Hilux 215-ийн толгойны өвчин
За миний бие Тоёота Хайлаакс 215 унаад Завхан аймгаар 2800 км яваад ирлээ. 2700сс гэхэд хурд хүч, явах чадвараар хаа ч, хэнээс ч дутахгүй тэрэг гэдгээ харуулаад ирлээ.
за хайлюкс /ард түмний хэлж заншсанаар/ машинд гардаг нийтлэг, хамгийн том асуудал бол хянах дээр 4Lo гэрэл асах, анивчих, 4 дугуй хөтлөгч орохоо болох, эсхүл салахаа болих асуудал.
түүний гол шалтгаан нь Shift Actuator түүний эвдрэл бололтой.
сүүлийн үеийн дийлэнх машин мушигдаг, эргүүлдэг, дардаг товчлуур бүхий автомат удирдлагаа 4 дугуй хөтлөгч, хүндрүүлэгч, төвийн дифренциалаа түгжигчээ залгадаг болсон.
харин тэр шийфт астуатор буюу мостны цахилгаан удирдлага, залгуур нь өөрөө хуурай орчинд ажиллах горимтой, цагны араа шиг жижиг шүднээс бүтсэн, хүүхдийн тогломд байдаг шиг жижиг цахилгаан хөдөлгүүртэй, нарийн тохиргоо бүхий ялтсан контакттай, туслах коропны хоёр нарийн чөмгийг татаж, түлхэж байх зориулалтынхаа хүрээнд туслах коропны хажууд, машины доор байрладаг хуванцар гэртэй эд юм байна.
Дийлэнх асуудлын эхлэл агааржуулах нарийн шаланк муудсан, сэтэрсэн, хуучирсан, тасарсан, мултарснаас болж тэр нүхээр нөгөө түнтгэр гайхалд чинь ус, элс, шороо орж, цахилааны маас, хөдөлгүүрийн гацалт, араа шүдний эвдрэл үүсгэж хүсээгүй үед хүндрүүлэгч залгаж, эсхүл залгагдахгүй байна гэдэг дохио өгүүлж, эсхүл 4 дугуй хөтлөгчийг залгачихаад салгахгүй орхидогт оршдог юм байна.
мэдээж өөр горимд ажиллах ёстой юмыг өөр тохиргоотойгоор хол явах нь маш муу буюу хүндрүүлэгч эсхүл төвийн дифренциал залгачихаад засмал дээр хол, удаан хуганцаанд явах муу. бүр их гэмтэл, эвдрэл дагуулах боломжтой юм. Миний хувьд 4 дугуй хөтлөгч залгагдаж, хүндрүүлэгч салахгүй, эсхүл холбогдохгүй байна гэдэг алдаатай байсан болохоор аялалын сүүлийн хэдэн зуун км-ийг харьцангуй хөнгөн туулж ирсэн.
тэр түнтгэр харын тагийг авахад нуль элс, ус пал гээд л гарч байна лээ. онош тун тодорхой болсон байна гэж засварчин хэлэв.
ингээд тэр түнтгэр харыг нэгд нэггүй задлаад, алдарт коллектор цэвэрлэгч цацаж усыг нь хөөгөөд, дараа нь хийн даралтаар үлээлгэж хатаагаад цахилгааны маасын улмаас харлаж, тогтог тогтсон контактуудыг маш нарийн зүлгүүрээр цэвэрлэж тавиад үндсэндээ ажил дуусдаг юм байна. Энэ үйлчилгээндээ мэргэшсэн ч хүн байна.
он залуу ланд крузер 200, хайлаакс-уудад энэ асуудал их гардаг бөгөөд илүү цахилгаан, ухаалаг болох тусах түүнийг дагах асуудал маш их болдог юм гэх зовлонг засварчин залуу тоочиж суулаа.
за ингээд хайлааксаа янзлуулж аваад
100 цаас
Бандан тас...
үүнээс хойш, түүнээс цааш л гэж хэлэхэд үе үе тэр хөтлөгчнүүдийг залгах, салгах горим хэвийн ажиллаж байгааг тухтай гэгч нь шалгаж байхыг зөвлөж байна. хэрвээ болохгүй байвал түнтгэр харын цэвэрлэгээнд орох нь дээ.
прадо 95, 120, пажеро мэтийн мехник удирдлага бүхий машинд ийм асуудал байхгүй. харрр, хуррр л гэдэг асуудал үүсдэг байсан байх. Гэхдээ бусад юмны хувьд бол яг адилхан юм билээ. Дутаад байх юм огт байхгүй.