
Mercedes-Benz SLS AMG
Хаанаас нь ч харсан харц булаам тансаг загвар, нүргэлсэн дуутай хүчирхэг хөдөлгүүр, тав тух, аюулгүй байдлыг хангасан машиныг л супер автомашин гэнэ. Энэ бүхнийг бүгдийг нь бүрдүүлсэн Mercedes-Benz автомашиныг Даймлерын инженерүүд зохион бүтээжээ. Энэхүү шилдэг бүтээлийг MSM компани оруулж ирлээ. MSM компани нь Даймлер группыг Монголдоо төлөөлөн ажилладаг бөгөөд 1998 оноос эхлэн Mercedes-Benz автомашиныг эх орноосоо худалдан авах боломжийг монголчууддаа олгосон юм.


Түүх сөхвөл
Mercedes-AMG анх удаа машин зохион бүтээсэн нь түүхэн үйл явдал болсон билээ. Анхнаасаа ганцхан л зорилгод хүрэхийг зорьсон нь Mercedes-Benz болон Mercedes-AMG хоёр хамтран дахин давтагдашгүй спорт машин зохион бүтээх байв. Үүний үр дүнд хүн бүрийн харцыг булааж, сэт гэлийг эзэмдсэн SLS-AMG бий болжээ. Энэхүү машин нь цоо шинэ бүтээл бөгөөд AMG болон Mercedes Benz-ийн инженерүүдийн сэ рүүн зүүд болж байгаа эд гэхэд хилсдэхгүй. Бүх зүйлд түүх оршдогийн учир цаг хугацааг 1952 он руу буцааж үзье. Рудолф Уелэнхаутын зохион бүтээсэн Mercedes-Benz 300SL-ийг сана даа. 300SL нь түүхэн хуудаснаа Le Mans, Nuerburgring мөн Carrera Panamericana гэх мэт алдарт уралдаануудад тэргүүлж байсан түүхтэй. “The Gullwing” (хаалга нь онгоцны хаалга шиг дээшээ онгойдог) гэж хүмүүс хайрлан хочилсон энэхүү өвөрмөц загвар нь тухайн үедээ гайхмаар бүтээл болж чадсан юм. Өнөөдрийн Gullwing болж байгаа энэхүү шинэ SLS-AMG нь Mercedes-Benz-ийн алдарт уралдааны түүхийг үргэлжлүүлж, хэзээд дээд зэрэглэлийн спорт машины ангилалд тэргүүлэгч байсаар байхыг нь илтгэж байна.

Үүрдийн сонирхол, тэмүүллийг өдөөгч
SLS-AMG-ийг автомашины ертөнцийн гайхамшиг хийгээд инженерийн хамгийн өндөр зэрэглэлийн бүтээл хэмээн цөөхөн үгээр хэлж болно. 571 морины хүчтэй энэхүү хөнгөн цагаан азаргыг AMG компани нь зохион бүтээсэн юм.
Mercedes-AMG GmbH нь Mercedes-Benz компаний охин компани нь бөгөөд өндөр зэрэглэлийн экзотик/ховор
машинуудын мэргэжилтэн билээ. AMG загварууд нь Mercedes- Benz дотроо хамгийн үнэтэй , өндөр зэрэглэлийн ангилалд хамаарагддаг байна. Аффалтербах төвийн үйлдвэрлэсэн машин бүрт гараар бүх зүйлийг биечлэн хийсэн , өндөр үзүүлэлттэй, классик загварт сүр хүч нэмсэн , үүрдийн сонирхол болоод тэмүүллийг өдөөх элементүүдийг шингээж өгсөн байдаг юм. АМG хязгаар байдаг гэдэ гт итгэх дургүй. Тийм учраас AMG-д ажилладаг инженерүүд болон мастер механикчид үргэлж шинэчлэл бүрээс урьтаж урагш алхахыг зорьдог. Энэхүү зорилго нь AMG-ийн уралдааны түүхээс эхтэй. Автомашины уралдаанд, зам дээр явахын алинд ч хоёрт орох эс вэл зүгээр л сайн байх гэдэ г хэзээ ч AMG-ын хамт олонд хангалттай байгаагүй. Зөвхөн тэргүүлэгч байх нь тэдний эрхэм зорилго билээ. AMG нь жолоодлогын хувьд хамгийн өндөр зэрэглэл, туршлагатай жолооч нарыг таашаахыг хүсдэг юм.
Анхнаасаа AMG “Нэг хүн-Нэг хөдөлгүүр” хэмээх философийг баримталсаар ирсэн билээ. Энэ нь SLS-AMG-ийн хувьд мөн адил биеллээ олсон. Энэхүү философийн утга нь нэг мастер механикч нэг л АMG моторыг гараараа хийдэг гэсэн үг юм. Энэ нь деталь болгонд нэг бүрчлэн анхаарахаас гадна хамгийн өндөр чанарт хүрч чадах арга гэсэн үзэл санааг баримталж байгаа явдал билээ. Тус байгууллага нь 40 гаруй жил өндөр зэрэглэлийн бүхий л хөдөлгүүр, моторыг зохион бүтээсээ р ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий дахины төдийгүй Монголын жолооч нарын мэлмийг SLS-AMG-ээр мялааж, бие даан бүтээсэн анхны машинаа танилцуулж байна.

Тэнгэрт гялалзах оддын адил
Mercedes-Benz SLS-AMG таныг гэрэлтүүлнэ
Mercedes-Benz SLS AMG-ийн хувьд гаднах байдал нь 1954 (300SL) оны загварыг орчин цагтай хослуулан шинэчилсэн нь жинхэнэ төгс хослол болж чадсан юм. Mercedes-Benz-ийн лого бүхий гоёмсог никель нүүр, урд талын их гэрэл, уртасгасан хамар бүхий SLS-AMG-г харахад өөрийн эрхгүй сэт гэл сэ ргэх шиг болдог. Хянах самбарын ардах хамгийн сайн чанарын савхин суудал нь таныг суунгуут тэврээд авах шиг л болно. Дотор салон нь цэвэр илгээр бүрсэн тааз, тав тухтай суудалтай бөгөөд хянах самбарын дээд хязгаар 360 км/ц, моторын дээд эргэлт 1 минутад 9000 гээд бодоход аргагүй л супер машин байгаа биз. Даймлерын инженерийн баг энэ машины эд анги бүхэнд өөрсдийн сэт гэл зүрх, цаг хугацаагаа зориулж хийснийг жолооны хүрдийг нь атгахад л шууд мэдэрнэ. Энэхүү автомашины их бие болон бусад хэс гүүд нь бүгд хөнгөн цагаанаар хийгдсэн тул ижил төрлийн супер автомашинаас илүү хөнгөхөн, жолоодоход тун уян хатан байх болно. Зөвхөн SLS AMG-д зориулан бүтээсэн 6.3 литрийн багтаамжтай, 571 морины хүч бүхий 8 цилиндрийн хөдөлгүүрээс гарах нүргэлсэн тослог дуу нь жинхэнэ шилдгийг хүсэ гчдэд зориулсан Mercedes-Benz гэд гийг батална. Түүний нууц зэвсэ г нь хойд тэнхлэг дээр байрлах
автомат хурдны хайрцаг юм. Даймлерын инженерүүд хамгийн анхны 7 шатлалт хос перда-диск бүхий автомат хурдны хайрцгийг бүтээсэн түүхтэй. Автомашины хурд, моторын эргэлт, хурдасгуурын гишгүүрийн мэдээ лэл дээр үндэс лэн хамгийн ашигтай хэлбэрээр араа шилжүүлдэг компьютер бүхий “ухаалаг” автомат хурдны хайрцаг нь таныг ёстой л бишрүүлнэ. Тус автомат хурдны хайрцаг нь энгийн, тав тухтайгаас гадна жинхэнэ уралдааны гэх мэт 4 төрлийн горимтой. AMG-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг тоормосны системийг энэ машинд зориулж суурилуулсан юм. Энэ
систем нь 360 мм-ийн диск болон хүчирхэг 6 поршений
хослол болно.
