EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Moderators: temp, Mod_1

Post Reply
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

Image

за энэ хүү гайхам шиг хөдөлгүүрийг одоо ч гэсэн ямар аш зантайг нь судлаад л явж байна судлаж мэдсэн хэдэн зүйлсээ бас туршлагатай хүмүүсээс сонсон зүйлсээ базаад өөрийн болгоод анх сонирхож авж байгаа залуусдаа нийтлэл болгож бас санамж болгож хэлэх гэсэн юм. бидний мэдэх турботой субару болгонд энэ эд байдаг билээ.
Нэг юм нэмж хэлхэд энэ моторийг хайрлаж чадах л хүн эдлэж хэрэглэж явдаг юм шүү... ... анхаарал, халамж, энхрийлэл маш их хэрэгтэй тэгэхгүй бол чамд жинхэн эд шидээ үзүүлэх болно шүү... машинаа нэг хүн мулаад л ярихад маргааш чамд ингээд муулаарай гээд л үзүүлнэ шүү дээ ккк.....

Мотор цохих гол шалтгаанууд: за мэдээж бидний хэрэглэж байгаа моторууд урьд нь хэрэглэж байсан явж байсан моторууд байдаг харин орж ирж байгаа моторыг бид нар шинэ мэт ойлгодог явдал хамгийн том алдаа юм. орж ирсэн мотор ч гэсэн тэндээ үхтэл нь дэвсдэг гар ундаг байсан машин байвал яах уу! төд удалгүй энд бас нэг дэвсдэг гартай таарвал нээх удахгүй нөгөө ертөнцөд очих байх. өөрийн мэдхээр бичих гэж оролды доо.... "Гое сайхан найруулж нийтлэж чадахгүй байх шөө сануулчий"

1. тос
Image
2. тосны помп
Image
3. бензин
Image
4. яндан
Image

Тос:субару мотор өөрөө маш их халдаг хөдөлгүүр учир энгийн тос хийж болдогүй заавал өндөр темпратурд дэсвэртэй full synthetic тос хийх хэрэгтэй. энгийн тос хийгээд л 300 км яваад л тос хаашаа орсон мэдэгдэхгүй алга болчихдог кккк... маш өндөр темпратурд мас л ус болж тослох чадвараа алдаж зуурдаг. моторын темпартур 80-90 градус дээр 170 viscosity буюу тослог чанараа алдахгүй байж чадах тос хийх хэрэгтэй.

Тосны помп:за спорт унлага талаас нь яриж байгаа болхоор энийг дурдахгүй байж болохгүй эд л дээ. субаругийн тосны помп нь стокоороо 10 мм хутгатай помп байдаг. маш өндөр эргэлтэнд энэ помп нь маслаа сайн эргүүлж чаддагүй... тийм болхоор тосны помпыг машинаа аваад хамгийн турүүнд солих тавих хэрэгтэй 11мм 12мм хутгатай тосны помпууд тавих хэрэгтэй.

Бензин:за безин гэхээр сонин байна уу кккк яагаад гэхээр субару моторын 3 поршин дээр бензин хамгийн сүүлд очдог тийм болхоор хамгийн сүүлд нь порсунк нь цацдаг гэсэн үг тийм болхоор бензин бага очдог болхоор поршинруу порсунк бензин цацах нь бага ингэснээр поршин хөрж амжихгүй байдаг. төмөр халхаараа яадаг билээ тэлдэг.

Яндан:за яндан гэхээр хүмүүс их гайхаж магадгүй ккк.... яагаад гэхээр 3 поршин нь яндантай их ойрхон байрлдаг болхоор яндан байнга хална дээрээс нь бензин бага очино тэнд бол халалт үндсэндээ дээд цэгтээ хүрсэн байдаг тийм болхоор 3 поршин хамгийн тугээмэл цохидог юм байна.

КККК за баахан сэтгэл санаагаар унагчихав уу даа ккк...
Авах арга хэмжээнүүд: за дээр бугдээс болж түгээмэл цохидог бол энэ оншуудыг яаж засварлах вэ?
мэдээж анх моторныхоо тосыг солиулах хэрэгтэй аан тийм EJ20 маслын шүүр маш доор байрлдаг учир та санамсаргүй өндөр юман дээгүүр давхар тулаад л өнгөрдөг харин маслын шүүрээ байнга сайн харж байх хэрэгтэй ихэвлэн цаашаа жихэгдээд орочихгдог болхоор гаднаас хархад зүгэр тос гоожсон юм байхгүй харин доороосоо хүчтэй зохигдсоноос болж маслын шүүр ундсэн ажилаа хийж чадахгүй болж улмаар ажмаар мотороо алдаг. болж өгүүл маслын шүүрээ дээшээгээ гаргачих хэрэгтэй. за тосны помпоо солиж өгсөнөөр маслын эргэлт сайжирч хурдан тослож өгөх болно. Тосны күүлэр тавиж өгвөл илүү үр дүнтэй байх болно тосоо хөргөөд байх учир тос хална гэсэн асуудал байхгүй болно. за бензин тал дээр бол порсунк болгон дээр бензин очдог болгох хэрэгтэй энэ бол "RAIL KIT" тавиж өгсөнөөр порсунк болгонруу бензин шахаж бүгдэн дээр нь зэрэг очих болно. ажилийн дараалалтай яндан болон моторонд ойрхон байх бүх янданг олсдох хэрэгтэй дулаан нэвтрүүлдэгүй бас шатдагүй наад захын ийм зүйлсийг дор хаяж машиндаа хийсэн байхад таны моторын асуудал бага ч гэсэн шийдэгдэх болно.

RAIL KIT гэж нэг ийм юм байдаг юм.
Image

Нэг мөсөн хэрэвээ машинаа тоноглож унахаар шийдсэн бол нэг мөсөн мотороо задлаад нэг шинэ бологчихсон байхад сэтгэл амардаа!!!!
Image
Image
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »



1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

ШОК ...
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

за нэт ухаж байгаад их сайхан гоё бичлэг оллоо ЭЖ20 моторыг хэрхэн угсрах талаар сайхан бичлэг оллоо шүү...

нэр нь:Project STI - Engine Rebuild 2.5 litre



одоо хэрхэн задлах вэ гэдэг хичээл орий ккккк

нэр нь:Subaru engine disassembly



нэр нь:Changing a subaru impreza timingbelt cambelt

1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

хэрхэн сэвчэгээ солих талаар

1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
temvvlen2010
Posts: 106
Joined: Tue Feb 14, 2012 6:52 pm

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by temvvlen2010 »

bi neg gc8 ldaa tegeed bi masliin nasos tegeed oil cooler bolon ukladshaa soliwol ter heleed bgaa asuudlaas chine hol baij boloh bolow uu zuwulguu heregtei bna
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

temvvlen2010 wrote:bi neg gc8 ldaa tegeed bi masliin nasos tegeed oil cooler bolon ukladshaa soliwol ter heleed bgaa asuudlaas chine hol baij boloh bolow uu zuwulguu heregtei bna

Насос тавиад укладшаа тавиад тосны күүлэр тавиад басал хөөрхөн л болно шдээ.. гэхдээ гамгүй гишгэдэг хүн бол тээл дэсгээхгүй шүү дээ...
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
batkhuyagt
Posts: 8
Joined: Sun Jan 22, 2012 11:48 am

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by batkhuyagt »

Viscosity гэдгийг тослог чанар гээд биччихсэн байна. Мөн ард тоо нь ямар учиртай болох, ер нь тосолгоо гэдэг юмны талаарх ерөнхий зүйл оруулчихъя.

ТОСОЛГООНЫ ҮЗҮҮЛЭЛТ
ҮРЭЛТ БА ЭЛЭГДЭЛ
Бичил дуран авайн түвшинд авч үзвэл тэгш гадаргуу огтхон ч тэгш биш байдаг. Хүрэхэд өөгүй гөлгөр мэт мэдрэгдэх гадаргуу үнэн хэрэгтээ бичил барсгар гадаргаар хучигдсан байж болно (доорх зургийг хар). Ийм хоёр “гөлгөр” гадаргуу бие биеийн дээгүүр харилцан гулсаж, хөдлөх үед нэг гадаргуугийн барсгар гадарга нөгөө гадаргуугийн барсгар гадаргатай харилцан үйлчилж, барсгар гадаргын энэхүү харилцан үйлчлэлээс үүсэх үрэлтийн улмаас дулаан ялгардаг. Эцсийн дүнд хоёр гадаргуугийн аль алиных нь материал элэгддэг.

ТОСОЛГООГҮЙ ГАДАРГУУ ХАРИЛЦАН ГУЛСАХ НЬ


Тэр ч бүү хэл холхивчны иж бүрдэл дэх үрлэн холхивчны өнхрөх хөдөлгөөний үед хүртэл холхивчны замаар үрэл өнхрөхдөө бичил деформацид орсонтой холбоотойгоор үрэлт үүсгэж, дулаан ялгаруулдаг (доорх зургийг хар). Үүний нэгэн адил үрлийг холхивчны иж бүрдэл дотор тогтоох зориулалттай үүр нь үрэлтэй хүрэлцэж үрэлт үүсгэснээс дулаан ялгарах болно.

ҮРЛЭН ХОЛХИВЧНЫ ЭЛЕМЕНТҮҮД


Хоёр биет өөр хоорондоо харилцан гулсах ба өнхрөх нөлөөгөөр үүсэх үрэлт ба дулааны ялгарлыг бууруулахын тулд тосолгооны материалыг ашиглан хоёр гадаргуугийн завсар тосон бүрхүүлийг бий болгодог.

ТОСОЛГООТОЙ ГАДАРГУУ ХАРИЛЦАН ГУЛСАХ НЬ


Хоёр гадаргуугийн хооронд оруулсан тосолгооны материал нь ердийн тос, эсвэл өтгөн тосны аль нь ч байж болно. Түүнээс гадна энэ зорилгоор хатуу тосолгооны материал ашиглаж болох ч бид энэ талаар авч үзэхгүй.

ТОСОЛГООНЫ ҮҮРЭГ
Тосолгооны материалын зориулалт нь доорх нөхцөлүүдээс аль нэгийг эсвэл бүгдийг хангах явдал болно. Үүнд:

Үрэлт ба элэгдлийг бууруулах—Тосолгооны материал нь бие биетэйгээ шүргэлцэн хөдлөх хоёр гадаргуугийн үүсгэх үрэлтийг бууруулах тосон бүрхүүлийг бий болгодог. Тосон бүрхүүл байхгүй нөхцөлд хоёр гадаргуугийн хооронд их хэмжээний дулаан үүсэж, гадаргуугийн элэгдлийн явцыг түргэсгэнэ. Дулаан ялгаралт ба элэгдэл хосолсноор тухайн бүрэлдэхүүн хэсгийн ашиглалтын хугацаа богиносно. Хоёр гадаргуугийн хооронд үүссэн тосон бүрхүүлийн үр нөлөө нь ачаалал, тосолгооны материалын зуурамтгай чанар зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг.
Дулааны хяналт—Урсаж буй тосолгооны материал нь түүгээр тослогдож буй гадаргуугийн үүсгэж буй дулааныг шингээж авдаг. Улмаар тосолгооны материалаас зөөгдөн холдсон дулаан нэг бол агаарт сарнина, аль эсвэл хөргүүрээр, эсвэл дулаан солилцуураар тос дамжин урсан өнгөрөх үед гадагшилна.
Бохирдлын хяналт—Тосолгооны материал нь тослогдсон тасалгаа болон гадаад орчны хооронд жийргэвч болж өгдөг. Энэ нь гадны бохирдуулагч дотогш нэвтрэх нөхцөлийг арилгах, эсвэл ядахдаа нэвтрэх явцыг удаашруулах нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна тосолгооны материал нь системийн доторх бохирдуулагчдыг хаман авч, тэвш рүү хүргэх ба тэнд бохирдуулагчид нэг бол тосолгооны материалаас тунаж үлдэнэ, аль эсвэл шүүлтүүрийн битүү хэлхээнд тосолгооны материалаас шүүгдэнэ.
Химийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх—Тосолгооны материалаар аливаа гадаргуу буюу бүрэлдэхүүн хэсгийг бүрснээр түүнийг зэврэлт, идэгдлээс хамгаалах боломжтой.
Энерги шилжүүлэх—Гидравлик систем дэх тос нь гидравлик цилиндр ба моторыг идэвхжүүлэхэд шаардлагатай энергийн шилжилт явагдах орчны үүргийг гүйцэтгэнэ.
Тосолгооны материалыг ашиглах тохиолдол бүрд бусад хэрэглээнээс ялгаатай үүрэг гүйцэтгэх хэрэг гардаг. Харилцан адилгүй шинж чанартай маш олон төрлийн тос байдаг нь ийм учиртай.

ТОСНЫ ШИНЖ ЧАНАР
Тосолгооны тос нь байнгын, огцом ширүүн хөдөлгөөнд орших молекул хэмээх маш өчүүхэн хэмжээтэй жижиг хэсгүүдээс бүрдэнэ. Эдгээр молекул өөр хоорондоо таталцахын зэрэгцээ металл болон бусад гадаргууд татагдаж, тухайн гадаргуу дээр тогтвортой оршдог. Тослогдсон гадаргуу дээр тосны давхрага хуримтлагдаж болох ба уг давхрага нь тухайн гадаргуугийн хөдөлгөөнийг даган хөдөлнө.

Химийн бүтцээсээ хамааран зарим нэг молекул бусад молекулаа бодвол металлд илүү хүчтэй татагдаж бэхлэгддэг. Тэдгээрийн өөртөө татах хүч (туйлын таталт) хүчтэй байна. Энэ төрлийн молекулаар баялаг тосны тослох чадвар өндөр байдаг.

Зуурамтгай чанар
Зуурамтгай чанар гэдэг нь урсгалд үзүүлэх эсэргүүцэл юм. Холбогдох чадвар харилцан адилгүй (төстэй материалын молекулууд нь хоорондоо наалддаг) байх тул тосолгооны тос тэр бүр ижилхэн байдлаар урсахгүй. Зуурамтгай чанар нь илүүтэй тосон доторх молекулууд нэг нэгнийхээ хажуугаар гулсаж буюу зөрж өнгөрөхдөө ихээхэн саадтай учирдаг.

Зуурамтгай чанар нь тосолгооны тосны хамгийн чухал шинж чанар юм. Зуурамтгай чанарыг динамик, кинематик гэсэн хоёр аргаар хэмждэг. Динамик буюу үнэмлэхүй зуурамтгай чанарыг хэмжээсүүд нь тодорхой мэдэгдэж буй бүрхүүл дэх шингэний үрэлтийг давж гарахад шаардлагатай хүчийг хэмжих замаар тодорхойлдог. Кинематик зуурамтгай чанар гэдэг нь тухайн тосны нягтаас хараат зуурамтгай чанарын хэмжүүр юм. Кинематик зуурамтгай чанарыг хэмждэг хамгийн нийтлэг нэгж нь метрийн сантистокс (cSt) бөгөөд 1 cSt = 1 мм2/сек. байдаг.

Ихэнх зуурамтгай чанарыг сантистоксоор хэмжих ба дараа нь шилжүүлэлтийн хэвлэмэл хүснэгтүүдийг ашиглан бусад систем рүү шилжүүлдэг.

Зуурамтгай чанарыг хэмжих хэд хэдэн төрлийн багажийг зохион бүтээсэн хэдий ч тос үйлдвэрлэгчдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг багаж бол Сэйболт зуурамтгай чанар хэмжигч юм. Хэмжих нэгж нь энэ хэмжилтэд ашигладаг Фаренгейтын температурт үндэслэсэн. Энэ нь Сэйболт универсаль секунд (SSU эсвэл SUS)-ээр илэрхийлэгддэг.

Зуурамтгай чанар хэмжигчийг хэрхэн ашиглах талаар доор тайлбарлав. Үүнд:

2 унц (60 мл) хэмжээтэй тосны дээжийг яг 100°F (40°C) хүртэл халаана.
Тосоо 0,07 инч (1,77 мм)-ийн голчтой, 0,5 инч (12,25) мм-ийн урттай тохируулсан нүхээр нэвт урсгана.
2 унц (60 мл) хэмжээтэй тос бүгд дээрх нүхээр урсаж өнгөрөх хугацааг секундээр хэмжинэ.
Температурыг ижил хэмжээгээр өөрчлөхөд янз бүрийн тосны зуурамтгай чанар харилцан адилгүй хурдаар өөрчлөгдөнө. Температур нь өөрчлөгдөж буй тосны хувийн зуурамтгай чанарын өөрчлөлтийг зуурамтгай чанарын индексээр (VI) илэрхийлдэг.

VI-ийн хэмжээ өндөр байх тусам температураас хамаарах зуурамтгай чанарын өөрчлөлт төдийчинээ бага байна. Тухайлбал, турбины тосолгооны зориулалттай дээд зэрэглэлийн тосны VI нь 92-96 байдаг. Цаг уурын ямар ч нөхцөлд зориулсан зарим гидравлик тосны VI нь 200 байна.

ГАЗРЫН ТОСОН СУУРЬТАЙ ТОС
Газрын тосон суурьтай тосыг түүхий суурь газрын тосноос гаргаж авдаг. Газрын тос боловсруулах технологийн процессын явцад тосонд төрөл бүрийн нэмэлт бодис буюу химийн бодис нэмсэний улмаас тосны шинж чанар өөрчлөгддөг.

Нэмэлт бодисыг ерөнхийдөө дараах зорилгоор ашигладаг. Үүнд:

Суурь тосны тухайн үеийн хэрэгцээт шинж чанарыг сайжруулах.
Суурь тосны тухайн үеийн хэрэгцээгүй шинж чанарыг дарах.
Суурь тосонд байхгүй хэрэгцээт шинж чанарыг шинээр бий болгох.
Тосны шинж чанарыг хянах ба өөрчлөх зорилгоор харьцангуй түгээмэл ашигладаг нэмэлт бодисуудаас заримыг дурдвал:

Антиоксидант буюу үл исэлдүүлэгч/исэлдэлтээс хамгаалагч.
Зэврэлтээс хамгаалагч.
Тараагч ба ариутгагч бодис.
Элэгдлээс хамгаалах болон онцгой даралтын нэмэлт бодисууд.
Эдгээр нэмэлт бодисыг өөр хоорондоо ялгаатай олон төрлийн тос үйлдвэрлэх зорилгоор янз бүрийн концентрацитайгаар, янз бүрийн хослолоор ашигладаг. Тухайн хэрэглээнд тусгайлан зориулагдсан зөв тос хэрэглэх нь ихээхэн чухал. Янз бүрийн системийн машин техник ба бүрэлдэхүүн хэсгүүдэд дөрөв ба түүнээс дээш тооны өөр хоорондоо ялгаатай тоснуудыг хэрэглэх явдал цөөнгүй гарна. Бүрэлдэхүүн хэсэг эсвэл системд буруу тос ашиглахгүй байх нь ихээхэн чухал.

СИНТЕТИК ТОС
Зарим тосыг гаргаж авахад газрын гүнээс олборлосон газрын тосон суурьтай түүхий эдийг ашиглахын оронд үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан синтетик суурьтай түүхий эдийг ашигладаг. Синтетик тосыг бүхэлд нь дан ганц синтетик түүхий эдээс гаргаж авах боломжтойгоос гадна синтетик болон газрын тосон суурьтай түүхий эдийн хольцоос гаргаж авах боломжтой. Дээрх тохиолдолд түүхий эд тус бүрийн эзлэх хувь нь гаргаж авах гэж буй тосны шинж чанараас хамаарч өөр өөр байна.

Синтетик түүхий эд эсвэл синтетик/газрын тосны хольцыг ашиглахын зарим нэг ашигтай талыг дурдвал:

Исэлдүүлэх шинж чанараа илүү удаан хадгална.
Тослох чадвар нь сайжирна.
Галд тэсвэртэй чанар нь нэмэгдэнэ.
Дулаанд тэсвэртэй чанар нь сайжирна.
Хоослох/солих хугацааны давтамж уртасна.
Ашигтай талыг нь тооцсоны үндсэн дээр синтетик тосыг сонгохын өмнө доор дурдсан сул талуудтай нь харьцуулан үнэлэх шаардлагатай. Үүнд:

Худалдан авалтын өртөг өндөр.
Жийрэглэх бүрэхэд тохиромжгүй байдал.
Хортой байдал.
Устгалын өртөг өндөр.
Эрдэс тостой нийцэмжгүй байх магадлал.
ӨТГӨН ТОС
Өтгөн тосыг гол төлөв тосолгооны тосыг савангийн нэгдлээр өтгөрүүлэх замаар гаргаж авдаг. Өтгөрүүлэгч нь ус үл нэвтрүүлэх чанар, байнгын хэрэглээний нөхцөлд машины эвдрэлийг эсэргүүцэх чадвар, температурын хязгаар, өтгөн тосны тогтох чанар зэргийг хянах буюу тодорхойлно. Нийтлэг хэрэглээний зарим нэг өтгөн тосны савангийн агууламж гол төлөв 7-18%-ийн хооронд хэлбэлзэх боловч тусгай зориулалтын өтгөн тосны хувьд 3% хүртэл бага, эсвэл 50% хүртэл өндөр агууламжтай байж болдог.

Зарим нэг үндсэн савангийн төрлүүд ба тэдгээрээс өтгөн тосонд үүсгэх шинж чанаруудаас дурдвал:

Кальцийн саван—Энэ төрлийн саванг чийглэг нөхцөлд ашиглахыг зөвлөдөг ба өндөр температурын нөхцөлд зөвлөхгүй.
Натрийн саван—Энэ төрлийн саванг зөвхөн хуурай, өндөр температурын нөхцөлд ашиглахыг зөвлөдөг.
Хөнгөн цагааны саван—Наалдамтгай чанар болон ус үл нэвтрүүлэх чанарыг хангах боловч өндөр температурын нөхцөлд тийм ч тохиромжтой биш.
Литийн ба барийн саван—Ус үл нэвтрүүлэх чанарыг хангадаг, өндөр температурт ашиглах боломжтой, хамгийн түгээмэл хэрэглэдэг савангууд.
Савангуудын өвөрмөц шинж чанарыг хослуулахын тулд төрөл бүрийн саванг янз бүрийн концентрациар хольж ашигладаг.

Хоёр өөр төрлийн тосноос багахан хэмжээгээр авч холих замаар дээр дурдсан шинж чанаруудын хослолыг гаргаж авах оролдлого хийсний хэрэггүй. Савангийн төрөл тус бүрийн эзлэх хувийн нарийвчилсан харьцаа чухал байдаг.


Зарим өтгөн тосыг савангаас өөр төрлийн өтгөрүүлэгч, тухайлбал нүүрсний хөө, цахиур болон тусгай зориулалтын цавуу гэх мэтийг ашиглан гаргаж авдаг. Эдгээр өтгөн тосыг онцгой температурын нөхцөлд тохируулан ашигладаг.

Өтгөн тосны төрлүүд
Өтгөн тосны маш олон төрөл байдаг. Тухайлбал:

Ердийн савангийн өтгөн тос.
Холимог савангийн өтгөн тос.
Нийлмэл савангийн өтгөн тос.
Савангүй өтгөн тос.
Олон зориулалтын өтгөн тос.
Онцгой даралтын (EP) өтгөн тос.
Ердийн савангийн өтгөн тос
Ердийн савангийн өтгөн тосыг өөхний хүчлийг кальци, натри, хөнгөн цагаан, лити, бари гэх мэт суурь металтай хослуулах замаар гаргаж авдаг.

Холимог савангийн өтгөн тос
Холимог савангийн өтгөн тосыг гаргаж авахдаа тухайн өтгөн тосны ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор төрөл бүрийн саванг хослуулах буюу өөр хооронд нь хольдог. Кальцийн ба натрийн савангийн хольцтой өтгөн тосны хувьд кальцийн суурийн ус үл нэвтрүүлэх чанарыг натрийн суурийн өндөр температурт тэсвэрлэх чанартай хослуулдаг.

Өтгөн тоснуудыг өөр хооронд нь холих замаар өтгөн тос үйлдвэрлэгчдийнхтэй нэг ижил үр дүнд хүрэх оролдлого бүү хий. Найрлагын харьцааг маш нарийн тооцоолох шаардлагатай.


Нийлмэл савангийн өтгөн тос
Нийлмэл савангийн өтгөн тосыг тусгай савангаас гаргаж авах ба олон зориулалтаар ашиглаж болно.

Савангүй өтгөн тос
Савангүй өтгөн тосыг тусгай нөхцөл, температур, орчин, эсвэл ашиглалтын хугацаанд нийцүүлэн ашигладаг. Өргөн хэрэглэдэг өтгөрүүлэгчдийн тоонд нүүрсний хөө, цахиур гель, зарим тусгай зориулалтын цавуу багтана.

Олон зориулалтын өтгөн тос
Олон зориулалтын өтгөн тосыг гурав эсвэл дөрвөн өөр төрлийн тус тусдаа тосны оронд нэг төрлийн тос ашиглах боломж бүрдүүлэх үүднээс бүтээсэн.

Онцгой даралтын (EP) өтгөн тос
Онцгой даралтын (EP) өтгөн тосыг гэнэтийн ачааллыг тэсвэрлэх эсвэл хэсэг газрын өндөр даралттай бүсэд ашиглах зориулалтаар боловсруулсан. Энэ нь гол төлөв хлор, фосфор, эсвэл хүхрийн нэгдлүүдийг нэмэлт бодисын хэлбэрээр агуулдаг. Молибдены дисульфид (буюу моли) нь аливаа өтгөн тосны элэгдэл эсэргүүцэх чадварыг сайжруулах зорилгоор түгээмэл ашигладаг нэмэлт бодис юм.

Нэвчилтийн тоо ба NLGI ангилал
Өтгөн тосны өтгөрөлтийг нэвчилтийн тоогоор хэмждэг. Аливаа өтгөн тосны нэвчилтийн тоог тодорхойлохын тулд жин ба гадаргуугийн талбайн хэмжээ нь тодорхой металл конусыг 5 секундийн хугацаанд 77°F (25°C) хэмд өтгөн тосны гадаргуу руу шигтгэнэ. Миллиметрийн аравны хувиар хэмжсэн нэвчилтийн хэмжээ нь тухайн өтгөн тосны нэвчилтийн тоо болно.

Тослох материалын үндэсний хүрээлэн (NLGI) өтгөн тосны өтгөрөлтийг ангилах системтэй. Зөөлөн өтгөн тосны нэвчилтийн тоо нь өндөр, NLGI ангилал нь бага байдаг. NLGI ангилал нь хамгийн зөөлөн тосны хувьд 000-ээс эхэлж, 00, 0, 1, 2, 3, 4, 5 гэсэн ангиллаар дамжин, хамгийн хатуу тосны хувьд 6-р зэрэглэлтэй байна.

Өтгөн тосыг сонгох нь
Өтгөн тосыг сонгохдоо дараахыг харгалзана. Үүнд:

Тосолгооны материалын сонголтод компанийн зүгээс тавигдах шаардлага, хэрэглэх арга, ашиглалтын давтамж.
Холхивчны эсвэл машин тоног төхөөрөмжийн төрөл, хурд, температур, даралт, орчин.
Үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмж.
Тухайн системийн ажлын температурт нийцүүлэн өтгөн тосоо сонгоно. Тос нь холхивч руу эсвэл араа руу аажмаар урсахуйц шингэн байвал зохино. Тосны температурт үрэлт, зөөлөн тосон дахь холилдох хөдөлгөөн, орчны температур нөлөөлнө.

Өөр өөр үйлдвэрийн өтгөн тосыг нэг холхивчинд хольж хэрэглэж болохгүй.

Нэг үйлдвэрийн өөр өөр ангиллын өтгөн тосыг нэг холхивчинд хольж хэрэглэж болохгүй.

Шаардлагагүй илүү нэмэлт бодис бүү хэрэглэ.


Өтгөн тосны тосолгооны систем
Холхивчийг анх тосоор дүүргэхдээ ихэвчлэн гараар дүүргэдэг. Анхны дүүргэлтийн хувьд өтгөн тосны байршил, эсвэл хэмжээг найдвартай шалгаж амжаагүй байдаг учраас өтгөн тос шахах шприц, аяга хэрэглэхийг тэр болгон зөвлөдөггүй. Өтгөн тос жийргийн хажуугаар өнгөрч асгарах хүртэл хэт дүүргэвэл жийргийг гэмтээж болно. Зөвхөн ажиллаж буй холхивчинд тос нэмэх зорилгоор өтгөн тос шахах шприц эсвэл аяга хэрэглэнэ.

Холхивчийг гараар дүүргэх нь
Холхивчны иж бүрдлийн тосолгоог зөв хийхийн тулд тухайн холхивчийг зөв өтгөн тос ашиглан гараар дүүргэнэ:

Угсарсны дараа цагираг хоорондын хоосон зайг өтгөн тосоор дүүргэнэ.
Өндөр хурдны нөхцөлд гэрийн гуравны нэгийг хүртэл, нам хурдны нөхцөлд тэн хагасыг нь хүртэл дүүргэнэ.
Хэтрүүлэн дүүргэж болохгүй. Хэтрүүлэн дүүргэсэн тохиолдолд өтгөн тос бүлэгдэн, температурыг нэмэгдүүлж, улмаар өтгөн тосны тосолгооны нөлөөлөл буурч, жийргийн ашиглалтын хугацаа багасна.
Ажиллаж эхэлснээс хойш хэдэн минутын дараа тусгаарлагч болон өнхрөх элементээр зөөвөрлөгдөх илүүдэл тос гэрийн сул хоосон зай руу шахагдаж, холхивч хэрэгцээтэй хэмжээний тосолгоотой үлдэнэ.

Шприцээр тослох
Шприцээр тослох нь урсгалын нөхцөлийн хувьд хүндийн жингээс үл хамаарах давуу талыг олгодог. Тосолгооны ажилтан (тослогч) өөрөө шалны түвшинд алхан явахын зэрэгцээ дурын түвшинд байрласан төхөөрөмжийг шугам хоолой ашиглан зайнаас тослох боломжтой. Өтгөн тос шахах шприцийг (доорх зургийг хар) тослох гэж буй төхөөрөмжтэй янз бүрийн хэлбэрийн тослох нүхээр шууд холбон тосолгоо хийнэ.

ӨТГӨН ТОС ШАХАХ ШПРИЦ


Өтгөн тос шахах шприц ашиглах үед:

Өтгөн тос холхивчноос мултарч болох тул холхивчийг ойр ойрхон давтамжтайгаар ойрхноос шалгаж бай.
Өөр өөр ажилд хоёр өөр төрлийн өтгөн тос ашиглах тохиолдолд хоёр шприц ашиглах шаардлагатай.
Зөв тослох нүх рүү оруулж байгаа эсэхийг нягтал.
Бохирдуулахгүйн тулд тосолгоо хийхээс өмнө тослох нүхийг ямагт цэвэрлэж бай.
batkhuyagt
Posts: 8
Joined: Sun Jan 22, 2012 11:48 am

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by batkhuyagt »

Файл яаж хавсаргаж оруулдаг юм бэ? Technicians Reference Booklet Boxer Engine Series Module гэгдэг ном байгаад байх юм. Зарим хүмүүст хэрэг болж юуны магад. задлах угсрах энэ тэр гээд зөндөө л юм байна. Бас форестерийн сервисийн гарын авлага байна. Файл аплод хийдэг модуль энэ тэр суулгавал зүгээр юм биш үү? Хостны зай дүүрнэ гэж бас нэг юм байдаг байх нээрээ :D
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by bataa »

batkhuyagt wrote:Файл яаж хавсаргаж оруулдаг юм бэ? Technicians Reference Booklet Boxer Engine Series Module гэгдэг ном байгаад байх юм. Зарим хүмүүст хэрэг болж юуны магад. задлах угсрах энэ тэр гээд зөндөө л юм байна. Бас форестерийн сервисийн гарын авлага байна. Файл аплод хийдэг модуль энэ тэр суулгавал зүгээр юм биш үү? Хостны зай дүүрнэ гэж бас нэг юм байдаг байх нээрээ :D
File host-н сайт дээр тавиад, форум дээр линкээ оруулчихөө. 4shared, mediafire гээд дажгүй сайтууд байгаа шдээ.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
batkhuyagt
Posts: 8
Joined: Sun Jan 22, 2012 11:48 am

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by batkhuyagt »

bataa wrote:
batkhuyagt wrote:Файл яаж хавсаргаж оруулдаг юм бэ? Technicians Reference Booklet Boxer Engine Series Module гэгдэг ном байгаад байх юм. Зарим хүмүүст хэрэг болж юуны магад. задлах угсрах энэ тэр гээд зөндөө л юм байна. Бас форестерийн сервисийн гарын авлага байна. Файл аплод хийдэг модуль энэ тэр суулгавал зүгээр юм биш үү? Хостны зай дүүрнэ гэж бас нэг юм байдаг байх нээрээ :D
File host-н сайт дээр тавиад, форум дээр линкээ оруулчихөө. 4shared, mediafire гээд дажгүй сайтууд байгаа шдээ.
Ажлын гомбиктроос ордог гэж байгаа тэр сайтууд руу нь.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Ochki »

share.gogo.mn
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: EJ20 мотор цохих гол шалтгаан хэрхэн түүнийг арчлах вэ?

Post by Garidaa »

за ингээд хэдэн зураг оруулий гадаадын форумаар явж байгаад олсон юм.... энэ бол арай эвгүй зохиж дээ...

Image

Image

Image

Image
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
Post Reply

Return to “Subaru”