За би ч
nasioc.com (North American Subaru Impreza Owners Club) форумаар хэсэх дуртай. Ойрдоо хавар болоод ч тэр үү жаахан синдром хөдлөөд машиндаа обуд хайж эхэллээ. Тэгээд дээрх форумын members cars gallery гээд гишүүдийн зураг тавьдаг форумаар баахан тэнэв.
Volk & Rays Thread,
Work Wheel Thread,
Advan wheel Thread, Rota Thread Гээд л тус бүрдээ 100 хуудастай сэдвүүдээр ёстой л мэдрэл муутай юм шиг хэслээ. Энэ сэдвүүдээр дандаа Импрезад эдгээр обуднуудыг тавьсан зурагнууд байгаа бөгөөд өдрийн од шиг форестер тааралдаж байлаа. Хамгийн гоёууд гэвэл Work, Volkracing хоёр л байх шив дээ. Enkei -г үзсэнгүй. Угаасаа уйтгартай обуднуудтай. Rota үзээд байсан чинь таалагдсангүй. Advan бас импрезад нээх гоё харагддаггүй юм шиг санагдлаа. Model 7, Model 5 энэ тэр нь Марк, чэйзэрт гоё харагддаг болохоос субаруд нээх их тавьдаггүй бололтой юм.
GC8, GDB, GRB Hatch and Sedan Гээд бүх загваруудад тавьсан зургуудаас таалагдсанаа оруулья.
Надад хамгийн их таалагдсан нь Work Emotion XT7, Work Emotion CR-Kai байлаа. За тэгээд америкчууд ч их тавьдаг юм байна. Олуулаа байх ямар сайхан юм бэ? Энэ Nasioc -н идэвхитэй хэрэглэгчид нь 53000 байх жишээтэй.
gc8 -д Work Emotion CR-Kai
GDB -д Work Emotion XT7
Хаа газрын ямар ч машинууд ер нь Rays Volkracing TE37 их тавих юм аа.Энэ GDB гэхэд жишээ нь энгийн даруухэн хирнээ цаанаа л донжтой харагдаж байна. 18x9.5 +40 255/35/18 гэнэ дээ.
Чейзэр, Марк-д од болдог Advan Model 7 Форестерт иймэрхүү харагдаж байна.
Харин Модел 5 нь GDB -д ийм байна.
За энэ хүрээд дуусгая даа. Хэтэрхий их зурагтай том пост болчлоо.