аюулгүй болгож байна.

- 5 кг-ийн багтаамжтай галын хор суурилуулав.

- Шинэ загварын Kicker брэндийн 5/1 дуугаралттай аудио систем, Kenwood брэндийн богино долгионы станц, уралдааны зориулалтын STI загварын 4 ширхэг суудлыг sarco брэндийн аюулгүй бүс зэргийг сонгон суурилуулж, илүү тав тух, аюулгүй байдлыг хангалаа.

Image
Image
Image

Энэхүү аяллын зориулалттай шинэчлэгдсэн автомашин нь Монгол орны өргөн уудам нутагт болон байгалийн бүх хүнд нөхцөлд саадгүй аялах боломжтой юм. Сайжруулан тоноглогдсон Ниссан Патролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ниссан 4х4 Монголиа клубтэй холбогдоорой.

Эх сурвалж: http://technology.time.mn/content/10740.shtml
mana
Posts: 117
Joined: Thu May 03, 2012 12:08 am

Re: Off-Road /Бартаад замд зориулж машинаа тоноглох/

Post by mana »

za yostoi zagatnasan gazar maajsan sedev neechij iim sedev MGL-iin auto forumuud deer dutaad bsiin.
Za tegeheer minii bie nissan terrano 1 gedeg 92 onii mashaantai blaa. Tegeed ooriinhoo sanaand niitsuulj sonirholdoo hotglodoj tonogloj uzeheer shiidlee.
hiih ajliin jagsaaltarhuu yum gargalaa. ter ni neg iimerhuu dur zurag buuj bhiin
1. motort tuning hiih
2. yavah angid tune hiih
3. salonii baidliig saijruulah. za tegeed ene dotroo tumen zuiliin ajluuladad huvaagdaj bgaam.
1 bulegt bagtah ajliin ur dund hodolguuriin huch nemegduuleh. uund intercooler snorkel suuriluulah hodolguur solih
2 bulegt bagtah ajliin ur dund tuulah chadvar nemegdeh uund urd tald hamaarah tenhleg tavih hurdnii hairtsagiig solih, tenhlegiig ondorloh, diff locker winch suuriluulah
3 bulegt bagtah ajliin ur dund tohi tuh nemegdeh uund salonii duu tusgaarlah chadvariig nemegduuleh saloniig buheld ni shinechleh ajil bagtaj bgaam. Odoogoor zarim neg ur dund hursen bgaa. 7 saraas omno projectoo duusgahaar setgel shuluudsan baigaa zav garval ene tuhai delgeruulj bichnee.
Post Reply

Return to “Off-Road tuning”