
Айл бүрт Приус!!!!
Үнэхээр хонины буурал морь хэрэгтэй юм байна.
Халааснаас гардаг мөнгө хэмнэгдэхийн хэрээр Приус унах ухаанд ч нилээн нэвтэрч байна
- Паарны температураа МАХ дээр нь тавихгүй 23-25 градус байхад болдог. Ингэснээр хөдөлгүүрийн амрах хугацаа уртасна гэж тооцсон.
- Шулуун буюу шулуувтар замд эхлээд сайн хаазлаад хурдыг нь авхуулаад үргэлжлүүлээд хаазны педаль дээрээ хөлөө дөнгөж хүргээд явахад бензиний идэлт дээд зэргийн бага болдог гэж бодсон.
- Зөвхөн хот дотор унах тохиолдолд өндөрлөхгүй өөрчлөхгүй өөрөөр нь унахад тулах шүргэх хавирах асуудалгүйгээр зам сайхан болгож өгсөн Үүл баатартаа баярлалаа.
- Хөгжим бол бас л өтгөн шингэн нь ялгараад сайхан дуугарна.
- Хатуу зөөлний хувьд Форестертой зүйрлэхгүй зөөлөн сайхан. Руль нь хүртэл хурууны үзүүрээр л сэнгэнэт эргэлдэнэ.
- Зун бол байрнаас хөдлөхдөө сайн. Драг хийнэ гэсэн үг биш. Зүгээр л байрнаас хөдлөхдөө хурдан л гэсэн үг. Өвөл бол худлаа VCS гээч юм нь гацаанд оруулна.
- Ядаж л машиндаа өдөржин ганцаараа явдаг хүнд бол утсаа бүлүүтүүтээр нь холбоод гар оролцохгүй утсаар яриад аятайхан юм.
-
Ганц хэцүү юм байгаа нь ганцаараа явж байхад хүн гар өргөөд бараг хүчээр орж ирж суучих гээд байгаа нь л тиймэрхүү байна даа хэхэ