MuuG-ийн блог

Blog

Moderator: temp

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Төгсөө wrote:Салоны агаар шүүгч утааны 50 хувийг нь шүүдэг гэсэн шүү.
Бүр 100 хувь шүүдэг гээд мундаг мундаг ч салооны агаар шүүгч байна. Жаахан агаарын үнэтэй л юм шиг байна лээ.
Гэхдээ жинхэнэ мундаг эд бас байдаг юм шиг байна лээ...
МАФ-ын Мөөг
Төгсөө
Posts: 227
Joined: Sat Nov 12, 2011 9:25 pm

Re: MuuG-ийн блог

Post by Төгсөө »

2.5 tai-g shuudeg salonii shuultuur 45k geed doctor reklamdaad bna.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: MuuG-ийн блог

Post by Galaamn »

харин урд шилээ арчихаар л ээ уушиг минь гэж бодогдох юм.
Үнэтэй нь дүүрч өвөлдөө 1 юм уу 2 л солино биз гол нь найдвартай шүүдэг үр дүнтэй филтер байна уу үгүй юу мэдэхгүй юм

Sent from my SM-J710F using Tapatalk
МАФ-ын гишүүн.
Төгсөө
Posts: 227
Joined: Sat Nov 12, 2011 9:25 pm

Re: MuuG-ийн блог

Post by Төгсөө »

Doctoriinh uildvereesee 15k yavj solidog gehdee 8k yavaad solihiig sanal bolgoj bn gesen bi bas avdiimuu gej bodool bna, Mongold bol uvul zungui l shuultuur heregtei
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: MuuG-ийн блог

Post by GaNBaYaR »

K&N ээс илүү байж чадах уу? л гэдэг байна
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

ийм төмөрний өвчин туссан манайхаас ургасан цэцэг жимснүүдийн сэлтгэл зүрхэнд хаврын салхи үлээж л байгаа даа...

https://www.drive2.ru/b/468449129110962307/
МАФ-ын Мөөг
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: MuuG-ийн блог

Post by bilgee »

deed garnihaa gold shahu amarjin n behleetei. gulzaichdaggui yum baihdaa. sonin shidel baina.
Go pro, Be pro, The pro
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

үйлдвэрийн ийм юм биш үү?
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG-ийн блог

Post by Exotic »

oldson coil ni boginodood baisan yum bailgvi hahah

gesnees manaihan dund achaanii mashinaar uraldah uvchtei hun garaad irchihsen yum uu?
life is too short to drive stock cars..
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Монголын Авто Форум Speedhunters-ийн ээлжит сурвалжлагын нэг болвол гоёоо...

Урьж авчраад, үзүүлж харуулаад, үйл ажиллагаагаа танилцуулаад... Ази даа автогоороо бас л сонин өнгө шт...
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Бүгд сайн байна уу,

Эндээ салхи оруулж, юм бичилгүй яасан удаа вэ? Эргээд уншихад залуу ч байж, завтай ч байж...
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

2017 оны зуны уламжлалт аялал

За би бээр жил болгоны ээлжит аялалаа хийгээд ирлээ. Морь уядаг биш, сур харвадаг биш, бөх тэгтлээ шимтэн үздэг биш... тэгэхээр жил болгоны наадмын урт амралтыг хотоос гарч, Монголын сайхан орноор аялж, гол нь хүүхэд багачуудаа агаарт гаргаж, аялал зугаалгын дурсамжаар хөглөж өнгөрөөх нь илүү үр дүнтэй юм байна гэж шийдсэн билээ.

Энэ жилийн маршрут бол Эзэн богд Чингис хааны нутгаар хийгээд ирлээ.

Улаанбаатар-Хар зүрхний Хөх нуур-Балдан врайбун хийд-Биндэр-Дадал-Баян адарга-Өмнөдэлгэр-Жаргалтхаан-Улаанбаатар гэсэн 1200 орчим км аялал байсан юм.

Аялалын гол үзвэр, оргил цэгүүдээс гэвэл Хөх нуурын эргэн тойрон, орчныг үзэх, хаадын хөшөө, гэрийн буйр зэрэг, Биндэр сумын Нарсан ойн коридор, Ононгийн Бирвааз, Балдан бэрээвин хийд, Балж голын хөвөө, Дэлүүн болдог, анчны гэр музей, чингис хааны гэрэлт хөшөө зэрэг байлаа. Бас л үзэх юмаа гүйцэээж чадалгүй л ирсэн. Миний эх орон үнэхээр үзэх харах юм ихтэй, аялах явах газар өргөнтэй, бас энергийн шал өөр ертөнц юм.

За аялал бол үндсэндээ Сэлэнгийн гүүр өнгөрөөд, замаас салснаас хойш шороон замаар үргэлжиллээ. аялалд 5 машин явсан бөгөөд хүүхэд шуухад, нялхас багачууд арвин байсан болохоор ер нь уужуу тайван, базалт, талхилж багатай боллоо. Зүүн тийш амралт зугаалга гэдэг баруу зүгийг бодвол төдий л хөгжөөгүй санагдсан, тодорхой цэгтээ бол хөгжсөн болохоос, сум нутаг болгон бол тухайлан хөгжүүлсэн юм бага юм.

замын сонин гэвэл за тэр Балдан брээвэн хийд гэдэг чинь цагтаа мундаг газар байжээ. 1000 лам хурж ном хурдаг, тэр жижиг хөндийг дүүргэсэн хашаа байшинтай. зүүн бүсийг даасан том шашны төв байж
өөр бас нь анхаарал татсан үзмэр бол Д.Зундуйдагва гэж хүний анчны музей байлаа. өөрөө амьд ахуйдаа бол сайхан л юм ярьдаг байсан байх гэж бодсон. Гэхдээ хүүхдүүд нь дурсамж байдлаар сайхан тайлбарлаж ярьж байгаа санагдсан.
амьд ахуйдаа ийм ярилцлага өгч байсан байна лээ. амьд ахуйдаа өгч байсан ярилцлага нь энэ байна http://sonin.mn/news/easy-page/21760
Их хөдөлмөрч, гярхай, сониуч, этгээд сонин зүйл цуглуулдаг, бас төрөлхийн онч мэргэн, цэц сайтай анчин заяатай хүн байждээ гэж бодогдож байлаа.

ерөнхийдөө бол Хэнтий нутаг гантай, хуурай байсан ч аялал маань адал явдал, амралт, ядралт аль аль нь дүүрэн байлаа.

Их хааны өлгий нутаг ямар соронзон орон, энерги тэнд үйлчилдэг юм бүү мэд, голын хөндий дагаж өгсөж яваад сүүлдээ GPS нь төөрч, хойд зүгээ барьж явсаар нэг мэдсэн Галтай голын эргээр улсын хойд хилд 10 км тулж очсон байлаа. тэндээ хээр хоноод, айлаас хүн авч гараад Дадал сум орсон. Ер нь бол Оллоо, GeoNet -утасны апп бол сүүлдээ сайхан худлаа залсан дөө. нутгийн хүмүүс гэдэг юутай ч зүйрлэхгүй үнэн хэлдэг хүмүүс шүү дээ ер нь. гол нь зам сайн мэддэг, явдаг айлаа л олж очиж чадвал. кк
МАФ-ын Мөөг
User avatar
Javkhlan
Posts: 442
Joined: Wed Nov 16, 2011 6:02 pm
Contact:

Re: MuuG-ийн блог

Post by Javkhlan »

MuuG wrote: Sun Jul 16, 2017 11:41 am 2017 оны зуны уламжлалт аялал

Улаанбаатар-Хар зүрхний Хөх нуур-Балдан врайбун хийд-Биндэр-Дадал-Баян адарга-Өмнөдэлгэр-Жаргалтхаан-Улаанбаатар гэсэн 1200 орчим км аялал байсан юм.

Аялалын гол үзвэр, оргил цэгүүдээс гэвэл Хөх нуурын эргэн тойрон, орчныг үзэх, хаадын хөшөө, гэрийн буйр зэрэг, Биндэр сумын Нарсан ойн коридор, Орхоны Бирвааз, Балдан бэрээвин хийд, Балж голын хөвөө, Дэлүүн болдог, анчны гэр музей, чингис хааны гэрэлт хөшөө зэрэг байлаа. Бас л үзэх юмаа гүйцэээж чадалгүй л ирсэн. Миний эх орон үнэхээр үзэх харах юм ихтэй, аялах явах газар өргөнтэй, бас энергийн шал өөр ертөнц юм.

За аялал бол үндсэндээ Сэлэнгийн гүүр өнгөрөөд, замаас салснаас хойш шороон замаар үргэлжиллээ. аялалд 5 машин явсан бөгөөд хүүхэд шуухад, нялхас багачууд арвин байсан болохоор ер нь уужуу тайван, базалт, талхилж багатай боллоо. Зүүн тийш амралт зугаалга гэдэг баруу зүгийг бодвол төдий л хөгжөөгүй санагдсан, тодорхой цэгтээ бол хөгжсөн болохоос, сум нутаг болгон бол тухайлан хөгжүүлсэн юм бага юм.

Хэрлэнгийн гүүр , Ононгийн бирвааз шүү
GF-GX100 / 1G-FE 2.0
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Javkhlan wrote: Sun Jul 16, 2017 3:54 pm

хэрлэнгийн гүүр гэж таараагүй санагдаж байна, ерөөсөө онон голоо 2 гарахад бирваазаар гарсан.

Адал явдал тасрахгүй юм даа. Ах үлдсэн чинь замдаа бензин насос нь эвдрээд, Баян адарга гараад 40 км-т нам зогсоод, эндээс шинэ насос аваад гарсан машины динамны ремен нь Багануур орох замд тасраад, цаашаа ремен олж хийгээд Жаргалтхаан ороод, Жаргалтхаанаас өөр машинд суугаад насосоо солиод, тэндээсээ нийлж аваад наашаа ирэхээр болсон хүмүүс одоо ч хотод орж ирээгүй л байна.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

үнэтэй хичээл...

машины гал хамгаалагч нар тодор машины түлхүүр сугалсан үед ажиллах хэрэглэгч нарт зориулсан релей, тэрэнд зориулсан бас гал хамгаалагч байдаг юм байна. тэр нь шатахаараа түлхүүрийн удирдлагаар түгжихгүй, салооны гэрэлнүүд асахгүй, унтарч, асах болгонд цаг, явсан км бүгд алга болно, милний зүү унтраах үед хаана байсан тэндээ үлдэнэ гээд сонин сонин гажиг илэрдэг юм байна лээ.

1000 цаасаар гал хамгаалагч авч солиод л болох юмыг би гэдэг хүн 15,000 оношлуулсан гэж тоншуулж, 15,000 цаасаар түлхүүрний шинэ батерей хийлгэсэн гэж шулуулж, үндсэндээ 30 цаасаар торгуулж айж ойлголоо.

үнэндээ өөрөө сайн ухаж амжаагүймаа...

сургамж бол өөрөө чадахаар юмаа уйгагүй ухаж, үзэх хэрэгтэй юм билээ шүү залуусаа.
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”