Mitsubishi Outlander

Moderators: temp, Mod_1

Post Reply
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Mitsubishi Outlander

Post by davaanaa »

MMC Outlander

Эхэн үеийн Аутландер загварыг Хойд Америкт 2003 онд танилцуулсан байдаг. Харин 2005 онд түүний 2 дахь үеийг Мицубиши компани гаргасан бөгөөд Японы зах зээлд ашиглаж байсан Airtrek нэрийг цаашид ашиглахаа больж дэлхий даяар Аутландер нэрээр гаргах болжээ. Шинэ загварт шинээр DOHC 2.4 литрийн 16 хавхлагатай MIVEC хөдөлгүүр, INVECS-III CVT хурдны хайрцаг, Мицубиши компанийн AWC электрон зохицуулалттай 4 дугуй хөтлөгч систем, тэнцвэржүүлэлтийн систем зэрэг зүйлсийг GS платформын хамтаар ашигласан ажээ. Японы дотоодын зах зээлд Аутландер загварын борлуулалт 2005 оны 10 сараас 2006 оны 3 сар хүртэл маш сайн байж бэст сэллэр SUV өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд энэ байдал нь Хойд Америкт ч хүртэл үргэлжилсэн байдаг.
2007 онд хэсэгчилсэн шинэчлэлтийг хийж бусад кроссоверүүдтай зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн байдаг байна.

Image

Хоёрдугаар үеийн Аутландер загварын онцлох зүйлсэд хойд хаалга орж байгаа бөгөөд дээш доош 2 тийш сөхөгдөж онгойдог нь ихэнх хүмүүст таалагддаг юм. Ерөнхийдөө Японы зах зээлд 2.4 литрийн DOHC MIVEC I4 цилиндртэй хөдөлгүүрийг стандартаар санал болгодог бол Хойд Америкийн хэрэглэгчдэд 3.0 литрийн SOHC MIVEC V6 хөдөлгүүрийг стандартаар санал болгодог байна.
Дизайны хувьд 2-р үеийн Аутландер нь олон хэрэглэгчдийг өөртөө татах болсон бөгөөд урд хамар нь маш өвөрмөц болсон. Нийтлэг трапец хэлбэртэй жижигхэн урд грилл, том агаар орох нүхийн туслалцаатай урд бамперийн хэсэг маш тодорч өгсөн. Улмаар их гэрэл нь түүний урд хэсгийг илүү гөлгөр болгон харагдуулж байна. Хойд хэсэгт LED их гэрэл хийж өгснөөр спортлог болгож өгсөн байна. Салоны суудлууд тийм ч өндөр биш тул бууж суухад эвтэйхэн, газраас тэнхлэг хүртэлх зай 21 см тул айхтар оффроад замаар биш л бол тулчихгүй туугаад байх чадвартай болжээ.
Хэрвээ та Аутландерийг Хойд Америкаас авчрах гэж байгаа бол дотор нь хэд хэдэн хувилбараар хувааж авч үздэг ба LS-хувилбараас эхэлдэг байна. Уг хувилбарт төмөр обуд, эйр-кондишн, автомат цонх, түгжигч, толь, түлхүүргүй нэвтрэх систем, хойд суудлыг 60/40-ээр хуваах боломжтой, урд суудлын хажуугийн дэр, урд болон хойд хэсгийн аюулгүйн дэр, тэнцвэржүүлэлтийн систем, круйз контрол зэрэг зүйлс ирдэг байна. Харин сонголтоор нэмж 16 инчийн хайлшин обуд, хэвтээ ачаа, арьсан оруулгатай руль болон Bluetooth холболт зэргийг авах боломжтой юм байна.

Image

Дээрхээс нэг төвшин дээгүүр XLS хувилбар бий бөгөөд түүнд стандартаар LS-д ирдэг зүйлсээс гадна 18 инчийн хайлшин обуд, манангийн гэрэл, автомат агааржуулалтын систем, арьсан суудал, түлхүүргүй асаалтын систем зэрэг зүйлс ирдэг аж.
2008 онд Мицубиши компани дотоодын зах зээлд гаргадаг байсан 2.4 литрийн 4 цилиндртэй 168 м.х болон 226 Нм эргүүлэх хүчтэй хөдөлгүүрийг бусад улсын зах зээлд ES хувилбарт зориулан гаргаж эхэлсэн бөгөөд улмаар түүнийг CVT хурдны хайрцагтай хослуулсан байна. ES хувилбарт урд дугуйн болон бүх дугуйн хөтлөгч системийг санал болгож байсан бол V6 хөдөлгүүртэй LS, XLS хувилбаруудад зөвхөн бүх дугуйн хөтлөгчийг санал болгож байжээ.
ES хувилбар нь өмнөх жилийн LS загвартай ижилхэн стандарт хэрэгслүүдтэй байсан бөгөөд үүн дээр бага зэрэг сайжруулалт хийгдэж 2-р суудлыг гүйдэг замтай болгосон, мөн түлхүүргүй асаалтын систем суулгасан зэрэг өөрчлөлтийг хийжээ. Харин 2008 онд XLS хувилбарт төдийлөн онцгой өөрчлөлтийг хийж өгөөгүй байна. Улмаар 2009 онд XLS хувилбарт ухрах камерыг сонголтоор суурилуулах боломжтой болсон бол бүх хувилбаруудад халдаг урд суудлыг стандартаар тавих болжээ.
2010 оны өөрчлөлтөөр Аутландерийн урд нүүрэн хэсэг нь өндөр хүчин чадал бүхий Lancer Evolution-той төсөөтэй болж ирсэн бөгөөд улмаар V6 хөдөлгүүрийн чадал 10 м.х болон 15 Нм эргүүлэх хүчээр нэмэгдэж нийт 230 м.х болон 291 Нм эргүүлэх хүчтэй болжээ. Улмаар бүх дугуйн хөтлөгч системийг сайжруулж Мицубишигийн Super All-Wheel Control (S-AWC)-г суурилуулж өгсөн байдаг байна. 2011 онд зөвхөн Bluetooth-ийг л стандартаар суурилуулах болсноос өөр шинэчлэлтийг хийгээгүй байна.
Харин 2012 онд шинэ сонголтыг нэмж өгснөөр ES 4WD хувилбарт люк, арьсан бүрээс, автомат жолоочийн суудал, 18 инчийн обуд, манангийн гэрэл, автомат бууралттай салоны толь зэргийг санал болгох болжээ. Харин LS-д 19 инчийн обудыг люкийн хамтаар санал болгох болсон бол XLS-д навигэйшн багцыг санал болгосон байна.

Image

Урд дугуйн хөтлөгчтэй 2007 оны Аутландер загварын шатахуун зарцуулалтыг албан ёсоор хотын нөхцөлд 12.0л/100км, шулуунд 8.1л/100км хэмээн зааж өгсөн бол бүх дугуйн хөтлөгчийн хувьд 12.2 болон 8.5л/100км (хот/шулуунд) зарцуулалттай байх гэнэ.
Үүний дараагаар 2010 болон 2011 онд дахин хэмнэлтийг сайжруулсан бөгөөд энэ удаад 4 цилиндртэй бүх дугуйн хөтлөгчтэй загвар 9.1/7.0л/100 км болсон бол V6 хөдөлгүүртэй AWD хувилбар нь 11.0/7.9л/100 км болтлоо буурчээ.
Гадаадад байгаа хэрэглэгчдийн судалгааг авч үзвэл нийт хэрэглэгчдийн ихэнх хувьд нь эерэг сэтгэгдэлтэй байгаа бөгөөд сайн бүтээгдэхүүний тоонд түүнийг оруулсан байдаг байна. Хэдийгээр өрсөлдөгч нараасаа маркетингийн сул бодлогын хүрээнд борлуулалт муу байдаг хэдий ч загвар чанарын хувьд гологдоод байхгүй болсон гэдэгтэй хүн болгон санал нийлдэг юм. Салоны зай тун боломжийн бөгөөд 2-р эгнээний суудлыг урагш хойш гүйлгэх боломжтой болсон нь өндөр хэрэглэгч нарт хөл толгойн зайг нэмэгдүүлж тав тухтай зорчих таатай нөхцлийг нь бүрдүүлжээ. CVT хурдны хайрцгийг зөвхөн 2WD, 4WD болон 2.4 литрийн хөдөлгүүртэй хувилбарт санал болгодог бөгөөд харин бүх 6 цилиндртэй хөдөлгүүрт энгийн 6 шатлалт автомат хурдны хайрцгийг санал болгодог байна. Тиймээс хэрвээ та худалдан авахаар сонирхож байгаа бол, хэрвээ та CVT-ээс халширдаг бол V6 хөдөлгүүртэй хувилбаруудыг нь сонирхож үзээрэй.
Гадаад сайтуудаас засварын түүхийг нь хайж үзвэл 6 шатлалт автомат хурдны хайрцгийн ажиллагаа сайн, бат бөх, гэхдээ 1-ээс 2-р араанд шилжихдээ бага зэрэг эвгүй ордог мөн гадна дуу их сонсогддог, агааржуулалтын системийн мотор эвдэрдэг гэсэн байх юм. Харин давуу талуудыг дурдвал муугаасаа илүү зүйл ихтэй юм гээч. Өрсөлдөгчид болох РАВ4, X-Trail, Forester, Grand Vitara зэрэгээс илүү жолоодлого сайтай, мөн тав тухтай, хэрэглэхэд эвтэйхэн гэх мэтчилэн бичсэн байна.
Нөөц дугуйгаа доороо зүүдэг тул хойд бартаа туулах өнцөг багассан дутагдалтай талтай, мөн хойд суудал бага зэрэг хатуу зэрэг нь хол замд ядраах магадлал өндөртэй, мөн салоны пластик материал нь бага зэрэг хатуу тул зурагдахдаа амархан, гэхдээ цэвэрлэхэд ч мөн адил амархан болсон байх юм.

Image

Харин Японы дотоод зах зээлд гаргадаг Аутландер нь дотроо Outlander G, M, M-Style Edition, G Premium гэх мэтээр хуваасан байдаг. Дотроо ялгагдах зүйлс нь ES, LS, XLS хувилбаруудтай ижилхэн шахуу бөгөөд хулгайн эсрэг хамгаалалтын систем, 18 инчийн обуд, навигэйшн, DVD, ухрах камер, түлхүүргүй асаалтын систем, салоны өнгө, суудлын бүрээс гэх мэт зүйлсээрээ ялгарна.
Мицубиши Аутландер загварт ашигласан AWC буюу All Wheel Control систем нь тэдний урдаа барьдаг голлох системүүдийн нэг юм. Хэдийгээр анхлан өндөр хүчин чадал бүхий Лансер Эволюшн загварт зориулан хөгжүүлсэн хэдий ч цаг хугацааны явцад Мицубишигийн бусад автомашинуудад ашиглаж бүтээмжийг дээшлүүлэх болсон юм.

Мицубишигийн AWC системийг 2 дахь үеийн Аутландер загварт 2005 оноос эхлэн Active Skid and Traction Control (ASTC) системийн хамтаар хослуулан хэрэглэх болсон юм. Аутландер загварын урдаа хөтлөгчтэй хувилбарт ASTC системийг мөн адил санал болгодог бөгөөд уг систем нь бидний сайн мэдэх ESC (Electronic stability Control) системийн Мицубиши компанийн нэршил нь билээ. Өмнөх үеийн Аутландер viscous couplin төвийн дифференциалаар хүчийг урд хойд тэнхлэгт 50:50 хуваарилдаг байсан бол шинэ AWC системийг хэрэглэснээр 3 ангиллын горимоор жолоодлогын нөхцөлдөө зориулан автомашинаа унах боломжтой болсон байна.

Урд самбарын "2WD", "4WD", "LOCK" горимоос AWC системийн ачаар сонголтоо хийх боломжтой болсон бөгөөд 2WD нь хамгийн хэмнэлттэй явах горим ажээ. Харин 4WD горимыг сонговол хойно байрлуулсан электрон удирдлагатай авцуулах холбоог систем ашиглаж хойд тэнхлэгт илүү их хүчийг дамжуулах чадвартай болдог байна. Хэрвээ 4WD горимыг сонгосон бол хөдөлгүүрээс гарах хүчний зарим хэсгийг үргэлж хойд дугуйнд дамжуулах бөгөөд хурд авах тусам энэ харьцааг автоматаар систем зохицуулах ажээ. Хурдатгал авах үед бүх хүчний 40 хүртэлх хувийг хойд дугуйнд дамжуулж байсан бол 65 км/ц-аас дээш хурдлахад 25% хүртэл хүчийг бууруулах ажээ. Харин тогтмол хурдтай явж байхад 50% хүртэл хүчийг хойд дугуйнд шилжүүлдэг байна. "4WD LOCK" горимын хувьд "4WD Auto"-тай ижилхэн ажиллагаатай юм, гэхдээ хойд тэнхлэгт дамжуулах хүчийг арай давуу олгодог буюу ямар ч үед 50% хүчийг дамжуулах ажээ.
Дээр дурдсан ASTC систем бол бүх загваруудад ирж байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн мэдрэгч, рулын өнцөг, дугуйн хурд зэргийг ECU-д боловсруулж автомашин зам дээр жолоодлого алдагдлаа гэж мэдэрвэл хөдөлгүүрийн эргэлт болоод тормозыг удирдах үүрэгтэй систем билээ.

Image

GDI хөдөлгүүртэй Пажерог муу гэсээр байгаад тэр нь аажмаар даамжирч Мицубишигийн автомашинууд бүгд муу гэсэн ухагдахууныг ихэнх хүмүүсийн тархинд суулгаад өгчээ. Анхны бүтээл болгон амжилттай байдаггүй тул Мицубиши ч энэ дутагдлаа ухааран ирээдүйн загварууддаа анхаарах болсон юм. Аутландер автомашинд ашигласан 2.4 литрийн 4B1 цувралын хөдөлгүүрийг Мицубиши компани ДаймлерКрайлсер болон Хьюндай компаниудтай хамтран бүтээсэн шинэ хөдөлгүүрийн цуврал бөгөөд уг хөдөлгүүрийг Chrysler 200, Dodge Avenger, Jeep Patriot, Jeep Compass, Dodge Caliber, Hyundai Sonata (2006 оноос хойш), Хьюндай Tucson, Santa FE, Kia Optima, Cadenza, Sportage, Sorento гэх мэтийн бидний сайн мэдэх загваруудад ашигладаг тул мэдэхгүй, чадахгүй зовлон бага юм. Тиймээс Мицубишид дахин эргэлзээд хэрэггүй болжээ.

Image

Mitsubishi Outlander онцгой шинж чанар болон бусад crossover-уудаас ялгарах давуу талууд

2WD 4WD 4WD Lock
Image

Manual shift control
Image

Арын хаалга болон арын хаалганд үйлдвэрээс хийгдсэн Subwoofer
Image

Mivec motor

Image

4B12 2.4 L DOHC MIVEC I4
6B31 3.0 L SOHC MIVEC V6
4N14 2.3 L Di-D MIVEC
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Mitsubishi Outlander

Post by GaNBaYaR »

Prado95 аар тулвал яадаг бол?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Mitsubishi Outlander

Post by GaNBaYaR »

хот доторх шатахуун зарцуулалт хэр вэ?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Mitsubishi Outlander

Post by MuuG »

Энэ кроссоверийг би их ойшоогоод байгаа юм. одоо бас нэмэгдэх хандлагатай болсон байсан.

Үе тэнгийн найзуудаас давуу тал нь байна.
хөтлөгчөө сонгох боломжтой, 2-4-L4 гэх мэтээр
олуулаа явбал бас хойноо 3 дахь эгнээний суудал гаргаад ирнэ.

Он залуу загвар нь бараг л ево 10 шиг нүүртэй.

миний хардаад байгаа юм манайхан GDI тай пажерогоос л хаширчихаад байх шиг байгаамдаа.
МАФ-ын Мөөг
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Mitsubishi Outlander

Post by GaNBaYaR »

2006 оныхыг сонирхоод байгаа.
ямаршуу эд болдоо.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Mitsubishi Outlander

Post by Exotic »

outlander/airtrek yr ni ih bahim yvdaltai, ed angi duu oroh ni baga, motor bol 4g/4b/6g/6b seriin motortoi. olon varianttai naidvartai motor doo. uniin huvid orosoos tsoo shiniig barag 30 sayd avch bolohoor baina gesen (say rubli + teever+ tax).

evo shig nuur bur shinuud deer baihgvi bolsoon, uchir ni evo is dead..
life is too short to drive stock cars..
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: Mitsubishi Outlander

Post by aza315 »

CVT?
171
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Mitsubishi Outlander

Post by MuuG »

Exotic wrote:outlander/airtrek yr ni ih bahim yvdaltai, ed angi duu oroh ni baga, motor bol 4g/4b/6g/6b seriin motortoi. olon varianttai naidvartai motor doo. uniin huvid orosoos tsoo shiniig barag 30 sayd avch bolohoor baina gesen (say rubli + teever+ tax).

evo shig nuur bur shinuud deer baihgvi bolsoon, uchir ni evo is dead..
дандаа тоёота мэрнэ гэж юу байхавдаа. тэгсээр байдал энэ лууван чинь үнэ ханш гэж бүр хаданд гарлаа. эдийн засгийн утгаараа үнэгүй, бүр дээр нь мөнгө нэмж байж хүнд өгөх буюу хасах утгаруугаа орчихсан машинууд л манайд эргэлтэнд байсаар, дээр нь үнээ барьсаар байгаа нь арай л дэндэж байна.
МАФ-ын Мөөг
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Mitsubishi Outlander

Post by euurtsaikh »

MuuG wrote:
Exotic wrote:outlander/airtrek yr ni ih bahim yvdaltai, ed angi duu oroh ni baga, motor bol 4g/4b/6g/6b seriin motortoi. olon varianttai naidvartai motor doo. uniin huvid orosoos tsoo shiniig barag 30 sayd avch bolohoor baina gesen (say rubli + teever+ tax).

evo shig nuur bur shinuud deer baihgvi bolsoon, uchir ni evo is dead..
дандаа тоёота мэрнэ гэж юу байхавдаа. тэгсээр байдал энэ лууван чинь үнэ ханш гэж бүр хаданд гарлаа. эдийн засгийн утгаараа үнэгүй, бүр дээр нь мөнгө нэмж байж хүнд өгөх буюу хасах утгаруугаа орчихсан машинууд л манайд эргэлтэнд байсаар, дээр нь үнээ барьсаар байгаа нь арай л дэндэж байна.
Manidaa tiim mashinuudaasaa ldaa
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
Төгсөө
Posts: 227
Joined: Sat Nov 12, 2011 9:25 pm

Re: Mitsubishi Outlander

Post by Төгсөө »

mark.
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Mitsubishi Outlander

Post by davaanaa »

CVT шүү
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Mitsubishi Outlander

Post by Exotic »

CVT bish AT-nuud bailgvi yahav.
life is too short to drive stock cars..
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Mitsubishi Outlander

Post by euurtsaikh »

Ene noxor engiin AT bdag bol sonixrmoor l ym bna. Orj irsen ni 18 saytai bnalee.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: Mitsubishi Outlander

Post by Galaamn »

Үүрцайх SH5-аа аваач ээ чамайг авчихаар би харж байгаад авах гээд байхад даа хаха
МАФ-ын гишүүн.
Post Reply

Return to “Mitsubishi”