МАФ-ын гишүүн Galaamn

Blog

Moderator: temp

User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ariuka »

za za amjilt gehuu dee gehdee chi muu dandaa hunii serel hudulguud haychdag muu zaluu shuu ha ha
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Galaamn wrote:2004 Subaru Forester Cross Sports AT Turbo гэдэг машинтай болсон билээ.
Image
Манайхан энэ машиныг ямар мэдэхгүй гэх биш олон юм бичээд яахав.
.
Контайнер задлахад авч эхэлсэн таашаал одоо ч үргэлжилсээр л байна хэхэ
.
Нөгөө алдарт тольний тэнд салхи шуугих чимээ, хатуувтар мөртлөө түшигтэй явдал, нүг нүг нүг хийсэн гоё дуу гээд л... Форестерын нэрийн хуудас болсон зүйлсийг өмнө нь уншаад дотроо төсөөлдөг байсан зүйлсээ өөрийн биеэрээ мэдрэх ч янзтай юмаа...
Машинаа аваад хөдөлгүүрийн тос, урд 2 босоо тэнцүүлэгч сольж гялс улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ аваад л ажлын шаардлагаар Замын-Үүдэд давхиад ирлээ. Аан шалавч резин авсан юм байна.
.
Одоо хотод хийсэн хөдөлгүүрийн тосоо 1000км явуулаад сольж 76-ын 10W40 хийгээд урд редукторын тосоо солиод нэг хэсэг явнаа... Бусад тос, шингэнүүдээ үзээд хангалттай сайн байдалтай байгаа гэж үзсэн. Өөр юм хийе гээд ч Хово, Норд, ДонгФенг, УАЗ 469-өөс өөр машинд юм хийх боломж тун тааруу газар байгаа тул яах ч юм билээ...
.
Наашаа гарахаасаа өмнө Авто Комплекс орж Чулуунбат, Батболд, Энхсайхан 3-тай танилцаж *** халангаа машинаа үзүүлээд, угаалгаад зарим мэдэхгүй юмнуудаа асуугаад амжсан.
За тэгээд Замын-Үүдийн элсэн дотор AWD-ын ид шидийг жоохон мэдэрч байгаад хүүхдийн баяр гаргангуут хот ороод хийх юм жоохон байна аа...
.
Хамгийн түрүүнд хөдөлгүүр сайн мэддэг хүнд үзүүлж ганц нэг юм асууж зөвлөгөө авах.
.
Бүүст хаяа орж ирээд хаяа орж ирэхгүй бөгөөд турбоны тэнд хомучигаараа нилээн тос хаясан байгааг учрийг нь олж янзлах.
.
Тен наалгахгүй бол акуариум доторх загас л гэсэн үг.
.
Под парны өрөөсөн нь шатчихсан байгаа бөгөөд хэрхэн сольдог тухай нь олж мэдээд солих. Ямарч байсан их гэрлээ авдаг бололтой. Их гэрлээ авахын тулд түүрнэ авдаг бололтой. Нүүрээ авахын тулд яах ёстой юм бол? хэхэ
.
Карт уншуулж ажилладаг бололтой яаж ч үзээд ажиллахгүй байгаа навигешнтэй хөгжимөө суга татаж гаргаад оронд нь AUX, DVD хужаа биш хуучин ч хамаагүй ориг хөгжим хийж ухрах камер хийх.
.
Болж өгвөл багажны ориг шалавч олж хийх.
.
Боломж гарвал маслын насос томруулах
.
Тосны темп датчик хийх.
.
Сэбоцэ-с өөрийнх нь стандарт хэмжээ болох 215.55.16-тай 4 шинэ дугуй авч тавих. Дугуйг нь томруулахгүй ээ. Томруулчихаар спидометр худлаа ажиллахаас эхлээд явах эд ангиуддаа хүртэл муу нөлөөтэй хэмээх мухар сүсгэндээ итгэдэг.
.
Суудлын бүрээс хийлгэх. Гоё өөрийнх нь юм шиг хийдэг байлгүй дээ. Миний бодлоор тохойн түшлэг *** хонхойж ордог гүнзгий ховил зэргийг нь бүрээсэнд эвгүй гардаг байж магадгүй.
.
16 инчтэй нэг обуд дугуй авч запасандаа хийж цайны шараа хадгалах.
.
4 дугуйны арын хормойнуудын нэг нь цуурсан ирсныг янзалж хийх. Эсвэл бүгдийг нь суга татаад зохицол сайтай шаврын хаалт хийх. Тийм шаврын хаалт олдохгүй бол 4 хормойгоо буцаад хийх.
.
Арын шил арчигчны боолтны хар таг олдохгүй байгааг өөр машинаас хусахгүйгээр яаж ийж байгаад олж хийх. Олдохгүй бол тагтай гуятай шинэ шил арчигч 40'000-аар арга буюу авч хийх. хэхэ Image
.
Хамгийн сүүлд нь Blow-off хийж хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх.
.
Нэг иймэрхүү хүүхдийн гэнэн санаануудыг минь уншаад битгий шоолцгоогоорой...
Би нэг ийм лист гаргаад харж байгаад цагийн уртад бага багаар хийх дуртай. Тэгэж аз жаргал мэдэрдэг юм. хэхэ
Нөхдүүдийн том том ПРОЖЕКТуудын хажууд инээд хүрмээр ч наддаа л том ПРОЖЕКТ болчихоод байдаг юм лаа нтр хэхэ
хаха Хамгийн анх ийм юм бичиж байж. Эндээс хийсэн юм нь тен наасан, гэхдээ урд 2-оосоо эхлээд хуулраад дуусч байгаа хаха подпар сольсон, хөгжим сольсон, багажиндаа шалавч хайчилж хийсэн, юун маслын насос томруулах тосны датчик нтр мөрөөд одоо ч хийхгүй томруулахгүй хаха
дугуй бол янз янзаар нь хийсэн одоо 17той 5ш обуд дугуйтай байгаа
4 дугуйны арын жижиг 4 хормойгоо хэд хагалаад хэд Вьетнамдуулаад тэгээд сүүлд нь зараад идцэн юм байна хаха
За тэгээд Очкид загнуулдаг арын шил арчигны таг хийх нь бүү хэл арын шил арчигчгүй болсон доо хаха угааж байгаад хуга татсан ЛОЛ
БЛОООФФФ бол гоё-г нь хийвэл гоё л байх гэхдээ МАФ тоолсон хайран агаар гадагш нь хэрэглэхгүй үлээнэ гэхээр горойгоод байгаа хаха
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

За ерөнхийдөө пиланз накладаа солих асуудал тулгарсан бололтой.
Брембо дээр урд наклад комоороо 109900 төгрөг
урд пиланз 1ш нь 109900 төгрөг гэнэ. 2 пиланз 1 ком наклад авахад 330 мянга болно. Аймар боловч сэтгэл ханамж сайхан л байна байх. Угаасаа найдвартай шинэ наклад Форвард дээр 90 орчим байгаа. Хужаа шинэ наклад хаа сайгүй 35 40 мянга байгаа. Харин орж ирсэн задаргаанй наклад 60 мянга байгаа.
Мөн задаргааны орж ирсэн пиланз хосоороо 30 мянга байгаа.
Ямар сонголт хийх вэ гэвэл задаргааны пиланз + брембо наклад... гэж л сонгох болоод байна.
Гадуур байгаа субару задалж оруулж ирдэг нөхдүүд дээр пиланз дууссан байгаа тул контайнер буутал нь хүлээхээс өөр замгүй болсон.

Sent from my SM-J710F using Tapatalk
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Машиныхаа мотор, явах эд ангидаа эргэлзээд субару унаж уралддаг, сэлбэг зардаг, оношлогоо хийдэг, турбо тэрэг огт унаж үзээгүй гээд янз янзын нөхдүүдтэй уулзаж унуулж үзүүлж харууллаа.
Ийм гоё явдалтай автомат ховор доо. Гоё явуулж сургасан байна гэх сэтгэгдлүүд сонсоод машиндаа жоохон сэтгэл дундуур байсан маань зүгээр болов. хаха
Одоо хийх зүйлс гэвэл:
1. Пиланз 2ш
2. Наклад 1ком
3. Салхины шил 1ш
4. Амаржин 4ш
5. Хойд шил арчигч 1ш
6. Урд редукторны тос 1ш
7. Спийкэр 4ш
8. Шил арчигчны шингэн 5л
гэсэн юмнууд хийсэн байхад хямралтай үед өр тавьж өөр машинд шунаад байх бодолгүй боллоо.

Sent from my SM-J710F using Tapatalk
МАФ-ын гишүүн.
User avatar
lkhagvaa23
Posts: 22
Joined: Thu Mar 23, 2017 9:17 pm
Car: Forester SG5 XT

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by lkhagvaa23 »

Galaamn wrote:Машиныхаа мотор, явах эд ангидаа эргэлзээд субару унаж уралддаг, сэлбэг зардаг, оношлогоо хийдэг, турбо тэрэг огт унаж үзээгүй гээд янз янзын нөхдүүдтэй уулзаж унуулж үзүүлж харууллаа.
Ийм гоё явдалтай автомат ховор доо. Гоё явуулж сургасан байна гэх сэтгэгдлүүд сонсоод машиндаа жоохон сэтгэл дундуур байсан маань зүгээр болов. хаха
Одоо хийх зүйлс гэвэл:
1. Пиланз 2ш
2. Наклад 1ком
3. Салхины шил 1ш
4. Амаржин 4ш
5. Хойд шил арчигч 1ш
6. Урд редукторны тос 1ш
7. Спийкэр 4ш
8. Шил арчигчны шингэн 5л
гэсэн юмнууд хийсэн байхад хямралтай үед өр тавьж өөр машинд шунаад байх бодолгүй боллоо.
наадуул чин бас л 500к-700к болохоор бна шүү ккк эхнээс нь бага багаар хийгээд явж бхад болгонодооо :lol:
Sent from my SM-J710F using Tapatalk
User avatar
lkhagvaa23
Posts: 22
Joined: Thu Mar 23, 2017 9:17 pm
Car: Forester SG5 XT

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by lkhagvaa23 »

lkhagvaa23 wrote:
Galaamn wrote:Машиныхаа мотор, явах эд ангидаа эргэлзээд субару унаж уралддаг, сэлбэг зардаг, оношлогоо хийдэг, турбо тэрэг огт унаж үзээгүй гээд янз янзын нөхдүүдтэй уулзаж унуулж үзүүлж харууллаа.
Ийм гоё явдалтай автомат ховор доо. Гоё явуулж сургасан байна гэх сэтгэгдлүүд сонсоод машиндаа жоохон сэтгэл дундуур байсан маань зүгээр болов. хаха
Одоо хийх зүйлс гэвэл:
1. Пиланз 2ш
2. Наклад 1ком
3. Салхины шил 1ш
4. Амаржин 4ш
5. Хойд шил арчигч 1ш
6. Урд редукторны тос 1ш
7. Спийкэр 4ш
8. Шил арчигчны шингэн 5л
гэсэн юмнууд хийсэн байхад хямралтай үед өр тавьж өөр машинд шунаад байх бодолгүй боллоо.

Sent from my SM-J710F using Tapatalk
наадуул чин бас л 500к-700к болохоор бна шүү ккк эхнээс нь бага багаар хийгээд явж бхад болгонодооо :lol:
User avatar
lkhagvaa23
Posts: 22
Joined: Thu Mar 23, 2017 9:17 pm
Car: Forester SG5 XT

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by lkhagvaa23 »

lkhagvaa23 wrote:
lkhagvaa23 wrote:
Galaamn wrote:Машиныхаа мотор, явах эд ангидаа эргэлзээд субару унаж уралддаг, сэлбэг зардаг, оношлогоо хийдэг, турбо тэрэг огт унаж үзээгүй гээд янз янзын нөхдүүдтэй уулзаж унуулж үзүүлж харууллаа.
Ийм гоё явдалтай автомат ховор доо. Гоё явуулж сургасан байна гэх сэтгэгдлүүд сонсоод машиндаа жоохон сэтгэл дундуур байсан маань зүгээр болов. хаха
Одоо хийх зүйлс гэвэл:
1. Пиланз 2ш
2. Наклад 1ком
3. Салхины шил 1ш
4. Амаржин 4ш
5. Хойд шил арчигч 1ш
6. Урд редукторны тос 1ш
7. Спийкэр 4ш
8. Шил арчигчны шингэн 5л
гэсэн юмнууд хийсэн байхад хямралтай үед өр тавьж өөр машинд шунаад байх бодолгүй боллоо.
Sent from my SM-J710F using Tapatalk
наадуул чин бас л 500к-700к болохоор бна шүү ккк эхнээс нь бага багаар хийгээд явж бхад болгонодооо :lol:
User avatar
lkhagvaa23
Posts: 22
Joined: Thu Mar 23, 2017 9:17 pm
Car: Forester SG5 XT

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by lkhagvaa23 »

Galaamn wrote:Машиныхаа мотор, явах эд ангидаа эргэлзээд субару унаж уралддаг, сэлбэг зардаг, оношлогоо хийдэг, турбо тэрэг огт унаж үзээгүй гээд янз янзын нөхдүүдтэй уулзаж унуулж үзүүлж харууллаа.
Ийм гоё явдалтай автомат ховор доо. Гоё явуулж сургасан байна гэх сэтгэгдлүүд сонсоод машиндаа жоохон сэтгэл дундуур байсан маань зүгээр болов. хаха
Одоо хийх зүйлс гэвэл:
1. Пиланз 2ш
2. Наклад 1ком
3. Салхины шил 1ш
4. Амаржин 4ш
5. Хойд шил арчигч 1ш
6. Урд редукторны тос 1ш
7. Спийкэр 4ш
8. Шил арчигчны шингэн 5л
гэсэн юмнууд хийсэн байхад хямралтай үед өр тавьж өөр машинд шунаад байх бодолгүй боллоо.
Sent from my SM-J710F using Tapatalk
наадуул чин бас л 500к-700к болохоор бна шүү ккк эхнээс нь бага багаар хийгээд явж бхад болгонодооо :lol:
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

АИ98 гоё юмаа.

Sent from my SM-J710F using Tapatalk
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Galaamn wrote: Wed Apr 19, 2017 10:45 pm Машиныхаа мотор, явах эд ангидаа эргэлзээд субару унаж уралддаг, сэлбэг зардаг, оношлогоо хийдэг, турбо тэрэг огт унаж үзээгүй гээд янз янзын нөхдүүдтэй уулзаж унуулж үзүүлж харууллаа.
Ийм гоё явдалтай автомат ховор доо. Гоё явуулж сургасан байна гэх сэтгэгдлүүд сонсоод машиндаа жоохон сэтгэл дундуур байсан маань зүгээр болов. хаха
Одоо хийх зүйлс гэвэл:
1. Пиланз 2ш
2. Наклад 1ком
3. Салхины шил 1ш
4. Амаржин 4ш
5. Хойд шил арчигч 1ш
6. Урд редукторны тос 1ш
7. Спийкэр 4ш
8. Шил арчигчны шингэн 5л
гэсэн юмнууд хийсэн байхад хямралтай үед өр тавьж өөр машинд шунаад байх бодолгүй боллоо.

Sent from my SM-J710F using Tapatalk
За энэ жагсаалтаас хийсэн зүйлс гэвэл:
1. Пиланз 2ш - задаргаанаас авч тавиад руль чичирдэг нам арилсан
2. Наклад 1ком - наклад хужааг авч тавиад хэдхэн км яваад буцааж хуучин ориг накладаа тавиад юучгүй болтол нь яваад одоо эргээд хужаатайгаа явж байна. Ориг юм олж хийхгүй бол хөө тортог хаяхгүй ч гэсэн элдэв дуу чимээ гаргаад онцгүй байна.
3. Салхины шил 1ш - солиулсан. Шинэ шил 160.000 төгрөг болсон
4. Амаржин 4ш - Хойд 2-оо хужаа амаржин тавьсан. Их таалагдаад байгаа. Одоогоор 6000км яваад байхад муудсан юм алга. Дажгүй зөөлөн болж хойд 2 дугуйны алцгар арилсан. Урд 2 нь хавар болтол асуудалгүй явахаар байгаа.
5. Хойд шил арчигч 1ш - мартсан
6. Урд редукторны тос 1ш - Солиулсан.
7. Спийкэр 4ш - мартсан
8. Шил арчигчны шингэн 5л - устай холиод чаацан явжуугаа
нэг иймэрхүү байгаа.
.
Одоо хийх юм гэвэл турбо солих шаардлагатай болсон байгаа. Орж ирсэн нь 500.000 төг мөртлөө баталгаагүй санагдаад байх юм даа...
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

За 7 хоногийн өмнөөс Мицубиши хэрэглэгч болов.
Гэр бүлийн хэрэглээнд эмэгтэй дүү, аав 2 унах нэрээр би өөрөө унах /хаха/ бензин бага иддэг хямд машин хайж нилээн явлаа.
4.0 - 4.5 саяд багтах сонголтонд Хонда Фит, Сузуки Свифт, Субару Импреза, Хьюндай Соната 6, Ниссан Ноте, Тоёота Витз, Мицубиши Колт гэсэн машинууд байснаас Хондагийн хувьд жижиг сажиг асуудал их гардаг гэж унадаг хүнээс нь сонсоод хасав. Сузуки ч сэтгэлд нийцэх юм нэг их таарсангүй. Субару их дажгүй цэвэрхэн асуудалгүй машин таарсан ч өвөл их иднэ гэдэг шалтгаанаар хасагдав. Соната ч дажгүй байсан ч газан машин сайн мэдэхгүй эргэлзэж байв. Ниссан бол үнэтэй эд байна лээ. Витз ч сапь үсэрчихсэн нь л Тоёота гэдэг нэрээрээ их үнэтэй учраас хамгийн түрүүнд хассан.
Тэгээд гайхаж суутал манай форумын залуу нэг Колт-г боломжийн үнээр зарна гэсэн байхаар нь очиж үзээд авахаар тохироод л авчихсан.
Машины хувьд:
2005 COLT PLUS 1.5 MIVEC CVT FWD
Image
Image
Онцлог зүйлс гэвэл:
1. Колт Плас потроо спорт опшин нь /Гэхдээ бүүр РАЛЛИАРТ эдишн нь бол биш лдээ. Тэр нь турботой механик кроптой тасарахй эд гэсэн/ юм шиг байгаан. Гараар шилжүүлэх боломжтой 6 шатлалтаар ажиллах кроп. Энгийн хувилбаруудын арааы речак нь рулийн ард байдаг бол энэ машиных 2 суудлын голд уламжлалт байрлалдаа бий. Гар тормос нь зүүн хөлөөр гишгэгдэнэ.
2. Хойд хаалга нь өөрийгөө сордог ба автоматаар хаагдах цахилгаан нугастай. Дээрээс савж хаах хэрэггүй нь ихээхэн таалагдаж байгаа хаха
3. Энгийн хувилбарууд нь 14 инч төмөр обуд, калпактай байдаг бол үүнд 15 инчийн гоёлын обуд стандартаар ирдэг хувилбар нь юм байна лээ.
4. Өндөр бөгөөд урд хойд гуперны газартай харьцах өнцөг их учраас санаа амар хэхэ
5. Хетчбак учраас ачаа бараа их орно. Ор болдог юм байна лээ. Харин явдал нь тийм ч зөөлөн биш. Унахад их эвтэйхэн.
Мэдээж эх оронд маань 5 гаран жил явсан учраас хийх юм байсан.
Анх авахад байсан асуудлууд:
1. Гадна талдаа хэрэглээний сэвтэй.
2. Гэрлийн речак масслаад гэрэл, дохио ажилладаггүй.
3. Хойд L бөгсний гэрэл хагархай, урд нэг гэрэлний лампны гадна таг нь гээгдсэн.
4. Паарны удирдлага үлээх чиглэлээ өөрчилдөг удирдлага нь ажиллахгүй зөвхөн нүүрлүү үлээдэг.
5. Урд 1 дугуй нилээн муудсан.
6. Урд их гэрэлний ламп гал хамгаалагчууд сөөлжиж шатсан.
7. Моторын тос солих шаардлагатай
8. Кропны L хагас голны сальник тос хаясан
9. Steal Mate дохиололттой байсан ч удирдлага нь гээгдсэн. Гэхдээ дохиолол нь дуугарч орилж ажиллахгүй ч удирдлага тааруулж хийвэл хэвийн ажиллах боломжтой.
10. Кондишн ажиллаж байх шиг байгаа ч хангалттай хүйтэн үлээхгүй байгаа.
11. Арааг R - D - R гэх мэт шилжүүлэхэд зүүн урд доор бараг зорчигчийн хөлөн доор түгг хийж цохилт үүсдэг.
12. Доорх зурган дээр байгаа хянахны асуудал байгаа.
...гэсэн асуудлууд намайг угтав. Бүгд л санаанд багтаад ерөнхий машин нь дажгүй учраас олон юм бодохгүй авчихсан.

За тэгээд дээрх асуудлуудыг нь эхнээс нь хийгээд дажгүй болгож л байна.
1. Жижиг сажиг сэв бол хамгийн сүүлд шийдэх асуудал. Техникийн хувьд эхлээд асуудалгүй болгох хэрэгтэй. :arrow:
2. Задалж үзээд олигтой болохгүй болохоор нь задаргаан дээрээс 50.0₮-өөр авч тавиад асуудал шийдэгдсэн. :-D
3. Аль алийг нь задаргаан дээрээс авч тавиад асуудалгүй болов. Гэрэл+таг = 50.0₮ болов. :-D
4. Задлаад үзтэл троссоор шилждэг шилжүүлэгчний тросс нь удирдлаганыхаа ар талд тросс нь нугалаад гацсан байхаар нь чиг барьж бооно гэдэг шиг юм хийж хэсэгтээ л дажгүй ажиллаад байхаар болов. :-D
5. Өгөөмөр дээрээс хамгий амархан шийдэгдсэн асуудал бол дугуй л байлаа. хэхэ :-D
6. Гал хамгаалагч, лампуудыг нь солиод гэрэл асуудалгүй болсон. Намайг жоохон мангартуулсан юм нь хол ойр баруун зүүнээрээ 4 тусдаа гал хамгаалагчтай байдаг юм байна лээ. Бүх машин тийм байдаг уу эсвэл энэ л ийм байна уу хэхэ :-D
7. Мобиль 5W30 хийгээд гал намдаасан. Ер нь МИВЕК хөдөлгүүр шингэн тосонд дуртай гэж Мицубиши унадаг хүмүүс ярьдаг юм билээ. Энэ чигт нь 5000 явуулсан ч яахав эсвэл арай үнэтэй дажгүй тос хийсэн ч яахав. Харж байгаад болноо. :-D
8. Энийг яаж шийдэхээ сайн мэдэхгүй л байна. ТУСЛААРАЙ ЗӨВЛӨӨРЭЙ :?:
9. Энийг яаж шийдэхээ сайн мэдэхгүй л байна. Шийдэхгүй байсан ч яахав. Шийдэл олдвол шийдсэн ч яахав. :roll:
10. Пирон дууссан байхаа. Энэ ч шийдэгдэнэ гэж бодож байна. :roll:
11. Энэ л жоохон санаа зовоож байна. Кроп эвдэрч байна уу, гурван бул ч юм уу явах эд анги талын асуудал уу үзэж хараад үзүүлж өргүүлээд мэдсэн юмгүй л явж байна. Бас чихээ дэлдийлгээд сонсвол нэг юм хүнгэж дуугараад байх шиг байгаан. ЭНЭ АСУУДАЛ ДЭЭР ЗӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ..... :!: :?:
12. Image
Зурган дээрээс анзаарвал
А. Усны температурын датчик нь ус бүрэн халахад R үсэгний харалдаа очиж тогтдог. Бүрэн хөрсөн үед С-ийн дээд зурааснаас доошилдоггүй.
Б. Бензины датчик доороосоо 2 дахь зураасан дээр ирээд шаналгаа шар гэрэл нь асдаг. Унтрахдаа Е-ийн дээд зураасан дээр тогтдог.
В. Арааг D болон R дээр байрлуулсан үед тахометрийн заалт 0 дээр очдог.
Г. Спийдометр нь 45км хурдтай явж байхад 40 гэж зааж байгааг туршилтаар тогтоосон. хэхэ
Эдгээрээс бусад цаг, одометр зүгээр ажиллана. Бусад цахилгаан хэрэгслүүд болох хаалгануудын цоож түгжээ, тольний удирдлага, хөгжим, цонхны удирдлага зэрэг нь ямар ч асуудалгүй сайн ажилладаг. Энэ юу байж болох вэ? Яаж янзлаад хэвийн болгох вэ? Акк салгаж үзсэн өөрчлөлт ороогүй.
.
За тэгээд дээрхээс гадна гэвэл
1. Моторын агаар шүүгчийг нь солино.
2. Салоны агаар шүүгч байдаг бол солино. Уг нь 2005 оны тэрэг байх л ёстой хэхэ
3. Коллектор цэвэрлэнэ.
4. Сайхан ченж угаалга хийлгэнэ.
Тэгээд өөр бусад юм нь ч дажгүй дээ...
Аан нээрээ хот дотор 8-9 литр бензин идэж байна. Шулуунд явж үзээгүй ч бага идэх байхаа.
Хот дотор хөнгөн шалмаг шүү. Хааз авалт нтр бол приусээс лав дутахгүй год год хийгээд л байх юм.
За нэг иймэрхүү сонинтой л байна даа...
МАФ-ын гишүүн.
User avatar
lkhagvaa23
Posts: 22
Joined: Thu Mar 23, 2017 9:17 pm
Car: Forester SG5 XT

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by lkhagvaa23 »

Ганц л зүйл хэлдэг. Субару авах байсан юм. хаха
За тэр ч яахав. СВТ машиныг год год хийлгэж байж айн кропны эрэлд гараваа эмзэг дэлбээ шүү. Ерөөсөө хүчлээгүй витз 1 өдөр л зүгээр явж байгаад нам зогссон. 650к аар свт кроп тавиад зүгээр болсон. Наадах чин бүүр л олдохгүй үнэтэй байх. Хайрлаарай кропын
Асуудалын уншаад барахгүй юм байна хаха. Яах аргагүй 1 живсэн машин байхаа. Дандаа цахиглааны асуудалтай юмаа тэ. Хянах нь бас зүгээргүй юу
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Хянах л гэхээс бусад нь цахилгааны асуудал биш лдээ
.
Тэр D R шилжих үед цохио үүсээд байгаа втулк лаап гэх мэт явах эд ангитай л холбоотой мэдрэгдээд байгаа.
Кроп гадуур 450 550 650 гээд янз янз л байх шиг байна.

Sent from my SG5 using Tapatalk

МАФ-ын гишүүн.
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by StONE »

12. Hynahaa zadlaad zuunuudaa sugalaad butsaagaad us benzin 2-oo dooshluulaad milee deeshluuleed hiichih
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

StONE wrote:12. Hynahaa zadlaad zuunuudaa sugalaad butsaagaad us benzin 2-oo dooshluulaad milee deeshluuleed hiichih
өөрөөр нь буруу ажиллаад байгаа ч юм уу сенсор нтр-ээ солиод зүгээр болгох арга олдохгүй байх даа хэхэ

Sent from my SG5 using Tapatalk

МАФ-ын гишүүн.
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”