MAF.mn -ны үзэл баримтлал, хөгжих чиг хандлага

Форумын дүрэм журам, гишүүдийн тухай ... г.м ийг эндээс
Дүрэм журам, Гарын авлага

Moderator: temp

Post Reply
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

MAF.mn -ны үзэл баримтлал, хөгжих чиг хандлага

Post by bataa »

Нэг юм надад их сонин санагдаад байдаг юм. Гишүүд санаа бодлоо бичээрэй.

Янз бүрийн клуб, спорт машин сонирхдог залуусын амнаас монголын авто спортын хөгжилд хувь нэмрээ оруулж байна, авто спортыг монголд хөгжүүлэх гээд л үзэж тарж байна, авто спортын хөгжлийн төлөө гэсэн үгнүүд зөндөө сонсож байлаа. Яг үнэндээ энэ үгийг ойлгодоггүй юм аа. Үнэхээр авто спортыг хөгжүүлэх гэж үзэж тараад байна уу? аль эсвэл зүгээр л хоббигоо дагаар зугаагаа гаргаж, хүний нүдэнд содон харагддаг, том том дуутай машин унаж хотын гудамжаар сэлгүүцэж юм мэдэхгүй хүмүүст өөрсдийгээ лаг гэж харуулахдаа байна уу. Үнэхээр хөгжүүлцгээх гээд байгаа юм бол яах гэж??? юуны тулд???

Болсон болоогүй турба, хужаа яндан зүүж, авто соёлыг бүдүүлгээр зөрчсөн машин уначихаад орой үдшээр хорооллуудын замаар давхилдаж хүүхэд хөгшид айлгах нь авто спортыг хөгжүүлж байгаа хэрэг үү??? Хууль хяналтын байгууллагаас яг энэ асуудлаар нь жаахан хориг тавихаар л ам булаалдан бид ёстой нээрээ монголын авто спортыг хөгжүүлэх гэж бор зүрхээрээ зүтгэж байна, биднийг хавчиж байна, монголын авто спорт баларлаа хөгжихөө байлаа гэцгээдэг. Энэ яг зөв юм уу???

Яг үнэхээр за монголын авто спортын энэ төрлийг монголд хөгжүүлчихье гээд үнэхээр зүтгээд стандарттай, зөв чиглэлтэй зүтгэж байгаа спорт машинтай хүн байдаг юм уу. байдаггүй л байхгүй юу. Зүгээр л спорт машин унаж адерналинаа хөдөлгөж өөртөө кайф авах, бусдын нүдэнд лаг харагдаж шоудахдаа л байдаг байхгүй юу. Угаасаа street legal, street illegal гээд хоёр ойлголт олон улсад бий л дээ. Манайд тийм стандарт нь байхгүй болохоор машиныг гудамжинд унаж болох, болохгүйг хүмүүс мэддэггүй. Юу ч байсан хотод унаж болно гэж боддог. Энийг нь хориглохоор л хүний эрхэнд халдсан, хүний өмчид халдсан, монголын авто хөгжилд хориг саад тавьлаа гээд явчихдаг. Тэгэхээр харин стандартчилалтай нь холбоотойгоор баримт сэлттэйгээр гадны авто стандартуудыг гаргаж ирээд, манайд мөрдөгдөж байгаа стандартын зөрөөг харьцуулаад, аль болох ОУ-н стандартад нийцүүлэх тал дээр шийдвэр гаргагчдын түвшинд асуудал оруулж чадаж байвал энэ жинхэнэ авто спортын хөгжилд юм хийсэн болж таарах байх шүү.

Би MAF.mn -чуудыг энэ буруу үзэл бодлыг халсан, RICER -ууд биш, машиныг өндөр соёлтойгоор унадаг жинхэнэ жентелменүүд байгаасай гэж боддог. Тийм ч хүмүүс олон бий дээ. Тэгэхээр гишүүдээ өргөжүүлж, улам олон хүмүүсийг машиныг соёлтойгоор унах тал дээр мэдлэг мэдээлэл өгөх юмсан гэж боддог юм. MAF.mn яг л энэ чиглэлээр хөгжвөл илүү олон хүнд хүрэх учиртай юм шүү. Бас нэг буруу ойлголт байгаа нь Турбо машин л бол лаг, турбогүй машин бол машин биш хог гэдэг ойлголт манай МАФ -н дунд ч гэсэн бий болчихоод байна шүү дээ. Яахав турботой машиныг хийсэн техникийн шийдэл нь үнэхээр мундаг, хамаг байдаг бөх батаараа хийдэг болохоор авто жаахан гадарладаг хүмүүсийн хайрыг татах нь ч аргагүй л дээ. Гэхдээ л n/a машин бол машин биш гэдэг ойлголтыг халахыг хүсдэг юм аа. Турбогүй <--> аа тэгвэл явдаггүй хог хог гэдэг. Заавал явдаг байх албагүй шдээ. Энэ бол МАФ-н үзэл баримтлал биш байгаасай гэж боддог юм.

За за ийм л байна. Энэ асуудлууд дээр бас санал бодлоо хуваалцаарай.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: MAF.mn -ны үзэл баримтлал, хөгжих чиг хандлага

Post by bd »

Батаа гишүүнтэй ерөнхийд нь санал нийж байна аа. Гэхдээ хэдэн зүйл нэмж өөрийн үзэл бодлоо хэлье. Сайнтай муутай байж сав дүүрнэ гэсэн Монголын минь сургааль байдаг шиг мэдээж олон хүн цугласан л газар юм чинь онгироо ч хүн байна даруухан ч хүн байна мэдлэгтэй ч хүн байна мэдлэггүй ч хүн байна. Тиймээс заавал ийм замаар хөгжинө гэж хатуу чигоүүлээд хэрэггүй л болов уу. Юм болгон цаг үеээ даган өөрчлөгддөг. Түүнтй адилаар бид энэ форумын энэ үеийн түүхийг бичиж байгаа хүмүүсийн хувьд өөрийнхөөрөө байх нь л хамгийн чухал юм уу даа л гэж бодож байна. Гэхдээ энэ нь мэдээж бусдын эрх чөлөөнд халдаж дайрч доромжилж болно гэсэн үг биш нь ойлгомжтой. Хүн бүр мэддэг чаддаг зүйлээ бусаддаа харамгүй хуваалцаж автод дурлаж эхэлж буй хүүхдүүдийг энүүгээр ордог болгоход бага ч гэсэн хувь нэмэр оруулах нь зүйтэй юм болов уу даа. Мөн цаашлаад өөрийн нээсэн сэдвийг тоосонд даруулалгүй шиг аваад явчихвал ч энэ форум Монголд байхгүй авто мэдлэгийн уурхай байж болмоор санагддаг.
МАФ
Post Reply

Return to “Форумын тухай”