HUMMER H1
За Хаммер цувралынхаа талаар үргэлжлүүлцгээе. Ерөөсөө л хаммер Н1 бол үндэсний бренд, бүх хараад нөгөө цэргийн машин, байлдааны жийп л гэж эхэлнэ.
За энэ мангар чинь дараах мотортой, короптой гарсан байгаа юм.
6.2 литр GM /Женерал моторс компанийн/ Diesel V8 мотро болон GM TH400/3L80 урагшаа 3 араатай короп
6.5 литр GM Diesel V8 мотор болон GM-ийн 4L80-E 4 араатай короп
5.7 литр Vortec-ийн Бензин V8 мотор болон TBI/GM 4L80-E 4 араатай короп
6.5 литр turbo-той GM-ийн Diesel V8 хөдөлгүүр болон GM 4L80-E 4 араатай короп
6.6 литр turbo-той Duramax LLY V8 turbo Diesel мотор болон Allison 1000 5 араатай короп (2006 оны загварт байгаа)
анхны загварын хувьд өмнө хэлж байсан нөгөө HMMWV -ийн суурин дээр бараг ихэнх юм нь адилхан шахуугаар хийсэн байгаа юм. тормос, редуктор, их бие, копуд, хянах самбар гэх мэт. Ерөөсөө нэг үйлдвэрийн дамжлагаар л гаргаж байсан байгаа юм. иргэний зориулалттай нь H1 гэдэг үсэгтэй байсан юм уу хашаа юм.
за энэ машины хувьд их өргөн томоос гадна үйлдвэрээс гарахдаа газраас 41 см өндөрт оршиж байгаа юм. за тэгээд ер үйлдвэрээсээ бүх Н1 CTIS гэдэг зүйлээр тоноглогдож гардаг байгаа юм. энэ нь юу вэ гэхээр товчлуур дарж дугуйны хийний даралтыг тохируулах систем. Ус, хад, бартаа зэрэг хүнд нөхцөлд дугуйны хийгээ гаргалаа, засмал дээр гараад дугуйны хийгээ нэмлээ.
за тэгээд энэ машинд бусдад байдаггүй маш олон өөр өөр сонин зүйлс байдаг гэнэ. Радиатро нь хөдөлгүүр дээрээ. тормос нь төвдөө, буюу дугуй дугуйн дээрээ биш байрлалтай, дугуйн эргэлтийг шууд биш дахин араагаар дамжуулдаг. ингээд ирэхээр газраас хамаагүй өндөрт гарч ирж байгаа юм.
тормос нь
дугуй нь
за тэгэдэ бас агаарын сорох хоолой нь бас их өндөрт, ингээд ирэхээр гүн усанд сэлэх боломж нь илт нэмэгдээд ирж байгаан. манайхны жийпнүүд сафари хоолой гэж хийдэг дээ.
За тэгээд уг аргамаг мангас чинь монголд өч төчнөөнөөрөө, цаашлаад бүр лимузн хүртэл байгаа юм. ийм машинтнуудын клуб ч байгаа юм. Уг нийтлэлийг бэлтгэгчийн хувьд уг автомашиныг барьж, унаж, эдэлж огт үзээгүй бөгөөд хүний амнаас л нэг удаа харахад эв хавгүй ч гэсэн, суугаад явахад зүгээр л юм билээ, гэм нь хөдөөгүүр унаад явахад хэт өргөн болохоор шороон зам дээр ховилдож гуядаад байдаг гэсэн гэж хэлэхийг нь сонсож байсан юм. дамын дам яриа гэсэн үг.
гэхдээ боддийн, нэг Н1 авсан байхад аягүй бол нэг амартизаторыг нь элээж барахгүй нас барах байхаа. хараас л мангар хийцийн чулуу шиг машин санагдаад байдгийн.
Үүний дараа H1 Alpha гэж юуг хэлээд байгаа талаар бичих болно. та сэдвээ бүү солиорой.
нэг сонин болгоод биччихэд энэ машины үнэ нэг иймэрхүү.
1992 оны хийгдэж байсан загваруудын хувьд энгийн сонголттой нь $40,500-аас эхлэх бөгөөд бүтэн тоноглогдсон нь $54,700 гэж байгаа юм.
Харин 2006 оноос гаргасан загварын хувьд $129,399.00 -оос эхлэх ба $140,796.00-ийн хооронд, за H1 Alpha бол $150,975.00 гэнэ дээ цаана чинь...
