Naba's Auto Blog

Blog

Moderator: temp

User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Ochki »

asuudal garaad uraldaandaa orj chadsanguie.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Сайн байцгаана уу!

За MAF Rally Team-ийнхан маань өнгөрөгч өдөрүүдэд машиныхаа гарнууд, аморжин, турбо, шинэ мотор, aero гэх мэт шинэ setup-уудаа амжилттай туршлаа. Өмнөх удаад кросс-д моторт асуудал үүсч орж амжаагүй тул энэ удаад эртхэнээс яаралгүй машинаа бэлдэхийг хичээж байна. Манай сервисийн багын Очки бид 2 машиныхаа ерөнхий аж байдалыг шалгах зорилгоор 50 орчим км замаар явсан ба машинд ямар нэгэн асуудал тулгарсангүй бөгөөд машин өнгөрөгч саруудад олон найзуудын зүтгэлээр машин маань илүү хүчтэй бөгөөд бүүст орж ирэх нь илт эрт, машин маань илүү жигд явдалтай болсон байна. Одоо Baja 150-д орохын өмнөх багахан жигдэлгээ найдваржуулалт хийгээд бэлэн болохнээ

Image

Image
Facebook-ээс татгалзъя!
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Naba's Auto Blog

Post by odb »

За ашгүй дээ, амжилт хүсье эээ
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Jargale »

амжилт.
Never give up!!!
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: Naba's Auto Blog

Post by Galaamn »

Дэмжих багтай гэж...

Sent from my Nokia 3310 using Tapatalk
МАФ-ын гишүүн.
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Garidaa »

Amjilt .... anduudaa ...
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Naba's Auto Blog

Post by MuuG »

Наба, жагаа хоёр дээл мээлнээсээ тараа, захыг нь мушгиад сууж байх гэсийн... амжилт.

гэснээс хэд хоногийн өмнө шороон зам дээр гарчихсан байна гэж зүүдэлж байсан. Дээрээс дохио нтр ингэж ирдэг үү? хаха.
МАФ-ын Мөөг
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Garidaa »

hahaha hunderj bgan bn daa ... Muug ...
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Naba's Auto Blog

Post by MuuG »

Garidaa wrote:hahaha hunderj bgan bn daa ... Muug ...
ene zugeer uliral ni taarchaad l ingej baihgui yu. yag hurunug mungu gargaad, zoriod, zutgeed ehleheeree hunderch baina gej uzne shtee. ene zugeer zuud, zereglee metiin engiin asuudal l yumdaa...
МАФ-ын Мөөг
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Баярлалаа мафуудаа!

Baja 150 уралдааны тэмцээний замын зураг болоод GPS цэг урьдаар өгөгдсөн тул ирэх амралтын өдөр замаа үзэх бодолтой байна.

Өөрийн мэддэгээс сонирхуулж хэлэхэд Baja гэдэг уралдаан нь нэг төрлийн бартаат замын уралдаан бөгөөд. Америк Мексик-ийн хил орчимын Baja(Баха) нэртэй газарт 640-1600км хүртэлх маш их бартаа бүхий замыг тасралтгүй уралддаг маш их хүнд, машин техникийг шалгасан тэмцээн ба Bajа-ийн арын тоо нь тухайн тэмцээнд хэдэн км явахыг илтгэдэг юм. Манай оронд Baja 150, Baja 250 гэж 2 төрөлөөр явагддаг бөгөөд ралли-ийн замтай харьцуулахад хэд дахин илүү бартаагаар уралддаг ба тэмцээний замын зураг болоод GPS цэгийг хэд хоногын өмнө өгдөг. Тамирчин хэдэн ч удаа тухайн зам дээр гарч бэлтгэл хийх боломжтой. Тэмцээний өдөр нийт 50 км урттай тойрог замыг 3 удаа хамгийн богино цагт тойрсоноор тэмцээний дүн гардаг.

Image
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Өнгөрсөн Baja 150 уралдаан-д манай баг 302 дугаартай уралдан 3-аар байранд орж байлаа... Тэр тэмцээний талаар товч дурдваас...

Манай баг хурал дээр болсон сугалааны дүнгээр 2-т гараанаас гарсан бөгөөд урд яваа тамирчинаа тэмцээний зам дээр ард нь тулж цаг хожсон хэдий ч манай машины бүрэн бус байдлаас үүдэн хойд нэг талын аморжины пүрш мултаран цаашид тэмцээний үргэлжлүүлэхэд тун бэрх байсан хэдий ч арай хийж эхний гарааны бариандаа орж байлаа...
Image
Машин маань доорх байдалтай барианд орж байсан ба механикын багын Очки, Осороо, Мэндээ 3 маань хамаг хүчээ шавхан янзалан цааш 2-аар гараанд гарах боломжтой болов. За ашгүй гэж бодон гараанд хамгийн сүүлээс буюу 7-аар байрнаас гарах болов. Нооовш гэж хамгийн хогын мэдрэмж л энэ байхгүй юу хамгийн ацад тгд медал зүүх сүүлийн боломж энийг хэлэх үү...
Image

За арай хийн гараанаас гарсан ба манай машины хойд нэг талын гарнууд гулзайсан хэвээр байсан нь жолоодох үед үргэлж өрөөлдөж явж байсан ба энэ нь уулын налуун замаар явахад тун бэрх байлаа... Хар хурдаараа гэхээс илүү хамаг боломжоороо л хурдалж явсан бөгөөд замд урд яваа 2 тамирчин саадсан байлаа. Энэ нь манай багт бага ч гэсэн итгэл төрүүлсэн бөгөөд цааш бариаруу явахтай зэрэгцэн нар жаргах дөхөж байлаа.. Бас дахиад л ноовш гэж бодов яасан гэвэл манай машины гэрэл үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Яаран явсаар замд урд хөлрүү нэг л халуу түгээд явчихав за яндан л салчихлаа даа хэмээн бодон хажууд зам уншиж буй Жагаадаа хэлэлгүй яаран явсаар урд хөлрүү хэт их халж байсан нь тоормосны хүчлүүр хийгээд бусад цахилгааны эд ангид аюултай тул хантал хааз өгч яваж болохгүй зарим уруу хэсэгт шааригдан өнхөрүүлж байв. Тэгэж байтал барианд орох дөхөн явж байтал нэг жижиг эргэлтэн дээр үрүүл гацав хамаг хараалаа урсган бухимдтал Жагаа маань бууж урд гацсан дугуйг өшиглөн үрүүл хагас ажиллагаатай болов. Тэгтэл яасан байхнуу урд 2 гар цохилтонд гулзайсан нь дугуй кузовт наалдах шалтгаан байв. Цааш явсаар л гадаа тас харанхуй болов гэрэлгүй бид 2-т харахуйд уралдан гэдэг чанга байв дээр нь замын гэнэтийн бартаанууд ихтэйг хэлэх үү. Арай хийж барианы өмнөхөн гатлах элсэн дээр ирэв гэтэл гэрэлгүйд замаа ололгүй тэрүүхэн тэнд төөрөв. Зогсоод замаа харах гэтэл машин элсэнд суучих гээд тун хэцүү байв азаар нэг замаа олон барианд 5-аар орлоо... Ингээд маргаашын гараанд бэлдэхээр хотын зүг яаран явав. Бидэнд засвар хийх хүн хүч хийгээд граш хэрэгтэй байсан тул Jeep Club-ийн Нараа-руу утас цохьтол бидэнд дуртайяа туслахаа хэлэв. Ашгүй минь хэмээн замаасаа хэрэгтэй сэлбэгээ аван очив. Тэгтэл ашгүй замд тасарч унасан янданг маань сайхан сэтгэлт хүмүүс олж хадгалсан байлаа.. Манай яндан хүчтэй доргилтонд турбоны дөнгөж гарахаар тасраад яндангын систем тэр чигтээ байхгүй болсон байв. За маргааш эцэсийн найдвар юу ч болсон гэсэн хамаг хүчээ шавхаад үзье хэмээн шийдэн. Хот орж яндангаа янзалан тогтоон, гарнуудаа солин дахин бэхлэн хойд аморжины хэсэгээ дахин сайжруулав.

За сүүлийн гараандаа өглөө яаран явлаа. Налайхын мөнгө хураах пост дээр очтол 2уула түрүүвчээ мартсан байлаа 500 төг байхгүй хэхэхэ... Постны ахаас учир байдлаа хэлэн гуйж шахуу орлоо ах ч амжилт хүсэв. За тэгэхээр 5-аар байрнаас гарч байгаа манай багт хамаг хүчээ шавхан явахаас өөр сонголт алга байв. Гараанаас гараад давхиж явтал урд нэг тамирчин түр саадсан байлаа хажуугаар нь галзуу мэдрэл юм шиг явсаар дахин урд яваа нэг тамирчинаа базан хажуугаар нь давхилаа. Энэ үед айх гэдэг мэдрэхүй алга болсон байв ерөөсөө л хамаг хурдаар явах ёстой гэсэн бодолтой цааш явж байтал бас нэг тамирчин урд машиндаа дугуй солиод дөнгөж сууж байв. Ингээд манай баг 3 тамирчины урд гаран хамаг хурдаар явж байлаа. Ингэж улаан галзуу давхиж явтал нэг зүйл анзаарагдсан нь манай машины хүч ерөнхийдөө Baja болоод Cross уралдаанд тааруу байв. Цааш давхиж явтал хажуугаар 1-т яваа тамирчин араас гүйцэн ирэв. Бид ч давхисаар бариаруу хар хурдаараа харайв, барианд орсон нь тухайн тэмцээнд амжилттай тэмцээнээ дуусгасан тамирчидаас 1 тойргыг тойрсон хамгийн бага цаг үзүүлсэн байв. Хэдий сайн мэдээ ч баярлах болоогүй байв. Ингээд цагын маш их алдагдалтай яваа бидэнд хүлээх л үлдэв 10 мин дотор дараагын тамирчин манай араас орж ирэхгүй л бол бид хүрэл медал авах боломжтой байлаа... Тэгэж байтал 15 дараа дараагын тамирчин орж ирэв. Ёооооооё ингэж нэг MAF Rally Team манай багын энэ жилийн зорилт биелэн бид медалын эзэд болов. Эцэст нь хэлэхэд энэ шороон замын автын спорт бол тэр чигтээ багын спорт. Манай багын Очки, Осороо, Мэндээ, Билгээ, Бадка, Анар, Эдди,Батжа, Ганцог Мөөгий зэрэг маш олон найзууд маань байгаагүй бол амжилт холуур тойрох байлаа... За за нэг иймэрхүү одоо удахгүй болох Baja150-даа амжилттай орохын төлөө гэж..

Image

Image

Цаг.
Image
Facebook-ээс татгалзъя!
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”