"Сузуки Мотор Корпораци"-г анх 1909 онд Мичио Сузуки гуай байгуулж байсан ба Япон улсын Шизуока мужид Хамамацу гэх хотод төвтэй дэлхийн хэмжээний авто үйлдвэрлэгч юм байна. Би лав сайн сонсож байгаагүй хот байхыг бодвол сумогийн башё болдоггүй газар бололтой.
За тэгээд байгуулагдсан цагаасаа хойш алдаж онож хямарч баяжиж явсан л байлгүй. Тэгэж яван явсаар 1970 онд Жимнигийн анхны загварыг гаргаж янз бүрийн зах зээлд зориулж янз бүрийн хөдөлгүүр янз бүрийн тоноглолтойгоор дээвэртэй дээвэргүй суудалтай суудалгүй гэх мэтээр хийж борлуулж явсаар иржээ.
Эхэн үеийн Жимни интернетээс ч зураг нь олдохооргүй шахуу ховор болсон эд юм байна.

Дараа нь 2 дахь генераци буюу 1981–1998 онд үйлдвэрлэгдэж байсан одоо хотын хөдөлгөөнд оруулваас царай зүсээрээ гологдож мэдэх этгээд бий.

Одоо Бридж группын үзүүлэнгийн өрөөнд зогсож байгаа Жимни гуай бол 1998 онд шинэчлэгдсэн 3 дахь үеийн хувилбар.

Ерөнхийдөө үүх түүх нь ингэж өрнөж яваа машин юм байна лдаа. Нэг загвараараа хамгийн амжилттай борлогддог загвар нтр гэсэн хурган шагналууд аваад цаашдаа ч өрнөх түүх нь хүлээж байгаа нь тодорхой байна.
Хүмүүс ч мэднэ дээ... Жапан жаран ес, урд хойноо чулактай, Эвэрестийн оргилд гарсан гэх нь холгүй л алдар нэртэй машин.
Эрүүл ухаанаар бодоод үзвэл 3-хан хаалгатай 4-хөн хүний суудалтай 0.6-хан литрийн бяцхан хөдөлгүүртэй 110-хан литрийн багажтай машин яаж ийм алдартай болох вэ?
Одоо дэлхий дээр байгаа дээд зэргийн хэмнэлтэй машинуудыг харахад доод зэргийн туулах чадварыг эзэддээ санал болгодог. Жишээ нь Приус аниагаас эхлээд л...
Гэтэл дээд зэргийн хэмнэлтийг дээд зэргийн туулах чадвартай хослуулангуут Жимни гэх гайхал төрөн гараад ирж байна.
Бөглөрөлтэй замд Приус Жимни 2 халз үзэлцэхэд бензин зарцуулалт ч ээдээ мэдэхгүй хол зөрөхгүй л байх. Тэгсэн чинь харин нөгөө Жимнитэй нөхөр гэнэт дургүй нь хүрээд "ингэж түгжирч байхаар замаас гараад хажуугаар нь ш**наа" гээд хаазалчуул ямар вэ? хэхэ
гэх мэт....
.
Миний хувьд Жимни гээч этгээдийг эзэмшиж явсан түүхгүй ч ихэд сонирхон дурладаг пээн нь юм.
Энд Жимнитэй холбоотой мэдээлэл оруулах ёстой лдоо. Гэхдээ хэн ч ороод харчихаж чадах Вики дээрх түүхийг нь орчуулж тавих хүсэл алга. Хүсэл байлаа ч орчуулах хэмжээний хэлний мэдлэг нь алга ккккк.
Ингээд бодсон чинь сэтгэлийнхээ хөөрлөөр сэдэв нээсэн ч дотор нь хийх юмгүй болж таарлаа.
Гэхдээ яахав.
Өөрсдийнхөө өнцгөөс энэ машиныг яаж харж байна.
Ямар ямар давуу тал сул тал байна.
Хөгжүүлбэл ямар потенциал байна.
Цаашдын ирээдүй нь хэрхэн төлөвлөгдөж байна.
... гэх мэтээр ярилцах юм ихтэй машин лдаа уг нь.
"МАФ.мн одоо хүртэл байдаг юм уу" гэж онигоо биш бодит явдал болоод байгаа цагт Жимни мэтчилэн ярих зүйл ихтэй сэдвүүдээр форумаа амьсгалуулах сонирхол бол надад байна.





